Ковидын эсрэг вакцинжуулалтын хуурамч гэрчилгээг ашигласан Швейцарын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Патрик Фишерийг эрхийг хасахаар Олон улсын хоккейн холбоо /IIHF/ шийдвэрлэжээ. Энэ тухай телевизийн SRF Sport суваг мэдээлсэн байна. Тодруулбал, өдгөө 51 настай тэрбээр 2030 он хүртэлх хугацаанд үндэсний шигшээ багуудыг дасгалжуулах эрхгүй болжээ. Хэдийгээр энэхүү хориг нь клубүүдэд хамаарахгүй боловч Швейцарын хоккейн холбоо өөрийн хоригийг тавьсан тохиолдолд Фишер клубүүдийг дасгалжуулахгүй эрхгүй болох юм.
П.Фишер 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадмын үеэр тавьсан ковидтой холбоотой хязгаарлалтыг “аргалах”-ын тулд хуурамч лавлагааг ашигласан байна. Тухайн Олимпод Швейцарын баг шөвгийн наймд Финландын шигшээд 1:5 харьцаагаар хожигджээ. Энэ оны дөрөвдүгээр сард түүнийг Швейцарын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас чөлөөлсөн байна. Патрик Фишер 2015 оноос хойш Швейцарын шигшээг дасгалжуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус баг дэлхийн чансааны 8-аас 3 дугаар байр руу дэвшжээ. Швейцарчууд 2018, 2024, 2025 онуудад ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж байв. Харин хоккейчны замналдаа тэрбээр 2007 онд Петербургийн СКА багт тоглож байжээ.
Б.Адъяахүү
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл1
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com