sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Стив Бэннон тэрбумтан Илон Маскийг АНУ-ын Ерөнхийлөгчтэй олон нийтэд маргалдсаны дараа түүнийг албадан гаргаж, түүний эсрэг хэд хэдэн мөрдөн байцаалт явуулахыг уриалжээ.

Баннон "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа "Маскын цагаачлалын статусын талаар албан ёсны мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй, учир нь тэр хууль бус цагаач бөгөөд тиймээс түүнийг манай улсаас нэн даруй албадан гаргах ёстой” гэж мэдэгдсэн байна.


The Hill сонины мэдээлснээр, Бэннон Засгийн газрын үр ашигтай байдлын газрын дарга асан руу дайрсан үйлдлээ Bannon’s War Room вэб шоундаа үргэлжлүүлсэн бөгөөд тэрбээр "Илон Маск бол хууль бус цагаач, тиймээс тэр явах ёстой. Түүнийг нэн даруй албадан гаргах хэрэгтэй" гэж хэлжээ.  


Илон Маск Өмнөд Африкт төрж өссөн бөгөөд дараа нь Канад руу нүүж, улмаар АНУ-д очиж тус улсын иргэншил авч SpaceX болон Tesla компанийг удирдаж байв.


Эх сурвалж: rbc.ru

Ж.Бат