Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв. Одоогийнх шиг дуулиан багатай тухайн үедээ л “топ” шуугианы дор тэрхүү тогтоол батлагдсан. Тэр тогтоол Цагаан суваргын ордтой холбоотой.
Тодруулбал, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” хэмээх УИХ-ын тогтоолыг гаргасан. Түүндээ “…Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь хэсэг, 8.1.7 дахь заалтыг үндэслэн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 10-т заасан Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй” гэсэн.
Тэгээд УИХ-ын дарга З.Энхболд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. УИХ уг тогтоолыг тэр жилийн хаваржин хэлэлцсэн. Нийгэм, олон нийтийн зүгээс үүнд шүүмжлэлтэй хандаж байв. Учир нь үүнээс долоон жилийн өмнөхөн, 2007 оны хоёрдугаар сарын 6-нд УИХ-аас “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолыг баталчихсан байсан. Түүгээр нэр бүхий 15 ордыг “...Монгол Улсын стратегийн ач холбогдолтой орд” хэмээн зарлаад байсан юм. Нэг нь Цагаан суваргын орд байв. Энэ орд нь Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га талбай бүхий газарт зэс, молибдений Цагаан суваргын орд газар байрладаг. Тус орд нь 240 сая тн хүдэр, 1.8 сая тн зэсийн нөөцтэй.
1964 онд тус аймгийн Мандах сумын иргэн н.Насандэлгэр Геологи-хайгуулын удирдах газарт Цагаан суваргын ордыг зэсийн хүдэржилттэй байж болох талаар мэдэгдсэн. 1965 онд Чойрын геологийн экспедиц хайгуулын ажлыг эхлүүлж, түүгээр зэс, молибдений хүдэржилттэй болохыг тогтоосон.
1967 онд Чойрын геологийн экспед эрэл-үнэлгээний ажлын дүгнэлтээрээ “…Нөөцийн нь С2 зэргээр 1 357.2 мян.тн зэс, 31.55 мян.тн молибден байна” гэж тооцсон. Үүнээс хойш геологийн зураглал, геофизикийн ажил, уул өрмийн ажил, технологийн туршилт зэргийг гүйцэтгэжээ. Улмаар 1977-1978 онд “…Нөөцийг С1+С2 зэргээр 1280 мян.тн зэс, 43.9 мян.тн молибден байна” гэж тооцсон. 1980-1982 онд нэмэлт хайгуул ажлын дүнд “…Балансын нөөц В+С1+С2 зэргээр 1280.85 мян.тн зэс, 43.62 мян,тн молибден, балансын бус нөөц В+С1+С2 зэргээр 197.67 мян.тн зэс, 7.05 мян,тн молибден” гэж тооцжээ. Ингээд 2001-2007 он МАК ХХК хайгуул хийсэн. Энэ ажлынхаа үр дүнгээр 2009 онд ЭБЭХЯ, АМГ-ын Эрдэс баялгийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулж, Цагаан суваргын ордын нөөцийг тогтоосон байдаг. Чухамдаа яг тэр хайгуул хийж дуусах үед нь УИХ-аас дээрх “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолыг гаргаж байжээ. Цаашлаад долоон жилийн дараа, 2014 оны долдугаар сарын 4-нд “…Төр Цагаан суваргын ордод хувь эзэмших шаардлагагүй” гэх УИХ-ын 54 дүгээр тогтоолыг баталсан. Өнөөдөр энэ тогтоолтой зөрчилдөхүйц томоохон хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэн Баялгийн сан байгуулахаар болж, Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар стратегийн ач холбогдол бүхий ордууд Үндэсний баялгийн санд чухал байр суурь эзлэхээр байгаа юм. Гэтэл стратегийн 15, сүүлд нэг нэмэгдээд 16 ордын долоо нь Үндэсний баялгийн санд хамаарахаар болж байна.
Тиймээс “…Стратегийн ордууд хаачив” гэдэг асуудал босож ирэв. Энэ асуултын хариултад хамгийн түрүүд “дурдагдаж” байгаа нь Цагаан суваргын орд болж байна. “…Энэ орд стратегийн ордын жагсаалтад байгаа атал яаж яваад төр хувь эзэмшилгүйгээр хувийн компанид шилжчихэв ээ” гэдэг асуудал яригдаж эхэллээ.Тэгэхтэй зэрэг 2014 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын чуулганаар уг тогтоолыг батлахад эрхэм гишүүд яаж санал “кноп”-дсон нь сөхөгдөөд эхлэх жишээтэй.
Баримт харвал, УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолыг батлах үед чуулганы хуралдаанд 53 гишүүн оролцжээ. Тэдний 32 нь буюу 60.4 хувь нь “…Төр Цагаан суваргын ордод хувь эзэмших шаардлагагүй” гэж санал өгчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Бакей, Сү.Батболд, Ж.Батсуурь, Д.Батцогт, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, М.Сономпил, А.Тлейхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд, З.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар дээрх агуулгаар тогтоолыг дэмжжээ.
Тэгвэл дээрх 32 гишүүний нэлээд нь өнөөдөр улс төрд хэвээрээ, тэр байтугай УИХ-д сууж л байна. Цөөнгүй хэд нь удахгүй болох УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ч өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Гэтэл тухайн үеийн Байнгын хороод, нэгдсэн чуулганы протоколыг сөхвөл тэд өнөөдрийн нийгэмд нэлээд “нүдүүлэх”-ээр зүйлийг ярьцгааж байгаад төрийн хувь эзэмшлээс татгалзаж байжээ.
Энэ агуулгаараа Үндэсний баялгийн сангийн хуулийн эсрэг байр суурьтай хэвээр байж мэдэх л юм. Ер нь бол улстөрчид, шинээр улс төрд хөл тавьж байгаа нөхдүүд эндээс нэг зүйлийг сайтар харах хэрэгтэй. Нэгэнт л УИХ, ИТХ-д сонгогдож, иргэд, олон нийтийг төлөөж байгаа бол үйл ажиллагаагаа ч үүнд нийцүүлж байх ёстой. Ерөөсөө УИХ, ИТХ гэдэг бол шийдвэр нь нэг боловч, санал бүрийн ард хэдэн арав, хэдэн мянган монгол хүний эрх зогсож байдаг. Зүгээр л иргэд, сонгогчид өөрсдийнхөө өмнөөс санал өгөх эрхийг л танд өгсөн. Ийм л юм шүү дээ. Тэр утгаараа, түүнийг мартаж болохгүй л байгаа юм. Гэтэл энэ бүхнийг огоорч, тухайн үеийн “сэтгэл хөдлөл”-өөр хандаж шийдвэр гаргадаг. Үүнийхээ төлөөсөнд насан туршдаа хавханд орчихдог. Гэвч нөгөөх буруу, эсвэл олон нийтийн эрхэнд халгаатай шийдвэр тодорхой цаг хугацааны дараа заавал өндийж гарч ирнэ. Ийм жишээний нэг нь одоо яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл27
Тэр үед зөвшөөрч кнопдсон нэр бүхий хулгайчуудыг эргүүлэн дуудаж гянданд хий!
Бизнест төр хувь эзэмшинэ гэдэг хамгийн хортой бөгөөд буруу практик гэдгийг хүмүүс яагаад ойлгохгүй байна вэ?? Эсвэл тэндээс хяналтгүй цусалдаг эрх мэдэлтнүүд нь ингэж сурталчлаад байна уу??!!
Хөөрхөн мөрөөдөх юм хэн барьж хэн гянданд хийх юм бэ хэн !
Энэ 32-ын 24 нь МАН-ын мангарууд бна ш дээ ! Уул уурхайн баялагийн улаан идүүрчид нь МАН-ын олигархиуд юм бна. Ер нь тэр алдар цуутай 30 гэр бүлийн 29 нь МАН-ын удирдлагууд, муу Оюукт юу ч хялайл гахгүй болохоор бас нэг муу эр хүншүү юм болохоороо өс хонзон санаж л НҮҮРСНИЙ хэргийг сөхөөд нам дарагдаж бна доо !
"Бизнест төр хувь эзэмшинэ гэдэг хамгийн хортой бөгөөд буруу практик" гэдэг үг эх орны баялгийг дээрэмдэж авсан Нямтайшир,Номтойбаяр тэргүүтэй 30 гэр бүлийн тараасан сурталчилгаа. Төр гурилын үйлдвэрүүдээ,бензин колонкуудаа луйварчидад тарааж өгснөөс болж ард түмэн яаж хохирч байгааг харцгааж байна уу? Төр алдсан бол засах эрхтэй шүү. Эрхээ эдлээрэй гишүүдээ. Эрхээ эдэлж чадах хүмүүсээ олж сонгодог юм шүү ард түмээн. Олон удаа хууртлаа. Одоо болсон шүү.
украйны майданд их итгэсэн болтой зи энхболд бас нэг эрдэнэтийн эрдэнийн цоожийг эвдсэн байна
Монгол улсын баялагийг ард түмэндээ үлдээхээс татгалзаж МАК- н талд кноп дарсан лалрын 32 гишүүнийг сайн тогтоогоод аваарай! Одоо ч энэ хөгийн лалруудаас УИХ-д өлөн шунал царайлаад сууж л байгаа. Ийм л хүний сүг псдакуудыг УИХ-д дахин дахин сонгохыг л болихгүй бол...!?
Төр бизнес хийж хувийн хэвшилтэй өрсөлдөх , өмчийг хурааж татан төвлөрүүлэх тийм ч сайн юм биш.Венесуел , Зимбавей улсын ардаас л орно гэсэн үг .66.181.160.30 тай санал нэг байна.
Коноподсон тэдгээр этгээдүүдийн нэрсийг сайн тогтоож аваад эхний ээлжинд ямар ч байсан сонгохгүй байх, тэгээд дараа нь үе шаттай ял асуух хэрэгтэй юм биш үү.
тогтоолыг хүчингүй болго монголоос гарч байгаа газар шороо зуун хувь монгол хүн наяаас цааш жил аслаж амьдрах хугауцааэнд орон сууцтай өргүй амьдрах хүрэлцэх мөнгө төгрөгтэй байх ёстой харин олон давхар өндөр байшин хэзээ ч хэрэггүй өрх бүр хүн бүр үйлдвэрлэгчид байх ёстой олигарх офшор завшигч хэрэггүй төрд авч байнга хэмжээтэй хувиарла баялгийн санд бүгдийг байгуулж цагаан суварга гээд тусдаа нэг данс нээ
ТЭР ҮЕД ИХ ХУРЛЫН 76-С УЯНГА ГИШҮҮН Л ЭСЭРГҮҮЦСЭН БУСАД НЬ НҮД БҮТЭЛЗЭЖ ГӨЛӨГНӨӨД НЭГЛ ХАЧИН БАЙСАН.БИЧЛЭГ НТР БГАА ҮЗЭЭРЭЙ
Одоо УИХ - н гишүүн 10 , үхсэн 2 ...
Монголчууд үнэхээр боолууд юм байна.
Бизнест төр хувь эзэмшинэ гэдэг хамгийн хортой бөгөөд буруу практик гэдгийг хүмүүс яагаад ойлгохгүй байна вэ?? Эсвэл тэндээс хяналтгүй цусалдаг эрх мэдэлтнүүд нь ингэж сурталчлаад байна уу??!!
Mongolchuud bol uneheer uheruud, tener shaarnuud, ingeed baij baihdaa taarsan
тэнд олдсон баялаг бол тэр нутгийн ард түмний баялаг гэж тэр нутгийн ард түмэн мэдэж өөрсдөө зарцуулахёстой бусад аймаг хот ардууд түүнийг завших ёсгүй хөдөөний оркууд хөрөнгөө хэнд ч битгий өг
ene mani ch yahav mgl.doo l orj bgaa ,harin ter OYUNTOLGOI ner n bolhoos niter deeree gadaad dotood luivarchidiin l hool bolj bgaag ard tumen mednee !
Нямтайшир одоо энэ дээрэмдэж, авилгадаж авсан ордоо өгөө, ямар өндөг байгаа биш, хэдэн ч жил хөдөлгөхгүй дарж хэвтэв, одоо дуудлага худалгаагаар зараад, татварыг улс хангалттай аваад явах хэрэгтэй. Яасан их шунал вэ, Нарийн сухайтын ордоо ч гэсэн ном журмын дагуу болго, ард түмний л баялаг ш дээ. Би ч ухаад гаргаж чадна.
ардын хувьсгал хэрэгтэй юм байна улсын хайгуул хөрөнгө оруулсан юмыг завшиж болохгүй
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!
украйны майдан нөлөөлсөн байх
Bugd lalaruud hulgaichuud
2014 онд наад хуулийг чинь дэмжиж баталсан 32 гишүүний нэрийг ил гаргаж бичсэн байна. Бүр ил болгож гадаа самбар дээр, бүр СБ талбай дээр байршуул. Маш том авилга байхыг үгүйсгэхгүй. Бурхны авралаар Монголд ийм сайхан ЕСайд төрдөг байж дээ. Ард түмэн хамт дэмжиж байна.
Манж хятадын цагаач өмхий хунхууз нар хүний нутагт ирж суурьшаад хүний юмыг дээрэмдэж авна гэдэг арай дэндүү даварч байгаа юм бишүү.ЁСТОЙ ТЭНЭГ УСАН ТОЛГОЙТ ҮХЭР МОНГОЛЧУУД ГЭДЭГ ҮГ ОРТОЙ ЯГ ҮНЭН ҮГ.
НЯМТАЙШИР ЭЛБЭГДОРЖИД 2 САЯ ДОЛЛАР АВЛИГАЛД ӨГСӨН ГЭЖ МУНЗУЙ НОТЛООД БАЙХАД АВЧ ХЭЛЭЛЦДЭГГҮЙ НЬ ҮНЭХЭЭР НООТОЙ.
Эднийг хаан шиг амьдруулж, өөрсдөө боол шиг амьдрах тавилантай азгүй заяагүй арчахгүй оркууд юм даа.
байгалын баялаг олдсон орд газрын баялаг бол тэр нутгийн баялаг тул тэр аймгийн ард түмэн зуун хувь эзэмшиж аймгийн бүх ард түмэн хуваан авч амьдралаа дээшлүүлэх ёстой өөр аймаг сум хотын иргэн байгууллага компани огт оролцох ёсгүй