Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг интерпол, Мөрдөн байцаах албаны бие бүрэлдэхүүн зохион байгууллаа. Цагдаагийн алба хаагчид түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар цагдан хорих 461 анги руу шилжүүллээ.
Дамжингийн Отгонбаяр нь "Хурд" группийн туслан гүйцэтгэгч "Тангас", "Гэрэлт есөн од" зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус группийн барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлджээ.
Тодруулбал, Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Тэрбээр 2014 оноос эхлэн "Хурд" группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг. Хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ буюу 2024 оны арваннэгдүгээр сард оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм. Улмаар 2025 онд ОХУ руу хил зөрчин нэвтрэх үедээ саатуулагдаж, тус улсын шоронд жил гаруй хоригдсон байдаг. Харин түүний эхнэр Э.Гэрэлмаа нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм.
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл9
Гэрэлмаа зүгээр дууслаа. Цагдаа, прокурор бараг ихэнх нь ийм гэмт хэргийн бүлэглэл шиг болсон.
zalilan n hurtel procuror arai l yal zoolon dawarsaar l
zaazal
Монгол одоо ирээдүйгүй. Ардчилал хүний эрх, хууль дээдлэх зарчим, парламентат ёс, улс төрийн намуудын итгэл үнэмшил, хараат бус хууль шүүх, чөлөөт хэвлэл мэдээлэл бүгдийг хаан болсон Хүрэлсүх өөрийн тусдаа эх оронтой буриад нохдуудтайгаа булшилсан. Одоо бараг найдваргүй ч аз нь байгаад гайгүй хүн гарвал энэ завхралыг засахад доод зах нь 10 жил хэрэгтэй.
Чoйжooгийн xyд Дaмжингийн Oтгoнбaяp
ийм цайчихсан лаларуудыг цаазалдаг хуультай болоочээ ... иргэдийн амьдралаар ингэж тоглож байдаг эд нар ер нь хүн мөн үү ???
elbegdorjiig yax gej baunaa 26 xuuxed xeden ix nayad idchixsen xun
Элбэгдоржтой таарах завшаан таарвал алах хэрэгтэй.
овог нь ямар эвгүй юм бэ? Дамжингийн гэх шиг. энэ ч одоо шоронгоор дамжсаар дуусах нь дээ