Өнгөрсөн зууны арав, хориод оны үед Монгол эх орон маань Харийн колоничлол, гадаадын цэргийн дарангуйлал, феодал хамжлагын бузар ёс, дарлал мөлжлөг, шашны харанхуй бүдүүлэг дэглэм, гадаадын цэргийн заналхийлэл, олон зуун жилийн соёлын хоцрогдолд тийчэлж байлаа. Сүх жанжин, Чой Маршалын үед 1921 онд Эх орноо гамин, цагаантнаас чөлөөлж, Тусгаар тогтнолоо зарлаж, Ардын засаг, Бүгд найрамдах засаглалыг тунхаглаж, эгнэшгүй анд найз нөхрөө олж, гадаадын шунахай мөнгө хүүлэгчдийн мөлжлөг, феодлын бузар хамжлагат ёсыг халж, дарлал мөлжлөгийг шат дараалалтай устгаж, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг 1924 онд Үндсэн хуулиараа баталгаажуулсан нь Азийн ард түмнүүдийн түүхэнд болсон цоо шинэ түүхэн дэвшилт үйл явц мөн байлаа.
Монгол үндэстэнд их хохирол тарьсан хэлмэгдүүлэлт, баруунтан, зүүнтний нугалаа завхрал, дүрвэн нүүдэллэлт, олон аймаг сум хамарсан лам нарын бослого хөдөлгөөн зэрэг түмэн бэрхшээлийг МАН, Ардын төр ард түмнийхээ хамт даван туулж, эдийн засаг, соёлоо хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэв.
Ю.Цэдэнбалын эрин үед Монголын ард түмэн Халхын гол, 1945 оны дайнд энх тайвны хүч, Холбоотны талд бат зогсож, харийн түрэмгийлэгчдийг хиар цохин ялалт байгуулж, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэв. Монгол Улс бодож тунгаасан нарийн зөв, энх тайванч геополитикийн бодлого хэрэгжүүлсний ачаар 1945 оны 2 сагын 11-д АНУ, ЗХУ, Их Британи улсуудын тэргүүн нар Монголын Статус квог хэвээр хадгалах түүхэн шийдвэр гаргав. Ардын нам, Ардын төр энэ шийдвэрийг Бүх ард түмнийхээ санал асуулгаар нотлон баталгаажуулж, эх орныхоо гадаад харилцааг хөгжүүлж, нийгмийн янз бүрийн байгуулалтай, одоогийнхоор 120 оронтой дипломат харилцаа тогтоож, 1961 онд НҮБ-ын гишүүн болсон нь манай гадаад байдлыг бэхжүүлж, олон улсын дундах нэр хүнд , байр суурь бэхжив. Ю.Цэдэнбалын тэргүүүлж байсан Ардын нам, засаг Монгол улсынхаа дархан хил хязгаарыг хөрш орнуудтай зөвшилцөн, Дэлхийд 18-д жагсах том улсын хил тогтоож, олон улсын баталгаатай, хэн ч халдашгүй, хэн ч маргашгүй болгосон нь эх орныхоо өмнө байгуулсан юутай ч зүйрлэшгүй том гавьяа байв..
Ард түмнийхээ үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх талаар нэн их анхаарал тавьж, үндэсний шинжтэй элдэв мөргөлдөөн, хэрүүл маргаан ганц ч гаргалгүй улс орноо эв ухаанаар удирдсан юм..
Үндэсний үйлдвэрлэл, ялангуяа аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар нам, төрөөс олон талтай үйл ажиллагаа явуулж, нөр их хичээл зүтгэл гаргаж, 1930 онд Аж үйлдвэрийн комбинат сүндэрлүүлж, 1940-1985 оны хооронд , аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг 50 дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 244 дахин, бүх төрлийн тээврийн ачаа эргэлтийг 581 дахин, барилга угсралтын ажлын хэмжээг 210 дахин нэмэгдүүлж чадсан, монголчуудын үндэсний бахархал болсон Дархан, Эрдэнэт, Бор-Өндөр, Бага-Нуур, Хөтөлийг бүтээн байгуулсан нь Ардын засгийн жилүүдийн бахдам амжилт мөн байв. Ардын нам засаг хүн амаа соёлжуулан гэгээрүүлэхэд бүх анхаарлаа чиглүүлэн, 1921 онд анхны иргэний боловсролын сургуулиуд байгуулж, Судар бичгийн хүрээлэнг үүсгэж, театр, кино бүтээж, 1940-1984 онд ерөнхий боловсролын сургууль 580, техник мэргэжлийн сургууль 40, техникум 21, их, дээд сургууль 8-ыг цоо шинээр, иж бүрнээр барьж, суралцагчдын тоог 28 мянгаас 511 мянга болгон өсгөж2, бүх хүн бичиг үсэг мэддэг болж НҮБ-ын ЮНЕСКО-гоос өргөмжлөл хүртсэн Азийн анхны орон, үр хүүхдийг үнэ төлбөргүй сургадаг, сургууль завсардах явдлыг арилгасан, боловсрол өөдлөн дэвжиж буй орон болгосон юм. МУИС, ШУА байгуулсан нь ХХ зууныхны их гавьяа мөн байлаа.
Монголын үндэсний соёл урлаг, биеийн тамирын салбарыг өмнөх үетэй зүйрлэх аргагүй өндөр түвшинд гаргаж, үндэсний хэлбэртэй, дэлхий нийтийн агуулгатай соёлыг хөгжүүлэх, ард түмний амьдрал ахуйд хүн төрөлхтний болон Европын тэргүүний соёл нэвтрүүлэхэд гарамгай үүрэг гүйцэтгэсэн.
Монголын малчдын уламжлалт аж ахуйг хөгжүүлж, нэгдэл, сангийн аж ахуйнуудыг байгуулж бэхжүүлсэн, хөдөө нутгийг хөгжүүлэх, гэрэл цахилгаан, соёл нэвтрүүлж, хөдөөгийн хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлж, малчдыг цалинтай болгон, нийгмийн хамгаалалд бүрэн хамруулж, хөдөөд 400 орчим шинэ хот суурин босгож, малчид, тариаланчдад зориулсан сургууль, эмнэлэг, цэцэрлэг, клуб, соёлын ордон, номын сан байгуулахад эргэлт өөрчлөлт гаргасан, газар тариаланг хөгжүүлж, атар газар эзэмшин эдийн засгийн том салбар болгож, хураасан үр тариаг 1940-1985 онд 60 дахин өсгөж, өөрийн ард түмнийхээ гурилын хэрэгцээг бүрэн хангадаг орон болгож чадсан юм.. Ю.Цэдэнбалын эрин үеийнхэн ард түмнээ энэрэн хайрлах хүмүүнлэг бодлого явуулж, аж амьдралыг нь байнга дээшлүүлж, ядуурал гуйланчлалыг арилгаж, нийгмийн халдварт өвчнийг устгаж, эх нялхсыг болон ахмад үеээ халамжлан хамгаалах тууштай бодлого явуулж, 1918 оны тооллогоор 500 мянга байсан хүн амаа 1940 онд 738 мянга болгож, 1985 онд 1 сая 866 мянган хүнтэй3 хүүхэд, залуучуудын орон болгож, хүүхдийн эрхийг хамгаалах хатуу журам ёсчлон тогтоож, гуйлгачин тэнэмэл хүүхэд, траншейны амьдрал, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, хүүхдийг хүчирхийлэх, хүүхэд амиа хорлох, гудамжинд хог ухах, гутал тослох, өлсөж цангах, даарч зутрах, томчуудын дарамтанд орох, нялхас амьдаараа хаягдах гэж юу байдгийг мэддэггүй, “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн зорилгоор амьдардаг орон болгосон нь нийгмийн асар том өөрчлөлт мөн байв. БНМАУ-ын 1940, 1960 оны Үндсэн хуулиудыг санаачлах, боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйлсэд Ю.Цэдэнбалын эрин үеийнхэн гарамгай үүрэг гүйцэтгэсэн, үнэ төлбөргүй сурах, хөдөлмөрлөх, амрах, тэтгэвэр тэтгэмж авах, үнэ төлбөргүй эмчлүүлэх, хурал цуглаан хийх, саналаа хэлэх, хэвлэн нийтлэх, гудамжны жагсаал цуглаан хийх, тэгш эрхтэй байх, шашин шүтэх, чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа шилэн сонгох, орон сууц, захидал харилцааны нууцыг хамгаалах, улс нийгэм, аж ахуйг удирдах хэрэгт чөлөөтэй оролцох, ардчилсан төрөл бүрийн нийгэмлэг байгуулах, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх зэрэг хүний гол үндсэн эрх, эрх чөлөөг тунхаглаж хэрэгжүүлсэн.
Ардын засгийн жилүүдэд Монголын эмэгтэйчүүдийг феодлын хамжлагын богтлох муухай ёсноос салгаж, ажилгүйдэл, ядуурал, гуйланчлалаас бүрэн холдуулж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог болгосны үр дүнд улс ардын аж ахуйн янз бүрийн салбарт ажиллагсдын 50 хувь, эмч нарын 60 хувь, бүх шатны депутатуудын гуравны нэг, соёл, шинжлэх ухаан, урлагын гавьяатнуудын 23 хувийг эзэлдэг4, улс орныхоо эзэн болсон, эрх чөлөөт иргэд болгож чадсан нь улс төрийн асар том дэвшил байв.
Ардын нам, засаг цөөн тооны түүх соёлын боловсон хүчин бүхий, хүн амын 3 хувь нь бичиг үсэг мэддэг орныг хүлээн авч, Ю.Цэдэнбалын эрин үеийнхэн үндэсний сэхээтнийг бэлтгэх, өсгөн хүмүүжүүлэх талаар онцгой идэвхитэй үйл ажиллагаа явуулж, дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 128 мянган /1985 он/ мэргэжилтэн бэлтгэж5, удирдах боловсон хүчний асуудлыг нам, төрийн бодлогын зангилаа асуудлын түвшинд тавьж, үндэсний сэхээтний бүхэл бүтэн давхрааг бий болгосон. Монгол хүний амьдрах хөгжих гол орчин болсон байгаль орчныг хамгаалах төрийн нэгдсэн бодлого, хууль эрх зүйн тогтолцоог шинээр бий болгож, байгалийн нөхөн сэргээх ажлыг эхлүүлж, Монгол орныхоо байгалийг унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазтай 13 газар, түүний дотор 5,3 сая га хэмжээтэй Говийн дархан газар бий болгож6, дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгийн хоёрдахийг Монголын нутагт буй болгосон. Их дэлгүүрийн дэргэд буга согоо билчдэг, байгаль онгоноороо, газар нутгаа ухаж төнхөөгүй орон байсныг монголчуудын олонхи мартаагүй байгаа. Сүүлийн гучаад жилийн Монголын хөгжлийн хандлага бол өнгөрсөн 70 жилийн хөгжлийн үргэлжлэл байсан гэж хэлж болох юм. Сайн муу хосолсон гучаад жилийн алдаа оноо бол бид бүгдийн л алдаа оноо байв. Энэ бол түүхэн сургамжийн он жилүүд байв. Юун дээр бид амжилт олж, юун дээр алдсан, цаашид хэрхэн хөгжих тухай бид бүгд сайн мэдэж байгаа билээ. Харин өнгөрсөн түүхээ үл ойшоох хандлага ам бөхтэй байгааг л бид засах ёстой байгаа юм.
МУИС-ийн профессор, доктор Ц.Жамбалсүрэн
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл40
Эртнээс Монголыг Монгол хүнээр нь талцан хуваагдуулж устагасаар иржээ, ард нь Хятад л байсан. Анхаарлын төвын тоглолтыг Халх Хасаг гээд Дорнод болон урд аймагуудаар буу барьж автомашин унасан Хятад жуулчид оруулсан Монгол малчидтай, махны үйлдвэрлэлтэй Хятадууд чимээгүй их болж байна даа. Өгөөш өгч авах бодлого энэ сайтыг ч захиалгаар хянаж байна🙏 Монгол улс минь мандаг🇲🇳
СССР -ын заавар СССР байхгүй байсан бол хэнч биш толгойгоо алдах байсан CCCP гэж цаанаас нь удирдаж чиглүүлж байсан тулдаа нэг юм алхаж байсан.
СССР задраах удирдлага байхгүй болохоор тэгээд зүг чигээ алдаад тараад уначихаж байгаа биз дээ хүний заавараар сохороор гараа урагшаа чиглүүлээд явж байсан гэсэн үг юм.
СССР-ын удирдлага бодлого байхгүй байсан бол бас нэг сохор дөрвөд Чойжилсүрэн шүү дээ.
Адгийн урвагч байсан гэж сонссон.
Цэдэнбалын үед улсыг тэр захирч байгаагүй, түүний орос эхнэр, ЗХУ-ын элчин сайд хоёёр захирдаг байсныг тэр үеийн эрх мэдэлтэй ороёууд шууд хэлсэн байдаг юм. Харамсал. Гэхдээ оросууд буру замаар чирсэн гэж хэлэх гээгүй, тухайн нөхцөл байдлынхаа замаар л явуулсан. Өөрсдөө бодъё, сэтгэе, улсынхаа жолоог өөрийн гарт авъя гэх мэт санал гаргасан хүмүүсийг харгислан шийтгэж цөлдөг байсан. Цэдэнбалын олсон ганц арга, бие дааж шийдсэн ганцхан зүйл нь энэ байсан.
Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал нар шиг агуу хүмүүс гарч ирдэггүй юм байх даа.
агуу хүмүүсиин хажууд цэдэнбалаа хавчуулж
Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэгч, Халхын голын дайны үед мах, агт бэлтгэх Засгийн газрын комиссийн тэргүүн, Монголын анхны Армийн комиссар, анхны генерал, 120 оронтой дипломат харилцаа тогтоосон Дэлхийн энх тайвны зөвлөлийн шагналт, Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоогч, Эх орондоо 350 үйлдвэр байгуулсан удирдагч, соёлыг өөрчлөгч реформатор, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулагч, ард түмнээ эрүүлжүүлэн хүн амын тоог 3 дахин өсгөсөн буяны эзэн, ядуурал гуйланчлалыг арилгагч, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч гуманист хүн агуу биш гэж үү?Авилгал хээл хахуульгүй, утаагүй, түгжрэлгүй, үнийн тогтвортой байдлыг хангагч, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулагч , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил удирсан ард түмний Их удирдагч агуу биш гэжүү? Элбэгдорж, Сайханбилэг, Бат-Үүл, Баярцогт нар л таныхаар агуу байхдаа.
kk одоо үед ийм юм бичдэг хүмүүс байна гэхээр гол харлаж баына та нар улаан оросын харгис харанхуй бурангуй үеийг их амархан мартаж бузар яргачидыг магтана гэнэ ээ наад хүмүүс чинь жинхэнэ утсан хүүхэлдэйнүүд тэр дундаа бал өвгөн
Мэдрэл гичий минь МАН АН хулгайч урвагчид Еврей хужаагийн утсан хүүхэлдэйнүүд
Цэдэнбал даргыг үзэн ядаад байгаа троллууд чинь мэдээж хужаа болон тэдний эрлийз шээснүүд. Монгол хүн Цэдэнбал даргыг хэзээ ч муулахгүй.
Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлж, 120 оронтой дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн болсон нь таны бодлоор буруу юу? Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоож Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлсэн нь таныхаар буруу юу?, Эдийн засгийн сэргэн мандлын бартаат замаар тэвчээртэй мацаж, , эх орондоо 350 үйлдвэр байгуулсан нь бас л буруу юу? Соёлын салбарыг үндсээр нь өөрчлөгч реформатор байж, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулсанд яагаад дургүй хүрээд байна?, Ард түмнээ эрүүлжүүлэн яр тэмбүү, сүрьегээс салгаж, хүн амын тоог 3 дахин өсгөсөн ачтай буурлаа яагаад дургүйцээд байна? , Ядуурал гуйланчлалыг арилгаж, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч суут гуманистыг яагаад үзэн ядаад байна? Авилгал хээл хахуульгүй, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулсанд нь яагаад жихүүрхээд байна? , Монголын төр, засаг, нийгмийг түүхэнд хамгийн олон жил ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдож, удирдсан удирдагчаа хүндлэх монгол ёс жудаг яагаад үгүй байна?
Цэдэнбал даргын үед их гүрний хараат байдал алдаа оноо ихтэй байсан ч монгол улсыг босгож чадсан түүхэн гавъяа бий ер нь Чингис хааны дараа орох түүхэн гавъяа бий гэж боддог
За шаа,,, шаа,,,,
Хар хятадад уусчихалгүй хүн ам нь хамгийн их өссөн он жилүүд байлаа
Хар хятадад уусчихалгүй хүн ам нь хамгийн их өссөн он жилүүд байлаа
Хар хятадад уусчихалгүй хүн ам нь хамгийн их өссөн он жилүүд байлаа
Ямар ч л байсан монголыг катар шиг баян болгож өндөр хөгжилтэй орон болгож чадаагүй ч Монголыг манж хятадын дарлалаас чөлөөлж тусгаар улс болгож эрдэм боловсролтой үйлдвэртэй болгож 500 мянга хүрэхгүй ард түмнийг 2.5 сая болгож өсгөсөнд социализмд баярлаж явдаг. Би үргэлж социализмд талархаж явдаг. Социализм бол монголыг аврагч
Үнэн шүү
Цэдэнбал дарга бол жинхэнэ "ЭХ ОРОНЧ" хүн.
ЮУН ЖАМБАЛСҮРЭН ГЭГЧ ЧӨТГӨР АМИЛЧИХВАА. ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЭЭГҮЙ ЮМНУУД БАЙХ ЮМ
Түүхийн үнэнийг судалж Монголын түүхийг зөвөөр таниулж байгаа Жамбалсүрэн докторт төрийн шагнал өгөх хэрэгтэй. Монголын түүхийг гуйвуулж худал түүх зохион ард түмний тархийг угаагч хужаагийн нууц тагнуул Баатар гэгч этгээдэд өгсөн төрийн шагналыг хүчингүй болгох ёстой.
muu uwsuud l bal bal gej hashgirdag
Ажилсаг ухаантай зоригтой Буриадууд л Цэдэнбалыг хүн биш гэж үзэн яддаг.
boli boli ene uvgunuu taivan bailga
Үнэнг хэн ч үгүй хийхгүй
Цэдэнбалын үeд Монгол оронд юу байсан бэ? гэвэл хомсдол л байсан.Бүх төрлийн хомсдол хоол тэжээлийн,эд барааны.оюун санааны ,эрх чөлөөний г.м.Одоо тэгээд яах гээд байна?Магтан дуулах гээд байгаа юм уу?
Чиний идэж уух өмсөж зүүхээс илүү том зорилгын төлөө нийтээрээ зүтгэж байлаа. Хувиа хичээсэн хувалз вэ? 1 биенд хичнээхэн юм хэрэг болдийн? Үр хүүхдэд чинь сайхан ирээдүйг бүтээж өгч байсан юм шүү.ккк
Бүгдийг өгсөн. Боловсрол, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, амьдрах, бүтээх, хөгжих боломж..Монгол Улсыг дэлхийн дайтай аж үйлдвэржсэн орон болгох бүх суурийг тавьсан. Ядуу хүнгүй, баян хүнгүй, тэгш, шударга, ойлгомжтой нийгмийг бий болгосон. Яг үнэндээ энэ цаг үед бүх юм тодорхой, хүмүүс аз жаргалтай байсан шүү! Сайн сурч, сайн ажиллавал хүрэх ирээдүй тодорхой, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн уриатай хүнлэг, энэрэнгүй нийгэм бүтээж байсан. Өвчтэй зовлонтой хүмүүсээ ч хаядаггүй байсан. Ядаж л аймаг бүрт 1 асрах газар байдаг байлаа. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилласан ч хүмүүс аз жаргалтай байдаг байлаа. дутуу гуцуу байсан ч айх аюулгүй, амгалан тайван, ирээдүйдээ итгэлтэй байлаа. ИДС-д чансаатай нь элсэж, бусад нь үйлдвэрлэл, МАА-д ажиллаж, ТМС төгсөж ажилчин ангийн эгнээнд нэгддэг байлаа. Ардчилал ярьж өмнөх нийгмээ шүүмжилж байгаа хүмүүс бол бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн төлөөлөл. Хэрэв бид энэ суурин дээрээ зөв хөгжсөн бол маш зөв замаар явах блаа..
Бал даргын гавъяа мөнөөс мөн. Хэн ч маргахгүй байх. Гэхдээ аймшиг байсан шүү дээ! Харин түүнийг нь дурдсангүй.
Улсын өмч байгалийн баялгийг хувь хүнд луйвардуулахгүй байсан нь МАН АН - аар толгойлуулсан хулгайч нарт аймшиг байсан. Очирбат , Багабанди , Энхбаяр, Элбэгдорж ,
Оросын хүч суларчихвал тува киргиз монголтой нэгдэж монгол гурван улстай хиллэнэ
Дайн сурталчснаас энэ сайн мэдээ
Орос хойд солонгос шиг болоод байхад
Үхэр монголчууд
Цэдэнбалын эрин үе монголчуудад тусгаар тогтнол, хөгжил, цэцэглэл өгсөн. Харин Америк ардчилал тэр бүхнийг устгасан.
Цэдэнбалын үед улсыг тэр захирч байгаагүй, түүний орос эхнэр, ЗХУ-ын элчин сайд хоёёр захирдаг байсныг тэр үеийн эрх мэдэлтэй ороёууд шууд хэлсэн байдаг юм. Харамсал. Гэхдээ оросууд буру замаар чирсэн гэж хэлэх гээгүй, тухайн нөхцөл байдлынхаа замаар л явуулсан. Өөрсдөө бодъё, сэтгэе, улсынхаа жолоог өөрийн гарт авъя гэх мэт санал гаргасан хүмүүсийг харгислан шийтгэж цөлдөг байсан. Цэдэнбалын олсон ганц арга, бие дааж шийдсэн ганцхан зүйл нь энэ байсан.
Ю.Цэдэнбалынхан хатуу дэг журамтай хүмүүс байжээ. А.И.Цэдэнбал-Филатова төрөлхийн чанга, шаардангуй дуу хоолойтой, дээд, доод гэлгүй хэнд ч ширүүн үг хэлчихдэг, зөөлөн намуухан биш, захирангуй ааш араншинтай, дайчин хүн байсан гэж хүмүүс бичиж, ярьсан байдаг. Энэ байдал нь Ю.Цэдэнбалын орос эхнэр Монголын төрийн хэрэгт оролцлоо гэх шүүмжлэлийн шалтаг болжээ. Румыны КН-ын УТТ-нд Н.Чаушеску, түүний эхнэр Елена Чаушеску, бас нэг хүү, хүргэн нь байсан бөгөөд энэ улсын нам, засаг, төрийн дээд эрх барих хэмжээний давхаргад Н.Чаушескугийн ойрын төрлийн 30 гаруй хүн алба хашдаг байжээ. Гэтэл Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсдийн дотроос Улс төрийн Товчоо байтугай НТХ-ны 91 гишүүд, 71 орлогч гишүүн, НТШБК-ын 31 гишүүн, Сайд нарын Зөвлөлийн 40 гаруй гишүүний дотор, намын ээлжит их хуралд 4 жил тутам шинэчлэгдэн сонгогддог 831 төлөөлөгчийн дотор энэ олон жилд ганц ч хамаатан хүн байсангүй.

22.9.40.152-т. Ю.Цэдэнбалынхан хатуу дэг журамтай хүмүүс байжээ. А.И.Цэдэнбал-Филатова төрөлхийн чанга, шаардангуй дуу хоолойтой, дээд, доод гэлгүй хэнд ч ширүүн үг хэлчихдэг, зөөлөн намуухан биш, захирангуй ааш араншинтай, дайчин хүн байсан гэж хүмүүс бичиж, ярьсан байдаг. Энэ байдал нь Ю.Цэдэнбалын орос эхнэр Монголын төрийн хэрэгт оролцлоо гэх шүүмжлэлийн шалтаг болжээ. Румыны КН-ын УТТ-нд Н.Чаушеску, түүний эхнэр Елена Чаушеску, бас нэг хүү, хүргэн нь байсан бөгөөд энэ улсын нам, засаг, төрийн дээд эрх барих хэмжээний давхаргад Н.Чаушескугийн ойрын төрлийн 30 гаруй хүн алба хашдаг байжээ. Гэтэл Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсдийн дотроос Улс төрийн Товчоо байтугай НТХ-ны 91 гишүүд, 71 орлогч гишүүн, НТШБК-ын 31 гишүүн, Сайд нарын Зөвлөлийн 40 гаруй гишүүний дотор, намын ээлжит их хуралд 4 жил тутам шинэчлэгдэн сонгогддог 831 төлөөлөгчийн дотор энэ олон жилд ганц ч хамаатан хүн байсангүй.
Цэдэнбал ба бидний өвөө эмээ аав ээж нарын үе бидэнд эрүүл саруул бие ,дэлхийн боловсрол аюулгүй амьдрах газар нутаг ,харилцаа холбоо гээд маш олон зүйл хийж өгчээ