Дэлхийн морьтнууд ТББ-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлтэд:
"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ бөгөөд зэвсэгт ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
МОНГОЛ АДУУНД "МОНГОЛ УЛСЫН БААТАР" ЦОЛ ОЛГОХ САНААЧИЛГА
Агуулга: Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний ижилсэл, соёлын дархлааг бэхжүүлэхэд монгол адууны гүйцэтгэсэн түүхэн гавьяат төрийн дээд түвшинд үнэлж, "Монгол Улсын Баатар" цол олгох тухай
Нэг. Түүхэн үндэслэл: Дэлхийн болон Үндэсний түүхэн дэх үүрэг
Дэлхийн Эзэнт Гүрнийг цогцлоосон стратегийн хүч: Монголын эзэнт гүрэн Евразийн эх газрыг нэгтгэн захирч, "Рах Mongolica" буюу Монголын амар амгаланг тогтооход монгол адуу шогийн тактикийн үндсэн зэвсэг, өртөө холбооны гол хэрэгсэл болсон. Түүний тэсвэр хатуужил, хурд хүч нь дэлхийн цэргийн урлагт "хөдөлгөөнт дайн"-ыг (mobile warfare) нааж, хүн төрөлхтний түүхийн хөгжлийн хурдыг шинэ шатанд гаргасан.
Тусгаар тогтнолын "Амьд баталгаа: ХХ зууны Үндэсний эрх чөлөөний хувьсгал (1911), Ардын хувьсгал (1921), Халхын голын байлдаан (1939) болон Чөлөөлөх дайн (1945)-ны жилүүдэд монгол адуу цэрэг хүний итгэлт нөхөр байж, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.
Дэлхийн II дайны "Чимээгүй баатар": 1941-1945 оны аугаа их Эх орны дайны фронтод Монгол Улсаас нийлүүлсэн 485,000 гаруй агт нь Европын хүнд нөхцөл, техникийн саатлыг даван туулж, фашизмыг ялахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай.
Хоёр. Соёлын дархлаа ба Хууль зүйн үндэслэл
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилт: Монгол Улсын Их Хурлаас баталсан "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-д үндэсний баяраар зөвхөн монгол үүлдрийн адуу уралдах эрх зүйн зохицуулалтыг бататгасан. Энэ нь монгол адууны биологийн болон соёлын халдашгүй байдлыг төрийн бодлогоор хамгаалах эхлэл юм.
Генетик нөөц ба Биологийн аюулгүй байдал: Монгол адуунд төрийн дээд цол олгох нь түүний генофондыг хамгаалах, шивэр цусны байдлыг хадгалах, эрлийзжүүлэлтийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг улс төр, нийгмийн сэтгэл зүйн түвшинд баталгаажуулна.
Гурав. Санал, Уриалга
Монгол адууны байгуулсан түүхэн гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор доорх зохицуулалтыг хийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд уриалж байна:
Эрх зүйн шинэчлэл: Монгол Улсын Цол, одон медалийн тухай хууль болон холбогдох дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулж, "Монгол Улсын Баатар" цолыг түүхэн онцгой гавьяа байгуулсан "Үндэсний бахархалт амьд биет"-эд олгох эрх зүйн үндэслэл бүрдүүлэх;
Хэрэгжилт: Энэхүү цолыг дагалдуулан монгол адууны генофондыг хамгаалах төрийн тусгай хөтөлбөрийг эрчимжүүлж, үндэсний их баяр наадам болон бусад соёлын арга хэмжээнд монгол адууны үнэ цэнийг нэмэгдүүлэх.
ДҮГНЭЛТ
Монгол адуу бол монгол үндэстний ялагдашгүй хүч, тусгаар тогтнолын тулгуур багана мөн. Түүнд "Монгол Улсын Баатар" цол олгох нь түүхэн шударга ёсны илэрхийлэл бөгөөд монгол түмний нэгдмэл байдлыг хангах оюун санааны том тунхаглал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Танаас энэхүү түүхэн ач холбогдолтой санаачилгыг дэмжиж, холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН, УЯАЧДЫН ХОЛБОО
ДЭЛХИЙН МОРЬТНУУД ТББ" гэсэн байна.
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл42
Монгол банхарт бас Баатар цол олгоё!!
Энэ Үнэгэнбүрэн, Архинбаатар хоёр үнэн улаан ШОУЧИНгууд болиод өгөөрэй, хөөе ! Бүр рольдоо итгэчихэж, дүрдээ орчихжээ !
Адуунд Улсын Баатар цол хэргэм өгөх гайхамшигтай ховор санал гаргасан энэ хоёр адгуусанд яаралтай Хөдөлмөрийн баатар цол хүртээх нь зүйтэй
ЯДАЖ ЯМААНД ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ТЭМЭЭНД ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛ ӨГӨХГҮЙ БОЛ БАРЬЦАН Ш ДЭЭ
Зөв байлгүй. Адууунаасаа эхлээд монголчуудын амьдралын баталгаа болсон 5 хошуу малдаа баатар өгч, улс орноо тэжээж байгаа коксжих нүүрсийг бас баатар болгоод БатҮүл, адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ, нүүрс гэх мэт нийт 60 сая гаруй баатартай, хорвоод хосгүй ганц улс болж мандвал мөн гоё оо.
hereb ee Baatar chol olgohoos gadna adyygaan idehee zogsoo!!!!!!adyynii mahnii talaar neg ch yaria baij bolohgyi ee!!ene bol ergelzeetei asyydal adyynd baatar chol olgoj bolno.gebch adyyniihaa mahnii tyhaid byyr helencheg met zogsoo!!!!!!!!!!!!!!hasagyydiin heden zyynaar ni idseng byyr horiglo?....tegj baij adyynd baatar chol heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Mongol adyy bol (BAATAR) chol abah ni damjiggyi ch tedend heregtei gej uu?..................................zygeer l bid alahaa bagasgaj saihan hairlaj zeb edlej yrjyylej esgej baigaliin jamaaraa horogdoh ni bol zygeer hereg.............................................hedee essen adyynii tyhaid medlegtei hyn byr egyylehee med!!!!!adyy bol bidnees baatar choltoi ch es ch ted bol medeh bis?....gagzhyy bid l handlagaa ylam hicheeh ni zeb baih aa...............................
Terees adyyg gadags ni gargadag Bietnamd olon zyyn adyy gargasan tednees sandastai ni nytagaa byzaj irsen gej yaridag adyyg hezee ch gargaj bolohgyi ee!Mongol adyy Mongoldoo esej hegjij ylam hyrd yanalga edelgeendee zohih ni bidnii adyynii tenger medne.....adyynii mah ideh ni gemt heret toochoh chag zailsgyi irne dee!!!adyynii mah idehiig ylam byr horiglono.....................................................ene l chyhal,gadniihan ta nariig adyynii mah zooglodog geheer ikhe tom harah bii?????????????????????????????????gadaadad hezee ch adyyg alaj iddeggyi ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!baidag gazar oron baibal heleed egeerei,medmeer baina!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Монгол хонины гүйцэтгэсэн түүхэн гавьяат төрийн дээд түвшинд үнэлж, "Монгол Улсын Баатар" цол олгох тухай дараа нь ярих уу? Хонио идэж амьдардаг шүү дээ, бид чинь. Хоньгүй бол бүгдээрээ өлсөөд үхнэ биз дээ? Иймд морь, хонь хоёроо хоюуланг нь нэр дэвшүүлчих, тэгэх үү? Ха ха
Ямааг хоосон орхиж болохгүй. Хөдөлмөрийн баатар өгье
chi bol yneheeriin bydyyleg gaihal bna,Honio ch baga id!!!gej niigem saardaad bna?....eryyl mend bye erhten chini baigaliin chag agaar ene ikhe cheljilttei tyn ch teseelegdehgyi ydaj baina.hengen hool idej byeen erhemleh 21 zyynd mah iddegeeree haryylah yraldah chag hygazaa daanch bis bolj dee!!chi bol Mongold amidardag yum ynsdaggyi sabaagyi gar bna l daa!!erdemleg zaluus bol ali ertiin ene baidald dasaj (MAZAG )barih ene ter hoolnii deglemee nileed hyamagdaj baigaa suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
балайрахаа больцгоо л доо. еоеоео
Манай мууранд бас
Монгол хүүхдүүд улаан нялзрай нялхдаа цөм л Улаагч үнээний сүү хөхөж өсдөг шүү дээ ! Тэхээр Монгол Үнээнд Улсын баатар эх цол олгоё оо !!!
Цол олгох яахав ээ, адуугаа хэдэн саяар нь нядалж идэхээ л зогсоочих. Тэгвэл харин та нарт баатар цол олгоё.
Цол олгох яахав ээ, адуугаа хэдэн саяар нь нядалж идэхээ л зогсоочих. Тэгвэл харин та нарт баатар цол олгоё.
Цол олгох яахав ээ, адуугаа хэдэн саяар нь нядалж идэхээ л зогсоочих. Тэгвэл харин та нарт баатар цол олгоё.
НҮҮРЭНДЭЭ ҮСТЭЙ АДГУУСАНД БААТАР ЦОЛ ӨГНӨ ГЭДЭГ ЧИНЬ ЖИНХЭНЭ СОЛИОРОЛ.
Ulsuin baatriinxaa ums kita idie gd baival sxn aonaogdoj bn uu
Ulsuin baatriinxaa ums kita idie gd baival sxn aonaogdoj bn uu
za da mongol ulsad mani erul sarul hun bnu Facebook Live-r herul hij ajila yawuldag archagui setgestin uwchtei malnudar durche ewi de ewi
Эхлээд олон нийтийн ТББ-ыг “Монгол Улсын Баатар” цолоор шагнасан. Дараа нь Үйлдвэрээ “Монгол Улсын Баатар” цолоор шагнасан. Одоо морь малыг шагнах уу? Тэгээд дараа нь гол мөрөн, уул усаа шагнах байх даа? Дараа нь...?
Умас шиг нүүртэй Үнэнбүрэн, хятай шиг хамар тай Ариунбаатар хоёрыг бушуухан Шархаданд нь хүргэж өгөөч ээ, ямар холбоо гэнээ, тэд нар нь, ээ көөркөс, ингээ сулиарчиксэн бна ш дээ....
хавар болохоор юм нь хөдөлчихсөн бна
Тарваганд баатар цол олгоё. Тарвага бол зах зээлийн хүнд үед монголчуудад арьс махаа бэлэглэн өгч олон монгол хүнийг баяжуулж цатгасан гавьяатай шүү.
ЮУ ГЭНЭ ЭЭ ???
Бат-Үүл, МоАХ, Эрдэнэт үйлдвэрт өгөөд бхаар юунд ч өгч болдог юм бна гээд бодчихсон бна ш дээ
солиорчих юм "Баатар"-аа алаад идээд байх уу
ГӨЛИЙСӨН, ХАРВААС ХУЛГАЙЧ ЦАРАЙТАЙ 2 ПИЗДА.........
нүүрсэнд бас
Галзуурал гэгч нь үүнийг хэлэх бус уу.
Яг юуг тооцож өгөх вэ? Улсын баатар бол МУ, ардыг хамгаалдаг. Тэгээд адууг олон болгосон гэх үү (тэр азарганы ажил), олон хурдан адуутай гэх үү, нэг л иймийн учир гээд халэх санаа гарахгүй байна.
Ямаа янзын амьтан бас ямбатай амьтан Түүний ноолуураар түмэн амьтан амьдарч байна. Түүнд түшмэл баатар цол олгоё хүүкээ
Genie ni nation togtooj chadahgui yum uuTsustai azragand ugchih vii dee
За одоо ёстой болиорой!!! Арай дэндүү тэнэгтэж байна шүү. Малд цол өгүүлье гэнэ үү. Жоохон өөрөөр тэнэгт
Үнэнбүрэн солирчиж. Дараа нь Монгол гэсэн болгонд баатар өгөхүү. Монгол нохой, бөхөн, чоно, тарвага г.м Монгол хүн бүрт өгчих. Хэдэн хүн баатаргүй үлдэхийг харъя.
Зөв байлгүй. Адууунаасаа эхлээд монголчуудын амьдралын баталгаа болсон 5 хошуу малдаа баатар өгч, улс орноо тэжээж байгаа коксжих нүүрсийг бас баатар болгоод БатҮүл, адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ, нүүрс гэх мэт нийт 60 сая гаруй баатартай, хорвоод хосгүй ганц улс болж мандвал мөн гоё оо.
Юун түрүүнд алдарт дуучин П.Адарсүрэнд Гавьяат цолыг нь нэхэн олговол Монголын ард түмний магнай тэнийнэ шүү. Энэ бол маш чухал асуудал...
Ulsin baatar luiwarchin, ulsin hörngö huwdaa zawsagch uls törch, gawjat heel hahuuli awagch bas ögööch 🤣🤣🤣
Hahaha.soliorood baigaachee.tumur zuusen humuusee yay gej baij bas morin ch yuv Dee! Yegvel ene ih nooluur ugch bgaa yamaandaa BAs ug l duu.Amitnii urs yalgaa yu baihav!
Тэтгэвэр тогтоолго...үнээнд гавьяат саальчин цол олгоё
аугаа ихийн солиорол. байшинд, туганд, хөшөөнд гээд явсан солиорлууд зогсолтгүй явсаар одоо маланд өгөхөөр болж байгаа юм байна. хаа сайгүй малын хөшөө байна болох юм бишүү. сүүлдээ төрийнтэргүүнүүд нь хөшөөнд цэцэгч өргөчиж байх шиг. одоо болио наадхаа. тэгвэл адуугаа идэхээ байчих. хөшөө баримаар шагнал өргөмөөр байвал урдаас хийлгээд хотондоо хөшөөгөө босгоод шагналаа зүү малнуудаа
Хонинд баатар өгье гээд байсан энийг егөөджээ. Энэ хүмүүс эрүүл болов уу? Эсвэл тийм их завтай, хийх юм нь олддоггүй юмуу?