Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г, А нарт холбогдох эрүүгийн 1818000410214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Яллагдагч Г нь нийтийн албанд удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг “ӨА” компанид олгож бусдад давуу байдал бий болгожээ.
Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ хэлцэлгүй, төлбөргүйгээр үрийн буудай олгохоор шийдвэрлэн бусдад хууль бус үүрэг өгч, улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан боловч дээрх хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2 жилийн хугацаанд салбарын нөөцийн санд элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тусган, тайлан мэдээ гаргаж байжээ. Мөн хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр гэрээ байгуулан “Ж” компанид “Дархан-144” элит сортын 40 тонн улаан буудайн үр өгч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын нөөцийн санд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоосон байна.
Яллагдагч А нь удирдах албан тушаалтан Г-ийн амаар өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх үйлдлийг хэрэгжүүлсэн байна. Г, А нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас “Дархан-144” элит сортын 89 тонн үрийн буудайг “АБ” компанид нийлүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээнд зааснаас өөр үрийн буудай өгсний улмаас бусдад 70,400,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 1818000410214 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Яллагдагч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг зарцуулсан байна.
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл4
МАН үхрийн махыг кг-г 50 мянга хүргэж байна. Шүлхий өвчин тарааж махны үнийг буулгая Зах дээр мах зардаг махны наймаачин дамчид кг үхрийн махыг 50 мянгад хүргэж байна. Учрыг асуухаар харин ч энэ бага. МАН машины татварыг 8 дахин нэмж зам дээр торгууль их авдаг болсон гэж тайлбарлаж байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
🔴С.БЯМБАЦОГТ хууль батлана гэхээсээ илүү ХОР НАЙРУУЛЖ л гаршсан хүн. Сурсан занг сураар боож болдоггүй гэж үгтэй. Хувийн эрх ашигаа эн тэргүүнд боддог, нэвт үнэртүүлдэг хүн энэ УИХ-ыг удирдаж чадах уу, даа... Ай мэдэхгүй...‼️ 🔴УИХ-ын дарга болох эхний даваагаа давж гэнэ. сүүлийн 5 удаагийн сонгуульд ялалт байгуулж 18 дахь жилдээ ТӨР ТҮШИЛЦЭЖ байгаа нэгэн. Дөрвөн удаа Засгийн газарт сайд хийсэн. МАН ялагдсан 2012-2016 онд цөөнхийн бүлгийн дарга байж анх улстөрд танигдсан. Дуугарвал дуугарчихдаг л эр. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компандаа КОНЦЕССООР АЖИЛ АВСАН нь илчлэгдэж Засгийнхаа "хойдохыг уншуулсан" удаатай. 🔴Сүүлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж Ховд руугаа буюу тойрогтоо зам татаж, мөн л өөрийн хамаарал бүхий "ХОВД ЭКО ЦЕМЕНТ" компанидаа Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл гаргуулсан, өнөөх алдарв ЖДҮ сангийн хөрөнгө рүү хүртэл ГАРАА ДҮРЖ, нэрээ шавартай хутгаж явсан.
Саяхан шалдан гуйлгачин байсан сарлаг Бямбацогт ямар аргаар баяжсан юм бол? Нууцыг нь мэдэж баян сайд дарга болох юмсан..
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?