sonin.mn

Долдугаар сарын 2-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кажа Каллас нар Брюссель хотноо Хятад, Европын холбооны дээд хэмжээний стратегийн яриа хэлэлцээний 13 дахь удаагийн уулзалтыг хийлээ.


Ван И хэлэхдээ, "Хятад, Европын харилцаа нь өрсөлдөгч биш харин түнш, хамтын ажиллагаа бол гол тал, тогтворжуулагч хүчин байж, хоёр тал энэ хүрээнд харилцан зөвшилцөх замаар санал зөрөлдөөнөө зөв зохицуулж ирсэн гэдгийг Хятад Европын харилцааны хөгжлийн түүх харуулж байна. Хятад, Европын хооронд үндсэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, харин өргөн хүрээтэй нийтлэг ашиг сонирхол бий. Олон улсын нөхцөл байдал донсолгоотой, тогтворгүй зүйл нэмэгдэж байгаа нөхцөлд Хятад, Европын холбоо том эдийн засгийн цогцын хувьд солилцоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа ахиулан, дайны дараах олон улсын дэг журмыг хамтаар хамгаалж, дэлхий дахинд ховорхон байдаг тогтвортой байдлыг хангах ёстой. ЕХ-той хамтаар Хятад, Европын холбооны удирдагчдын шинэ ээлжийн уулзалтыг нааштай үр дүнд хүргэж, Хятад Европын харилцааны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход Хятад улс бэлэн байна." гэв.



Каллас хэлэхдээ, "ЕХ болон Хятад улс бол түншүүд бөгөөд хоёр тал НҮБ-ын тэргүүлэх үүргийг дэмжих, олон улсын хууль эрх зүй, олон улсын дэг журмыг сахин хамгаалах зэрэг томоохон асуудалд хамтын үүрэг хүлээж, чухал үр нөлөө үзүүлж байна. Европын холбоо нэг Хятадын бодлогыг баримталж, Хятад Европын удирдагчдын шинэ ээлжийн уулзалтад сайтар бэлтгэхийн тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна. Мөн илэн далангүй зөвшилцөж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэн, Европ Хятадын харилцааг илүү бүтээлч, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг илүү тэнцвэртэй, илүү шударга хөгжүүлэхэд бэлэн байна." гэжээ.


Г.Бямба