УХАНЬ, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /NHK/. БНХАУ-ын төв нутагт орших Ухань хотын авто замууд дээр хэд хэдэн жолоочгүй такси гэнэт зогсжээ. Хотын цагдаагийн газраас мэдээлснээр, Хятадын мэдээллийн технологийн салбарын аварга компани болох "Baidu"-гийн ажиллуулдаг эдгээр "робот такси"-нуудын системд мягмар гаргийн орой доголдол гарсан байна.
Гэнэтийн доголдлын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна. Гэсэн хэдий ч энэхүү эвдрэл нь хурдацтай өргөжин тэлж буй жолоочгүй таксины үйлчилгээ аюулгүй эсэхэд эргэлзээ төрүүлжээ.
Олон нийтийн сүлжээнд тавигдсан дүрс бичлэгүүдээс үзвэл, жолоочгүй такси бололтой олон тооны автомашин ослын гэрлээ анивчуулан зам дээр зогсож, зам дээр түгжрэл үүсгэсэн нь харагдана. Хотын цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсанаар, урьдчилсан байдлаар уг хэрэг явдлын шалтгааныг системийн гэмтэл гэж үзэж байгаа бөгөөд зорчигчид автомашинуудаас аюулгүй буусан бөгөөд бэртэж гэмтээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл0