Европын улсуудын сөрөг учир, аацаа...
Хүн төрөлхтөн, хүмүүс бид дахиад л түгшүүрт автлаа, ирээдүй маань тодорхойгүй, тайван биш болчихлоо. Хоёр систем, хүйтэн дайны үед ч байгаагүй тийм ээдрээтэй нөхцөл, байдал үүслээ. Нөгөө л Америк, Англи хоёр зөрчлийг дэвэргэж, дайны гал дээр тос хийж эхэллээ. Барууныхан болон Оросын хоорондох зөрчил ёс юм шиг, хууль юм шиг л бүүр ч их хүчийг олон сэргэлээ. Урд өмнөх олон дайны хонзогнол ч Европын олон оронд хий үзэгдэл болон сэргээд цөөхөн жилийн дотор хүчээ аван амиллаа, бүр томоохон материаллаг хүч болж биежлээ. Үзэл санаа, зан үйл, ёсолгоо, мэндчилгээ, "баатрууд" нь хүртэл сэргэлээ, амиллаа. Сүүлчийн украин цэрэг алагдаж дуустал дайн үргэлжилнэ гэвэл, тэр хүртэл НАТО, Европын холбоо Украиныг бүх талаар дэмжнэ, зэвсэг нийлүүлнэ, мөнгө өгнө, тагнуулын мэдээгээр хангана, алсын тусгалтай хүчирхэг пуужингуудыг нь алсаас чиглүүлж өгнө гэвэл дайн дахиад ч 5 жил үргэлжлэх байх, олон ч сая хүн амь үрэгдэх, олон ч хот тосгон сүйрэх байх.
Дайн дэлхийн дайн болон өргөжиж ч мэднэ, цөмийн дайн болж хувирч ч мэднэ. Тэгэх аваас хүн төрөлхтөн нийтээрээ л хохирно, хордоно, бүр сөнөж, мөхөж мэднэ. Дэлхийгээр нэг тарчихаад байгаа монгол ахан дүүс маань ч амь хохирно.
НАТО-гийн гишүүн бүх улсад л монголчууд ажиллаж, амьдарч байгаа билээ. Байлдаж эхэлбэл хэн хэнийгээ устгаж, ялагч үл гарах хоёр том гүрэн л (Орос, АНУ) цөмийн дайныг хазаарлаж ч чадна, бас эв эвдрэн дайтаж дэлхийг маань сүйрэл рүү хөтөлж ч мэднэ. Энэ хоёр орны удирдлага л мэдлэг, туршлагатай, ухаалаг хүмүүс байгаасай билээ. Дэлхийн түүхээс үзэхүл европчууд ашиг харж, амьдрал эрж алт, мөнгө, ашигт малтмал, ан гөрөө элбэгтэй Америк тиврүү живж үхэхээс үл айн Атлантын далайг туулан явж очжээ. Тэд тун ч хялбархан их газартай, алт, мөнгөтэй, боол зарцтай болцгоожээ. Одоо харин яг л тэр цаг үетэйгээ адилхан Оросын том газар нутаг, их баялагруу шунаад байгаа бололтой. НАТО Оросыг баруун урд, баруун, баруун хойд талаас нь бүсэлчихлээ. "Орос, Украины дайнаар энэ хоёр орон хоёулаа сульдах нь гарцаагүй. Тэр цагт хоёулаа бидний идэш болно" гэж тооцож ч байж болох юм. Ямар ч болов тэд зэр зэвсэг үйлдвэрлэж дайнд бэлдэж эхэллээ. Энэнийгээ ч ил ярьдаг болов. Өнөөдөр тэдний ярьж, төлөвлөж байгаагаар л үйл явдал цааш өрнөвөл яанаа! НАТО, Орос хоёр байлдлаа гэхэд цөмийн аюулаас айгаад аль аль нь цөмийн зэвсэг хэрэглэхгүй бол 50 гаруй орны нэгдсэн хүчинд Орос ялагдах нь гарцаагүй. Арай ингэж дуусах юм биш байгаа даа?
Европын улсуудын түүхэн онцлог бол тэд үргэлж л зөрчилдөж, дээрээ доороо оролцож, аль алиныгаа муучилж, гоочилж, бүр олон арван жилээр хоорондоо байлдаж ирсэн явдал юм. "Польшууд бусад угсаатан, үндэстнийгээ үзэн яддаг. Жинхэнэ польш хүн польшуудаа ч үзэн яддаг" гэх үгийг ч сонсож л явлаа.
Нэгнийгээ эрэмбэлэх, дугаарлах, зэрэг дэвээрээ ихэрхэх, гарал угсаагаараа гайхуулах, нүүрэн дээр нь нялганаад цааш эргэмэгц нь муулах, зүхэх нь европ хүний түгээмэл шинж мэт харагддаг. Тийм дээрээс л Европын аль ч улс нацизм, фашизмаар өвчлөх магадлал нэн өндөр. Ер нь милитаризм, нацизм, фашизмд тэдний өртөмхий, дархлаа султай байх сул тал түүхэн олон шалтгаантай... Хамгийн олон -изм Европод л төрж, элдвээр туршигдаж байв. Философийн цаг зуурын моодны урсгалууд, тэдгээрийн нео гэх хэлбэрүүд, эдийн засгийн элдэв онол, мөн гол шашны нь олон урсгалууд Европод л төрсөн билээ. Тэр бүхнийг дагалдаад улстөрийн олон нам, наманцар, жигүүрүүд үүсч ил, далд идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байсан түүхтэй. Ийм байдал нь өнөөдөр ч гэсэн хэвээрээ л үргэлжилж байгаа юм. Дүрсэлж хэлэх аваас улс бүр нь л шоо шиг олон талтай, тал бүрээрээ, ирмэг ба өнцөг бүрээрээ хоорондоо элдвээр харилцдаг, элдэв тооцоо, хонзогнолоор ямагт л дүүрэн байдаг байв. Энэ нь тогтворгүй, тайван бус харилцаа, элдэв хувьсгал, өөрчлөлт, шинэчлэлийг үүдэж, нэгдэх, салах, нутаг дэвсгэрээ булаацалдах, улс нэг бүр нь бусдыгаа үзэн ядах, яльгүй шалтгаанаар зэвсэгт мөргөлдөөнд орох зэрэг сөрөг үзэгдлүүдийг ямагт л төрүүлсээр ирсэн түүхтэй. "Их Британийхан (элитүүд нь) хэн нэг нь (Европын аль нэгэн улс) Оростой байлдаагүй үед ямар уйтгартай байна вэ?" гэцгээдэг хэмээсэн үг ч буй ажээ. Орос ба Европын аль нэгэн орон, мөн Европын зарим орны хооронд болж өнгөрсөн дайн бүхэнд зарим улсын иргэд нь фронтын хоёр талд тулалдаж байсан тохиолдол ч олон юм.
Шашны урсгал хооронд гарсан зөрчлөөс үүдэж 40 шахам жил хоорондоо байлдсан, Наполеоны үед ч, Гитлерийн үед ч хоорондоо байлдсан шүү дээ! Бид л тэргүүлэх үндэстэн, бурхдаас шилэгдсэн хүмүүс гэх сэхүүн зан, хийрхэл анх Европод л гарсан, тэнд л хааяа хааяа сэргэж манддаг нь ч үнэн.
Немцүүд еврейчүүдийг яалаа, одоо еврейчүүд палестинчуудыг яаж байна, иранчуудыг яаж байна? Иймэрдүү жишээ олныг дурдаж болно... Өндөр хөгжилтэй, эртний түүхтэй, үнэт зүйлүүдээрээ дэлхийд тэргүүлдэг гэгддэг өөрийн үнэлгээтэй улс, үндэстнүүд атлаа зөрчил, мөргөлдөөнөөс салж чаддаггүй нь хачирхалтай, элдвийн хардлага төрүүлсэн үзэгдэл, тохиолдол юм шүү. Бараг зөрчил, зөрөлдөөн нэг бүрээ хүчээр, цэрэг зэвсгээр шийдэх гэдэг зан нь өвчин болж ужгирч, хүндэрсээр иржээ. Хүний тоо нь ихэд өссөн, хэрэглээ нь ихэд нэмэгдсэн, материал, баялаг нь хомсодсон, цагаачдын хөлд дарагдсан гэх мэтийн олон бэрхшээл байгаа нь үнэн. Өнгөрсөн олон дайны үлдээсэн олон зүсмийн сөрөг үр дагавар ч байгаа. Нацист, фашист үзэл санааг тээгчид ч олон, хонзогногчид ч цөөн бус. Энэхүү сөрөг бүхнийг сэргээх, ашиглах гэсэн гадны хүч хажууханд нь ч буй, Атлантын далайн цаана ч буй. Тэдний гар хөл болсоор Украин улс мөхөх бололтой. Барууныхан болон Оросын хоорондох зөрчил улам л их илчлэгдэж, өөрөө хатиг мэт буглаж үлдэх төлөвтэй болчихлоо. Барууныхны санаархал Оросын хувьд тодорхой болов. Дэлхий дахинд ч илчлэгдлээ. Бусад улс орнууд хэнд нь, хэзээ, яаж хандахаа ч товлон тогтоов бололтой... Барууныхан, Орос хоёрын хоорондох дайн шатлан өргөсөөд л байх юм бол дэлхийг сөнөөх ч аюултай. XXI зуун дахь бүх зөрчлийн том нь, асар их хор хөнөөлтэй нь ч энэ зөрчил, энэ дайн мөн болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл36
Русофобиа гэж Барууныхныг яллаж байгаа хулхи Европ Оросууд өөрсдөө Азийнхныг, тэрэн дундаа газар нутгийг нь өөрийнхөө гэдэг багуудаа доорд үзэж доромжилж устгаж ирсэн.Сионист Оррс их гүрэн биш, эдийн засаг нь дэлхийн 1,0 хувь.Аппле компаниас ч бага.
Чулуунжав абугай,,,,,оросын фашизмаа дэмжээд л бөөөррр,,,,цөмийн зэвсгээр сүрдүүлээд, л ,,,,яаж байгаам,,,,настай хүн байж,,,,,,,НҮГЭЛ БОЛНО ШҮҮ,,,,,
sonin.mn энэ нэг элий балай өвгөний оросыг шүтсэн бичлэгийг албатай юм шиг тогтмол нийтэлж байгаа нь залуу үеийн сэтгэлгээ, хүмүүжилд онц хортой шүү!!! Одоо зарим залуус социализмын үед одоогийнхоос илүү сайхан амьдарч байсан гэдэг гаж ойлголттой болж байна шүү?!! Наадах чинь нийгмийн сэтгэл зүйн эсрэг суртал нэвтрүүлэг болж байна!!!
деважингийнгийн алим🌳 🎄 ороонги тууз риббон адамын хавирганаас төрсөн 🪴 🤱🏼
хавирга газрыг халцартал схн бүжье
ЭНЭ ЧУЛУУНЖАВ ГЭГЧ ҮХЭЖ ӨГДӨГГҮЙ ГАЙ БАЙНА АА. ДЭЛХИЙ СӨНӨӨД БАЙХ ДАА ЯАХАВ ДЭЭ. ОРОСУУДЫН СӨНӨХ ХУГАЦАА ДӨХӨЖ БАЙНА. ОРОС БОЛ ДЭЛХИЙ БИШ. ОРОС БОЛ ДЭЛХИЙН ХОРТ ХАВДАР БУШУУХАН СӨНӨӨСЭЙ. ЧУК ӨВГӨН ХАМТДАА.
малаа газар нутгийн баялгаараа ёвроп азийг хангаж байна тэр дундаа зүүн өмнөд ази хятад энэтхэг төв азийн монгол тэргүүтэй улс орнуудыг хангаж байна ёвроп руу орсын баялгийн хүчээр хөгжиж байсан бол одоо өөрсөдөө хориг санкци тавиад орос унасангүй харин өөрсөдөө бүх юмны үнэ өсч үйлдвэрүүд нь зогсоод ард түмэн туйлдаа хүрчихлээ ямартаа сонгуульд орсын талыг баримтлагчид ялж байх вэ дээ
Энэ дайныг эхлэн өдүүлсэн фа шист Путинд л наад үгээ сайн хэл дээ ! Тэр фашист л дайнаа зогсоох шийдвэр гаргахгүй бгаа юм шүү !!!
сөнөсөн or үхсэн тэнгис. гээд л зогсчихсон юмуу. цаашаа пирамид овоо уул сан. тэгээд лондон тэг цэг гэх үү. @лэнд чида or ида. тэгээд шинэ тив. өмнөх n хойдох
hispania 🌌 ... s
Энэ зөнөг улиг болсон номлолоо болио....Хоцрогдсон хөгшний элийрэлийг сонин .мн тавихаа өолимоор юм.....Өөр тавих юм олдоггүй юмуу....
халимаг шарка барка бүжигийг хөгшчүүл нь доголон шаазгай бүжиг гэдэг гэнээ. ⚪️⚫️
монголд тийм бүжиг байхгүй хийж чадахгүй халимгууд цагаан хааны олон генерал байсан дайнд уулынхныг номхотгож ялж байсан яг цэргийн хувцас цэрэг нь цэмцгэр хөгжим нь товшуур гармон байдаг
морин хуурын өмнөх икел товшуур адилхан. харин семьжок буюу нумаа яасын бол хорда.
7 jjog жок.kz аль ⚪️ хааны үед
Энэ зөнөг улиг болсон номлолоо болио....Хоцрогдсон хөгшний элийрэлийг сонин .мн тавихаа болимоор юм.....Өөр тавих юм олдоггүй юмуу....
Чулуунжав гэж ороZ нохой л бна даг
Путин амьд байгаа цагт барууныхан яаж ч чадахгүй л дэ ! Харин үхчихсэн хойно нь бол ОХУ ыг хөнгөхөөн задалчихна ! Путин цөмийн чeмодаанаа онгойлгоод товчлуураа дараад барууныханыг нэг ухаан оруулаасай ! Нэг ухаан оруулах цаг болсоон их аальгүйтэж байна ! Трамп гэдэг золигийн үгэнд ороод Путин их томоотой байгаа юм ! Тэрнээс биш аль хэдийн цөмийн мөөгөн үүлнүүд укриан даяар харагдах байлаа !
Угаасаа,,,,БӨГСпутин орос орныг сайхан сөнөөж байнадөө,,,,
'кашпировскийн' установка газардах.
бүгдээр ян хийгээр явна. эр энергиэр. 🏇🏻🐎 мрнд чргдж үхнэ
давсн маринад чихрэн маринад 🧂🥫 компот шрот 🍯 бал мууддаггүй олон зуун олон м жил болдог л гээд бгм да
Монголыг дарангуйлагч Оросыг дампууруулж байгаа Пу жанжин мандтугай.ураа.хэ2
Тийм юмдаа, таны зөв !
хээ хээ хээлэх. хүндэрч унах. лг рвх дл
ЛАМПУУРУУЛАХ ГЭЖ ДАЙТААД ДАВАГДАШГҮЙ ЦЭРЭГ ЗЭВСГИЙН ДАААМГАЙ ОРОН БОЛГОЧИХВОО ДАЙСНАА ДАРЖ ДАРХАН ЦОЛОО МАНДУУЛЖ ХААНТ ЗАСГИЙН ҮЕД Ч СССР УЛСЫН БАЙХАД Ч СССР УЛСЫГ ЗАДАЛЖ СЭХЭЖ БОСОХГҮЙ ГЭЖ БАЙСАН Ч НЭГДСЭН ОРОС ОРОН КРЁМЛИЙН УЛААН ТАВАН ХУШУУ ГИЙГҮҮЛЖ КАЛИНГРАДААС ВЛАДИВОСТОК ХҮРТЭЛ НЭГДСЭН ОРОС ОРОН НИЙТЭЭРЭЭ БОСОН ТЭМЦЭЖ УУХАЙЛЖ ДАЙРАН УКРАЙНААС ДОМБААСАА АВЛАА ДНЕПР МӨРНИЙГ ГАТЛАН ДУНАЙН ЭРЭГ ХҮРЛЭЭ ДНЕСТРИЙН БҮГД НАЙРАМДАХ ГАГАУЗ НЭГДЛЭЭ
хөгшин төгцөг элийрээд л чулуун зэвсэг
basis фундам cement хийгээгүй.
Танай сайт энэ нэг зөнөсөн ком мунистын солиотой бичвэрүүдийг ямар элэнцгээ хийх гэж нийтлээд бадагийм бэ ? Нийгмийн оюун са нааг ингэж хордуулах хэрэггүй шүү дэн !
шивээ хий аагтыг авахад шилэн дэн луу хэрэггүй!
ахан дүүс орсын ард түмнээс салаад хужаа казакад нэгдэн орохыг дуудаад байна уу Санал асуулга крымийн статус сталины социализм ардын хувьсгал эх орны дайнд хамтран ялсан мал аж ахуйн манжийн боолчлолын орноос мандан хөгжиж социалист аж үйлдвэржсэн орон болгосонСССР улсын нэр өөрчлөгдсөнөөс биш гурван баавгай ах лүү ОРОС БЕЛОРУС УКРАЙН УСТААГҮЙ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА МОНГОЛ УЛСЫГ ОРОС УЛС ХАМГААЛАН ТЭМЦЭНЭ ГЭРЭЭТЭЙ
эрдэмтэн доктор ворфиссор хутагт хувлигаан пандит өөрөө тодорсон гэрэлстэн нугууд нэгийг хийх гэж байгаа байлгүй дээ. өргөл барьц ихээр авлаа идлээ уулаа.
Путинтэйгээ зайл
Тэнэг порпэссоор минь чиний шүтдэг ороз чинь эхлээд сөнөхгээд бгаам биш үү. Ийм сда хаана ямар оюутангуудад хичээл зааж нэрээр тархи угаадаг бол сволич?!
Тэнэг порпэссоор минь чиний шүтдэг ороз чинь эхлээд сөнөхгээд бгаам биш үү. Ийм сда хаана ямар оюутангуудад хичээл зааж нэрээр тархи угаадаг бол сволич?!
Энэ ямар учиртай нийтлэл вэ? Тархи угаалт уу? Оросын орчуулга уу? эсвэл оросын захиалгат төлбөртэй нийтлэл юм болов уу? Үнэнд лав нийцэхгүй нийтлэл байна уу? Дайныг Путин гуай эхлүүлсэн үү? 4 жил 7 сард 1,5 сая орос цэрэг хохирсон уу? Бодит үнэн зөв нийтлэлийг олон нийтэд хүргэж байгаасай.