sonin.mn

ХОНКОНГ, 2025 оны долоодугаар сарын 4 /NHK/. 1997 онд Хонконгийг Их Британийн колоничлолоос Хятадын мэдэлд шилжүүлснээс хойш Хятадын цэргийнхэн анх удаа дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо Хонконг руу илгээжээ. Хонконгийг Хятадын мэдэлд шилжүүлсний 28 жилийн ой долоодугаар сарын 1-нд тохиосон юм. 


Дотооддоо үйлдвэрлэсэн Хятадын нисэх онгоц тээгч анхны хөлөг онгоц болох 300 гаруй метрийн урттай “Шаньдун” хөлөг пүрэв гаргийн өглөө Хонконгт иржээ. Нисдэг тэрэг, сөнөөгч онгоцууд бүхий уг хөлөг онгоц Хонконгийн эрэгт даваа гараг хүртэл байх юм. Уг хөлөг онгоцыг долоодугаар сарын 5-наас эхлэн олон нийтэд зориулан хоёр өдрийн турш нээлттэй байлгах бөгөөд 2000 хүн үзэх төлөвтэй байна. 

Дэлхийн II дайнд Японыг ялсны 80 жилийн ойд зориулсан ёслолын үйл ажиллагааг есдүгээр сард Хонконгт болон эх газарт зохион байгуулахаар Хятадын засгийн газар төлөвлөж байгаа юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг