
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт зуучилна гэх зэргээр иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгддэг.
Иймд иргэд та бүхэн гадны сургуулиудад тэтгэлэг, урилга гаргаж өгнө гэх мэт зар мэдээллийг нягталж албан ёсны хөтөлбөр, компани мөн эсэхийг шалгаж энэ төрлийн зар мэдээнд шүүлтүүртэй хандаж бусдын худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.
Цагдаагийн Ерөнхий Газар
Сэтгэгдэл3
Ийм сэрэмжлүүлэгийн мэдээ нийтэлсэн ч гэнэн харанхуй монголчууд хууртагдах болно.
гадаадт дээд сургуульд яваад бай гэдэг гадаад харилцаагаар төгссөн баярхүүгийн уриа биззнес биз дээ
Өнөөдөр мангарууд өндөр хөгжилтэй орон гэж өндөр байшинтай улсуудыг хэлээд байна. Хөгжил бол өндөр байшинд биш, хүний хүн чанарт байдаг. Өнөөдөр өндөр хөгжилтэй гэгддэг орнуудын ард иргэд нь хөрөнгө, доллараас өөр үнэт зүйлгүй, хамтран амьдрагчаас өөр ханьгүй, хэзээ ч ар нуруу уруу хутга шаахаас буцахгүй бузартсан хүмүүс болжээ. Өндөр хөгжилтэй орнуудын их сургууль гэгч нь эрдмийн өргөө бус, ядуу буурай улс орны иргэдийн мөнгийг сургалтын төлбөр нэрээр дээрэмдэн авдаг дээрмийн газар болжээ. Өндөр хөгжилтэй орнуудын их сургууль гэгч нь хүнд Академик боловсрол олгодоггүй, прагматик сургалтын аргаар эдийн засгийн алуурчдыг бэлтгэдэг бузар газар болжээ. Гэтэл усан тэнэг үхэр монголчууд бид ирээдүйд үр хүүхдээ өндөр хөгжилтэй орнуудын их сургуульд сургаж, өндөр боловсрол олгоно гэж тэнэгтэж, одоо бүр 3-р ангиас англи хэл заадаг болжээ. Монголчууд үнэнхүү тэнэгтэх юм.