ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иргэддээ хандаж үг хэлэхдээ нэг сар гаруйн өмнө эхлүүлсэн Ираны эсрэг ажиллагаа хэзээ дуусах тухайд тодорхой хариулт өгсөнгүй. Тэрбээр байлдааны ажиллагаа дуусах шатандаа ойртож байгаа гэх мэдэгдлээ дахин давтаж, "маш хүчтэй цохилт" өгнө гэж Ираныг ээлжит удаагаа сүрдүүллээ.
Д.Трамп хэлэхдээ, Ирантай хийж буй дайнд Америкийн цэргүүд тавьсан зорилтуудаа үндсэндээ биелүүлсэн, мөргөлдөөн тун удахгүй дуусна гэв. "Бид ажлаа дуусгах гэж байна, тэгэхдээ маш хурдан дуусгах болно. Бид зорилгодоо тун ойрхон байна" гэж тэрбээр мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн Ираны тэнгисийн цэргийн флот болон агаарын цэргийн хүчнийг устгасан, түүнчлэн баллистик пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг нь ажиллагаагүй болгосон гэж дахин мэдэгдэв. Түүний хэлснээр, цохилтууд ойрын хоёр, гурван долоо хоногт үргэлжлэх аж. "Эдгээр үндсэн стратегийн зорилтууд биелэхэд ойрхон байгааг өнөөдөр орой дуулгаж байгаадаа баяртай байна" гэж Д.Трамп мэдэгджээ. Түүний иргэддээ хандаж хэлсэн үг 19 минутын турш үргэлжилсэн байна. Түүнчлэн тэрбээр Ираны талаас хаагаад нэг шахам сар болж байгаа Ормузын хоолой нь АНУ-д бус, харин бусад улс оронд илүү хэрэгтэй гэж үзэж байгаагаа дахин давтлаа. Ажлын хамгийн хэцүү хэсэг ард хоцорсон, мөргөлдөөн дуусмагц тус хоолой жам ёсоороо эргэн нээгдэнэ гэж Д.Трамп хэлсэн байна.
“Бид ирэх хоёроос гурван долоо хоногт тэдэнд маш хүчтэй цохилт өгнө. Бид тэднийг байх ёстой чулуун зэвсгийн үе рүү нь буцаана” гэж тэрбээр нэмж дурджээ.
Дайны улмаас шатахууны үнэ өссөнийг Трамп "түр зуурын" үзэгдэл гэж тодорхойлоод, "Олон америкчууд эх оронд маань бензиний үнэ саяхан өссөнд санаа зовж байна. Түр зуурын энэ өсөлт бол Ираны дэглэм мөргөлдөөнд ямар ч хамааралгүй орнуудын арилжааны газрын тосны танкеруудын эсрэг утга учиргүй террорист халдлага үйлдсэний үр дагавар юм" гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ирантай хийж буй дайнд Вашингтоны "үндсэн стратегийн зорилтууд" биелэхэд ойрхон байгааг мэдэгдсэн боловч мөргөлдөөн дуусах тодорхой хугацааг хэлээгүйгээс үүдэн хөрөнгийн зах зээлийн индексүүд унаж, ам.долларын ханш чангарч, газрын тосны үнэ дахин өссөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл9
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
Краснов нэртэй билээ л
Наймаачин бизнес эрхлэгч хоёроо ялгаж мэддэггүй мангар орк.
Наймаачин гэдэг чинь гаднаас бараа оруулж ирж зарж амьжиргаагаа залгуулдаг нэг муу панзчин шүү. Бизнес эрхлэгч бол олон сая доллар олон тэрбум долларын эргэлдүүлдэг хувийн том компанитай хүнийг хэлдэг юм мэдрэлээ.
П хуйло шиг 3 хоногт уу?
Жүүдийн улсын төлөө Америкчууд үхэх нь тэнэглэл.
Трампын ухаалаг нүүдэл ба булан руу шахагдсан Бээжин. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бээжинд хийх айлчлалаа хойшлуулсан нь Вашингтон болон Бээжингийн хоорондын хүчний харьцаанд гарсан асар том стратегийн эргэлтийг харуулж байна. Трампын энэхүү алсын хараатай, ухаалаг нүүдэл нь Хятадын уламжлалт дарамт шахалтыг бүрэн саармагжуулж, АНУ стратегийн хувьд илт давуу байдалд шилжсэнийг баталлаа. Албан ёсоор Ираны дайнтай холбон тайлбарлаж байгаа ч цаагуураа Хятадыг буланд улам бүр шахаж буй хэрэг юм. Хятадын импортын газрын тосны тал хувь нь дамжин өнгөрдөг энэхүү эрчим хүчний гол судсыг АНУ хянаж байгаа нь Бээжингийн Газрын ховор элементийн хөзрийг Rare Earth Card бүрэн дарж авлаа. Трамп эхлээд Ойрхи Дорнодыг тогтворжуулж, өөрийн бөмбөрцөг дэх байр сууриа бэхжүүлсний дараа л Хятадтай харьцах дарааллыг сонгосон нь гайхалтай тактик юм. Эдийн засаг нь хямарч, дотоодын улс төрийн дарамтад орсон Хятадын удирдлагуудын хувьд энэ хойшлуулалт нь маш том ялагдал болж байна 📉.
Америкийн зэвсэг барагдах хүртэл дайнаа гарахгүй бололтой. Иранчуудыг зүгээр орхи.
Trampiin yarih ni dabtamjtai suu!!!!yag helseneeree boloh bolomjgyi baigaa ni ynen....tiimees naagyyraa ingej yarilgyi yahab dee!!zeb zebzeb....