Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: Би уучлалт гуйхгүй. Би ямар нэгэн байдлаар хэн нэгнийг гүтгэж доромжлоогүй, хулгай хийсэн зүйл огт байхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Өнөөдөр бид бие биедээ туньж гомдож, гоншигнож суух цаг биш. УИХ-ын үйл ажиллагааг бойкотлон ард түмний эрх ашгаас илүү улс төр хийх, уучлал нэхэх явдал байж таарахгүй. Хүүхдүүдийг гэрт нь ойрхон сургуульд сургах ажлыг таслан зогсоох үйлдлүүд гарч байна. Өнөөдөр хариуцлага ярьж байгаа хэрнээ өөрсдөө тангаргаасаа няцаж, УИХ-ын үйл ажиллагааг улс төрийн зорилгоор тасалдуулж буй гишүүд үүнийгээ зогсоох ёстой. Ажил тасалсан хүн цалингаа хасуулдаг, наад зах нь ажлаасаа халагддаг. Тэгвэл өнөөдөр чуулганы танхимдаа суухгүй байгаа гишүүд ард түмнээсээ уучлалт гуйх ёстой.
УИХ-аар төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай. Ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэх, ипотекийн оочир дугаарыг бууруулах, өвлийн бэлтгэл хүрээнд мах, бензин, гурилын нөөц бүрдүүлэх цаг хугацаа минутаар хэмжигдэж байгаа энэ үед төрийн ажлыг гацаахгүй байхыг уриалмаар байна.
50 тэрбум төгрөгийг хулгайлах гэж байсан мэтээр миний нэр төрд халдлаа. Өнгөрсөн долоо хоногт би батлагдаагүй төсөв, байхгүй мөнгөн дээр муур хулгана болж тоглохоо больё гэж хэлсэн. Энэ асуудлаар АТГ болон Цагдаагийн ерөнхий газарт хандаж шалгуулах хүсэлтээ аль хэдийн өгсөн. Хэрвээ би гэм хийсэн бол хэзээ ч шалгуулахад бэлэн. Бор тээврийн хулгай, боловсролын хувьсах зардал хоёр бол тэнгэр газар, өдөр шөнө шиг ялгаатай. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрийнхөө бүрэн эрхээс татгалзаад шалгуулах ёстой. Би 2016 онд УИХ-ын дэд дарга байхдаа Хөгжлийн банкны асуудал гарахад өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахаа илэрхийлж байсан. Монголын парламентын түүхэнд өөрийн санаачилгаар шалгуулах хүсэлт гаргасан гуравхан тохиолдлын нэг нь би.
50 тэрбум төгрөгийн төсөв нь нийслэлд 38 сургууль гурван ээлжид шилжих бодит эрсдэл тулгараад байгаа учраас үүнийг шийдвэрлэхэд зарцуулагдана. Мөн хувийн хэвшлийн сургуулиудад 80 мянга, цэцэрлэгүүдэд 30 мянга буюу нийт 110 мянган хүүхэд суралцаж, төрөөс ачаалал үүрэлцэж байна.
Хэрэв эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоовол 200 мянган эцэг эхийн асуудал үүсэж, төрийн нуруун дээр асар их зардал ирнэ. Нийслэлээс гаргасан 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 21 хотхоны бага сургуульд өнөөдөр 9,800 хүүхэд суралцаж байна. Мөн ирэх сард 10 мянган хүүхэд сургах төрөлжсөн ахлах сургуулиудын бэлтгэл хангагдаж байна. Хан-Уул дүүрэгт байрлах сургуулийг Хятадын сургуульд мөнгө өгөх гэж байна гэж гуйвуулсан. Тэр нь монгол эзэнтэй, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль. Вэбсайт нь хятад хэл дээр байсан төдий. Ийм гүжир гүтгэлэг хийхээ болих хэрэгтэй. Мөн нэгдүгээр ангийн сурах бичгүүд ирэх долоо хоногт олгогдож дуусна.
Д.Амарбаясгалан хамгийн том хулгайч. Д.Амарбаясгалан бол бортээгийн уурхайн хулгайч. Бортээгийн хулгай боловсролын хувьсах зардал 2 болбол тэнгэр газар шиг өдөр шөнө шиг ялгаатай зүйл.
Хувьсах зардал бол 1998 оноос хойш 30 орчим жил тогтвортой хэрэгжиж ирсэн хууль ёсны тогтолцоо. Хувьсах зардлаар хүүхдүүд төрийн ч бай, хувийн ч бай сурах эрхээ эдэлдэг. Төр хувийн сургууль, цэцэрлэг, коллежуудын хувьсах зардал болон Боловсролын зээлийн сангаас бүтэн, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын төлбөрийг шилжүүлдэг хуультай. АН-ын бүлгээс Н.Учралын хамаарал бүхий сургуулиудад гурван жилийн хугацаанд 8.8 тэрбум төгрөг олгосон гэж улс төр хийж байна. Бүх жилүүдийн хууль ёсны хувьсах зардлыг нэгтгэн худал сенсаци дэгдээхээ зогсоож, чуулганы хуралдаандаа сууж ард түмний эрх ашгийг хангахыг шаардаж байна." гэв.
Н.Отгончимэг
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
erthen hulgaich gedgiin zarlaj baih cin yaasan um hujaa min
СҮҮЛИЙН НЭГ ЖИЛ МАН Ы ХУЛГАЙЧУУД БИЕ БИЕНЭЭ 7 ХОНОГ БҮР ИЛҮҮ МУНДАГ ХУЛГАЙЧ ГЭЖ НЭРЭЭР НЬ ХҮРТЭЛ ЗАРЛААД БАЙХ ЮМ МОНГОЛ ШҮҮХ ПРОКУРОР МӨРДӨН ЗАРЭГ ХУУЛИЫН БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ ЭСВЭЛ ТЭД ЧИХГҮЙ ТОЛГОЙНУУД УУ.
Оджаргал бүүр том хулгайч. 2006 оноос хойш 20 жил хулгай хийж байгаа Оджаргалын хамтрагч Л.Энх-Амгаланд Монголын ард түмэн цаазын ял өгч чадна шүү.
Буриадуудыг хоморголон төрөөс хөөх цаг болсон. 1911 онд халхууд энэ улсыг байгуулсан байтал одоо буриадууд эзэн сууж халхыг дарлаж байна.
Хувьсах зардал нэрээр олон тэрбумыг хулгай хийхээ зогсоогооч, авилгачидаа. Хувийн сургуулиудад хувьсах зардлаа өгөхөө зогсоо.
МАН-ын дархлагдсан хулгайч нар бие биенийгээ хулгайч гэж албан есоор мэдэгдээд байх юм.Гэтэл тэр хулгайчууд нь Саарал ордонд хошногоо ухаж үнэрлээд гэдсээ илээд хэвтэж байх юм.
Монголын хууль шүүх цагдаа хулгайч байна гэж мэдэгдээд байхад огт тоохгүй болжээ..Монголын хууль Шүүх цагдаад итгэх хэрэг байна уу?
Санхүүгийнхэн улсыг удирддаг. Шүүхийн санхүүг багасгана гэхээр шүүгчид санхүүгийнхэнээс айгаад шийдвэрээ өөрчилдөг. Санхүүгийн хулгайг санхүүгийнхэн хийдэг. Монголд санхүүгийнхэнтэй сөргөлдөх хүчин байхгүй.
Cryptocurrency Funds Retrieval Company with No Upfront Fee - Hire DUNENECTARWEBEXPERT. Amazing, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have always gone above and beyond to help, ensuring lost/scammed Bitcoin is recovered. WHVTVPP: +1 (5,-,1,-,6,) 4,-,6,-,7,-,6,-,,7,,8,,3
Энх-Амгалан бол Оджаргалын бууны нохой шүү дээ.
Нүүрсний хулгайч Оджаргалын бууны нохой мөн.