“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.
Ялангуяа Баянзүрх дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 12 мянган айлын орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломжтой болж буй. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байгаа юм.
“Амгалан” дулааны станцын өргөтгөлийн ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Өргөтгөлийн ажлын хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 шоо метр багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг ажлыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ. Төслийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь эрчим хүчний салбарт “ДЦС-III”-ын өргөтгөл зэрэг хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм.
Сэтгэгдэл5
Шинэ цахилгаан станцаа бариачээ. Өвөл болохоор цахилгаан хязгаарлана гэж дарамтлаад байх юм.
chi gertee mengetei yu?Bololchooniihoo hereer des daraalalttai tyslaad hiigeed sanaachilaad baigaa yum bis yy?byh yumiig ter zasagryy saarddagaa,eersdee hyn sig baih aa l hichee??????????????
Энэ ДЦСыг АНын үед барьж билээ.Хийгдсэн станц шугам сүлжээн дээр бага зэрэг өргөтгөл хийгээд баярлаад сүйд
ОРОС 960 ЦАХИЛГАН СТАНЦТАЙ ЗУУН ЖИЛИЙН ОЙГОО ХИЙСЭН В И ЛЕНИНИЙ ГОЭЛРОГИЙН ""ОРОС ОРОН ДЭЭР ЦАХИЛГААНЖИЛТЫГ НЭМБЭЛ КОММУНМЗМ БОЛНО"" ГЭСЭН ҮГ НЬ ДЭЛХИЙГ ЦАХИЛГААНААР ХАНГАНА ГЭСЭН ҮГ БАЙЖЭЭ ЁВРОПИЙГ ЭРЧИМ ХҮЧ ГААЗААР ХАНГАХ ГЭЭД УМАРДЫН УРСГАЛАА ДЭЛБЭЛҮҮЛСЭН МОНГОЛ ДОРНО ЗҮГ РҮҮ ИРЖ ЯВАА ГААЗНЫ ШУГАМААС САЛААЛАН АВЧ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШАВХАГДАШГҮЙ НӨӨЦТЭЙ БОЛНО НҮҮРС ИХ БАЙГАА БОЛОХООР НҮҮРСНИЙ СТАНЦУУД БАРИХ ХЭРЭГТЭЙ ГАН ШИРЭМ ХАЙЛУУЛАХ КОКСООР АЖИЛЛАДАГ ДОМЕН ЗУУХ БАРЬЖ ЯДАХ ЮМГҮЙ ДЭЭР ҮЕД ХЯТАД АЙЛ БОЛГОН ГАН ХАЙЛУУЛЖ БАЙСАН
ene zasagiin hiij baigaa byteen baigyylalt byriig demjine....neg ch boltygai hehyylen demjih ni tednii chaasidiin ajiliin buyan zayanii yzyyr yum suu.....bayarlalaa............