sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аляскт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа Fox News-д ярилцлага өгчээ.


Ярилцлагынхаа үеэр Дональд Трамп: 

1. Уулзалт "маш сайн" болсон.

2 Талууд олон асуудлаар тохирсон ч эцсийн шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гаргах ёстой.

3. "Европын орнууд ч бас тодорхой хэмжээнд оролцох хэрэгтэй" гэжээ.


Мөн:

1.Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх тухай ч яригдсан.,

2. Зеленский ба Путин хоёр өөрсдийн уулзалтад Трампыг байлцахыг хүсчээ.

3."Одоо Украинд зөвхөн нэг л сонголт үлдсэн — хэлэлцээр байгуулах уу, эсвэл татгалзах уу",

4."Хэлэлцээр байгуул. Орос бол маш том улс. Харин Украин — үгүй."

5.Одоогоор тохиролцоо бүрэн хийгдээгүй ч талууд тохиролцоонд "бараг хүрсэн" гэсэн байна.


М.Чой