sonin.mn

Афганистаны лалын тулгуур үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний байгуулсан Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс нь ОХУ болжээ.


ОХУ Исламын Эмирт Афганистан улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.


ОХУ-ын нийслэл Москва хотноо Афганистан Улсын шинэ элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд "шинэ түлхэц болно" гэдэгт найдаж байгааг илэрхийлсэн тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.



Г.Бямба