Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс прокурорын саналын дагуу философич С.Молор-Эрдэнийг есдүгээр сарын 2-ноос эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Нийслэлийн Прокурорын газраас түүний цагдан хорих хугацааг сунгах хүсэлтийг өнөөдөр шүүхэд ирүүлжээ.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр прокурорын танилцуулсан 26 хуудас баримт, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн зургаан хуудас хүсэлт, найман хуудас баримтыг талуудад танилцуулан хэлэлцсэн байна.
Философич С.Молор-Эрдэнийн хувийн байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа зэргийг үндэслэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
Эртнээс төлөвлөгөөтөй яваа саарал илжиг шүү битгий гаргаарай
Энэ хүн төртйн алба хашдаггүй байхаа! Заавал хорих шаардлагагүй!
Cryptocurrency Funds Retrieval Company with No Upfront Fee - Hire DUNENECTARWEBEXPERT. Amazing, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have always gone above and beyond to help, ensuring lost/scammed Bitcoin is recovered. WHVTVPP: +1 (5,-,1,-,6,) 4,-,6,-,7,-,6,-,,7,,8,,3