Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.
-Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль санхүүжилт олгох сургуулийн жагсаалтад байсан нь үнэн үү?
-Судалгаанд байсан нь үнэн. Сургууль нь өөрсдөө татгалзсан. Энэ жил хүүхэд авахгүй гээд татгалзсан. Хотхоны сургууль, цэцэрлэгүүдэд ямар хувийн сургууль, цэцэрлэг санхүүжилт аваад яваад байгааг би өчигдрөөс шүүж үзлээ. Ерөнхий сайдын хамаарал бүхий Их засаг кинг сургууль судалгаанд орсон нь үнэн. Гэхдээ тэр хуучин файл байсан. Одоо тэр сургууль өөрөө татгалзсан. Тийм учраас тэр сургуультай бид хамтарч ажиллахгүй. Өнгөрсөн хугацаанд Хотхоны бага сургууль, цэцэрлэг хөтөлбөртэй хамтран ажилласан төрөөс санхүүжилт авч байгаа
АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байгаа юм байна. Нэг нь төрөөс сохор зоос, улаан мөнгө аваагүй яригдаж байхад нөгөөх нь АН-ын дарга, ТЕСО группын хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авч байна. Энэ шударга ёс юм уу.
-Хэдэн төгрөгний санхүүжилт авсан бэ?
-1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Өчигдөр Л.Гантөмөр сайд “Төрөөс хувийн сургуулиуд санхүүжилт авах нь буруу” гэсэн ярилцлага өгч байх шиг байна лээ. Ямар нүүрээрээ ийм ярилцлага өгөөд байгаа юм, би мэдэхгүй. Өөрийнх нь хамаараал бүхий Глобал сургууль төрөөс санхүүжилт аваад явж л байгаа юм билээ. АН-ын үе үеийн дарга нарын сургууль, цэцэрлэгүүд нь төрөөс санхүүжилт авч болдог. Гэтэл өнөөдөр СХД-т гурван ээлжээр орох гэж байгаа гурван сургууль байна шүү дээ. Судалгаанд ороод ашиглалт бага, хүүхэд цөөтэй байр байгаа юм байна. Үүнийг намар төсөв батлагдаад, тендер зарлахаар ийм ийм сургууль байгаа юм байна гэж яам судалсан.
Яам судалгаа хийж болох уу?
–Болно.
-Өнөөдөр 21 хотхоны бага сургуульд 9800 хүүхэд хичээллэж байгаа нь үнэн үү?
Аравдугаар сарын 1 гэхэд бид 10 төрөлжсөн ахлах сургууль байгуулах гэж байна. Хэрэв төсвийн тодотгол батлагдвал. Би хэлээд байгаа. Батлагдаагүй төсөв дээр, хамрагдаагүй сургуулийг мөнгө авчихсан юм шиг алиа Данзан юмаа зогсоогооч ээ. Ордны хажууд АН-ын нэг залуу суулт хийгээд байгаа бололтой. Мөнгө аваагүй Ерөнхий сайдыг огцор гэж мэдэгдэл хийгээд байгаа биз дээ. Өнөөдөр тэгвэл мөнгө авч байгаа АН-ын даргын хоёр цэцэрлэг, Л.Гантөмөрийн нэг сургууль мөнгө аваад явж байна. Энэ хоёр даргадаа итгэл үзүүлэх тухайгаа яриач.
-А.Ариунзаяа гишүүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн гэж үнэн үү?
-Үнэн. Би хэвлэлийн бага хурал хийгээд АТГ, ЦЕГ-т 2026 оны улсын төсвийг өргөн барьсан Боловсролын сайдын хувьд гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль төслийн 50 тэрбум төгрөгийг төсөвт өргөн барихдаа надад нэгэн ашиг сонирхлын зөрчил гарсан байна уу гэдгийг шалгуулж байгаа. Хоёрдугаарт, намайг гүтгэлээ шүү дээ. Гэгээн цагаан өдөр Ерөнхий сайдынхаа сургуульд мөнгө тавьчихсан юм шиг гүтгэлээ. Би нэр төрөө сэргээлгэхээр хандаж байгаа. Үнэн мөн нь гарч ирэх болов уу гэж найдаж байна. Одоо судалгааны нэг материалаар алиа Данзан юм хийхээ зогсоо.
-Түгжилмаа гэж нэрлэсэн гишүүд нь хэн бэ?
-А.Ариунзаяа. Хөтлөлцөөд шалгуулъя гэсэн байна лээ. Хөтлөлцөөд л шалгуулъя.
Х.Цэцэн
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл6
Ийм л болчихоэ. Хөтөлөлцсөн, хөтлөлцөөгүй бүгдий нь зайлуулъя. Төрийн толгойгоор дүүрэн Түгжилмаа.АН чаддаг юм бол энэ цоорхойгоор ороод ирээч.
Л.Энх-Амгалан ухаантай хүн биш!! Харин тэр авгай бол ямар ч хольцгүй коммунист хүмүүжилтэй хүн байна лээ шүү!!!
ardchilsan nam bol yamarch hereggyi ee!!tedend naiddag bas garyyd baidag boltoi doo!!!daanch dee,dahin tedneer hyihaan mulzluulah uu?.......................ardyyd mini yhaan sanaa chini zygeer yy?...hyataadaas irj baigaa nhyanaltgyi hyamdhan nogoo chagaagaa ideed iim noomoi ebchin habdar tyssan yy?...yalgaa salgaag oilgoj bna uu?...............................................
Та хоёр хөтлөлцөөд буудал руу шаачихваа! Хүмүүс, анхааралтай ажиглаж байгаа шүү!
MAN-iinhaan eb negdeltei baij yragsaa ahina syy!!!ard tymen bid tanai namiig arai deer nam yum,bolobson hychin ahiytai yumand eh oronchooroo handdag geh meteer aydyyhan handdag getel alban tysaal syydalaasaa boldog uu?...hoorondoo alalchaad baidag iim baij bolohgyi ee!!bye byenee zeb ajilaa hiij baigaa hedee emeerch syr,bas tednii ygiig sonsoj zasaj zalaj yabah ni chyhal....Bid eb negdeleeree 21 zyyniig gatlah baih suu............................
Хувийн сургуульдаа төсвийн мөнгөнөөс авах гэж санаархсан ерөнхий сайдыгаа хамгаалах, зусардах гэж далдганаж байгаад Энхамгалан гэдэг нөкөр баларч нүкэнд уналаа. Татаж гаргах хүн олдохгүй байх аа.