ПАРИС, 2026 оны есдүгээр сарын 10 /ТАСС/. Шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналд 2025/26 оны дүнгээр нэр дэвшигчдийн жагсаалтад “Интер Майами” багийн довтлогч Лионел Мессигийн нэрийг оруулахаар шийдвэрлэснээ France Football сэтгүүлээс зарлажээ.
Өнгөрсөн улиралд Мессигийн баг Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн /MLS/ тэмцээнд түрүүлснээс гадна Месси 49 тоглолтод 43 гоол оруулж, 26 оновчтой дамжуулалт өгснөөр тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм. Тэрбээр Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд ДАШТ-2026-гийн финалд шалгарч, 8 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн билээ. ДАШТ-д 6 удаа оролцсон Месси шигшээ багтаа 207 тоглолт хийхдээ нийт 125 гоол оруулсан байна.
“Алтан бөмбөг” шагналд 17 удаа нэр дэвшсэн Месси эл үзүүлэлтээр К.Роналдугийн дараа хоёрдугаарт бичигдэж байгаа бол уг шагналыг 8 удаа буюу хамгийн олон удаа хүртжээ.
Өдгөө 39 настай Месси 2023 оноос хойш “Интер Майами”-д тоглож байна. Өмнө нь тэрбээр ПСЖ, “Барселона” багуудад тоглож байхдаа Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн Супер цом, клубүүдийн ДАШТ-д тус бүр 3 удаа түрүүлсэн билээ. Мөн 2022 оны дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, 2008 оны Олимпын аварга бөгөөд Америкийн цомыг 2021, 2024 онуудад өргөж байв.
“Алтан бөмбөг” шагналыг гардуулах ёслол 10 дугаар сарын 26-нд Лондонд болох гэж байгаа нь Парисаас өөр газарт болох анхны тохиолдол юм.
Б.Адъяахүү
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл2
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com
Mesigees eer hyn abahgyi zayasan yum sig ene hel bembeg jigteihen ikhe ylas ter baidag syy!!tyynees bis ?...ali ch talaaraa Kristen Ronaldo hemeeh abragiig gadyyr sybtan sytdeg geed boddoo....................bi beer pranzad jaahan hyyhed hyrtel Ronaldog syten aabtaigaa zerj baihiig harsan..........................