Эрх чөлөөгөө ингэж дур зоргоороо хяналтгүй эдэлж яваа улс үндэстэн даян дэлхийд байсан л байх. Гэхдээ XXI зууны хөгжлийн эрин үеийн монголчуудынх бүр ориг. Салж өгдөггүй 36 жил, мөд 37 дахь жилдээ орно, удахгүй 40 жил... Эрх чөлөөний солиоролд цаг нар гэж алга уу гэж бичсэнээ үргэлжлүүлье.
1990 оны Цагаан морин жилийн хувьсгал, 1991-1992 онд социализмаасаа бүрмөсөн татгалзсан, шинэ Үндсэн хууль гэхчлэн түүхэн цаг үе саяхных мэт санагдана. Ололт амжилт чамгүй их байна. Тэр бүхнийг үгүйсгэх гээгүй. Гэхдээ бидний олж харсан ба мэдэрсэн, бараг өдөр бүр харж сонсож байгаа тэр эрх чөлөөг нь Монголын ардчилал ард түмэндээ дэндүү хэтрүүлээд олгочихжээ гэсэн дүгнэлт би хийж байна. Нэг удаа Үүл маань эрх чөлөөний солиорол гэж бэсрэг нийтлэл бичсэнийг би яг тоть шиг давтана. Гэхдээ дэлгэрүүлнэ. Хүлцэж уншина уу!
1992 оны Үндсэн хуульдаа заалт болгон оруулчих минь яав даа гэж харамсах үе бишгүй тохиох юм. Эсвэл дагалдах хууль гаргаж мөрдүүлдэг байжээ хэмээн бүр ч ихээр харамсаж байна.
Тэр нь юуны тухай вэ гэвэл МОНГОЛЧУУДЫН ЭДЭЛЖ БОЛОХ ба ЭДЭЛЖ БОЛОХГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ-ний тухай хууль байх ёстой юмсанж. Гэхдээ оройтоогүй байна. Тийм хууль мөрдүүлэхгүй удвал ирээдүй хойч үе маань маш том хар ангалын аман дээр оччих гэж айлгаад... гэсгээд үндсэн санаагаа бичье. Социализм монголчуудад аз жаргал авчирсан нь үнэн боловч тоталитари нийгмийн байнгын дагуул болох дарангуйллын гинжээр нийгмийн гишүүдээ хав хүлж баглаж байсныг ардчилал ялаад тэр гинжийг нь үүрд таслаад хаяжээ.
Одоо Та нар гинжнээсээ салсан, эрх чөлөөтэй, өөрөө өөртөө эзэн болсон, аз жаргалтай амьдралаа өөрөө зохио сонго, Монголын Төр хойшид Та нарыг цагдан манахгүй, хориглох зүйлгүй, энэ ертөнцийг Та бүхний өмнө нээлттэй болголоо, хүссэнээрээ сайхан амьдарцгаа! 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалын гол агуулга энэ л дээ.
Миний хэлэх санаа. Эдэлж болохгүй эрх чөлөө чинь тэр тэр шүү. Үүнийг чандлан хориглох болно, зөрчвөл ялтай гээд хэлчихэж заачихаж чадаагүй 36 жил туулсны гай зовлонг л монголчууд эдүгээ эдэлсээр, тэр нь Монгол орон хөгжиж дэвжихгүй, хүмүүс нь олигтой хэрсүүжихгүй, шилжилтээсээ өсөлт рүү хурдтай орохгүй байгаагийн үндсэн шалтгаан хэмээн би үздэг, үзэх ч болно. Шууд хэлчихье. Нийтээрээ тэгшхэн баяжихгүй байгаагийн үндсэн шалтгаан! Сошиалаас–хэн нэгний оруулсан чухал үг!
Буруутны эрэлд монголчууд 36 жил явсаар 37 дахь жил рүүгээ орж байна. Буруутны эрэлд явах энэ зам дээр юу харагдав. Сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь монголчуудын дунд дооз нормоо ямагт хэтрүүлж иржээ. Сүүлдээ тэр эрх чөлөө нь гуйвж дайвсаар Бат-Үүлийн онож хэлснээр эрх чөлөөний солиорол болж төрөл арилжаад, бүр сүүлдээ нацизм фашизмын мутац болох руугаа жирийлгэж явна.
Өөрсдийгөө нэг харчих, наад сошиал дахь солиорлоо бас харчих! Мутацад орсон шинэ фашизм, шинэ нацизмыг номлогчид сошиалаар дүүрэн! Үндсэрхэг дээрэнгүй үзэл (шовинизм, расизм–нэр томъёо нь) нь савнаасаа ёстой нэг хальж байна, монголчуудын дунд!
Дахиад л нөгөө харьцаагаа улиглачих уу: 90%:10%! Эхнийх нь нийгмийн болж бүтэхгүй, эдийн засаг дээшилдэггүй, ядуурал ажилгүйдэл оршсоор байгаагийн үндсэн шалтгааны буруутны тоон харьцааны 90%. Энэ өндөр хувь монголчуудын өөрсдийнх нь бүтэлгүйтлээс шалтгаалж байна, 10% нь монголчуудын өөрсдийнх нь сонгосон улс төрчдийн үйл ажиллагааны буруугаас шалтгаалж байна. Улс төрийн бүтэлгүйтэл нь 10%, буруутан хайж байгаа бол шүү дээ.
Энд бичсэн 90% бол нөгөө эдэлж болохгүй, эдлүүлж болохгүй, хориглобол таарах нөгөө эрх чөлөөг нь би хэлсэн ухаантай юм. Даруй халах ёстой эрх чөлөө ярайж байна. Жагсаая:
-оройгүй их тэнэглэх эрх чөлөө
- тэнэглэлээ ил гаргах эрх чөлөө
-тэнэглэлээсээ ичихгүй байх эрх чөлөө
-тэнэг үзэл бодлоо хэзээ дуртай цагтаа хэн рүү ч хандуулж илэрхийлж болдог эрх чөлөө
-хэнийг ч, юуг ч хардах хязгааргүй эрх чөлөө
-өөрөөс нь өөр үзэл бодлыг үл тэвчин дайсагнах эрх чөлөө
-шашны элдэв гаж зан үйл, мухар сүсэгт хэт автаж бусдыг уриалах, бусдад тулгах эрх чөлөө
-сэтгэцийн тэнцвэрээ алдчихаад эмчлүүлэхгүйгээр нийгэмдээ эрх чөлөөтэй явах эрх чөлөө
-өөрийгөө голохгүй байх эрх чөлөө
-өөртөө дурлах эрх чөлөөний дон
-элдэв цол гуншин, одон тэмдэг, өргөмжлөлийн төлөө яахаас ч буцахгүй эрх чөлөө
-мэдэмхийрэх эрх чөлөөний дон
-мэдэхгүй, ойлгохгүй, чадахгүй юмаа дайсагнах эрх чөлөө
-мэдэхгүй хэрнээ ямагт үгүйсгэх эрх чөлөө
-ямагт атаархах, өширхөх хязгааргүй их эрх чөлөө
-өөрөө оролцоогүй бол ямар ч сайн үйлсийг сөнөөх нураах эрх чөлөө
-хараах зүхэх, үзэн ядах, алахаар заналхийлэх эрх чөлөө
-ховоор хөөцөлдөж амаа билүүдэх эрх чөлөө
-оросоос бусад гадаад улс үндэстэнг (бараг бүх) үзэн ядах хийрхлийн эрх чөлөө гээд оюун тархины согог буюу даруй хориглож халах ёстой ЭРХ ЧӨЛӨӨ маш олон байна. Өөрсдөө цааш нь баяжуулаад сэтгээрэй. Жагсаалт үүгээр хязгаарлагдахгүй.
Ядуу амьдралын буруутнаа хайж байгаа бол дараахи эрх чөлөөнүүд чинь хэтэрснийх шүү:
- ажил хийхгүй хэрнээ аз жаргалтай амьдрахыг мөрөөдөх эрх чөлөө
-ажил хийхгүй хэрнээ асар их мөнгө хүсэх эрх чөлөө
-ажлын байрны төлөө тэмцэхгүй байх эрх чөлөө
-ажил хийсэн дүр эсгэхээ зөвтгөх эрх чөлөө, ажлын байрны алдаа дутагдал бүгд зөвтгөлтэй
-ямарваа бүтээн байгуулалтыг гацаах нураах эрх чөлөө
-бүтээхгүй хэрнээ бүтээснээс ихийг шаардах, түүнийгээ шударга ёсонд тооцох эрх чөлөө
-оросоос бусад гадаад улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, төслүүдийг дайсагнах, гацаах, нураах эрх чөлөө
-тэмцэх нэрээр оройгүй тэнэгтэх увайгүйтэх эрх чөлөө
-бүтээн байгуулахгүй, мөнгө босгохгүй хэрнээ хэт уран сайхандаж урлагдах эрх чөлөө
-шударга ёсны нэрээр нийгэмд дур зоргоороо тонгочих, хэнд ч захирагдахгүй байх эрх чөлөө–дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх эрх чөлөө
-золбирох, гуйлгачлах, ядуурах, өлөнтөх эрх чөлөө
-архинд живэх эрх чөлөө–архитай нийгмээрээ эвлэрсэн
-шударга ёсны нэрээр барьцах мөчөөрхөх эрх чөлөө
-байгаль экологоо сүйтгэж бузарлах (наад зах нь барагдахгүй энэ их хог!) эрх чөлөө
-нийгэм, эргэн тойрноо тас хар өнгөөр харж, ямагт муу амлах эрх чөлөө гээд явж өгнө дөө, төрөлжүүлээд нэрлээд байгаарай. Наад захын харагдаж байгааг л жагсаалаа.
Сошиалаас–хэн нэгний оруулсан чухал үг! Гэмт хэрэг үйлдэх эрх чөлөө гэж бичсэнгүй шүү. Хэрэв Та ядуурч золбирч, бүтэлгүй амьдарч байгаа бол, тэгээд Та өөрөө эрүүл саруул, хөдөлмөрлөх оюун тархи, эрүүл бие хаатай бол буруугийн 90% өөрөөс чинь, 10% улс төрөөс болсон юм шүү дээ. Эрх чөлөөгөө хэтэрхий эдэлсэн, эдэлсээр яваа Та өөрөө буруутай. Учир нь Таны амьдрал Таны гарт байна. Гарт чинь Монголын ардчилал атгуулчихсан. Хэрэв буцаагаад социалист тоталитари нийгмээ байгуулаад Та нарыг нүднээ үл үзэгдэх гинжээр дөнгөлөөд авбал уу, яах бол хэмээн Та сэтгэж үзсэн үү? Үзээгүй бол тэгж нэг сэтгээрэй, ахмадуудаас сонсоорой.
“Монгол хүн 60 нас хүрч ухаан суугаад 61-тэйдээ үхчихдэг” гэсэн нэг хоржоонтой этгээд хэлц байдаг. Арай нүүдэлчин хүн тэгдэг гээгүй байгаа? Ямар ч гэсэн яг оносон юм болов уу гэж би заримдаа боддог. Насан туршдаа эрх чөлөөтэй нэг нөхөр явж явж хөгширсөн хойноо гэв гэнэт ухаан суугаад эргэж гэмшиж харамсаад эргэн тойрон, гэр бүл, найз нөхөд, бүр бүх ертөнц рүү хар энерги цацсан бөөн уур уцаар, хараал зүхлийн тулам болчихсонтой зөндөө тааралдаж байлаа. Тэгж тэгж хараалын тулам нэг хөгшин төгсгөл болдог доо. Монгол үлгэр дуусав гэсгээд төгсгөчих үү? Хэлэлцүүлэг маргааны сэдэв хөндчихлөө. Хүлцээрэй! Хэлэлцээрэй!
Д.Баярхүү
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл26
Чалчих эрхийн өгсөн цадах эрх нь хя с згаарлагдмал байгаа нь хэргийн гол учир байгаа юм зөв явсан нь сайхан амьдрах биш хулгай авилга хийсэн цүнх барьж явсан нь чинээлэг амьдарж байгаа нь олон нийтийн дургүйцэл хүргэсээр сүүлдээ анархизмд хүргэх дөхөж байна даа
Архи уух ! тамхи татах ! өөрийн авгайгаас өөр хүүхэн эргүүлэх эрх чөлөө ! энэ гурав л их чухал да ! Социолизмын үёд тамхи татахаас бусад нь хориотой байсан юм ! Хүнд үндсэн болон үндсэн бус 2500 эрх чөлөө бий ! Үүнээс одоогоор нээгдээгүй 250 эрх чөлөө байгаа ! Муу амьдрах ч хүртэл хүний эрх шүү ! Заавал сайн амьдар гээд шахаад байгаа энэ синга жүүд Баярхүү бол хамгийн адгийн дарангуйлагч бөгөөд хүний эрхийг боогч хүн !! Хамгийн сайхан амьдрал бол хүн эрхээ эдлээд амьдрах явдал юм ! Тэр 2500 гаас ядаж 1500 г нь эдлэх хэрэгтэй !
Ёрийн бууны нохой
yneheeriin erh cheleenii soliorol yabagdaj bna?.....Negee yadarsan emegtei chimgeed bair egsen AN-iin etgeedyyd esergyyzej baih yum,AN-d hyn chanar gej yum alga boljee,argach ygyi biz dee!!erh cheleenii telee ynencheer dyygarsan ZORIGIIGOO ystgasan garyyd chini er ni ene heriin dyygarah l bailgyi dee!!!!!!!!!!!!!muusain adgiin nobsnyyd bol?...AN- nertei hylgaich luibarchid eh oroniig bysniulagchid bileeeeeeeeemyygaan yzeesei bileeeeeeeeeeee
yneheeriin erh cheleenii soliorol yabagdaj bna?.....Negee yadarsan emegtei chimgeed bair egsen AN-iin etgeedyyd esergyyzej baih yum,AN-d hyn chanar gej yum alga boljee,argach ygyi biz dee!!erh cheleenii telee ynencheer dyygarsan ZORIGIIGOO ystgasan garyyd chini er ni ene heriin dyygarah l bailgyi dee!!!!!!!!!!!!!muusain adgiin nobsnyyd bol?...AN- nertei hylgaich luibarchid eh oroniig bysniulagchid bileeeeeeeeemyygaan yzeesei bileeeeeeeeeeee
Бүдүүлэг
Насанд хүрцгээ монголчуудах
Балаг тойр
Хүний эрхээр
Үхэр монголчууд
Тэнцвэрийн ертөнц
Үнэн л бичсэн бна. Монголчууд жаргал зохидоггүй ард түмэн.
Үнэн л бичсэн бна. Монголчууд жаргал зохидоггүй ард түмэн.
" Plot Twists" manaid asar sain huurhun egduutei aazgaitai yavagdah umaa. Hahaha. Yamar ch baisan ZG maani Togtvortoi baih shinjtei. Ashgui dee. "The Arabia's Nights " ulgert gardag "Three Apples" deer gardag shig l um bolloo. Bas boloogui ee "Plot Twists"-iin songomol technique boloh "Anadnorisis" ch hereg-legdlee, "Oedipus Rex"-iin Oedipus ni aav- iigaa alaad eej-teigee gerledeg jujig domog ch toglohod belen bolj bui ajguu. Haha. Actually who's who will get his or her Last Laugh. I wonder.
"Эрх чөлөө" гэдэг "Бурханы тансаг бэлэг" юм. "Үхэр" хочиндоо таарсан бидний хийрхүү Монголдчуудад энэ бэлэг зохихгүйг 30 гаруй жил харлаа. Одоо засаг төр жаахан чангарч базаад өгнө байгаа. Энэ хүн их зөв юм хэлдэг, бичдэг хүн шүү. Баярлалаа. Битгий шантраарай. Амжилт.
"Эрх чөлөө" гэдэг "Бурханы тансаг бэлэг" юм. "Үхэр" хочиндоо таарсан бидний одоо цагийн хийрхүү Монголдчуудад энэ бэлэг зохихгүйг 30 гаруй жил харлаа. Оросын тосгоны соёл болох хараал зүхлээр харилцан ярилцах нь бидний хэвийн харилцаа болж хувирах нь ээ. Одоо засаг төр жаахан чангарч базаад өгнө байгаа. Монголчууд уг нь амны билэгээс ашдын бэлэг гэж ярилцдаг ухаалаг ард түмэн байсан юмсан. Энэ хүн их зөв юм хэлдэг, бичдэг хүн шүү. Баярлалаа. Битгий шантраарай. Амжилт.
Баярхүү үнэнийг л бичжээ.Их холоос угшилтай.нүүдэлчний бүтээлч бус сэтгэлгээнээс эхтэй..маш олон жилийн дараа аажмаар багасах нигууртай...огцом өөрчлөх боломжоор тун хомс..тийм нэг хэцүү үндэстний үнэт зүйл болой..хүлээх.хэлэх.харах л үлдээд бна даа
Ийм олон нийгэмд хэрэггүй эрх чөлөө байгаа бол эргээд социализм л болно биз дээ..... Эрх чөлөө хэтрэх нь хэнд ашигтай хэнд ашиггүй вэ?..... Мэдээж дээд тушаалтан, шудрага бусаар баяжигсадад л шүү дээ....хэтэрсэн эрх чөлөө тэнэгрэл бол хумихаас өөр аргагүй эрх чөлөө. Үүнээс салахын тулд эргээд соц үеийн дэглэмд орж шудрага бусуудын хөрөнгийг хурааж өөрсдийг нь шоронд залах ёстой болно...өөр яахын. Эцэст нь хэлхэд муу бүхний үндэс өмчийн харилцаанд л бий...байх байхдаа хувийн өмчид бий. Хувийн өмч бол шунал тачаал бүхнийг агуулж байдаг....Манайх шиг хүн ам цөөн, газар нутаг том,байгалийн баялагтай, угаасаа нүүдэлчин удамшил заяатай, гадна орчин нь хоёрхон том улсаар хиллэсэн улсад барууны либёриал үзэл загварчлал тиймч зөв зам биш...Өөрийн орны онцлогт тохирох улс төр, эдийн засгийн, хууль зүйт төр засаг тохирох байх аа...
Ийм олон нийгэмд хэрэггүй эрх чөлөө байгаа бол эргээд социализм л болно биз дээ..... Эрх чөлөө хэтрэх нь хэнд ашигтай хэнд ашиггүй вэ?..... Мэдээж дээд тушаалтан, шудрага бусаар баяжигсадад л шүү дээ....хэтэрсэн эрх чөлөө тэнэгрэл бол хумихаас өөр аргагүй эрх чөлөө. Үүнээс салахын тулд эргээд соц үеийн дэглэмд орж шудрага бусуудын хөрөнгийг хурааж өөрсдийг нь шоронд залах ёстой болно...өөр яахын. Эцэст нь хэлхэд муу бүхний үндэс өмчийн харилцаанд л бий...байх байхдаа хувийн өмчид бий. Хувийн өмч бол шунал тачаал бүхнийг агуулж байдаг....Манайх шиг хүн ам цөөн, газар нутаг том,байгалийн баялагтай, угаасаа нүүдэлчин удамшил заяатай, гадна орчин нь хоёрхон том улсаар хиллэсэн улсад барууны либёриал үзэл загварчлал тиймч зөв зам биш...Өөрийн орны онцлогт тохирох улс төр, эдийн засгийн, хууль зүйт төр засаг тохирох байх аа...
Иргэн хүн үүргээ сайн биелүүлчихээд, эрхээ эдэлчихмээр байгаа юм. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг кап-змыг алгасаж соц-змд орсон дутуу боловсорсон нөхдөд олгосон нь юу болгодогийг манай улсын жишээн дээр яруу тодоор харж болно. Юу ч чадахгүйгээ мэддэггүй чаддагчуудыг уухайлан дэмжих, магтан сайшаах, мэдэх гэснийг доош унагах, гүтгэн доромжилох.
Иргэн хүн үүргээ сайн биелүүлчихээд, эрхээ эдэлчихмээр байгаа юм. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг кап-змыг алгасаж соц-змд орсон дутуу боловсорсон нөхдөд олгосон нь юу болгодогийг манай улсын жишээн дээр яруу тодоор харж болно. Юу ч чадахгүйгээ мэддэггүй чаддагчуудыг уухайлан дэмжих, магтан сайшаах, мэдэх гэснийг доош унагах, гүтгэн доромжилох.
Иргэн хүн үүргээ сайн биелүүлчихээд, эрхээ эдэлчихмээр байгаа юм. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг кап-змыг алгасаж соц-змд орсон дутуу боловсорсон нөхдөд олгосон нь юу болгодогийг манай улсын жишээн дээр яруу тодоор харж болно. Юу ч чадахгүйгээ мэддэггүй чаддагчуудыг уухайлан дэмжих, магтан сайшаах, мэдэх гэснийг доош унагах, гүтгэн доромжилох.
Тийм ээ монголчууд ядуудаа биш залхуудаа ингэж яваа юм өөрсдөө залхуу ажил хийхгүй байж гаднаас ажилчид орууллаа гэнэ залхуу байж улс төржиль дээд цэгтээ хүрсэн ажил хийсэн хүнийг өөлж муулна бүх юм залхуутай холбоотой
Баримтат киноны найруулагч Дашдорж гуайн хүү улс төр судлаач Баяр хүү гэдэг хүн. Яруу найрагч бишээ.
Монголчууд бид Ардчилал, Хүний эрх гэх хий үзэгдлүүдийн далбаан дор хөлөөрөө толгой хийж, тлламаараа багс, бөгсөөрөө ам хийж
Монголчууд бид Ардчилал, Хүний эрх гэх хий үзэгдлүүдийн далбаан дор хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж, амаараа бөгс, бөгсөөрөө ам хийж, тэгээд хууль журам жинхэнэ ёсоороо үйлчлэхгүй, өнгөрсөн 36 жилийн хугацааны нам төрийн удирдлагад гарсан этгээдүүд бүгд хулгайч болсноос ХЯЗГААРГҮЙ ИХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭМГЭНЭЛ нөмөрсөн юм аа!!!