Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр сэтгүүлчид баримт, ёс зүй, олон нийтийн мэдэх эрх, эрх мэдлийг хянах эрхэм үүргээ ярих ёстой байх. Харин би өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний нэрийн дор нуугдаж, нийгмийг хордуулж, хүний нэр төрийг барьцаалдаг нэг аюултай үзэгдлийн тухай олон нийтэд сэрэмжлүүлэг өгмөөр байна.
Тэр бол гүтгэлэг. Жирийн худал мэдээллийг баримтаар няцааж болдог. Харин гүжир гүтгэлэг бол зөвхөн худал мэдээлэл биш, учир шалтгаан, нотолгоо, хүн чанар, ичих нүүр, хариуцлага, маргааны бүх дүрмийг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, гүтгэгч хүн үнэнийг хайдаггүй. Тэр хүний зорилго бол үнэнийг тогтоох биш, харин эргэлзээ төрүүлэх, нэр төрийг бохирдуулах, олон нийтийн уур хилэнг бадраах, дараа нь “би яллаа” гэж зарлах явдал байдаг.
Жирийн эрүүл хүн маргаанд орохдоо “баримт гаргая, логикоор ярья, буруу бол засъя” гэж боддог.
Харин хүн чанаргүй гүжир гүтгэгч тийм талбай дээр тоглодоггүй. Тэр баримтад захирагдахгүй. Логикт баригдахгүй. Няцаалт сонсохгүй. Нэг худлыг няцаахаар дараагийн худлыг шиднэ. Нэг баримт тавихаар өөр сэдэв рүү үсэрнэ. Ийм хүнтэй маргах нь үнэнийг тогтоох үйл явц биш, харин өөрийн нэр төрийг түүний зуурсан шаварт улам гүнзгий оруулах эрсдэлтэй ажил болдог.
Үүнийг нөгөө “тагтаатай шатар тоглох” гэдэг зүйрлэлтэй адилтгаж болно. Тагтаатай шатар тоглож болохгүй. Учир нь тагтаа шатрын дүрэм мэдэхгүй. Тэр шатрын хөлөг дээр сангасдаж шатрын дүрсүүдийг хөмөрч хаячхаад, далавчаа дэвэн хөөрөн нисэхдээ өөрийгөө агуу ялалт байгууллаа гэж бодно. Түүнд нүүдэл, логик, дүрэм, ялагдал, ялалт ямар ч хамаагүй. Түүний хувьд хөлөг бохирдсон л бол өөрөө ялсан болж байгаа хэрэг. Гүжир гүтгэгчтэй маргах яг үүнтэй адил. Чи шатрын дүрмээр тоглож байна гэж бодно. Харин тэр хөлөг эвдэх гэж ирсэн байдаг.
Тиймээс ийм хүмүүст юм тайлбарлаж, учирлаж, нотолж суух нь утгагүй. Учир нь тэд ойлгохгүйдээ биш, ойлгохыг хүсэхгүйдээ байгаадаа юм.
Баримт тэдний толгойд суулгасан радикал өгүүлэмжийг ганхуулах аюултай учраас тэд баримтаас зугтдаг. Үнэн тэдний бүтээсэн дүрийг нураах учраас тэд үнэнийг үзэн яддаг. Логик тэднийг хариуцлага руу аваачих учраас тэд логикийг эмх замбараагүй болгодог.
Иймд хамгийн зөв хариулт бол тэдэнтэй тэдний талбай дээр маргах биш. Харин олон нийтэд тэдний аргыг илчлэх явдал. Тиймээс гүтгэгчтэй шатар тоглох хэрэггүй. Харин хөлгийг хэн бохирдуулж байгааг, шатрыг хэн хөмөрч хаясныг, дараа нь өөрийгөө ялсан гэж хэн зарлаад байгааг олон нийтэд тайван, тодорхой, баримттай харуулах хэрэгтэй.
Монголын сэтгүүлзүйг битгий хорло. Монголын нийгмийг битгий хордуул. Сэтгүүлзүйн эрх чөлөөг шантаажны халхавч болгохоо боль. Учир нь баримтгүй дуулиан урт настай байдаггүй. Харин хийсэн үйлдлийн хариуцлага заавал ирдэг.
Б.Батцэцэг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл46
Солонгосод Хүрэлсүхтэй цуг хадгаламж банкны мөнгөөр казино тоглож алдсан нь бас гүтгэлэг үү? Чи ууж идэж гадаадад зугаалж ханасан бол одоо зайл. Хүрэлсүхтэй бавалцаж ханасан уу? Дараагийн хүмүүс хүлээцгээж байна
Будрагчаад хэн материал өгөөд ямар зорилгоор сэвүүлээд байгаа асуудал юм даа энэ асуудал МАН дотроосоо байгаа шүү. Занданшатар болов уу ичээндээ ороод ерөнхийлөгчийн сонгууль хүртэл таг сууяа гэж бодох шиг боллоо.
Америк хэвлэлийн эрх чөлөөний жагсаалтанд 64т оржээ. Бид нарын шүтээн мөрөөдөл улс. Ядуу монгол ойрхоон 80д яьж байна. ЗА ЯМАР БАЙНАДАА???
Юун Зан Дао Шао данжаад вэ? Хүрэлсүх Сэлэнгийн хятад луухаан Баярцогтыг дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлээд байгааг мэдэхгүй байна уу чи.
Батцэцэг авгайг гэрбүлээр нь оролдож дарж ав. Батцэцэгийн хүүхдүүд гэж ямар юмбайна вэ?
Эх орноо гадаадад төлөөлнө гэдэг зүгээр нэг албан тушаал биш. Энэ бол дипломатын өндөр мэдлэг боловсрол, туршлагатай дэлхийд байг гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байх ёстой. Хүрэлсүх ерөнхийлөгч маш буруу сонголт хийсэн. Эмэгтэй гадаад харилцааны сайдыг за ер нь Азид бүү хэл олон улсад ч нэг их хүлээж авдагггүй шүүдээ. Монголын гадаад харилцааны сайдыг сонгож тавих бодлого хэвлэлийн инженер, орчуулагч Гомбосүрэнг тавсан цагаас буруусандаа хөөрхий. Энэ бол хэт хариуцлагатай албан тушаал шүү!!!
Эх орноо гадаадад төлөөлнө гэдэг зүгээр нэг албан тушаал биш. Энэ бол дипломатын өндөр мэдлэг боловсрол, туршлагатай дэлхийд байг гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байх ёстой. Хүрэлсүх ерөнхийлөгч маш буруу сонголт хийсэн. Эмэгтэй гадаад харилцааны сайдыг за ер нь Азид бүү хэл олон улсад ч нэг их хүлээж авдагггүй шүүдээ. Монголын гадаад харилцааны сайдыг сонгож тавих бодлого хэвлэлийн инженер, орчуулагч Гомбосүрэнг тавьсан цагаас буруутсандаа хөөрхий. Энэ бол хэт хариуцлагатай албан тушаал шүү!!!
Та нао эгнээнээсээ Лодойсамбуу гэгч "tagtaa"-g хөөрөгсөн гэж боддог шүү
Азийг доорд үздэг Орос боловсролтой хүмүүс манай гадаад харилцааг овоо хорлож байгаа.
ЗӨВЛӨЛТИЙН ХҮМҮҮС ЁС СУРТАХУУНТАЙ МОНГОЛ ШИГ ДЭЛЭНГЭЭ ГАРГАЖ ДЭЛХИЙН ӨҮХ УУЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООЖ ЭЛЁИН САЙД ЭДИЙН ЗАСГИЙН ХУДАЛДААНЫ ТӨЛӨЛӨГЧ СУУЛГААД УЛС ТӨРИЙН ЗАРДАЛ НЬ УЛСЫН ТӨСВИЙГ БҮРЭН ИДЭЖ ХҮН БҮР ГАДААДТ АЛБАН АЖЛААР ЯВЖ БАЙНА ГЭЖ ХУВИЙН БИЗНЕС УЛСАА ХУДАЛДАЖ ЯВЖ БАЙГААГААС ЦААШГҮЙ БАЙНА ЭЛЧИН САЙДУУДААС БОЛЖ АРД ТҮМЭН ТАТВАРТ ДАРАГДАН ӨНДИЙХГҮЙ БОЛСОН
Эрчүүдээс илүү ёс зүйтэй, элдэв шалчиганасан зангүй ноён нуруутай, ажлаа хийж чадаж байгаа, ганц сайд бүсгүйд амжилт хүсье. Харлуулах гэж элдвээр гүтгэж байгаа бичигчдийн сэтгэгдлийг харахаар үнэхээр гутах юм.
Битгий пялдагад
Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ ? Чи өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол нүүрэлдээд олон нийтийн өмнө маргалд. Сарангэрэлтэй адил " Хүрэлсүх байгаа цагт та нар намайг яаж ч чадахгүй " гэж даналзаж байх шив.
tiim l yum bol oortei chine holbogdoh geed ochnoon zalgaj baihad ni utsaar yarih zavgui esvel neeh tom hun jijgirchih geed boldoggui yum bol duudaj uulzaad todorhoi tailbar ogch chadahgui hevtej end ingej uyangalah chine ineedtei unshigdaj baina. Unenii ortoi ug yaria garch baigaa gedgiig bugd l medej baigaa. Shatariin holognii ard suugaad uyangalaad yahav said guai dur esgesen duremgui enhiin tsagaan tagtaa bol ta ooroo shuu
Gichii shaa
МОНГОЛЫН АРД ТҮМЭН СЭРЭХГҮЙ БОЛ ХЭЦҮҮДЭЖ БАЙНА Монгол улсыг Хятадын хөгжлийн галт тэргэнд суулгана гэсэн нь зүгээр ч нэг хоосон үг биш байжээ. Ялангуяа жуулчин татах нэрээр 2020 оноос хойш Монгол улсын визний журам, холбогдох хуулийг гадаадын иргэдэд нэн таатай болгож өөрчилжээ. Монголд зүгээр л жуулчны визээр ирсэн гадаадын иргэн буцахгүйгээр визээ 30 хоногоор сунгуулах гэх мэт үйлчилгээг болиулахгүй бол хятад иргэд үүнийг хамгийн овжин ашиглаж байна. Монгол улс визний журам, холбогдох хуулиа өөрчилж засахгүй бол энэ байдлаараа хэцүүдэх нь байна шүү. Авлигачдын үүр болсон энэ намууд ер нь Монголын эрх ашгийн төлөө ажиллахаа больжээ. Ард түмэн минь сэрж, шаардахгүй бол энэ улс орон биднийх байхаа болино.
МОНГОЛД УРД ХӨРШИЙН НАРИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИЖ БАЙНА Үхрийн 1 кг цул мах 37 мянга хүрч, буянт малынхаа үр шимийг хүртэж чадахаа больсон монголчууд тахиагаар хооллодог болж байгаа тухай постууд хөврөөд сүйд майд. Хятадууд МАНАН-г базчихаад Монголд малын мах бэлтгэлийг гартаа оруулж, махны үйлдвэрүүд олноор байгуулж, махыг асар ихээр урагшаа гаргаж байгаа учраас л ийм байдалд оржээ. Гэвч асуудал үүгээр дуусахгүй! Урд хөршийн иргэд уг салбарт эзэн суусныг дагаж бүр том асуудал гарч байна. Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрийг дагаж хятадууд хот, хөдөөгүй суурьшиж байгаад иргэд халаглаж байна. Хятадуудтай тохиролцсон эрх баригчдын гайгаар "баялгаа гаргаж, хятад оруулах" бодлого утгаараа хэрэгжиж байна.
Бузрын авгай зайлаач ээ
Японы NHK-ээр Хятадын хөгжлийн зээлийг хөндсөн нэвтрүүлэг гарав. 68 улсаас 8 улс зээлээ төлж чадахгүй байх магадлалтай. Нэг нь Монгол. Зээлээ төлөөгүй бол хилийн боомтын эрхээ шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз болно. Гэрээний заалтад гэрээг зөрчвөл зээлийг нэг дор буцаан төлүүлэх тухай заасан. Монгол банк Хятадын ардын банкны свопын өр гэхэд бараг 4 гаруй тэрбум доллар болсон. Гэрээний заалтад гэрээг зөрчвөл зээлийг нэг дор буцаан төлүүлэх тухай заасан. Монгол банк Хятадын ардын банкны свопын өр гэхэд бараг 4 гаруй тэрбум доллар болсон. Өшөө олон өрнүүд байгаа. Шинэ гүүрийг хийхэд хүртэл 200 гаруй сая долларын өр тавьсан. Хятадад зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй орны тоонд орчихсон атал 3 тэрбум долларын зээл нэмж авна гэх.. хэн төлөх вэ? Монгол улсын жилийн төсөв 4 тэрбум доллар. Бараг жилийн төсөвтэй тэнцүү мөнгө. Арыг нь хэн даах вэ? Үндэсний аюулгүй байдалд хэн санаа тавьж байна вэ? Хятадад нийт хэдэн төгрөгний өртэй байгаа вэ? Ямар гэрээтэй, гэрээний биелэлт ямар яваа вэ
ЗАЙЛАА ЧИ ЛУЙВАРЧИН АВГАЙ
Орос авгайчуудыг дууриаж үхэрийн дэлэн шиг силикон хөх хийлгэсэн тарган авгай хэзээ Наташанууд шиг урууландаа гель шахуулах бол?
Нэгэнт л хулгай луйварт холборгдсон юм чинь ажлаа өгч шалгуулаад буцаад бууриндаа ирэхгүй юү. Энэ хүнийг харж байхад буруугаа ерөөсөө хүлээдэггүй, худалч, заль мэх нь дэндсэн хүн юм гэж дүгнэсэн. Гадаад харилцаа сайжрах гэдэг нь Херэлсүхийийн бодлогоор баахан улс орноор яву, гэрээ хэлэлцээ хийж, монголчуудын амьдхалын ганц хэрэгцээт зүйл болох малыг гадагш хямд гаргах, хөлөөр гаргах ажлыг хийж, энэ гаргаж байгаа махны үнээс 2-3 дахин нэмэгдүүлсэн, жимсэний үнэ 12000 аас дээш болсонг юу гэж зүгнэх болж байна.
Хадгаламж банкны мөнгөөр гараа угаасан далд эзэгтэй хүрэлсүхийн дараа дээлээ нөмрөх бизээ
Үнэн ярьж байна.өнөөдөр сэтгүүлчид бүгд тийм байгхх.Хэвлэлийн эрх чөлөө гэж их ярьдаг мөртлөө худал мэдээлэл улаан цайм гүтгэх явдал их байгаа нь бичсэн зүйлээс нь шууд уншаад мэдрэгддэг.коммент л гэхэд шалгаад оруулья гэсэн сэтгэгдлээ оруулдаг нэг талыг барьдаг явдал их харагддаг.Нэг үгээр Монголын сэтгүүл зүй шударга гэж хэлэх аргагүй..мэдээ уншиж цагаа алдах хэрэггүй шүү.
Хүний ухамсарт амьдралыг бүтээгч зарим нэг "ХҮН" өөрийн оюун ухааныг бусдын сарвайх хэдэн гар дамжсан мөнгөн дэвсгэртээр БОХИРДУУЛАХ болсон нь энэ үеийн эмгэнэл юм болов уу даа. Нэг нь нөгөөгөө хайрлах нинжин СЭТГЭЛ ҮГҮЙ болж, хүний НЭР ТӨР-ийг гутаан доромжлох ОДОО ҮЕИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ болсон гэж үү? Бодит үнэн гэж аль нь юм бол оо? Бидний жаахан байхад ААВ, ЭЭЖ, ӨВӨӨ ЭМЭЭ, НАЙЗ НӨХӨД, АХ ДҮҮ ТӨРӨЛ ТӨРӨГСӨД ӨӨ хүндлэхээс гадна НАЙЗ НӨХӨД, аливаа ХҮН-ийг хайрлаж хамгаалж хүндэлж байхыг БАГШ НАР минь чиглүүлдэг байсан. "ХҮН АХТАЙ, ДЭЭЛ ЗАХТАЙ" гэж өвгөд дээдэс минь худлаа хэлээгүй. Тэгвэл бид яагаад МОНГОЛ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД, ЭРХ БАРЬЖ байгаа ХҮМҮҮСЭЭ эрээ цээргүй гүтгэн ХУДАЛ мэдээлэл түгээх болов. АЖИЛ ХИЙЖ байгаа нэгнээ хэн нэгний захиалгаар НЭР ТӨРИЙГ нь гутаан харлуулах хэнд хэрэгтэй юм бэ? Мөрөөр нь ажлыг нь хийлгэ л дээ. Хэзээ байхад хэвлэн нийтлэгчид то есть 4 дэхь ЗАСАГЛАЛ маань ийм эрээ цээрээгүй болчихвоо??? Миний бага байхад гэрт орж ирсэн ахмад хүмүүсээ хүндлээд...
...үргэлжлэл...өөрийн өрөө рүүгээ гүйгээд орчихдог, ааваас минь ярилцлага авах гэж орж ирсэн СЭТГҮҮЛЧ АХ ЭГЧ нар маш их ХҮНДТЭЙ АГУУ ХҮМҮҮС байдаг байсан. БҮДРАГЧАА хүү минь ХҮН ГҮТГЭХ ХУУЛЬТАЙ байдаг. ХЭЛЖ ЯРЬЖ байгаа бүхэн чинь ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ОДОО БОЛЬ!!!
Ер нь урд өмнө нэг их дуугараад байсныг нь харж байгаагүй харин өөртэй нь холбоотой мэдээ гарангуут хэлд ороод бас ч гэж дориун жав жав хийчдэг маягийн зан цухалзаад байх чинь юу вэ.
Хэн мэдэх вэ
Муу хужаагийн гар хөл ямар олон юм нуршдаг юм? Хэн хар хужаа нарыг визгүй оружлна гэж бн? Өөрөө ш дээ хулгайлсан юмаа чимээгүй идээд сууж бай! Хужаа хантааз өмсөж явснаа үгүй гэх үү? Сайд нь мао хантааз өмсдөг улсыг хөраат л гэнэ
Муу хужаагийн гар хөл ямар олон юм нуршдаг юм? Хэн хар хужаа нарыг визгүй оружлна гэж бн? Өөрөө ш дээ хулгайлсан юмаа чимээгүй идээд сууж бай! Хужаа хантааз өмсөж явснаа үгүй гэх үү? Сайд нь мао хантааз өмсдөг улсыг хөраат л гэнэ
Зөв сэрэмжлүүлэг өгсөн байна. Ажилд нь амжилт хүсье.
Төсвийн тeндэр авсан нь батлагдчихаад байхад л гүтгэлэг гэж гүрийгээд байдаг шуналтай авгай!!! Монгол улсын бүх үнэт цаас хэвлэл, гадаад паспорт, сонгуулийн хуудсууд хүртэл энэ шуналт эм хэвлэж мөнгө нь энэнд ордог гэсэн . Ёстой цайчихсан луйварчин шүү дээ!
Төсвийн тeндэр авсан нь батлагдчихаад байхад л гүтгэлэг гэж гүрийгээд байдаг шуналтай авгай!!! Монгол улсын бүх үнэт цаас хэвлэл, гадаад паспорт, сонгуулийн хуудсууд хүртэл энэ шуналт эм хэвлэж мөнгө нь энэнд ордог гэсэн . Ёстой цайчихсан луйварчин шүү дээ!
Батцэцэг сайд үнэнийг маш чадварлагаар сайхан бичжээ захиалгаар хүний нэр хүндэд халдаж байгаа хорчингууд хол явахгүй нь тодорхой
ГХЯ ны сайдад санаархагчид МАН д их олон байдаг бололтой дараагийн сонгуулиар өөр намын хүн сайд болох байхдаа энэ намыг ингэж хоорондоо хөлөө жийлцэнэ гэж санасангүй сайдаасаа буусан авлигчид хонзогноод байна уу
ГХЯ ны сайдад санаархагчид МАН д их олон байдаг бололтой дараагийн сонгуулиар өөр намын хүн сайд болох байхдаа энэ намыг ингэж хоорондоо хөлөө жийлцэнэ гэж санасангүй сайдаасаа буусан авлигчид хонзогноод байна уу
Улс ороноо тонож дууслаа Харахад гайгүй л хүн шиг харагдах юм
Хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэнд хичээл заагаад байгаа юм бэ дээ гэж бодогдлоо.тэвчээр бас болоогүй бололтой. ..юу ч ярих вэ дээ ...
Хэрэв үнэн бол таньд амжилт хүсье шудрага нийгмийн төлөө хамтдаа урагшаа залуусаа
Хэрэв үнэн бол таньд амжилт хүсье шудрага нийгмийн төлөө хамтдаа урагшаа залуусаа
Хэрэв үнэн бол таньд амжилт хүсье шудрага нийгмийн төлөө хамтдаа урагшаа залуусаа
Хэрэв үнэн бол таньд амжилт хүсье шудрага нийгмийн төлөө хамтдаа урагшаа залуусаа
Баримтаа гаргаад наад гүтгэгчдээ.тас цохиод хуулийн хариуцлага хүлээлгээ
Хүнийг ингэж доромжлох нь нүгэл шүү.нүүрээ нэрээ нуусан цөөвөрүүд улс орныг өнгөтэй болгоныг гутаан доромжилж байгаа нь хэзээ нэг өдөр цаг хугацааны хайчинд орох л болно.Батцэцэг бол мэдлэгтэй боловсролтой ёс зүйтэй эмэгтэй
Батцэцэг бол сайн дипломат эмэгтэй гэж үнэлэгддэг.Гадаадад ч дотооддоо ч.улс орны өнгөтэй зүстэй бүхнийг гутаан доромжлох хар сүүдэр хэзээ нэг өдөр халуун наранд түлэгдэж шарагдах нь цаг хугацааны асуудал
Мэдээллийн үнэн худлыг маш амархан тогтоож болдог. Энэ бол гүтгэгдсэн гэж байгаа хүн шүүхэд нэхэмжлэл гаргаж үнэнийг тогтоолгоно. Энэ хамгийн зөв, ардчилсан зарчим. Монгол улсын иргэний энэ эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан байгаа. Мэдээлэлтэй холбоотой маргааныг үнэн зөв шийдвэрлэх өөр арга байдаггүй.