Хэн нь жинхэнэ хулгайч вэ? Нийгмээрээ ОЭ, ДА, УХ, ХБ, МЭ...А-аас Я хүртэлх нарын тухай шуугицгааж талцацгаах. Хэн нь манай талын хулгайч, хэн нь дайсны талын хулгайч вэ, засрах хулгайч уу, засрахгүй хулгайч уу? Манай нийгмийн гол асуудал. Гэвч хулгайч олдож байгаагүй, олдох ч үгүй. Энэ бол зүгээр хулгайчдын орны эрх мэдлийн хуваарилалт явагдаж байгаагийн гадна харагдах үзэгдэл төдий юм.
Тэд бүгд найзууд, бүгд авцаа өгцөөтэй бас бие биедээ барьцаалагдсан. Заримыг нь хамтад нь гаднаас барьцаалсан. Херо видео зэвсэгтэй, Амундра аудио зэвсэгтэй, Баясаа мөнгөтэй. Намуудын удирдлагуудыг санхүүжүүлдэг тул бүгд өртэй. Хүрэлсүх эрх мэдэлтэй. Женкод видео нь ч, аудио нь ч, мөнгө нь ч байгаа.
Дээр нь самосвал цаас баримт байгаа. ОЭ, ДА нарт ч бүх төрлийн зэвсэг байгаа. Цөмийн зэвсэгтэй дарга нар. Яг л Израйль, Иран эсхүл Ким Жун Ун, Хаменей шиг. Үүнийг дэлхий даяараа хүчний тэнцвэр /Balance of power/ гэдэг. Хүчний тэнцвэр байгаа үед хэн нэг нь ялд унахгүй. Энэ удаа асуудлын гол нь авлига, хулгайг арилгах тухайд бус АВЛИГЫН ОРДОНЫ ХААН хэн суух вэ гэдэг тэмцэл МАН дотор өрнөж байна. Хамгийн том нам нь хамгийн том хулгайч, том намын удирдлага хамгийн том авлигач. Ийм байсан ийм л байх болно.
“ТӨРИЙГ ХҮМҮҮНД БУС СҮЛДЭД ОРШОО”
Хамаг Монголын хаан Хабул “Төрийг хүмүүнд бус Сүлдэд оршоо” хэмээн сургасан нь бий. Хараат бус хяналтын механизмгүй оронд авлига хулгай яаж гаардаг зүй тогтлыг олон улсын Үндсэн хуулийн хүрээний хямрал, эдийн засаг дахь нөлөөллийн талаар нэрт эрдэмтэн Жэймс Бьючанан болоод түүний хамтрагч Гордон Туллок, Жеффри Бренан, Ричард Вагнер, Сюзан Акерман нар “Public Сhoice Theory” /Олон нийтийн сонголт/ бүтээлдээ хараат бус хяналтгүй нийгэмд төрийн алба, төсөв тэлж, иргэд, аж ахуйн нэгжийн татвар нэмэгдэж, авлига хулгай өсдөг, төрийн албан хаагчид ч хувийн эрх ашгаа боддог тухай, “The Calculus of Consent“ “Corruption and Government” бүтээлдээ хүнд найдаж бус сайн дүрэм, хяналтын систем бий болгох тухай, “Why nations Fail” /Улс орон хэрхэн дампуурдаг вэ/ бүтээлдээ хяналтгүй системд эрх мэдэлтнүүд хэрхэн баяжиж, авлига, хулгай газар авдаг тухай номлодог.
ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ОНОЛ БА ХЯНАЛТ ТЭНЦВЭР
Бид хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж гурав хувааж, манай Үндсэн хуулиар баталгаажуулсан гэж ойлгодог. Гэвч бодит байдалд огт хуваарилаагүй төдийгүй эрх баригч намд /МАН/-д гурвууланг нь өгсөн. Тэд хуулиа баталж, төсвөө зарцуулна бас өөрөө өөрийгөө хянана. Тэд бүгд өөрсдийгөө Тусгаар тогтносон гэж ойлгодог, тусгай эрхтэй, тусгай үүрэгтэй аугаа хүмүүс, тэд нар төр түмний хөрөнгөнд гар дүрж, намаа санхүүжүүлэхийг ариун явдал гэж үздэг, өөрийнхөө халаасыг зузаатгахыг намаа дагасны буян гэж ойлгодог. Энэ бол тогтсон соёл. Үүнийг харсаар намынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг намынх нь гишүүд сохор. Энэнээс өөр улс орон аваад явчих нам алга гэж сонгодог ард түмэн, сонгогчид сохор. Үүнийгээ таньдаг чөтгөр дээр гэж булзааруулна.
“СОХРЫН ОРОН”
Герберт Уэллсийн “Сохрын орон” гэж нэрт өгүүлэл байна. Монгол хэл дээр Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр орчуулж 3 дахь удаагаа хэвлүүлж саяхан олны хүртээл болгосон. Андын нуруун дахь Миндобамба уул дэлбэрч газрын гүнээс гардаг хорт хийн нөлөөллөөс болж бүх иргэд нь сохорсон тэр орны иргэдийн дунд гаднаас ирсэн эрүүл ганц хүн амьдрах аргагүй болж байгаа тухай тэр эссед өгүүлдэг. Хэдэн үеэрээ сохорсон тэр улсын иргэд эрүүл хараатай, саруул ухаантай зочиноо сэтгэцийн өвчтэй эрүүл бус гэж үзнэ. Танилцсан найз охиных нь эцэг эх хүртэл удам муутай ийм хүнтэй охиноо суулгахгүй гэнэ. Нийгэм бүхэлдээ сохрохоор ийм болдог ажээ.
Манай улсад авлига, хулгай нүүрлэснийг дээр, доргүй бүгд мэднэ. Амьдрал өрнөж байхад аваа өгөө байх. Энд хэрээс хэтэрч иргэний дайн маягийн ХУЛГАЙЧ НАРЫН ДАЙН болж өрнөж байгаа тухай юм. Бид авлигач, хулгайчдын аль нь зөв, аль нь буруу тухай НИЙГМИЙН ДАЙСНЫГ ДҮҮЖЛЭХЭЭР нийгмээрээ хуваагдаж байна.
Төрийн бүх эрх мэдэл Тусгаар тогтнолын ордонд төвлөрчихөөд байхад. Засаглал УИХ, Засгийн газар, Шүүх эрх мэдлийн тухай онолдож, сайн Үндсэн хуультай гэж цэцэрхэж суудаг гавъяат хуульчид сохор. Хулгайн схемийг бүгдийг харсаар далд эдийн засаг илээсээ давчихаад байхад эдийн засгийн өсөлт, төсөв, мөнгөний бодлого, ханшны талаар гөлөг төөрүүлж суудаг гавъяат эдийн засагчид, аудит, хууль хяналтынхан сохорсон уу? Эрүүл байлгахаас илүү өвчлүүлж, эрүүл мэндээр бизнес хийдэг салбар бий болсныг харсаар дуугуй яваа эмч нар сохор, сайн сурсан мэдсэн зүйл огт үгүй, бас мэдэхгүй чадахгүй юмгүй, халтар хултар хэлтэй, хагас нийгэмшсэн хөгжингүй орны арбайтын ажилчид бэлтгэдэг боловсролын систем угсарчихаад тоо, статистикаар нүүр тахлаж суудаг боловсролын салбарынхан, багш нар сохорчээ. Хамгийн өрөвдмөөр нь нийслэлийг ийм зах замбараагүй болгож байгааг харсаар оролцсоор байгаа хот төлөвлөлт, барилга, архитекур, зам, дэд бүтцийн, цахилгааны инженерүүд сохорсон нь бүр хөөрхийлөлтэй.
Том намуудын түрэлтийг мэргэжлийн хүмүүс, тэдний мэргэжлийн холбоод дааж, давж дуу хоолойгоо хүргэж, ажил хэрэг болгох боломжгүй гэдгийг амьдрал бидэнд харууллаа.
Аргагүй юм даа. Зүүн Европын социалист лагерын бүх орнууд хүчирхэг коммунист намуудаа татан буулгасан байтал Монгол Улс МАХН аа авч үлдэж чадсан юм. Олон намын тогтолцоог сонгосон даруй МАХН дотроо үзэл баримтлалаараа хуваагдаж намууд үүссэн бол утгаараа төлөвшсөн институтууд болж бодлогын намууд хөгжих байв. Учир нь нийгмийг хөтөлж явах сэхээтнүүд тэр намд байсан юм. Эс бөгөөс жигүүр, фракцыг зөвшөөрөөд нэг намын системээр урагшлах байлаа. Шинэ тутам үүссэн боловсон хүчингүй намууд МАХН-тай тэмцэх тэмцэлдээ гишүүдийн уралдаанд орж одоо томууд нь коммунист нүсэр бүтэцтэй хулгайгаар тэжээгддэг асар их зардалтай хүмүүсийн цуглуулга болцгоосон юм. Ийм нөхцөлд бодлого бус булчин, зориг, хэрүүл гурав ертөнцийн гурав болдог. Дээрэм, хулгай, авлига гурав төр болдог ажээ.
Бизнесийхэний хувьд сохрын газар сохор гэгчээр ялсан нам, фракц тэднийх. Аль ч нам ялсан бизнесийнхэн болоод гадныхан хожидог тогтолцоо юм. Яагаад гэхээр тэд бүгд энэ явж байгааг зөв, үнэн, өөр зам үгүй гэж ойлгож байгаа учир сохор.
Одоогоор бидний эзэд Баясгалан, Эрдэнэбилэг ... /гэр бүлийн банкыг Голомт, Худалдаа, Хөгжил энэ тэр гэж нийтлэг нэрээр нэрлэж иргэдээ хуурах хэрэггүй / нар болоод байгаа ч томрох тусам системийн гэгдэх хэдэн банкнаараа дамжаад улсаараа гадны эрхшээлд орох болоод байгаа нь үнэн юм. Энэ тухай Төмөрдашийн Баярхүү нар цуцалтгүй ярьж байгаа. Кино театруудад “Нийгмийн дайсан” кино, Зайсан Хиллд Тордайн Ганболд намын даргын дүрд тоглосон хориотой жүжиг тавигдаж байна. “Нийгмийн дайсан” киног найруулсан Гармаа найруулагч сохор биш байна. “Хориотой жүжиг”-ийн зохиолыг бичсэн нэрт сэтгүүлч Ц.Балдорж эрүүл байж, жүжгийг шинэчлэн тавьсан М.Баттулга найруулагч сохор биш байна.
ХУЛГАЙН ГОЛОМТГҮЙ БОЛОХ ТУХАЙД
Авлига хулгайн бүх зам Тусгаар Тогтнолын ордон руу чиглэж байхад хэн нэгнийг цохож нэр дурьдах нь утгагүй юм. Миний бие 16 жилийн өмнө эмхэтгэсэн “ТӨРТЭЙ Ч БОЛООСОЙ” номоороо Монголын нийгэм авлига, хулгайн үүр болно гэж дүгнэсэн итгэл үнэмшил маань харьцуулсан судалгаа, тоо, нийгмийн нөхцөл байдлаар өнөөдөр бүрэн нотлогдож байна. Валютын сангийн дүгнэлтээр дампуурлын ирмэгт байсан системийн Голомт зэрэг банк дэд бүтэц барих нэрээр нүүрсний оффтекийн хоёр гэрээ хийгээд гурван жилийн дотор эзэн нь их наядын хөрөнгөтэй болохыг харсаар, нүүрс, зэс, төмрийн хүдэр, жоншны экспортоор олон арван тэрбум доллар алга болчихоод байгааг харсаар, түмний хөрөнгөөр эрх мэдэлтнүүдд хэрхэн баяжиж байгааг харсаар байж гар хөл нь болж амьдрахаас аргагүйд хүрч байгаа хууль, хяналтынхан сохор.
Бид бүгдээрээ сохор. Намайг ч сохор байхыг нийгмээрээ шаардаж байна. Чи сайд байсан зүгээр байгаагүй байх л гэнэ. Сонгуулиар жагсаалтаар хойгуур орсон Номтоос юм авсан байх л гэнэ. Аваагүй гэхээр хохино гэнэ.
Эсхүл чи өөрчилж чадахгүй л гэнэ, одоо юу ч хийгээд нэмэргүй л гэнэ. Нас чинь хүрэхгүй л гэнэ. Зарим нь нэр хүнд, танил талаа ашигла л гэнэ. Би чадахгүй ээ. Миний тоост энэ орчлонд ирсэн үүрэг Эх сайхан Монголоо үүрд оршиход л өөрийгөө зориулах удмын тавилантай юм. Авлига, хулгайн шалтгаан нь УИХ, ЗГ, ШҮҮХ, хяналтын байгууллага бүгд ялсан намын эрх мэдэлд байдаг учир өөрөө өөрийг хянах чадваргүй болдог байна. Энэ бол Үндсэн хуулийн гажиг юм.
- Шударга сонгууль явуулахын тулд сонгуулийн байгууллагыг эрх баригч намаас салгах хэрэгтэй.
- Төрийн алба тэлж, төсөв данхайдаггүй байхын тулд төрийн албаны байгууллагыг эрх баригч намаас салгах хэрэгтэй,
- Төр, түмний мөнгө, хөрөнгө шамигдуулдаггүй байлгахын тулд аудит, хяналтын байгууллагыг эрх баригч нам өөрөө томилдог байж болохгүй,
- Шүүх хууль тэгш үйлчилдэг байлгая гэвэл шүүх эрх мэдлийг эрх баригч намын савраас салгах ёстой. Энэ бол Үндсэн хуулиа өөрчлөх суурь шалтгаан юм. Эс бөгөөс хулгай, авлигаараа эрх баригчид, эрх мэдэлтнүүд нь гадны барьцаанд ороод хэдхэн сонгуулийн дараа тусгаар тогтнолоо алдахад ойртож байна.
Одоо эрүүл саруул хүмүүс байвал хоёр худлаагаас зөвийг хайх биш, хоёр хулгайчаас нэгийг сонгох биш зөв дүрэм, журам, жаяг, жасаа, хуультай болоход нийтээрээ идэвхтэй оролцооч гэж гуймаар байна. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг хал балгүй хувиа хичээ гэсэн үг биш. Зөвд тэмүүл гэсэн сургаал билээ.
АВЛИГА ХУЛГАЙГААС АНГИЖРАХ АЛХАМ ба ӨӨРЧЛӨХ ЦАГ
ҮНДСЭН ХУУЛИА намын жагсаалтаар сонгогдож байгуулагддаг хуулиар засагладаг Бага хурал, сонгуулийн ерөнхий хороо, төрийн албаны зөвлөл, аудитын ерөнхий газар, шүүхийн ерөнхий зөвлөл, хүний эрхийн хороо зэрэг хараат бус байгууллагуудыг байгуулах, Бага хурлын шийдвэрийг хянах эрх бүхий иргэдээс сонгогддог үндэсний эрх ашгаар засаглах Их хурал бүхий хоёр танхимт Үндэсний Их хуралтай болох чиглэлд өөрчилж, хянах эрх намд бус ард түмэнд хадгалагдах замаар засаглалын хяналт тэнцвэрийг сонгодог хэлбэрт оруулах нь авлига, хулгайг таслан зогсоох зам мөн. Энэ чиглэлд Ард нийтийн санал асуулга явуулахад нэгдэцгээх цаг боллоо.
Өөрчлөх цаг. Эс бөгөөс ялсан намын ордон Авлигын ордон хэвээр намынх нь дарга нар, удирдах зөвлөлийнхөн хамгийн том авлигачид хэвээр л байх болно. Гурван жилийн дараа, арван жилийн дараа бид хоёр хулгайчийн аль нь зөв тухайд талцсаар л байх болно.
Хүрэлсүхийн ЗИЛ 130 машинд суугаад сүнгэнүүлж өгөх үү, Женкогийн төмөр замаар жириилгэж өгөх үү, Баярцогтын зуучлалтай МАНАН каст үүсгэх үү. Аль нь ч системийн өөрчлөлт хийж чадахгүй. Учир нь бүгд энэ системдээ нэг цул болж ээнэгшсэн Андууд билээ. Өөрчлөлтийг өнөө хэр эхлэхгүй аваас авлига, шударга бусын хонгилын түлхүүр авах тэмцэлд Ардын Нам, түүний “А” копи ....”В” “С” ... гээд улсаараа намчирхаж талцсан, СОНГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГТАЙ ХУЛГАЙЧДЫН ОРОН гаднаас засаглатал орших болно. Бахь байдгаараа байж бүгдээрээ сохрын газар сохор явах уу. Нүдээ нээж, эрүүл саруулаар амьдарцгаах уу. Өөрчлөх цаг ирлээ. Хэрхэхийг Тэнгэр мэдтүгэй.
Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга, Үндсэн хууль судлаач Баянжаргалын Цогтгэрэл
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл47
МАН-ын үрчгэр хошного амь орсон уу..
Чиний нас чинь зогсчихсон юмуу хөгшрөлт чинь зогсчихсон юмуу чи хөгшрөхгүй юу мэдрэл гөлгөө.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!
Систем өөрчлөхгүйгээр үйл явцаар оролдоод тусыг олохгүй ээ. Сонгуулиа шударга явуулахын тулд Сонгуулийн ерөнхий хороог, хулгай, авлигаа арилгахын тулд Аудит хяналтын байгууллагыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийг намаас хараат бусаар байгуулна
Иргэд харанхуй мунхаг тул хэн нэг улс төрч,аль нэг нам гэхчлэн юмсыг л буруутгаад суухаас биш энэ бүх алдаа завхралын уг шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчилал гэж ухаарахгүй байна. 36 жил яагаад засардаггүй юм гэж бодож үзсэн хүн байна уу. Дандаа хулгайчууд гарч ирээд байгаа/эсвэл тэнд очихооро яагаад хулгайч болоод байна аа ч гэдэг юм уу/уг шалтгааныг яагаад гэж бодож эргэцүүлэхгүй л тэнэг эмс шиг улс төрч юм уу нам донгосоод сууцгаагаад байна аа.
СЕХ, Аудитын ерөнхий газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн Ерөнхий зөвлөл, ХЭҮК зэрэг байгууллагыг томилох эрх бүхий намаас бус иргэдээс сонгогддог танхим бүхий 2 танхимтай парламенттай болж байж олон асуудал цэгцэрнэ
ардчилал чинь бүх хүнийг эвдсэн хөгшин залуу эр эм гэхгүй хөдөө нийх нь хотод ирж шулам болсон хот нь хөдөө гарч мөнгөөр даллана хот хөдөөгүй харь хятад баруунамерикаар хэсч суурьшина чингэсийн үед гадаадт дайтаж олз олж гадаад орноор дайтаж явна гэж сониучирхаж яваад тэндээс эргэж ирээгүй одоо хоёрдохоо гадагш гарцгаасан эргэж ирэхгүй эргэж ирсэн ч буцаад гарна чингэсийн дараа манжууд орж ирж эзэлсэн одоо хятадууд орж ирж эзэлж байна манай монгол амьдрах заяагүй улс байжээ дөрвөдүүдийн бүр каспийн тэнгэст ёвропт хүрч хүн хүршгүй газар очдог нь зөв байжээ халимгууд юугаа хийж монголуур ирдэг байнаа
Цогоо ултай бодож, цохилттой бичжээ болж байна. Ганц нийтлэлээр өөрчлөлт хийж эс чадах ч бүх зүйлс нэгээс л эхэлдэг. ...keep going...
Эрх мэдлийн салаа мөчир гэдэг онолоо Тусгаар тогтнолын ордноос салаалснаар ойлгоод байгаа бололтой.
Сайн бичжээ Манайд иргэдийн идэвх хяналт их хэрэгтэй байна даа Хараал урсгах биш хэрэгжүүлж болох санал санаачилга үгүйоэгдэж байна Сэтгүүлчид уг нь манлаылагч байх естой юм Ерөнхий мэдлэг чадвар дутаж байна
Авлига, хулгай хийх эрх чөлөө Үндсэн хуулиар эрх баригч намд олгогдсон. СЕХ, ТАЗ, УАЕГ, ХҮЭК, ШЕЗ зэрэг байгууллагуудыг намаас хараат бус болгоогүй цагт авлига, хулгай багасахгүй ээ
хуйвалдаж, хууран мэхэлж, худлаа хэлж, хулгай хийж хар амиа бодсон хар туучийнуудын буруу, муу, бүүр муухай, бузар жигшим үйлдлүүд бүгд илэрч одоо эцэс болсон байлгүйдээ. Цөөхөн ч гэсэн эрүүл саруул, үнэнч шударга, эх орон, элгэн түмэн, туургат улсынхаа тусгаар тогтнолоо гэсэн сэтгэл зүтгэлтэй, эрдэм боловсролтой хүмүүс байгаа гэдэгт итгэж байна, Гагцхүү нэгдэх хэрэгтэй!!!
Парламентаа 2 танхимтай болгоод нэг нь намын жагсаалтаар байгуулагдаж хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байх. Нөгөө танхим нь иргэд нэрээ дэвшүүлж сонгогддог. Эрх баригч намын гаргасан хуулинд хяналт тавих, хараат бус байх ёстой Сонгуулийн байгууллага, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудит, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн комиссийг байгуулах эрхтэй байна
Бид УИХ, ЗГ, ШҮҮХ эрх мэдэл гэж яридаг ч харилцан тэнцвэр-хяналттай байх ёстой гурван эрх мэдэл гурвуулаа Тусгаар тогтнолын ордонд очихоор Авлига, хулгай үүсэх нь жам юм. Учралын дараа, түүний дараа түүх үргэлжлэх л болно. Энэ зүй тогтлыг л арилгах нь нэн тэргүүний зорилт юм
Бүтэн уншаад шоглоорой хө
Бүтэн уншаад шоглоорой хө
Цаашдаа иргэдийн санал асуулга явуулж Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж 2 танхимтай болж, Хяналтын бгууллагаа нэг танхимаасаа сонгож бгуулаад Төрийн үйл ажиолагаанд хяналтаа тавья гэж бгаа юм бна. 2 танхим 2-уулаа намаас бгуулагдах болохоор нам Төрийг эзэгнэсэн хэвээр бх болов уу. Юутай ч өнөөдрийнхөөр нүүрсний хулгайчдаа олж тогтоон шийтгэл хүлээлгэх нь зүйтэй болов уу…😲
Ёстой хулгайчдын орон болсныг сэтгэлд зураглал буутал дүрсэлжээ.
Хянах эрх мэдлийг бид Шүүх эрх мэдэл гээд алх цохидог хэсгийг нь тунхаглаад ирсэн. Үыл явцын эхлэл, өрнөл дээр шалгаж, хянадаг алдаа, зөрчил, шамшигдал хохирол гарахаас сэргийлэх хянах эрх мэдлийг 30 жил яриагүй. Учир нь эрх баригч нам өөрөө байгуулж томилдог тул ХОРИОТОЙ СЭДЭВ Өөрөө өөрийгөө хянах боломжгүй. Утгаараа ард түмний мэдэлд байж хөтөлбөрөа хэрэгжүүлж байгаа намаас хараат бус байх институт бод Үндэсний Аудит юм.
Үнэнг нь мундаг бичжээ!!
Тодруулж болно шүү. Олон түмэнд рүргэх нь нийгэмд тустай
маш зөв, үндэсний үзэлтнүүд монголыг аварна
Ийм нам байдаг билү
2006 онд Их Монгол улс байгжулагдсаны 800 жилийн ойгоор байгуулагдан үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзлийг тулгын 3 чулуугаа болгосон намдаа
чингэс цэргээ гадаадт устгуулаад хэн ч эргэж ирээгүй манж хятадуудт эзлэгдэж боолчлогдсон АРДЧИЛАЛ ГЭЭЧИН ДАРАА МОНГОЛЧУУД ДАЯН ДЭЛХИЙГЭЭР ТЭНЭЭД ХЭН Ч ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЭД ГАДААДТ ОЧООД ХОРТ МОГОЙ ТЭЭГЭЭД АЛГА БОЛСОН ЭРГЭЖ МОНГОЛОО МӨЛЖӨӨД САЛДАГГҮЙ ЧИНГЭСИЙН ДАРАА ХЭДЭН ЗУУН ЖИЛ СӨНӨСӨН ОДОО ХОЁРДОХОО АРДЧИЛАЛ ГЭГЧ ЧИНГЭСЭЭР БҮРЭН УСТАХ ЮМ ШИГ БАЙНА
Ёстой хулгайчдын орон болсныг сайн дүрсэлжээ.
Үүрд мөнхийн орондоо үрсээ үлдээхийн төлөө үгээ хэлэх хэрэгтэй шүү
taniig erenhii saidaar tabibal men adil hylgai hiine?...yyndee l baigaa yum suu dee!!chi eneeder said boloogyidee l yyniig helj chadaj baina?...said bolbol men l hylgaich!!!!ta nar sig sidel baram ni zeregchsen Mongol hynd hen itgeh be?........ta nariin zyrh setgel eh oron ard tymen gej hezee ch chohildoggyi ee!yagaad gebel synal chini ehleed alhadag yum!!!harin hyychin bol sasintai nygel hiihees tangaraga tabisan hymyys bol arai gaigyi 1990 onoos emne gaigyi bailaa suu,baramnyyd aa....................................
үнэн шүү
Надад сайд, дэд сайд болох боломж боломж санал 2 ч удаа ирж байсан. Би татгалзсан юм. Ер нь ийм нөхцөлд хэн ч болоод ч үр дүнтэй ажил хийж чадахгүй, амжих ч үгүй. Системйн өөрчлөлт хэрэгтэй байгаа юм.
Нам хулгайчдын үүр уурха гээ
хараат бус хөндлөнгийн хяналтын тогтолцоогүйгээр энэ нүсэр авлига, хулгайг зогсоож чадахгүй.
Жнь: ЭТТ -д дотоод хяналт, аудитор, ТУЗ, ТУЗ-н хараат бус гишүүд, Төрийн аудит, Мэргэжлийн холбоод, ТӨХ, ЗГ, УИХ-хяналт байхад л асар их хулгай явагддаг. Хянах боломжгүй учир нь бүгд нэг намын томилгоо. Хамгийн хараат ХАРААТ БУСууд. Цавчаандаа баригдаж үнэ унагаар одоо худалдан авагч талдаа барьцаанд орцгоосон. Үр дүн Монгол Улс 400 сая тонн нүүрснээс 15-20 трбм ам.долл алдаж байна.
хараат бус хөндлөнгийн хяналтын тогтолцоогүйгээр энэ нүсэр авлига, хулгайг зогсоож чадахгүй.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )
Ганцхан арга байна. Хуйгаар нь зайлуулах. Уугуул Монголчууд бүгд босож төрөө цэвэрлэж монголчууд дотоод дайснаа устгах
Хүн зайлуулаад нэмэргүй ээ. Системт тогтолцоог засах хэрэгтэй. Авлигын голомт байгаа л бол 10 жил, 20 жилийн дараа байж л байна. Бүх л улс, нийгмийн чармайлт энэ чиглэлд байдаг. Бид 30 жилд үзсэн сурсан, харьцуулсан туршлагаараа дээрдүүлнэ үү гэхээс муутгахгүй.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад ул орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад улс орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, дуучид, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
Монголд хяналтын тогтолцоо байхгүй учир газар сайгүй хулгай, шахаа, идэж уусан байдалтай. Хяналтгүй газар мөнгө цацчихвал бүгд л хармайлдаг нь хүний араншин. Хууль дүрэм л сайн байх хэрэгтэй. Жнь Ард түмний хяналт, хараат бус байгууллагуудыг эрх баригч намаас салгах асуудал Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэж байж л шийдэгдэнэ.
чингэсийн үед нэг монголчууд олз омог хайж гадаад орнуудад тэнүүчлээд эргэж ирээгүй хойгуур араар нь шарын шашин манж хятадууд эзэлж хэдэн зуун жил боол болсон ОДОО ЦАГТ хот хөдөө эр эмгүй гадаад улс руу сониучархан даян дамжиж хэсэн эх орон бие цогцоо худалдан төрөл арилжиж араар нь солонгос хятад элдэв янзын гадаад шивээлж төр засаг намын эрхмүүд нь эх орон ард түмнээ худалдан олигарх ядуус гэсэн хоёрхон бүлэгт хувааж бас гадаадын хятад пүүсүүдийн боол болчихлоо харгис анархи капитализм дангаар ноёрхож эхэллээ одоо төр засаг эрс тэс хувьсгалт арга хэмжээ авбал нэг эргэж магадгүй монгол сүйрлээ демократын эсрэг социократ социалист гэж байж л байгаа демократ эртний ром грекед байсан бурангуй спартанцын үеийн үзэл шүү дээ америк римийн лигионы аристократын нийгэмээр явдаг ардчиллыг ард түмэн биш олигархууд ашгилж баяжиж байна чингэсийн цэрэг одоогийн монголчууд эргэж ирээгүй
Дүр эсгэсэн ардчилал, дүр эсгэсэн амьдрал, дүр эсгэсэн төрийн бүтэц дүр эсгэсэн улс төр, дүр эсгэсэн үзэл суртал, дүр эсгэсэн эдийн засаг, дүр эсгэсэн урлаг соёл, дүр эсгэсэн үндэсний бахархал ...гээд өвөөгийн бодит байдал, дүр төрх. Тогтолцоо, тоглоомын дүрмээ цоо шинээр бичихгүй бол юуч өөрчлөгдөхгүй, юуг ч тэд өөрчлүүлэхгүй, иргэд нь өөрчлөхийг, өарчлөгдөхийг хүсэхгүй. Ёстой үүнээс хойш цаг хугацаа бхгүй, явах зам бхгүй болсон.
улсын их хурлын гишүүн их хурлын танхимд өглөө ирээд сууж л байх ёстой хуралдаа суухгүй ардчилсан намын гишүүдийг хөөгөөчээ улсын их хурлын гишүүний дархан эрхийг хасаачээ хулгай хийж болно хурал тасалж болно мөнгө угаж болно мөрийтэй тоглож болно хүүхэн хүчиндэж болно хүн алж болно айлын авгай салгаж болно архи уугаад хүн зодож болно эх орноо гадаадыгнханд худалдаж болно эрүүгийн гэмт хэрэг үйлдэж болно авмлгал хахууль өгч болно ард олонд худал хэлж болно улсын их хурлын гиүүнийг дархлагдсан хулгайч нар ажлаа хийхгүй ардаа мөлжиж молгодож явна ардчиллын дархлагдсан хулгайч нар байх ёсгүй цаазын хууль монголд гарга хадашгүй дархан эрхийг халж хаанчлалыг зогсоож харцыг хамгаалаяа
орчлонгийн сайхан орос сануулсаар саатлаа иран руу довтолж болохгүй гэдгийг ихэс дээдэс аллах айлдаар байлаа алиагаа алдаж хойтохоо мэдэхгүй америк израль юу дутаваа Атомын бөмөг ормузын хоолойд хаяхад л орой руу чинь орох байх даа алтан наран гийгүүлж мөнгөн сар гэрэлтэж байсан чиг авах идэх булаах шунал арай дэндэж байнаа
Б.Цогтгнрэл ч өөрөө энэ сүлжээниы нэг байсан шшү
Би тэгж өвгөдийнхөө буянд бузар хураахгүй ээ. Миний бүгд сохор гэдэг чинь энийг л хэлээд байгаа юм. Хаашаа ч харсан хулгайчтай газар та ч бас тэгж бодох нь аргагүй л болчихоод байна.
Харамсалтай нь гашуун үнэнийг л бичжээ. Харин энэ өөрчлөлт, шинэчлэлийг хэн хийх вэ? Хувьсгал гэж хэлэхээс айж байна. Цус урсгах тухай болох бий.