Улаанбаатар хотын төмөр замын төв буудал дээр Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийхээр Монголд хүрэлцэн ирсэн "Гэгээн Пантелеймон"-ы галт тэрэгтэй эмнэлгийг угтан авах ёслол 2026 оны тавдугаар сарын 18-нд боллоо. "Гэгээн Пантелеймон" эмнэлгийн явуулын зөвлөгөө, оношилгооны төв нь Монгол Улсад тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-нийг хүртэл ажиллах юм.
ГАЛТ ТЭРЭГТЭЙ ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ
Эмч нарын хүлээн авч үзэх үйлчлүүлэгчийн тоо хязгаартай тул эрүүл мэндийн үзлэгийг урьдчилан бүртгүүлж цаг авсан дарааллын дагуу явуулна. Бүртгүүлэхдээ "УБТЗ" ХНН-ийн Төв эмнэлэг болон тус галт тэрэгний ажиллах өртөөнүүд дэх салбар эмнэлгүүдэд хандах боломжтой (хуваарь болон маршрутыг доороос харна уу).
ӨРТӨӨНҮҮДЭД ҮЗЛЭГ ХИЙХ ХУВААРЬ:
- Замын-Үүдэд-Тавдугаар сарын 19, 20-нд 8.00-18.00 цагт
- Сайншандад-Тавдугаар сарын 21, 22-нд 8.00-18.00 цагт
- Чойрт-Тавдугаар сарын 24-25-нд 8.00-18.00 цагт
- Улаанбаатарт-Тавдугаар сарын 26, 27, 28-нд 8.00-18.00 цагт
- Зуунхараад- Тавдугаар сарын 30, 31-нд 8.00-18.00 цагт
- Дархан-1-д Зургаадугаар сарын 1,2 -нд 8.00-18.00 цагт
- Сүхбаатарт – Зургаадугаар сарын 3, 4-нд 8.00-18.00 цагт
ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД
Үйлчлүүлэгчид тус эмнэлэгт хандсанаар дотор, мэс засал, бөөр, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл (эндокринологи), хүүхэд, шүдний эмчийн зөвлөгөө авах, мөн ЭХО, зүрхний бичлэг (ЭКГ), маммографи (хөхний рентген), рентген зураг авахуулах болон экспресс-лабораторид шинжилгээ өгөх боломжтой. Энэхүү арга хэмжээг "УБТЗ" ХНН болон "РЖД" НХН-ийн санаачилгаар, Россотрудничество агентлагтай хамтран "Миссия Добро" хүмүүнлэгийн төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Мягмар - 05 сарын 19,
2026
Сэтгэгдэл6
Ояа нар тэмбүүгээ нэг сайхан эмчлүүлчихээч. Боломж шүү
МояаОяа нар 100 жилийн өмнө тэмбүүгээ эмчлүүлээд эрүүл болцгоосон! Харин сүүлийн 30 жил тэмбүүрэлдээ живж байгаа уяахуяанууд өвчнөө эмчлүүлцгээ! Ккк
УяаХуяанууд ихэвчлэн гаж гоомоо ЛГБТ мансуурал юмнууд байдаг болхоор Оросуудыг ирсэн дээр тэмбүүгээ эмчлүүлсэн чинь дээр шүү! Ккк
ОРОСЫН ЭНЭ ЗАВААН ЮМАНД ХЭН ОЧИХ ЮМ. МОНГОЛЧУУДЫГ БҮГДИЙГ НЬ ТЭМБҮҮТЭЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ГЭЖ ДЭЛХИЙГЭЭР ЗАРЛАХ БИЗ. ОНОШЛОХ ТӨДИЙ БОЛ ХЭРЭГГҮЙ ҮҮНИЙГ ХЭН Ч ХИЙЖ ЧАДДАГ БОЛСОН.
Юу болоов? Дайнд шархадсан цэргүүдээ эмчлээ
FASHIST HULMASUUD ZAIL ZAIL . BUZAR MUUHAI OROS HULGAICH NAR END YU HIIJ BNA BE