“Ворлд плас” компанийн гаргасан койны луйврын талаар хохирогч иргэн мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: " Борооны дараах мөөг шиг олон койн гарсан. Та бүхэн мэдэж байгаа байх. Энэ олон койнтой давхцаад "Ворлд плас" нэртэй койн 2021 оны 11, 12-р сард гарсан. Энэ койн нь нийтдээ 10 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Үндсэн компани нь "Ворлд плас дижитал" нэртэй компани байдаг.
Энэ компанийн үндсэн эзэн буюу улсын бүртгэл дээрх эцсийн өмчлөгч нь нэгдүгээрт, Хакухо М.Даваажаргал аварга. Хоёрдугаарт, Япон улсын иргэн Матахаро Кимуро гэж хүн бий. Япон улсын парламентийн гишүүн байсан гэж сонссон. Гуравдугаарт Хасагийн Эрдэнэбаяр гэж хүн байдаг. Эдгээр хүмүүс нийлж өөрсдийн эзэмшлийн компаниараа дамжуулж койн гаргасан.
Тухайн үед гарч байсан койнуудаас энэ койн маш ялгаатай. Юугаараа ялгаатай вэ? гэхээр энэ койныг гаргаад, дараа нь компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийж өөрийн гаргасан койноо буцаагаад худалдаад авна гэсэн. Бусад койнууд үнэ өсвөл чиний аз, үнэ унавал хохь чинь гэдэг энгийн дүрэмтэй арилжаа явагдсан. Харин "Ворлд плас" койн манай койныг худалдаад ав, үнэ өсөх буурах асуудал байхгүй, тодорхой хугацааны дараа бид буцаагаад худалдаж авна гээд жилийн 24 хувийн өгөөж амласан. Өөрөөр хэлбэл 2022 оны 3-р сараас эхлэн үе шаттайгаар тогтмол худалдаж авна гэдэг мэдэгдлийг 2022 оны 1-р сард хийсэн. Ингээд 2022 оны 3-р сард эхний худалдан авалтаа хийлгүй ямар нэгэн шалтаг шалтгаан яриад эхэлсэн. 2022 оны 4-р сард тус компанийн захиралтай уулзаж койноо буцааж худалдаж авахыг шаардах үед гадаадаас хөрөнгө оруулалт татаж койноо буцааж авах санхүүгийн төлөвлөгөөтэй явж байгаа гэдгээ хэлсэн. 2022 оны 6-р сард 80 хувь, 7-р сард наадмын өмнө 100 хувийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэр үед ямар нэгэн нөхцөл шаардахгүйгээр та бүхний зарах бүх койныг худалдаж авна гэдгээ хэлсэн. Гэтэл 7-р сард койн худалдаж авах нь бүү хэл Х.Эрдэнэбаяр гэж хүн өөрөө алга болчихсон.
Дээр нь өнөөх Хакухо М.Даваажаргал аварга маань, нөгөө Япон хүн маань компанийн эзэмшигчдээс өөрсдийгөө хасчихсан. Гараад явчихсан. Олон хүн Хакухо М.Даваажаргалд итгэж, олон хүн Японы парламентийн гишүүн байсан хүнд итгэж тус койныг худалдаж авсан шүү дээ. Энэ компанийн цаад эзэн нь Хакухо аварга учраас олон улсад нэр төртэй хүн гэдэг үүднээс бид итгэж байсан.
Тухайн үед Бажи, Ялалт, И.Амаржин, "Үнэн үү" ток шоу хөтөлдөг байсан Б.Нямбаяр гэх мэт олны танил хүмүүс маркетинг, пи ар-ыг нь хийж байсан. Гэхдээ эдгээр хүмүүстэй ярих юм байхгүй. Мөнгөө аваад ажлаа хийсэн байх. Цаад учрыг нь ч олоогүй биз. Цаашдаа бид юу хүсч байгаа вэ? гэхээр төр засгаас мөнгө төгрөг нэхэж, хохирол төлүүлхийг шаардахгүй ээ. Ийм зүйл ярихгүй. Койн гарч байх үед энэ асуудал дээр төр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг ч сонсож байсан. Харин бидэнд эхний ээлжинд Х.Эрдэнэбаяр гэдэг хүнийг цагдаагийн байгууллага олж өгөөч ээ. Койноор босгосон 10 орчим тэрбум төгрөг яг юунд зарцуулагдсан бэ? гэдгийг тогтоож өгмөөр байна. Мөнгө мөртэй учраас нэг газар байгаа байх.
Мөн дээр нь Хакухо аварга тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Тэгж бодож байна. Хакухо аварга энэ компанийн хөрөнгө оруулагч байх үед нь түүнд итгэж л хөрөнгө оруулалт хийсэн. Тийм учраас хариуцлага хүлээх талаараа бодож үзэх ёстой. Мөнгө босгохдоо эзэмшигч болоод, мөнгөө авангуутаа компаниас өөрийгөө хасаад алга болчихдог ийм ёсзүйгүй байж болохгүй.
Англи хэлээр сүртэй white paper юу юу ч гэнэ яриад байгаа болохоос энгийнээр хэлэхэд зээл авч байгаа л зүйл шүү дээ. Чи надад 1 сая төгрөг зээлчих, жилийн дараа 1,240,000 төгрөг болгоод өгнө. Надад итгэхгүй байна уу? Итгэхгүй байгаа бол үүнийг хардаа Хакухо аварга байна. Японы парламентийн гишүүн байсан хүн байгаа гэж байгаа юм. Хажуунаас нөгөө Бажи, Ялалт, Б.Нямбаяр нь хүч хавсраад чи энэ хүнд мөнгөө өгчих, үнэхээр найдвартай хүн шүү гээд л явжчихаж байгаа юм. Ингээд мөнгөө босгонгуутаа өөрсдөө тараад явчихсан. Ийм ёс зүйгүй байж болохгүй шүү дээ. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл(29)
идэр-од,хакухо 2 шиг байж чадаагүй бол хохь чинь гэдэг юм,гадны иргэдийг монгол яаж ч чадахгүй за
Миний найз Ганбаа энэ хүүхэн зүгээр гээд байхаар нь хамгаалалтгүй хавьталд ороод өвчин авсан юм, одоо шүүхдэж бгаа.
1xbet гэдэг луйврын сайт байна .Нян сайд энэ сайтыг яаралтай хаагүй бол маш олон хүн мөнгөө луйвардуулж байна.
Эх орондоо ганц давхар хүүхдийн эмнэлэг барьж өгөөгүй иргэншлээ сольсон хүнээс юу горьдоод вэ Бас койн гаргаж ядарсан түмнээ хуураа юу чаасс
Дандаа хүнээс юм нэхэж, гуйж байдаг гуйлгачин сэтгэлгээнээсээ салаач ээ, албатай юу, хүний төлөө амьдарч байгаа юм уу, чи!
1xbet гэдэг луйврын сайт байна .Нян сайд энэ сайтыг яаралтай хаахгүй бол маш олон хүн мөнгөө луйвардуулж байна.
Тэхх дандаа хүнээс юм нэхсэн гуйсан тийм юм барьж өгөөгүй гомохсон оркууд байх юм.
Зсс.бас луйварчдыг өмөөрчижээ
Тэр Идэрод гэж нөхөрөөр хохирлоо төлүүлэх ёстойшт
луйвар шүү эхнээсээ олон удаа анхааруулаад байхад яах гэж койнд хөрөнгө оруулсан бэ койн гэхээр заавал нэртэй алдартай хүмүүст итгэж амархан бооцоо хождог тоглоом биш
ХОХЬ НЬ !!! ҮНЭГҮЙ БЯСЛАГ ХУЛГАНЫН ЗАНГАНД Л БАЙДГИЙГ МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДДЭГ МЭДСЭЭР БАЙЖ БУСДЫН МӨНГӨӨР ОГЦОМ УНАГАН БАЯЖЧИХ ШУНАЛАА ДИЙЛЭХГҮЙ !!!
ажил хий новшоо
Коин моин гээд сүртэйгээр бүү хүлээж ав зүгээр л мөрийтэй тоглоом тоглож бн гэж хүлээж ав.Хэн ч гэсэн тоглоомонд хожих дуртай.!Хэнээр хохирол төлүүлнэ гэнээ чи чамайг буу тулгаж бгад коин авхуулаагүй шүү т1 үүдээ .!
Саяхан зодог тайлах ёслол хийгээд зөндөө мөнгө олсон хүн шүү дэ ! Хакухогаас мөнгөө олж ав ! Төрийн ордны өмнө өлсгөлөн зарла ! Мөнгийн өгөхгүй хаашаа далд орох юм ! Идэвхтэй тэмцэцгээ !
ЗА ЭНЭ ЗАЛУУ БӨХ ХАКУХОГООС ЗЗУРЧ АВЧ ҮЗЭЖ БАЙНА, ХАКУХО УРИАЛАХААР ИТГЭЭД ОРСОН НЬ ОРТОЙ Л БАЙХ
Аливаа рекламд тоглож байгаа хүмүүс хариуцлагатай байх ёстой. Тэднээс мөнгө нэхэх нь зөв.
Хакухо энд ямар ч хамаагүй хэсэг нөхдүүд нэрийг нь л барьсан юм билээ. Хүний нэр бариад ярихаар итгэж болохгүй ш тээ.
Амар хялбараар мөнгө олох гэсэн 2 дүр л харагдана.
Хохь чинь муу шуналын тулам минь хөдөлмөрлөж баяжих хэрэгтэй шүү бас Хакухо аваргыг татчихжээ хүний нэр төр ашигласан луйварчдын золиос болчихоод гонгиноод байх чин хохь чинь заналтайгаар дахиж хэлье Хакуко ийм 2-н хооронд жижигхэн юманд хэзээч оролцохгүй асар их мөнгөтэй асар том сумогийн дэвжээтэй ёс зүйтэй хүн ийм юмруу мялааж ч харахгүй эрүүл ухаанаар бол өмхий үхэр минь
Өөрсдийнхөө үйлсгүй тэнэг мангараасаа болоод алдсан мөнгөө дандаа бусдаар төлүүлэх гэнэ. Ингэж их мөнгөө алдсан юм бол одоо тэгээд амиа хорлоод үхээчээ энэ малнууд
koin moin gesen iim jijig sajig yumand abraga Hokuho orolzoh hyn bis?ta nar eersdiinhee bylhaig hyn ryy byy chih?....
Хакухо чинь бох хун болохоос санхуугийн хун биш шуу дээ. Ийм дам рекламанд итгэж байх гэж. Харамсалтай байна. Одоо сургамж аваад л улдэж дээ
Энэ галзуу хүн үү. Насанд хүрсэн лалар өөрөө хариуцлага хүлээх ёстой биш үү. Хүүхэд нь ханиад хүрсэн ч, эхнэр нь өөр хар юмтай явалдсан ч,нөхөр нь гэмт хэрэг хийсэн ч бүгд л заавал өрөөлийн буруу байдаг гэж яаж сэтгэж чадаж байна аа. Энэ тэнэгрэл шүү. Та нарын толгой ингэхэд юуны тулд байдаг юм бэ. Ингэтлээ тархины тураалтай болсон мөртлөө бас болоогүй шуналтай хялбар аргаар мөнгө олох санаа сэдэлтэй,аан. Бузар хогнууд. Та нарын сувдаг шунал бол нүгэл юм шүү. Нүгэл хийхгүйн тулд шунахгүй байх ёстой.Муу эр хоёр улаан хоолойноосоо болж үхдэг юм даа. Муухай ч гэсэн чин үнэн үг шүү.
КОИН гэдэг ЛУЙВАР явж байна бүү хууртаарай гээд ТВ р их л анхааруулаад байсан даа. Тэгээд нэртэй ч бай,үгүй ч бай луйварчдад мөнгөө өгчихөөд хэнд гомдоод байгаа юм.Эцсийн эцэст энэ бол аль аль нь зүгээр сууж байгаад мөнгө оллх гэсэн хүмүүс л бие биенээ луйвардаж байгаа юм билээ.Мөнгөө алдсан гэх хүмүүс ч их мөнгөтэй хүмүүс байдаг юм билээ. 93 саяыг оруулаад алдлаа ч гэх шиг,хир баргийн хүнд тийм хэмжээний мөнгө байх уу ?!
Хакухо Монголын биш Японы иргэн.
зүгээр сууж байгаад гэнэт их мөнгөтэй болчихно гэж найдсан хүмүүсийн гэнэн итгэл дээр тоглодог луйвар юм биш үү дээ энэ койн мойн ... энэ тэр чинь
Хакухо Монголд хеделмерлеегуй хеделмерын баатар гадаадын иргэн урвагч ч юмуу
Яг зөв хариуцлага тооц
Тэнэг шуналын микров, машины ченжийг авч ирж шалгах нь зөв шүү.