
-Бүгдтэй нь нэгэн зэрэг сайн харилцаатай байж чаддаг
Гадаад харилцааг эдийн засагжуулж, ГХЯ нь эдийн засгийн гадаад бодлого явуулах хэрэгтэй гэсэн яриа шүүмж, санал санаачилга биднийг лав 35 жил тасралтгүй ээрч байна. Энэ дээр сэтгэлээ чилээнгээ тийм шаардлага тавигчдад хариу барихаар зориглов.
Түүх сөхье. Би өөрөө амьд гэрч нь. 1989 он руу ухран архив уудлая. Ер нь 1989 он дэлхийн түүхийг эргүүлсэн чухал зааг үе. Манай хоёр их хөрш маань харилцаагаа сайжруулаад, гэв гэнэт 180 градус эргэж эрх ашгаараа наймаалцаж эхлэсэн цаг үе.
Хятадын социализм, ХКН-ын байлдан дагуулах хүч чадлыг сорьсон айхтар үйл явдал 1989 оны зуны эхэн сард болж өнгөрөөд удаагүй байтал Польшид коммунистууд засгийн эрхнээс зайлав. Унгарт мөн ардчилсан сонгуулиар тэд алга боллоо. Коммунист намууд нь ч тарж төрөл арилжацгаав. Ялангуяа 1989 оны сүүлийн улирал дэлхийн түүхнээ алтан хуудас болж үлдэнэ. Дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн бат цайз олон газраараа сэт сэт үсэрлээ. Хэзээ ч перестройка хийхгүй, хийх шаардлагагүй гэж байсан Ардчилсан Германд дэглэм нурлаа. Чехословак, Болгарт коммунистууд ялагдаж, Румынд зэвсэгт бослогоор коммунист удирдагчаа тонилгов. СССР-т Ардын депутатуудын их хурал гэдгээр анхны байнгын парламентаа байгуулж, перестройкийн нэрийн дор сталинизмыг бүр мөсөн булшлав. Энэ бүхэн социалист хамтын нөхөрлөлийн идэвхтэй гишүүн–Монголын улс төрд шууд халдварлан өвчлүүлэв. Дэлхийг доргиосон антикоммунист хувьсгалаас Монгол орон бултан зайлах бололцоогүй боллоо. Энэ бүхэн миний үеийнхэн ба дээд үеийнхэнд ил болсон, яаж ч маргаад буруутгашгүй түүхэн эргэлт мөн л дөө.
Ийм “гай” нүүрлэнэ, Монголд социализмын бүтээн байгуулалт төрөл арилжина, БНМАУ маань дэлхийд нээгдэнэ, нээлттэй ардчилсан улс болно гэдгийг урьдчилан харах билгийн нүд П.Очирбат, Ц.Гомбосүрэн гэдэг хоёр эрхэмд заяасныг би бүр бахархан тэмдэглэдэг. Тэр хоёр л гадаад харилцааг эдийн засагжуулна гэсэн нэр томъёо, ойлголтыг гаргаж ирсэн юм.
Улсын хэмжээнд гадаад бодлого, гадаад харилцааны асуудлаар анхдугаар зөвлөлгөөн ГЯЯ-нд зохион байгуулахад би оролцож байсны хувьд маш сайн санаж байна. Тэмдэглэл ч байна. Социализмын үеийн ангич, намч, үзэл сурталжсан (марксизм-ленинизм, пролетарийн интернационализм) гадаад бодлого явахаа байлаа, төгсгөл ойртлоо, иймд гадаад бодлого, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогоо шинэчлэе, тухайлбал Хятадыг дайсны тооноос хасч найрсаг харилцаат хамтран ажиллагч улс болгоё, хөрөнгөтөн орнуудтай худалдаа хийе, хөрөнгө оруулалт хайя, Японтой загварт баригдахгүй худалдаа хийж, хөрөгө оруулалт хайя, АНУ-тай тэгмээр байна, айж цэрвэр зүйл алга гэхчлэн тэр зөвлөлгөөнд санал шүүмжлэл өрнөж байв. Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном гуай зөвлөлгөөнд үг хэлэхдээ ихээхэн урам зориг өгөхөөр, ирээдүй рүү хандсан уриа дуудлага дэвшүүлж байв.
Би бүр социализмын үеийн түүх хүүрнэж байна. Тэр үед л эдийн засагжих гэдэг ойлголтыг ангич, намч, үзэл сурталжсан уламжлалт гадаад бодлого руу сөргүүлж гаргаж ирсэн юм. Тэгээд Улсын төлөвлөгөөний комиссоос Төрийн сайд, эдийн засгийн ухааны доктор Т.Намжим гуайг эдийн засагжуулах асуудал хариуцуулахаар ГЯЯ-нд урьж авчран тусгай газар байгуулж хүчээ төвлөрүүлэн ажиллуулаад лав 1992 оныг хүргэсэн.
Гадаад харилцааг эдийн засагжуулах тэрхүү бодлого үр дүнгээ өгсөн. Зөвлөлт Холбоот Улс, ЭЗХТЗ тарж, ах дүү социалист орнуудын тусламж гэнэт зогсоход монголчууд модоо барина, цөхрөнө, унана гэсэн хүлээлт байсныг гэтэлгэж капиталист ертөнцтэй маш зоригтоогоор хамтын ажиллагаа эхлүүлж, хандивлагчдын бүхэн бүтэн институц байгуулуулан монголчуудын өлсгөлөн гуйланчлалыг даван туулахад ангийн дайснуудаасаа тусламж авч, бас маоист Хятадтай тэр дор нь харилцаагаа сэргээж чадсанаар Хятадын эдийн засгийн реформын үр дүнгээс хүртэх боломж нээгджээ. Ийнхүү гадаад харилцааг эдийн засагжуулсны үр дүнг амсаад, тэр явдал түүх болж үлджээ.
Харин одоо эдийн засагжина гэдгийг технократын явцуу өнцгөөс, маш примитив байдлаар гаргаж тавин Дипломат алба руу давшлах явдал ажиглагддаг. Ерөөсөө эх орны аль болохгүй бүтэхгүй, доройтсон, унасан салбарт ГХЯ хүчээ өгч байх ёстой гэсэн муйхар шаардлага түгээмэл. ГХЯ-ын ажилтнууд дипломатчдад нийгмээрээ өсөрхсөн аятай ам л ангайвал дайрч давшилна, хардана, хэвлэлээр муулна.
Гадаадтай холбогдсон бүтэлгүй бүх ажлаа ГХЯ-аар дэмжүүлэх гэж муйхарлана. Гадаадаас зочин төлөөлөгч (бүр өндөр дээд түвшний) урьж айлчуулах болдог, эсвэл олон улсын маш чухал хурал чуулганы уригч улс нь манай улс болдог, дэлхийн олон тив, бүс нутаг, улс орны төлөөлөгчид хуран цугладаг, энэ бүхэн нь Монголын ядуурал, ажилгүйдэлд ямар ашигтай юм болоод явчихдаг.
УИХ-ын чуулган дээр тэгж тулгаж асуухын наагуур. Төр засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд гадаад улсад айлчилдаг, араас нь өлөн нүдлээд хичнээн тэрбум (сая) доллар олж ирэх нь вэ, ядуурал, ажилгүйдлийг арилгахад юугаар гийгүүлэх нь вэ болоод явчихдаг. Заавал тийм хэмжүүр тавина гээд нөгөө эдийн засагжилтаа лоозон болгочихдог. Элчин сайд томилдог, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд эдийн засагжилтаа тулгаад, ам хэлийг нь сугалчих гээд л. Нөгөөдүүл нь бүлтгэнээд. Гадаад улсад олон жил ажиллаж байгаа, шинээр байгуулах гэж буй ЭСЯ, ДТГ-ыг эдийн засагжилтын үр дүнгээр үнэлэх тухай яриа мэр сэр өрнөдөг. Монгол Улсад төдөн сая, тэрбум доллар олж ирэхгүй, оруулахгүй юм бол зарим ЭСЯ-ыг хаая гэсэн яриа өрнөв үү, үгүй юү, чих дэлсээд явчих чинь?
Гадаад томилолт болгоны араас мөнгөн дүн тавьж, хичнээн доллар олж ирэв, ядуурлыг бууруулахад чи юу бүтээв гээд шаардаад байх нь логик талаас, түүх талаас, практик талаас ямар утга учрыг илтгэнэ вэ? Бас бодох л асуудал шүү.
Ямар ч мөнгөн дүнгээр хэмжиж болдоггүй, тийм шалгуур тавьж болдоггүй нэг салбар бол гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны салбар юм. Би бичиж байсан даа. “Гурван ажил хөөцөлдөж уйгагүй хэлэлцэн байж гурван өдрийн айлчлал хэрэгжүүлдэг юм аа!” гэж. Монгол Улс даян дэлхийд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж олон арван эх орончдынхоо амийг зольсон. Хүлээн зөвшөөрүүлээд зогсохгүй, олон улсын хамтын ажиллагаанд нэр төртэй оролцох гэж, дэлхийн хамтын нийгэмлэгт (НҮБ) байр сууриа баттай эзлэх гэж олон үеийн улс төрчид, дипломатчид хүчээ өгсөн. Зөвхөн маоист гэж хараагаад харилцаагаа 20 гаруй жил тасалчихаад байхад Монгол-Хятадын өнөөгийн хамтын ажиллагааг ийм өндөр шатанд гаргах гэж бидний дээд үеийнхэн, бидний үеийнхэн цөхрөлтгүй ажилласаар ирсэн. Үр дүнг нь монголчууд бултаараа амсаад одоо Эрээнгүй нэг ч юмгүй болчихоод сагаад бахархаад найрлаад наадамлаад сууцгааж байна.
Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд, хоёр талын харилцаанд хичнээн өндөр, цэвэр, хир буртаггүй байх тусам төдийчинээ Монголд итгэнэ, нөхөрлөнө, шадарлана. Энэ өнцгөөс айлчлалуудад мөнгөн дүн тохож нэхэл дагал хиймээргүй байна.
Би гарчигт өгүүлчихлээ. Ядууралд эдийн засагжилт нөлөөлөх үү гэж? Гадаад бүх хамтын ажиллагааны чинь эрх зүйн үндсийг тавиад өгчихлөө. Гадаадын ямар ч улстай хамтран ажиллах хаалга нээлттэй байна. Түншүүдийг чинь олоод ирлээ. Гадаад паспорт ба аялал жуулчлалд чинь саад бэрхшээл алга. Олон улсын хамтын ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгжүүд оролцоход чинь, ашиг хүртэхэд чинь хэн саад хийгээд байгаа юм бэ?
Ажил хийхгүй, ажилд тэнцэхгүй, ажилд тэнцэхийн тулд өөрийгөө хөгжүүлэхгүй, тэгээд ядуурчихаад, хэргээр паразит амьдрал сонгочихоод тэнэж яваа түм буман хүнд ГХЯ, Дипломат алба ямар буруутай, ямар өртэй вэ гэдэгт чин үнэн, үнэмлэхүй зөв хариултаа өгцгөө л дөө.
Ковидоос хойш манай гадаад бодлого, гадаад харилцаа маш эрчимтэй, прогрессоор урагшлан байгаатай маргах хүн олонгүй. Дөнгөж саяхан даа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн эмэгтэйчүүдийн форумд хэлсэн үг бий. Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг гэлээ. Манай улсын гадаад бодлого ийм шинэ шатандаа туллаа. Олон улсын харилцаанд олон ургалч үзлийг хүндэтгэнэ гэлээ, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлуулна гэлээ. Түүнийгээ ч нотлож чадаж байна. Улаанбаатарт тохиосон олон талт цуврал арга хэмжээнүүдийг сүүлийн гурван жилээр аваад үз. Монгол маань олон талт хамтын ажиллагааны форум, институцын бүс нутгийн нэг чухал төв болох, яваандаа олон улсын харилцааны эерүүлэгч, зуучлагч, санаачлагч улс болох зам нээлттэй байгаа бус уу? Юун эдийн засагжилт. Глобал асуудалд жижиг Монгол том алхалт хийх гэж байгаа бус уу? Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гээд саяхны нэг чухал айлчлалын албан мэдээнд байгаа.
Аль 1920-иод онд монголчуудын мөрөөдсөн “Швейцар лугаа” гэдэг үзэл санаа маань тэр улсын адил олон улсын хурал чуулган, олон улсын байгууллага, форумуудын төв болно гэсэнтэй адил утгаар бууж, өнөөдөр хэрэгжиж эхлэх гэж байна.
Бид хоёр хөршөө иж бүрэн стратегийн түнш хэмээн өргөмжилсөн бол өрнө-дорны, хөгжингүй, хөгжиж буй, найрсаг харилцаат улс орнуудыг манай улсын гуравдагч хөрш, итгэлт түншээ хэмээн үздэг болсон. Өрнөд ертөнцийн өндөр хөгжилтэй ихэнхи (бараг бүгд) улстай хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй. Тэр маань хоёр талын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх чухал үндэс суурь, хөшүүрэг гэж үзэж байна. Ийм лут үр дүнд хүрэхийн төлөө л 35 жилийн тэртээ гадаад харилцааг эдийн засагжуулах зорилтыг дэвшүүлсэн юм. Одоо тэр зорилт нэгэнтээ биеллээ олж, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд мөнхөрсөн тул эдийн засагжилт гэдэг нэр томъёо ойлголтыг өөр агуулга, бүр глобал шинжтэй, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд тасралтгүй өсч бэхжиж байх агуулгаар баяжуулахын төлөө ухаанаа уралдуулъя!
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүү
Сэтгэгдэл16
Хүрэлсүх бөйсхийгээд л энд тэндхийн хэрэгтэй хэрэггүй гуйлгачингуудыг урьж айлчлуулж зам хаадгаа болох хэрэгтэй залхаж байна ! Одоо Болив Алжир Шриланк Кипр Гондурас нарын ёрөнхийлөгчийг уриач ! Өөрөө ч гадаад ру их тэнэх юм тэр нь ашиг багатай ! Энэ синга Баярхүү мэтийн мэдлэгтэй тулхтай хөгшинийг зөвлөхөөрөө авч чаддаггүй юм байх да цаадах нь боломж л олдвол Хүүкийг магтах юм !
Hurelsuh oyunerdene nariig uranii geree hiusen gej tsaazal avilga aar uls oron oo hudaldsan hulgaich nar
Баярхүү шиг Мэддэгүйгээ Мэддэггүй хүнийг усан тэнэг гэдэг. Усан тэнэг хүн шал хэрэггүй юм бичихээс залхдаггүй.
кирил үсэг орос хэлийг устгана орсыг устгана гэж ном бичдэг баабар монголын дайсан мөнөөс мөн
Их мэдэгч
Хоосон толгойтой пизда улсыг удирдахын тулд ард түмнийг сэтгэн бодохгүй болгох гэж мэдэгч царай гаргаад тархи угаалт хийдэг юм. Тархи угаач муу лаларын өвгөн.
Битгий солиор. Гадаад харилцааг технологижуул. Гадаад харилцааны яаманд сайн инженерүүд орж ажиллах ёстой. Гадаад улсаас төрүүлж шинэ технологийг эзэмшвэл наад эдийн засаг, наад улс төрийн чинь хувьд давуу байдалд хүрдэг юм. Тэнэг мулгуу түүхчид гадаад харилцаанд хэнд хэрэгтэй гэж. Явж явж технологийн төлөө тагнуул, гадаад харилцааны ялгаа бараг байхгүй.
Муу улс төр эдийн засагт муугаар нөлөөлнө. Муу эдийн засаг улс төрд муугаар нөлөөлнө гэх юм аль нь үнэн бэ? Ингэхэд улсын бодлогыг эдийн засаг авч явдаг юмуу? улс төр нь авч явдаг юмуу? Эдийн засаг ойлгомжтой. Айл гэр хүртэл эдийн засгийг мэднэ. Харин улс төрч гэдэг яадаг шинжлэх ухаан бна? улс төрч гэдэг яадаг мэргэжил бна вэ? Улс төрч гэдэг мэргэжил, боловсролыг хаана ямар улсын ямар сургуульд олгодог юм бол???
Битгий шаа муу Баярхүү пиздаа. Улс орныг эдийн засагчидсүйрүүлдэг юм. Улс бол технологийн хүч, Цэргийн хүчний доор хүчирхэг болдог. Баярхүү мэтийг төгцөгнүүд улс оронд хийх эрс өөрчлөлтийг саад болж гадаад харилцааг мулгуу тэнэглэлд оруулж ирлээ. Тэнэг пиздаа нарын гадаад бодлоо нь сохор харанхуй явж ирлээ. Мэргэн байгаа оносон гадаад харилцааг хөгжүүлэхийн тулд бусдаас түрүүлж технологийн төлөө тэмцдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр гадаад мөнгө зээлэх төдийгөөр сэтгэж, монгол улсыг колони болгох гадаад харилцаа зөвхөн явж ирлээ. Монгол улс хөрөнгөтэй, хүчирхэг цэрэгтэй улс болохын тулд гадаад харилцааны яамны жанжин шугамыг сольж, технологийн мэргэжилтэнгээр дүүргэж, улсад үнэ цэнэтэй асар олон оюуны хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай. Патентын дайнд мордцгоо. Шинэ нээлт, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийг байлдан дагуулцгаах гадаад бодлого хэрэгжүүлэх ёстой. Монголын илжирсэн хуучин гадаад харилцааг огцом өөрчлөхөөс эхлэнэ.
Чи зөв дүгнэжээ. Үүд хаалгыг нь нээгээд өглөө.
Үнэгүй түүх ярихаас өөрийг чадахгүй, Баярхүүг тэтгэвэрт нь суулгах цаг болсон. .
Татвар төлөгчдийн мөнгөөр гадаад тансаглаад, гэдсээ илээд зүгээр хэвтэж байгаа дипломатуудаас хөрөнгө оруулж ирэхийг шаардах нь маш зөв.Хөрөнгө мөнгө олж, хөгжилд тус нэмэр болохгүй юм бол, өөр хийх ажил байхгүй юм чинь. Д.Баярхүү бүү дэмий юм ярь. Дээдэст, гадаад хэргийн сайдад долгинодог зангаа татвал зохино. Долгинуур зан чинь нэр нүүрийг чинь барна.
баабар баярхүү монголын дайснууд мөнөөс мөн
Хөрөнгө мөнгө олох гэж явах нь буруу юм. Харин монголд хэрэгтэй нууцыг олж ирэх ёстой. Ялангуяа технологийн нууцыг гадаадаас олж ирэх ажлыг элчин сайдын яаманд ажиллаж байгаа дипломатууд хийх шаардлага бий. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжилт хийгдсэн байхад дипломат ажилчид мөнгө хайх гэж явах нь өөрөө эрх ашгийн хувьд таарахгүй зүйл. Монголын дипломатууд гадаадаас мөнгө зээлсэн нэрээр улсаа худалдаж ирсэн байдаг тул хөрөнгө мөнгө зээлэх ажлыг огт хийлгэж үл болно. Гадаадаас хөрөнгө, мөнгө хайж олох ажлыг банк, санхүүгийн хүмүүс хийх ёстой юм.
Энэ нөхөр худлаа үнэний заагт баахан юм бичээд завсарт нь туршлага багатай залуу үеийн толгойг эргүүлэх юм завсарт нь оруулаад хаанахын ямар захиалгаар санхүүжилтээр ажиллаад байгаа нь мэдэгдэхгүй сонин ухуулагч шүү.
Энэ хүнийг устгах ёстой. Дандаа өөрийнхөө өнцгөөс юм шиг хирнээ гадаад улсын захиалгыг гүйцэтгэж байдаг. Монгол улсын гадаадаас олж авах боломжийг бүрхэг болгох даалгавартай тагнуул мөн. Монгол улсад технологийн төлөө гадаад улсаас олж авах ёстой маш их боломжуудыг хааж ирсэн сүлжээний үзүүрийг олсон гэж хэлж болно.