Өчигдөр /2026.09.30/ цагдаагийн байгууллагад “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 14 цаг 21 минутад ирсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байв. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн.
Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий. Архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, бие биедээ хүндэтгэлтэй хандан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл2
Ирээдүйд Монгол улсын шадар сайд болох хүн байна.
BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker