sonin.mn

Гурван хоног үргэлжилсэн Шангри-Лагийн 22 дахь удаагийн форум 6-р сарын 1-нд Сингапурт хаалтаа хийлээ. Өдгөө дэлхий дахинд гүн гүнзгий өөрчлөлт гарч, энх тайван, хамтын ажиллагаа, хөгжил нь гол чиг хандлага хэвээр байгаа бөгөөд Азийн орнууд ижил талаа нэгтгэн ялгаатай талаа хойш тавьж, сорилтын эсрэг хамтран арга хэмжээ авах нь зүйтэй гэж яриа уулзалтад оролцсон төлөөлөгчдийн олонхи нь үзжээ.


Энэ удаагийн Шангри-Лагийн яриа уулзалтын үеэр Хятадын талын дэвшүүлсэн Азийн аюулгүй байдлын загвар зэрэг үзэл баримтлалыг бүс нутгийн орнууд сайшааж, хүлээн зөвшөөрөв.


Энэхүү загвар нь зовлон бэрхшээлээ хамтатгаж, ижил талаа нэгтгэн ялгаатай талаа нөөцлөх, яриа хэлцэл зөвшилцөл зэрэг гурван томоохон үндсэн элементийг багтаасан байна, энэ нь Азийн орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд хөрш орнууд тогтвортой хөгжилд хүрэх хамтын хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд тустай гэж уулзалтад оролцсон төлөөлөгчид тэмдэглэсэн байна.


Г.Бямба