Хятадын Ляньюньган хотноо 9-р сарын 9–10-нд Дэлхийн нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форумын V бага хурал болж, 139 улс, бүс нутаг болон олон улсын байгууллагыг төлөөлсөн 2,100 гаруй оролцогч цугларлаа.
Энэ жилийн хурлыг “Нийтийн аюулгүй байдлын засаглалыг ахиулахын төлөө нэгдэж, тогтворгүй дэлхийд тогтвортой байдлыг авчрах нь” сэдвийн дор зохион байгуулжээ.
Хурлын үеэр шилжилт хөдөлгөөний удирдлага, олон улсын хар тамхитай тэмцэх ажиллагаа, терроризмтой тэмцэх, кибер аюулгүй байдал, нийтийн аюулгүй байдлын технологи, цагдаагийн боловсрол, аялал жуулчлалын аюулгүй байдал зэрэг сэдвээр 8 салбар форум зохион байгуулав.
Мөн 9-р сарын 8-нд нээгдсэн Нийтийн аюулгүй байдлын технологийн III экспод 100 гаруй компани оролцож, цагдаагийн технологи, хамгаалалтын тоног төхөөрөмж, тусгай зориулалтын автомашин болон олон улсын зах зээлд зориулсан цогц шийдлүүдээ танилцуулжээ.
Дэлхийн нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум нь БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны санаачилгаар 2015 онд байгуулагдсан бөгөөд хууль сахиулах болон нийтийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл3
Хүн ам ба Нийгмийн хямрал: Хөгшрөлтийн цохилт: Хятад улс баяжихаасаа өмнө хөгширч байна. Нэг хүүхэд бодлогын уршгаар ажиллах хүчин нь хурдтай цөөрч, өндөр настны тоо нь огцом өсөж байна. Гэрлэлтийн уналт: Залуучуудын гэрлэлтийн түвшин түүхэн дэх хамгийн доод цэгтээ хүрсэн. Хүүхэд төрүүлдэггүй залуус: Амьжиргааны өртөг өндөр тул залуус хүүхэд төрүүлэхээс татгалзах нь ихэссэн. "Тэгшхэн хэвтэх" (Tangping) хөдөлгөөн: Залуу үеийнхэн нь хэт их өрсөлдөөнөөс залхаж, амжилтанд хүрэхийн төлөө зүтгэхээ болих соёл дэлгэрсэн. Эдийн засаг ба Санхүүгийн эмзэг байдал: Үл хөдлөх хөрөнгийн хөөс: Хятадын эдийн засгийн 25-30%-ийг үл хөдлөх хөрөнгө бүрдүүлдэг ч аварга том компаниуд нь дампуурч, барилгын салбар нь гүн хямралд орсон. Хүн амгүй "Сүнсэн хотууд": Тус улсад хэн ч амьдардаггүй, хоосон баригдсан сая сая орон сууц бүхий бүтэн хотууд байдаг. Орон нутгийн асар их өр: Муж, хотуудын захиргаа маш их өртэй бөгөөд үүнийг дарахын тулд нууц санхүүгийн схемүүд ашигладаг.
Залуучуудын ажилгүйдэл: Их дээд сургууль төгссөн залуусын ажилгүйдлийн түвшин маш өндөр байгаа тул засгийн газар нь тоон мэдээллээ нууцалж эхэлсэн. Дэлхийн үйлдвэрээс зугтах нь: Барууны компаниуд эрсдэлээс сэргийлж үйлдвэрүүдээ Хятадаас Вьетнам, Энэтхэг рүү шилжүүлж байна. Улс төр ба Хяналтын систем: Тогтвортой байдлын асар өндөр зардал: Хятад улс гадаад батлан хамгаалах салбараасаа илүү дотоодын аюулгүй байдал, ард иргэдээ хянах системдээ их мөнгө зарцуулдаг. Хэт төвлөрсөн удирдлага: Бүх эрх мэдэл ганцхан хүний (Ши Жиньпин) гарт төвлөрсөн нь доод шатны албан тушаалтнууд хариуцлагаас айж, шийдвэр гаргаж чадахгүй гацахад хүргэдэг. Цэвэрлэгээ ба айдас: Авлигын эсрэг дайн нэрээр намын дотоод өрсөлдөгчдөө байнга цэвэрлэдэг тул элитүүдийн дунд нууц үл итгэлцэл бий болсон. Мэдээллийн цензур: Интернетийг бүрэн хянаж, шүүмжлэлийг устгадаг нь нийгмийн бодит асуудлыг эрт илрүүлж засахад саад болдог.
Гадаад харилцаа ба Технологи: Бүслэгдсэн байдал: Сүүлийн жилүүдэд АНУ, Япон, Энэтхэг, Австрали зэрэг хөршүүдтэйгээ харилцаа нь муудаж, стратегийн хувьд ганцаардаж эхэлсэн. Технологийн "боомилолт": Хагас дамжуулагч (микрочип) зэрэг өндөр технологийн чухал эд ангиудыг өөрсдөө бүтээж чадахгүй, барууны хоригт амархан өртдөг.