Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатарыг давилуун, өөрийнхөөрөө зантай гэдгийг олон нийт мэднэ. Гэхдээ түүний албан тушаал ганхаж, эргэн тойрныхон нь авилга, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж, Туулын хурдны зам тойрсон будлиан олон нийтэд дэлгэгдэж эхлэх үеэр түүний энэ зан хэвийн хэмжээнээсээ хэтэрч эхэлсэн билээ. Иймээс ч олон нийт, тэр бүү хэл УИХ-ын гишүүд хүртэл Х.Нямбаатар галзуурчихаж хэмээн дүгнэх болсон юм. Үнэхээр ч эрүүл эсэх нь эргэлзээтэй хачин үйлдлийг тэрээр өдөрт хэд хэдээр хийх болсон.
Дэлхийд анх удаа иргэдийнхээ эсрэг хотын дарга жагсаал хийж, намайг муулдаг сайтуудыг хаалгамаар байна, Туул голоо хамгаалдаг хүмүүсийг буллидмээр байна ч гэх шиг дэмийрэв. Мөн "Намайг алж байгаад энэ замыг зогсоогоорой” хэмээн хоолой цахиртуулан орилов.
Үүнийг нь сонссон иргэд харин Х.Нямбаатар арай Туулын хурдны замыг барих гэж нэг бол асар их мөнгө авилгад авсан, эсвэл гадныханд барьцаалагдсан юм биш биз дээ гэх цуу үгийг ярих болов. Х.Нямбаатар мөн Нийслэлийн удирдлагуудыг шалгаж эхэлмэгц, оронд нь намайг шоронд хий л дээ гэх мэтээр дөвчигнөв. Хуулийн дагуу явагдаж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэдгийг "Орхон" дээд сургууль эрхбиш заадаг байлгүй дээ. Тэр бүү хэл өчигдөр Монголын түүхэнд анх удаа Нийслэлийн Засаг дарга нь өөрөө удирдан, НИТХ-ын даргыг огцруулсан хачирхалтай үйл явдал болов. Зүй нь Нийслэлийн Засаг дарга л өөрөө НИТХ-д ажлаа тайлагнах, хянуулах ёстой. За, огцруулж байгаа үндэслэл нь бүр солиотой гэхэд дэндүү солиотой. Х.Нямбаатар НИТХ-ын даргыг огцруулж буй шалтгаанаа: "А.Баяр шөнийн цагаар ирж ажилладаг, өдөр бус шөнөөр захирамж гаргадаг, компьютер техник хэрэгсэл гаргаж ирээд шашны зан үйл үйлддэгт нь санаа зовж байна.
А.Баяр сүүлийн хоёр сар НИТХ-ыг огт хуралдуулаагүй." хэмээн тайлбарлав.
Гэтэл НИТХ угаасаа хуулиараа улиралд нэг удаа хуралдах ёстой байдаг аж.
Бодит байдал дээр Нийслэлийн удирдлагууд "Туулын хурдны замыг эсэргүүцэж иргэдийн байгуулсан "Хатан Туулаа хамгаалья” хөдөлгөөний эсрэг НИТХ-аас “Туулын хурдны замаа аварья” гэдэг хөдөлгөөн өрнүүлэх тогтоол гаргуулахыг завджээ. Гэвч НИТХ-ын дарга А.Баяр үүнийг нь зөвшөөрөхгүй байсан ба нөгөөтэйгүүр Х.Нямбаатар өөрийнх нь оронд Нийслэлийн Засаг дарга болох боломжит өрсөлдөгч гэж түүнийг үзсэн тул ийн өрсөн хорлож буй гэнэ. Энэ бүхнээс дүгнэхэд Х.Нямбаатар "галзуурсан нь" үнэн болоод явчихлаа. Монгол Улсад төр байгаа л бол, МАН эрх барьж буй нь үнэн л бол энэ "галзуурсан" хүндээ хариуцлага тооцож, Монгол Улс хуультай орон гэдгийг мэдрүүлэх цаг болжээ.
Б.Балжир
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл65
Одоо л мэдэж байгаамуу
Онгироож байгаад ажлаа хийлгээд авмаар байна. Хотын удирдлагыг хавчаад эхэлбэл хэн очоод зоригтой ажил хийх билээ
Sonin mn metiin MCS-iin troll site muulahaa l medne. Ooroor mongo olj chadahgui uchiraas. Archaagui amitad
замаа танай сонин л галзуурсан бн
ЭНЭ МУУ НЯНГАРЫГ ТЭЖЭЭЖ БАЙГАА ЭЗЭД НЬ ГАЛЗУУРУУЛЖ БАЙГАА БАЙХ.
Нянгар шөнө болгон Туулын хурдны замаа зүүдэлдэг болсон байхаа?
Одоо больцгоо монгол ноход минь. Банхар бол нэгнээ барьдаг. Хүн юм бол хүний олон хүнээ барьж идэхгүй шүү. Төсөл зогсоод сайн сайхан бас болохгүй. Өөр ажил өчнөөн байна.
Bas 1 galzuu baina.
Цөмийн осол гаргасан юм шиг сүржигнэх хэрэггүй. Ажлаа хийцгээ.
Зан аашаас гадна Нчмбаатар баа хотынхон Сэлбэ төслөөр баррилгын зах зээлийн 75 хувийг хятад кампаниудад өгчээ Оролцох дөрөвхөн монгол кампани нь хотынмдарга нартай холбоотой Энэ ассуждлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яримаар МАН ы хотын дарга нарыг дараагийн сонгуульд бүхэлд гь өөрчилж байж монгол кампаниуд монгол барилгачид нутагтаа эзэн шиг болноо Санаатай үйлдлүүд биш гэхэд дэндүү мэдлэггүй улс төрийн мэдр5мжгүй мөнгөнөөс өөр юм өоддоггүй шуналтай байна
Яалт ч үгүй Хятад тагнуул аа энэ Нямбаатар. Галзуу хүний дүрд зүгээр жүжиглэж бгаан
hichneen syymjluulsen ch Nyambaataraas eer ene ajiliig hiih hyn baihgyi bagahan galzyyraa,ajiliig ni zygeer hiilge?...hebleliig mengenii damsigyyd baga nochoo!!!gelgeryyd ee!!!hyniig muulah tysam engejin belgee.......................................
Хужаа Хасаг лал Дөрвөд хүн биш гээд ирэхээрээ Хүрэлсүхийн хайртай Братууд байдаг.
Ийм их дүнтэй төсөл юм хэлээд байна. 50% -н цавчаа дор хаяаад байгаа. Ойлгомжтой шүү дээ. 33 мянгийн боржуурыг 5-6 нугалдаг гээд боддоо.
ЗАЙЛАА СЭТГҮҮЛЧИЙН ОРОНЦОГ МИНЬ
ЗАЙЛАА СЭТГҮҮЛЧИЙН ОРОНЦОГ МИНЬ
Түгжрэлийг огт бууруулахгүй асар үнэтэй зардал нь дахин нэмэгдэх баыгальд халтай Туулын замыг үхэн хатавн хамгаалж Сэлбэ төмлөөр барилгын лах лээлийн 75 хувийг хчтад кампаниудад өгч монголчуудаа ажилгүй болгосон Нямбаатар тэргүүтэй хотынхныг эгүүр сайтын болон бусад зарим с5тгүүлч улайран х₮мгаалж бичих юм Улс төрийн эдийн засгийн чмар ч мэдлэг алгаа цээжилснээрээ улс төрийн тэмцлээр л тайлбарлах юм
Хуцаач чи, түгжрэл огт буурахгүй гэж шааж байна. Буурч л таараа, малаа
Ажил хийх гэсэн хүн яахаараа галзуурсан болдгийн гичий сайтаа
Хятадын өрийн барьцаанд оруулах даалгавартай хятадын бэт үү
Хятадын өрийн барьцаанд оруулах даалгавартай хятадын бэт үү
Хятадын өрийн барьцаанд оруулах даалгавартай хятадын бэт үү
Туулын хурдны зам дээр 100 км цаг хурдлахгүй харин 50 аас 60 км цаг хурдаар явдаг хурдны биш хоёр урсгалтай энгийн зам гэсэн. Энгийн замыг арав дахин их мөнгөөр тавьж мөнгө угаах гэж байгаагаас болоод л иргэд эсэргүүцээд байгаа юм. Хамгийн гол нь маш хямд зардалаар барьж болох нийт зургаан урсгалтай замыг ямар ч утгагүйгээр баахан тулгуур гүүр мүүр болгоод асар их мөнгө угаах гээд байгаад л бүх учир нь байна. Нарны гүүрийг одоо байгаагаас 10 дахин бага мөнгөөр барьж болох байтал маш өргөн гол мөрөн дээгүүр тавьдаг аврага том гүүр барьж мөнгө угаасан. Одоо нямбаатар яг нарны гүүр шиг юм туулын хурдны биш зам дээр хийж мөнгө угаах гэж байна. Монголчууд нямбаатараар тоглуулж байх тийм их мөнгөтэй баян болчихсон юм уу. Чулуун бордюрыг хэдэн мянган км ийн холоос зөөж авчраад монголчуудын мөнгөөр баахан тоглосон. Одоо болиочээ. Ядуу монголчуудаар арай л их элэг барьж дөвчигнөж байна даа
Цагт 100 км ээс удаан явахыг хориглодог замыг хурдны зам гэдэг. Харин туулын зам бол цагт 50 эсвэл 60 км хурдаар явдаг жирийн зургаан урсгалтай зам гэж төсөл дээр нь заасан байна.
Х.Нямбаатар Хятадын тагнуул болсон
Нямбаатарыг ураг төрлийн Оюун-Эрдэнэ нийлж идэх зорилготойгоор гаргаж ирсэн. Өөртөө нүүрстэй байж Хятадаас өндөр үнээр авах,барилгачидтай байж Хятад барилгачид өндөр үнээр оруулж ирэх,Нийслэлийн иргэдийн хадгаламжийн орлогын татварыг 2 дахин нэмэх шийдвэрийг иргэдийн төлөөлөгчпийн хурлаар гаргуулсан.Тэр татвараа чөлөөтэй татуулахын тул дүүргийн татварын байцаагч нарыг нийслэлийн зардлаар Дубайд амруулсан зэрэг маш сэжигтэй үйлдлүүд хийж байгааг хууль, тагнуулын байгууллага хардаггүй юмуу. Ер нь хүчний байгууллагууд ажил хийдэг юмуу???
Бүүр 2-р шат руугаа аль хэдийн орчихсон.
Бүүр 2-р шат руугаа аль хэдийн орчихсон.
Танай сайт хэнд үйлчлээд байдгийг мэддэг болсон шүү
эрүүл хүн удирдах боломжгүй
Олон нийт иргэд ч юу байхав. Хүрэлсүх,Учрал Энхбаяр Номтойбаяр дөрөв байхгүй юу.
Нямбаатар галзуурсан биш МАН хотын даргаа авах гэж аргаа барьж байгааг олон нийт бүгд мэдэж байгаа. Үнэн юм үнэнээрээ сайхан.
Hen ni heniigee hlehev, bugd sh de.
Уг нь их ажил хэрэгч хүн юмсан. Солиод хаясан чинь нэг офисын хадаас очиж суугаад УБ улам унах вий дээ.
Тэгэлгүй яахав
та нар солиорохоо болио нийслэлд Нямба шиг ажилласан ямар дарга байсан юм ноход минь. Нохой шиг хэмлээд хүн, хүний олон хүнээ барьж идэхгүй шүү. Хурдны зам зогсоод гол ус энэ тэр сайн сайхан болно гэдэг үлгэрээ орхи цаашаа. Нямба-н хийсэн өөр ажил олон. үүнийг заиалж түүнийг нь бичигсэд харин галзуурсан юм биш үү
za ta nar dotooddoo ebtei baij,syr!!!orchin chagiin ikhenh ni yum yzeegyi amidral medehgyi ataarhagchid niisleliin darga ryy byy ataarh,ta nariin cheleet hasgiraan ter l biz!!!!!!!ard tymeniihee telee ylas yndesteniihee telee ajillaj baigaa hyn,hen negen beer ene syydald hyrchih geed myy sanaagaar oroldood ene hyniig ydlaa.ene hynii bodlogo ajil ni eerteigee hamt ajillaj baigaa arga n sydrga zeb yabj baigaa ni olon zyilees haragddag,yynees iluugeer ajillana gej baidaggyi ee!!!eer negen garch irbel ylam l dordono.................ajil hiisen erseldeh talbar ikhetei gazar hen ch tiim amarhan ajilladaggyi zaabal ch ygyi sereg zyil garch l baidag,hotiin dargiig muulahaa aznaj yz!!!!ardyyd aa....ta nariig harahaar 1980 onii tyynees habi habarganii hampaanyyd haragddag,ta nariin yed hyn muulah ebchintei bolohoos hyn hairladag itgel hyndlel alga boljee....yygeeree bl ta nar sain yabahgyi ni medeej??????????gaihaluud aa...ta nart giigyylsen yum gej baihgyi suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!haraa
Мэдээллийн сайт нь хэт нэг талаас нь хэрүүлч авгай аятай бичсэн нийтлэл байна. Ямар ч тохиолдолд тэнцвэртэй хэн нэгний карманд оролгүй хөндлөнгөөс нь хараат бус мэдээ оруулах ёстой. Иргэдийн тархийг битгий муу усаар угаагаад байгаарай. Ийм мэдээ гж юу байхав.
Ийм мэдээ гэж юу байдгийн өөрсдөөсөө ичээрэй.
танай сайт галзуурсан сонин юм бичихийн.
Нямбаатарын эхлүүлсэн энэ их ажлыг хэн ч үргэлжлүүлэн шуурхай хийж чадахгүй .Тойрч тойрч байснаа одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал аар хүртэл оролдож энэ ардчилсан нам ирэх сонгуульд өөрсдийгөө гарна гэж бодсон юм байх даа
Чадахгүй Чадахгүй хэн ч хаана нь ч хүрэхгүй Буцаад балгас үмхий самхай эвдэрхий хэмхэрхий сарампай хогийн тантан дур дураараа дургисан галзуурал болно ХОТЫГ овоо цэгцэлж байгаа юм сан!!!!! Олон нийтийн өндөр талархалтай Хотын дарга!!!
Ажлыг нь хийлгэмээр байна.Эмх замбараагүй Түц.ийг зайлуулж овоо чөлөөтэй,гудамж талбай цэвэрхэн болсон Одоо энэ дайрч алчих гээд байгаа мопед,суронодоо арга хэмжээг авах тууштай хүн энэ хүнээс өөр алга Эмх замбараагүй баригдаж байгаа барилгуудад хяналтын ажил эхлээд овоо явж байна.Энэ хүнийг магтаад л бараг долоочих шахаад байсан хүмүүс яасан юм бэ!!
Нямбаатар яг Путин шиг аашилж байгаа нь сэтгэцийн асуудалтай болсоны илрэл шүү..Eр нь Бэрхийн хоёр загал хоёулаа л нотой нөхдүүд юмдаа..
Энэ алиа салбадайгаа огцруулчаад дараа нь шалгадаг газраар нь шалгуулаад хорьдог газар нь хорьмоор байна
Төр засгийн эрх бүхий байгууллагуудад ажиллагчид ёс зүй, ёс суртхуун байхгүй, тулга тойрсон арчаагүй бодолтой, ямар нэгэн ажлаас хэдэн төг хулгайлж луйвардаж авлигал авах бодолтой чичрээд дайраад бна
Нямбаатарыг дэмжиж байна.
Пяяткааа наад малаа зайлуулаач ээ
Галзуурана ч гэж худал Улаанбаатарын төлөө гээд хөгжүүлэх гээд үзээд байгаа юм биш үү
АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ГАНЦХАН ХҮН
Туулын зам гэж эх орон гол усаа худалдахаа болооч.
Галзуурана ч гэж худал Улаанбаатарын төлөө гээд хөгжүүлэх гээд үзээд байгаа юм биш үү
Галзуурана ч гэж худал Улаанбаатарын төлөө гээд хөгжүүлэх гээд үзээд байгаа юм биш үү
Зүгээр ажлаа хийж хүнийг галзууруулаад байгаарай
Дэмжигчид олонх байгаа шүү. Нямбаатар сайн ажиллаж байгаа
УБ- ыг өмхий утаа, хог шорооноос нь бага ч гэсэн салгах гэж яваа ганцхан УБ захирагч даа!!! Урд өмнөх Мие Энхболдын мафиууд бол УБ- самарсан шүү!!
Сая фб дээр нөгөө шилжүүлсэн 621 тэрбум төг өөс өгөөдөйбаатрын данс руу 230 тэрбум нямбаатарын дансруу 110 тэрбум төгрөг буцааж шилжүүлсэн байна гэж бичсэн байна.энэ үнэн юм болов уу.
зүгээр нэр төртэй ажил төрлөө хийл дээ. Эх орон доо ясаа өргөхөөс хойш яах гээл назар усны наймаа хийгээд байдаг юм. Иргэдээс чинь илүү уул ус, эх ороны газар шороо хэлэгнээд бгх шүү дээ. Энэ ганц Нямбаатарт хамаарахгүй бүх 126, ганц толгойд хүртэл хамаарах болов уу даа
Мэдээж эрүүл хүн уудаг усаа сүйтгэхийг хүсэхгүй. Галзуу өвчтэй яавч эрүүл бус эсвэл гаднаас зөхиалагатай
Хулгайч хүн юм бүтээж, хот улс удирдаж чадах уу. Түй ч сэтнэл , ухаан байхгуй, зав нь гарахгуй. Оюун-Эрдэнэ, Нян, Хүрэлсүх нар
Харин та нар түрүүлээд галзуурчихсан юм биш үү. Галзуу хүн галзуу хүнээ галзуу гэж хэлж болдоггүй гээ биз дээ ккк
Sonin gej bas hudlaa sait yumuu yu yum troll
Sonin gej bas hudlaa sait yumuu yu yum troll
энд коммёнтоор нянгарыг амөөрч бга хмүс ч галзуурсан бн
500 terbumiig xen ch bish kompanid shiljuulsen xun chin galzuurna biz dee
Нянгийн троллууд ч ойрд овоо ажилтай бн аа кк. Та нар эх орноо худалдаж бгаа гж санаж яваарай. Монгол хүмүүс бгаа л байлгүй ихэнх нь..