sonin.mn

4-р сарын 2-ний өдөр Хятадын худалдааны яамны хэвлэлийн бага хурал хийв. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны талаарх асуултад хариулахдаа, өнгөрсөн оноос хойш хоёр улсын төрийн тэргүүнүүдийн нийтлэг ойлголтын стратегийн удирдлага дор хоёр тал зургаан удаа эдийн засаг, худалдааны хэлэлцээ хийж, холбогдох салбарт тодорхой үр дүнд хүрсэн байна. Энэ нь хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаанд төдийгүй дэлхийн эдийн засагт илүү их тогтвортой байдал, тодорхой байдлыг бий болгосон байна гэжээ.


Тэрээр мөн онцлохдоо, харилцан хүндэтгэж, эрх тэгш яриа хэлэлцээ өрнүүлэх нь санал зөрөлдөөнийг багасгах, асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв, үр дүнтэй арга болохыг бодит баримтууд харуулж байна гэв.


Хятад, Америк хоёр тал хоёр орны төрийн тэргүүнүүдийн нийтлэг ойлголт болон түрүү түрүү удаагийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний үр дүнг бодитоор хэрэгжүүлж, хоёр талын зөвлөлдөх механизмын үүргийг улам бадруулж, яриа хэлэлцээг эрчимжүүлэх замаар санал зөрөлдөөнөө зохистойгоор зохицуулж, бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг дэмжих шаардлагатай гэж тэмдэглэсэн байна.


Г.Бямба