сонин mn
Фуказава Койчи: Намайг залилагч нь сонгуульд нэр дэвшдэг олны танил xүн
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан танаа-
 
 
 
Намайг Фуказава Койчи гэдэг, Япон улсын иргэн. 2011онд Монгол очих үедээ Монгол авто замын нөхцөлийг сайжруулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж,түүнээс улбаалан Япон улсын хамгийн шилдэг автозамын барилга угсралтын системийн Монгол хувилбарыг хөгжүүлэхэд “Акиба Фүжи” ххк-г үүсгэн байгуулан Япон дахь өөрийн компанид ажиллаж байсан Монгол инженерийг өөрийнх нь хүсэлтийн дагуу өөрийн хувьцааны зарим хэсгийг түүнд шилжүүлж компанийн үүсгэн байгуулагчдын нэг болгон тус системийн хөгжүүлэлтийг хариуцуулсан болно.Би түүнд хамгийн их итгэн дэмжиж байсан.
 
Би "Акиба Фужи "ХХК -ийн үндсэн бааз болгон үйл ажиллагаанд ашиглахаар худалдан авсан газраа 2015 оноос хойш залилуулж байснаа саяхан л олж мэдэн түүнд холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. 
 
Өнөөг хүртэл би түүнийг дэмжиж ирсэн ч борлуулалтын орлого болон зээлж авсан мөнгөө ч буцаан төлөөгүйн дээр миний итгэлийг хугалан монгол ажилчдынхаа оффисын барилга барихаар төлөвлөн худалдан авсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн, зөвшөөрөлгүйгээр өөр нэг монгол иргэнтэй үгсэн тохирч барилга барин түүнээс ноогдох хувийг хувьдаа авч завшсан байна. Миний бие болон өөр монгол иргэний гарын үсэг зурсан баталгаат бичиг байсаар байтал энэ талаар Монголын цагдаагийн албанаас шалгаж байгаа хэмээн өнөөг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрэх ажиллагаа огт хийгдэхгүй байна.
 
Тухайн Монгол Улсын иргэн нь Монгол Улсын сонгуульд нэр дэвшиж байсан, олны итгэл хүлээсэн Монгол Ардын намын гишүүн боловч яагаад ирээдүйд олон залуучуудын ажиллах ажлын байр болох, тэдний мөрөөдөл Монгол дахь программ хөгжүүлэлтэд ашиглах газрыг хувийн эрх ашгийн төлөө завшсаныг огт хүлээн зөвшөөрч чадахгүй байна.
 
Өнөөдөр түүнтэй ижилхэн 10 гаруй Монгол залуучууд манай компанид ажиллаж байна. Тэд хэзээ нэг өдөр эх орон руугаа буцаж Японд сурсан мэдлэг туршлагаараа Монголын Улсын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулна. Гэтэл тэдний ажиллах ажлын байрыг барих газраа залилуулсны улмаас тэд Монгол Улсад очиж ажиллах боломжrүй болсон байгаа нь хэтэрхий харамсалтай байна. Иймд та бүхэн Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа гадаад иргэдийн хөрөнгө оруулалтын хэмжээ их, баrа эсэхээс yл хамааран хөрөнгө оруулагч миний эрх ашгийг хамгаалж, энэ асуудалд анхаарал хандуулж өгнө yy. 
 
 
ФУКАЗАВА КОИЧИ