21 аймаг, 9 дүүргийн удирдах ажилтнууд Япон улсад сургалт, айлчлал хийж байгаатай холбоотой асуудлаар МАН-ын ЕНБД Я.Содбаатар тайлбар хийлээ.
Тэрээр: "Монгол Ардын Намаас 21 аймаг, 9 дүүргийн удирдах ажилтнуудыг Япон Улсад сургалт, айлчлалд хамруулж байна. Энэхүү сургалт, айлчлалыг Япон Улсын Либерал Ардчилсан Нам, Монгол Ардын Нам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээний үеэр Ерөнхий сайдын айлчлал давхцаж байгаа учраас намын дарга зарим арга хэмжээнд оролцож байгаа. Бид төрийн айлчлалаар биш, намын шугамаар тусдаа явж байгаа гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.
Манай энэ бүрэлдэхүүн Либерал Ардчилсан Намын төв байранд орон нутгийн хөгжлийн асуудал, сонгуулийн арга технологийн асуудал зэрэг олон чиглэлээр сургалтад хамрагдаж байна. Энэ удаагийн Либерал Ардчилсан Намын урилгаар зохион байгуулагдаж байгаа сургалтын үеэр бид Либерал Ардчилсан Намтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Ардын Нам гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нэлээд анхаарал хандуулж, БНХАУ, ОХУ, Герман, Вьетнам, Япон, АНУ-ын эрх барьж байгаа гол улс төрийн хүчнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Эрх барьж байгаа улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагаа нь цаашид улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Энэ айлчлалд явж байгаа бүрэлдэхүүний зардал нь төрийн айлчлалаас тусдаа гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Энэ бол намын журмаар явж байгаа ажил учраас улсаас нэг ч төгрөг зарцуулаагүй." гэсэн юм.
Н.Отгончимэг
Мягмар - 09 сарын 29,
2026
Сэтгэгдэл6
Хэн төлж явуулсан юмбэ хэрвээ төсвөөс гаргаагүй юм бол
үхэж байсан хар авилгачин минь ихгуцаж байна аа та нар бадамжунайгийн цэргүүд бадамжунайтайгаа хар нүх рүү шургачин хэлээрээ шороо долоох цаг чинь ирнээ содбаатар хар АВИЛГАЧИН ДЭЭРЭМЧИН

Солиор. Сонгууль дөхөөд хэдэн үүрийн дарга нараа л төсвийн мөнгөөр зугаалуулж байгаа
Ямар сургалт? Хүнийг битгий 37 он шигээ хэлмэгдүүлж бай гэсэн сургалт уу ???