Монголын банкны системийн 40 хувийг дангаараа эзэлдэг ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн Хидео Савада нь өөрийнхөө хувьцааг зарсан гэдэг мэдээлэл задарсан. Улмаар энэ арилжааг нь зөвшөөрсөн Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн бичиг нь ч ил болов.
Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкнаас 2021 оны хавраас эхлээд 350 сая гаруй ам.доллар буюу төгрөгийн ханшаар тооцвол нэг их наяд төгрөг Монгол Улсаас Сингапур улсын Хөгжлийн банк руу гарсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн.
Уг гүйлгээ “RAFFLES PLACE #26-01 REPUBLIC PLAZA Singapore, 048619 Singapore” гэх хаяг дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, захирал О.Орхон нарын хамтран эзэмшдэг “Глобулл инвестмент” компанийн данс руу хийгдэж, Японы хууль хяналтынхан үүнийг сонирхоод эхэлсэн гэдэг мэдээлэл тарж эхэллээ.
Энэхүү 350 сая долларын шилжүүлгийн дараа Сингапурын Хөгжлийн банкнаас Японы “Мизухо” банкинд хандан “Мета Капитал” компанийн охин компани болох “Упсилон” гэх хязгаарлагдмал түншлэлийн нэр дээр 280 сая ам.долларын зээлийн баталгаа гаргажээ. Тус зээлийн барьцаанд Жүничи Хаттори гэдэг япон хүн “Сейко Холдингс” болон “Сейко Ипсон” компанийн тодорхой хувийг тавьсан байгаа юм.
Тодруулахад, Жүничи Хаттори нь “Сейко” цагны брэндийг үүсгэн байгуулагч гэр бүлээс гаралтай. Гэвч тэрбээр “Сейко” корпорацийн ТУЗ-ийн дарга байхдаа компанидаа “шахаа” хийж, Тайланд дахь хувийн дансаараа 100 сая иен “оруулж, гаргасан” гэх таагүй явдалд нэр холбогдсон нэгэн юм.
Түүнд Асашёорюү Д.Дагвадорж санал тавьж зуучилснаар ХААН банкны хувийг Хидео Савадагаас авахаар зөвшөөрч хэлцэлд орсон гэдэг. Гэтэл Жүничи Хаттори нь Монголын хууль эрх зүйн орчныг судлалгүй, богино хугацаанд ХААН банкны хувьцааг худалдан авах хэлцэлд орсон. Энэ нь аль ч талаасаа боломжгүй бөгөөд огт судалгаагүйгээр ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг асуудлыг ярьдаг бизнесмэн хаана ч байхгүй.
Гэхдээ энэ бол өнгөлөн далдлалт байх магадлал өндөр болоод байна. Ингэж хардах үндэслэлүүд шил шилээ даран гарч ирээд байгаа юм. Бас ХААН-ы хувьцааны наймааны ард байгаа жинхэнэ эздийн сураг ч дуулдаад эхэллээ.
Юуны түрүүнд, Монгол Улс банкны тухай хуульдаа өөрчлөлт оруулж, 2023 оны нэгдүгээр сарын 1 гэхэд “Банкны нэг хувьцаа эзэмшигчийн дээд хэмжээ 20 хувиас ихгүй байх”, 2022 оны зургадугаар сарын 31-нээс өмнө “Монголын Хөрөгийн биржээр нээлттэй IPO гаргах” гэсэн хуулийн өөрчлөлтүүд хийсэн.
Тэгээд “Упсилон” ХХН-ийн 99 хувийг эзэмшдэг Жүничи Хаттори нь өөрийн эзэмшдэг компанийхаа хувь эзэмшигчээр Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын төлөөлөл гэж болох Р.Бадрах, түүний охин Б.Наранзаяа, Хотын дарга Д.Сумъяабазарын төлөөлөл болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкны томоохон хувьцаа эзэмшигч байсан Жеймс Пассины эзэмшлийн “Бэрх уул” компанийн шинэ захирал А.Даваажав нарын нэрийг нэг өдөр оруулсан байдаг.
Яг энэ үйл явдлаас 10 хоногийн дараа буюу 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг асуудалд дэмжлэг үзүүлж, Хидео Савадагийн эзэмшиж буй ХААН банкны хувийг “Упсилон” компанид зарахад татгалзах зүйлгүй гэж бичсэн зөвшөөрөл өгсөн. Гэвч уг албан бичиг нь Банкны тухай хуулийн 36.6-д заасанчлан “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ” гэж заасныг зөрчжээ. Тиймээс ХААН банк Монголбанкыг хууль зөрчсөн асуудлаар шүүхэд хандсан байна.
Мөн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөдлийн хариуг хугацаа хэтрүүлж 90 хоногийн дараа, өгч, ингэхдээ бүр хувийнхаа мэйлээр илгээжээ. “Ингэж ХААН банкны бусад хувь эзэмшигчдэд огт мэдэгдэлгүйгээр зөвшөөрөл олгосон нь хууль бус хуйвалдааны шинжтэй байна” гэж УИХ чуулган дээр хүртэл яригдсан билээ.
Ер нь Б.Лхагвасүрэнгийн тухайд Х.Баттулгын дэмжлэгээр 2019 оны арваннэгдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон гэдэг юм. Үүнийг нь Б.Лхагвасүрэнгийн МоАХ-ны гишүүн байсантай холбох нь ч бий.
Ингэхээр энэ нь хэсэг бүлэг нөхөд Монгол Улсын Төвбанктай үгсэн хуйвалдсан, хууль бус аргаар банкны хувь эзэмшлийг олж авах гэсэн санаархал бүрэн утгаараа хэрэгжиж эхлэв үү гэсэн хардлагыг төрүүлчихэж байгаа юм.
Хэрвээ энэ хардлага, өрнөж буй үйл явдлууд үнэн байгаад ХААН банк Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг, Д.Сумьяабазар гэсэн “гурвал”-ын мэдэлд очвол юу болох вэ. ХААН банкны хувьцааны наймааны дараа ийм үйл явдал өрнөнө гэж улс төрийн хүрээ, банк санхүүгийн салбарынхны дунд “Ванга шиг ярьж байгаа” эх сурвалж олон байна.
Ямартай ч 2022 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд ХААН банкны нэг хувь эзэмшигч 20 хувиас илүүгүй хувьцаа эзэмшихээр хуулийн өөрчлөлт орсныг дээр хэлсэн. Энэ дагуу мань гурвал ирэх 2022 онд багтаж, Хидео Савадагийн хувийг гурав хувааж авах гэнэ. Тэгээд Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар удирдана гэж байна. Бас Монголын Хөрөнгийн биржээр худалдах ХААН-ы IPO-д идэвхтэй оролцож, нэлээд хэмжээний хувьцаа нэмэх гэнэ. Харин Д.Сумьяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банкаа аварч үлдэхэд Монголбанкнаас дэмжлэг авна гэцгээж байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
sahaltai hun ch aragagui mundag yum oo
Сайн байна ш дээ монгол хүмүүс авсан байна
МӨНГИЙГ ШИРХЭГИЙН ТАМХИ ШИГ ЗАРДАГ АРГАГҮЙ ИХ ШУНАЛТАЙ ГАРУУДЫН БАНК ЮМДАГУУДАА АЙН ПЗДА
Нэг өвгөн цадаж үзээсэй амьддаа. Хөөрхий дөө.
ХҮРЭЛСҮХ ШИГ ТЭНЭГ ХҮН АЛГАА.ХАМГИЙН ГОЛ ӨӨРИЙГ НЬ УНАГААХ ИХ МАГАДЛАЛТАЙ ГЭХ ЖЕНКО ХУЛГАЙЧАА ХЕРО БААТАРААР ЗУУЧЛУУЛАН ДАНКАР БАНДИТАЙ НИЙЛҮҮЛЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨС ӨГӨН УЛАМ Л ТОМРУУЛААД БАЙХЫН. 3-Р ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫГ ТЕНДЕРГҮЙ ӨГСӨН ОДОО ТТ ЦАХИЛГААН СТАНЦЫГ ӨГӨХӨД БЭЛЭН БОЛЧЛОО.ГОЛ ТОМ ТӨМӨР ЗАМУУДЫГ ӨГСӨН.ЖЕНКОГИЙН ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮД ИХ МӨНГӨ РҮҮ ГЭНЭТ ОРЦГООН БИЕ БИЕНЭЭ БАРАГ АЛЧИХААД БАЙНА.ТҮВШИНӨАЯР ЦАГААНБААТАР АСАШЁРО МЭТИЙГ ИХ МӨНГӨНД АВААЧИЖ ХУТГАЛАА."ХААН" БАНКНЫ 20%- ЫГ СУМЪЯАБАЗАР УЛСЫН МӨНГӨӨР ХУДАЛДАН АВЛАА. ХҮРЭЛСҮХ ЭНЭ МӨНГӨНИЙ ЭСРЭГ ГАНЦХАН ӨДӨР Л ӨВЛӨГ ДЭЭРЭЭ УНАХ ӨДӨР ИРНЭ.МУУ САНАА НЬ АСАР ИХ ХӨГЖСӨН БОЛОВЧ УХААН ЗАЯАСАНГҮЙ.
ХОХЬ ЧИНЬ ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙ ЗА МАЛУУДАА
Сахал Жензоог дахиад хулхиданаа
Давгадорж ХААН банкийг өрсөөд хусчихсан чинь Хотгор шанагын хулгайч амь тавьсаар байгаам бишүү ккк? Уурхайг зарсан асуудлыг ч бас шалгах хэрэгтэй.
Battulga tegbel Erdenettei bas xolbootoi baix ny dee bugdeeree deeremchin boljee
жонхуу үхээсэй
Давгадорж ХААН банкийг өрсөөд хусчихсан чинь Хотгор шанагын хулгайч амь тавьсаар байгаам бишүү ккк? Уурхайг зарсан асуудлыг ч бас шалгах хэрэгтэй.
Manai mongol Ezentei bsan ni hamaagvi deer shvv nuhuduu hvnii yugaa olj dolooh we???
улсын мөнгөөр банк авч байдаг нь үнэхээр утгагүй юм даа. бага багаар төлж улсын мөнгийг ямар ч үнэ цэнэгүй болголоо. Мөнгөний үнэ цэнийг унагаж луйвар хийж бна гэж ойлгогдлоо
Хүрэлсүх л биш бол хэн ч улсын мөнгөөр банк авч чадахгүй. Эрх мэдэл нь хүрэхгүй.
Хохино ээ.
Япончууд нь дээр дээ 100 хувь тэдэнд байх нь Монголчуудад л ээлтэй. Үхэрнүүд орж мөөрөөд баахан хүний мөнгө авч зугтаад үхэж сөнөөд дуусна Хайран банк
Хохино ээ
Баатарсайхан шуналтаж бж Савадагийн хувьцааг Япончуудад алдчихаад боож үхлээ л дээ кккк
Давгадорж ХААН банкийг өрсөөд хусчихсан чинь Хотгор шанагын хулгайч амь тавьсаар байгаам бишүү ккк? Уурхайг зарсан асуудлыг ч бас шалгах хэрэгтэй.
Sumiya g barahgui dee
sain uhaj tunhuusei ed nariig
Хаан банкны эзэн ,махан толгойлсон боловсролгүй бөх хүн хотын дарга хийх нь хир зохимжтой вэ?
Давгадорж ХААН банкийг өрсөөд хусчихсан чинь Хотгор шанагын хулгайч амь тавьсаар байгаам бишүү ккк? Уурхайг зарсан асуудлыг ч бас шалгах хэрэгтэй.
эрдэнэтийн 49%ийг энэ луйварчин Эрдэнэбилэг авах гээд 500сая $ зарцуулсан гэсэн улс хурааж аваад наад новшнууд чинь шархаа нөхөх гээд их улайж байнаа.энэ 3-ын хоршил хол явахгүй л байхдаа
эзэд нь тодорхой болж бгаан бнадаа ийм увайгүй хулгайчууд хол явахгүй л байхдаа даварсан новшнууд шалгадаг газар нь шалгаад хариуцлага тооцуулах хэрэгтэй
улсад хуучин өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг бүгдийн л жэнко хувьчлаад автсан одоо нийлээд хувьчлаад авдаг боллоо.эд нар бүр ил цагаандаа гарчээ.1их наяд монголоос сингапурийн дасруу орсон бна муусайн хулгайчнууд
hariutslaga neheh tsag bolson erunhiilugch baihiin iim l hun bsan odoo ch iim ene humuust hariutslaga tootsuulah hun bnuu
энэ 3 л байсын бна шдэ бүр ил цагаандаа гарчээ энэ луйварчид монгол хуультай орон шүү хотын даргаас ам асуух цаг нь болжээ
монголчууд ядуу амьдраад л энэ 3 мөнгө шаагаад л юм болгоныг авч болдог гэж боддог юм байхдаа ЁӨК, ЁС нь дуугарайсай
Ер нь Б.Лхагвасүрэнгийн тухайд Х.Баттулгын дэмжлэгээр 2019 оны арваннэгдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон гэдэг юм. Үүнийг нь Б.Лхагвасүрэнгийн МоАХ-ны гишүүн байсантай холбох нь ч бий. эд нар угаасаа энд тэнд өөрийн хүнээ байршуулаад тэр хэдээ гар хөл болготсон хулгхй луйвраа хийдэг л дээ
Хуцдаг гөлөгнүүд ээ араа даах чадал нас байгаа юу ?
Давгадорж ХААН банкийг өрсөөд хусчихсан чинь Хотгор шанагын хулгайч амь тавьсаар байгаам бишүү ккк? Уурхайг зарсан асуудлыг ч бас шалгах хэрэгтэй.
За за нөгөө Лхагвасүрэн дүлэгнээд дуугарч чадахгйү,Хүрэлбаатар нэрлэж чадахгүй байсан том гарууд луйварчдын нэр тодорчээ.Тэгнээ тэр,энэ гарууд тэгээд Монголынхоо төлөө,харилцагчдынхаа төлөө хэр ажиллаж чадах вэ гэдэг нв л байна.Баттулга ч ороцсон гэхээр нэг их өөдтэй юм болохгүйл болов уу даа? Харж л байя.
Erdenebilegiin ard Battulga zaabal baih yum aa.Yupon ezniig ni daramtlaad hoogood yavuulsan suragtai baisan.Yasan ih shunal be.Sumyabazar hahuuli avaa biz
Shalgaach tegeed.Huuli hysnaltiinhan gej aimhai shunaltnuud
За яадаг юм. Монгол хүмүүс аваа л биз. Төрийн мөнгөөр худалдаж авч байгаа биш.. Тамын тогооны зангаа боль доо. Элбэгээ Ч.Хүрэлбаатар нар л боож үхэх гээд байгаа биз.
Muusain hujaa yopon ezedtei novshnuud
Эрдэнэбилэгийн нэрээр Х.Баттулга гол эзэн
Tz 280say dollaraa av hulgaichaas