Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ.
Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов. Мөн ёс зүйн болон ажлын хариуцлага шаардаж ажиллахаа илэрхийлж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг ажиллах ёстойг анхаарууллаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Жадамбын Энхбаяр,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Нямтайширын Номтойбаяр,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Баттөмөрийн Энхбаяр,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Загджавын Мэндсайхан,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сайнбуянгийн Амарсайхан,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдинням,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлут,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Цэндийн Сандаг-Очир,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы Аубакир,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Жуковын Алдаржавхлан,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Энхтайваны Бат-Амгалан,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Цагаанхүүгийн Идэрбат,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Чинбатын Номин,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдаар Бадрахын Найдалаа,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдаар Энхбаярын Батшугар

Бямба - 04 сарын 04,
2026
Сэтгэгдэл11
Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нар арай хэтэрнээ. Ажлаа хийж чадахгүй Дэлгэрсайхан, Дамдинням, Бат-Амгалан нар улирсан энэ тэр. Гутаачих юм аа, арай арай?
Хулгайч хүн засрана гэж үгүй л гэдэг
Номтойбаяр авлигал аваад шоронд суугаагүй бил үү ?Хүрэлсүх Учрал нарыг Номтойбаяр сэлдийгээ вазелин, есийн тосоор тослолгүй шууд комоон бэби гэж орилон хошногодох болсон гэх цуу яриа үнэн байжээ..
Одоо Ардчилсан намын гишүүд Засгийн газрын хуралдаандаа суулгүй энэ хоер хошногыг зайлтал нь тэмцэх хэрэгтэй..Данхын талын гишүүд АН-тай нэгдэх хэрэгтэй.
- Эвлүүлж зүймэл эдлэл - эдэлгээ багатай байдаг , - Эмгэг согогтой трсөн хүүхэд - нам богинотой байдаг , - Элдэв хорлонгийн цуглуулга - эрүүл мэндэд харшлалтай байдаг , - Эцэст нь ХУЛГАЙЧ , ХУДАЛЧ хоёр - НЭГ САВНЫХ байдаг , ТЭР нь халуун \ хүйтэн ч байж болно \ ТАМ ...
Батшугар, Найдалаа, Мэндсайхан нарын тэс өөр мэрэгжлийн "тоон доторх үсэг"-нүүд, Идэрбат, Сандаг-Очир, ж. Энхбаяр мэтийн хувийн сургуулийн хуурамч хавтастангууд нтр-ээс бүрдсэн "хөгшин хоньны насгүй" ЗГ бнаа.
Батшугар, Найдалаа, Мэндсайхан нарын тэс өөр мэрэгжлийн "тоон доторх үсэг"-нүүд, Идэрбат, Сандаг-Очир, ж. Энхбаяр мэтийн хувийн сургуулийн хуурамч хавтастангууд нтр-ээс бүрдсэн "хөгшин хоньны насгүй" ЗГ бнаа.
Өнөөдрийн өрнийн зүрхайд : Согог солиотой төрсөн хүүхдийн нас богино . Хаврын хахир цагаар ХЭЛЭНЦЭТ ХОРХОЙНУУД ичээнээсээ нэгэн зэрэг толгой өндийх нь хэн хэндээ халтай гэж ЗУРЛАГАДСАН байх чинь вэ ...
Нэгэнт бие биенийхээ бөгсийг ухаад эхэлсэн МАН тогтвортой байж чадах уу
Хоол болтол шийр зугаа гэдэг шиг сонгууль болтол тавилттай хошин шогийн үзүүлбэр үзүүлж цаг хождог сонгодог аргаараа ЗГ-аа огцруулсан болж сандал суудлаа сольж суудаг нам.
Оюутолгойгоос Засгаа огцруул тэгэхгүй бол МАН-ын дарга нарын Оюутолгойгоос авсан авлигалыг илчилнэ гэсэн дарамт ирсэн..