Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хулгайтай холбоотой гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргана. Ийм мэдээлэл гарч, ингэж дуншсаар удлаа. Гэхдээ НПГ-ынхан АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах багийнхны саналаар өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татжээ. Гишүүд ч прокурорын тогтоолтой танилцсан байна. Тиймээс Ерөнхий прокурор "...Бүрэн эрхээс нь "салгаж" байж шалгах ёстой" гэж үзсэн гишүүдийн нэрийг УИХ-д өгөхөд бэлэн болсон гэсэн үг.
Тэрбээр 3-5 гишүүнийг түдгэлзүүлэх саналыг гаргах бололтой. Гэхдээ асуудлын гол нь Ерөнхий прокурорын саналд бус УИХ-ын гишүүдийн санал хураалтад байгаа юм. Сүүлийн таван жилээр харахад ЖДҮ, Хөгжлийн банкны хэргүүдэд хэд хэдэн гишүүн холбогдсон. Ерөнхий прокурор нэрийг нь оруулсан ч УИХ авч үлдсээр ирсэн. Тэгвэл энэ удаад "нүүрсчид"-ийг түдгэлзүүлэх саналыг өнөө маргаашгүй оруулж ирэхээр болж байна.
Гэвч "...Дахиад л авч үлдэх үү" гэдэг эргэлзээ бий. 2019 оны яг өдийд ЖДҮ-гийнхнийг түдгэлзүүлэх санал гаргасан Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулган дээр
"...Нэр бүхий гишүүд гэмт хэрэг хийсэн нь шалгалтын явцад тогтоогдож яллагдагчаар татахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Хууль хяналтын байгууллага хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудад саналаа тавьж ажиллаж байна. Прокурорын байгууллага шалгах ёстой ажлаа л хийж байна. Энэ бол яах аргагүй гэмт хэрэг. Нийтийн эрх ашиг, тэгш байдал алдагдсан. Нийтэд тэгш очих ёстой мөнгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан давуу байдал олгож, хэдхэн хүнд зээл олгосон нь гэмт хэрэг биш юу юм бэ.
Та нар хулгай гэж нэрлэнэ үү, яана уу хамаагүй. Энэ бол гэмт хэрэг" гэж байв. Гэсэн ч гишүүд "ангийн нөхөд"-өө авч үлдсэн. 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан.
Тэгэхдээ "...Мөрдөх байгууллага мөрдөх шалгах ажиллагаа хийгээд бусдад хүмүүсийг нэгждэг, битүүмжилдэг, албадан саатуулдаг ажиллагаанууд дээр очихоор гишүүний халдашгүй байдал яах аргагүй, хүссэн хүсээгүй ирж байна л даа. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд мөрдөх байгууллагыг ажлаа хийх бололцоог нь олгохын тулд л би оруулж ирээд байгаа юм. Гишүүдийг түдгэлзүүлэхгүй аваад үлдвэл мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учрахыг үгүйсгэх арга байхгүй" гэж ярьсан. Гэсэн ч УИХ бас л авч үлдсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд, өмнөх ийм тохиолдлууд дээр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой голлох шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хороо гаргадаг. Ерөнхийдөө чуулган түүнийг нь дэмжээд явчихдаг байдал ажиглагддаг. Тус дэд хорооны дарга нь Н.Энхболд, гишүүд нь Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй юм.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(14)
Хулгайч нар өөрсдийгөө барьж өгөөд шоронд хийхгүй нь ойлгомжтой.
МАН зориуд удааж мартагнуулах арга мэх хэрэглэж байна.
Авилгалчид яагаад УИХ гишүүн болох гээд байдаг вэ гэвэл тэд гишүүн болоод хамгаалалтанд ордог. гэмт хэргийнхээ ялыг завшдаг. Тийм болохоор Нүүрсчин гишүүд ч аль нэг байнгын хорооны дарга болохоор зүтгэдэг. Тэгээд хор найруулж, луйвардсан мөнгөө нууж, шүрүнд оролгүй бултана. Ардын хүүхэд бол ялаа эдэлнэ.
Нямаа Энхболд гэдэг бөөрөнхий даргатай хэдэн хулгарууд байхад юу ч өөрчлөгдөхгүй !!
Занданшатарын үед УИХ нийтийн байрны ч юм уу , хөдөөний сургуулийн задгай жорлон шиг болсон . Өмнөхүүд нь бол ч бас гайгүй цэгцтэй хашаа хороотой айлын нүхэн шиг тэрүүхэн тэндээ " нууцгай " эмхлээд байх шиг байдаг байсан ...
За, худлаа яриарай! Г.Занданшатарын өмнөх УИХ-ынхан ч адилхан хуйвалдаан л байсан биз дээ! УИХ-ын гишүүдээ хамгаалан янз бүрийн үйлдлээс ямагт цэвэрхэн аваад үлддэг байв.Одоо ингэж болохгүй шүү!
Үг хэлэх эрх чөлөө зөвхөн хувь хүний аюулгүй байдал хангагдсан үед олгогддог. Хувь хүний нэр, ус, хаяг, мэргэжил, шүтлэг гээд бүх мэдээллийг нууцлаж өгвөл өөрийн тогтолцооны ноцтой асуудлыг дэлгэж тавьдаг. Монголд 33 жил турш хувь хүн үгээ хэлэх эрх чөлөө байгаагүй юм. Ийм учраас тогтолцоо нурж унах нь тодорхой болсон. Илжирсэн, ялзарсан зүйл төрийн нүүрний цаана далдлагдаж ирлээ. Худал хуурмаг, хулгайч нарын төр болсон.
Бямбацогт бол зартай хулгайч, мөнгө хаана үнэртэнэ, тэнд хамгийн түрүүнд очиж хамж авдаг. Ховдын бүх тендерийг хуу хамсан ганц хүн бол Бямбацогт. Хамгийн түрүүнд огцоруулж хорьж шалгах хэрэгтэй.
Үгүй байлгүй, тэгвэл 2024 он хажууд ирлээ.
Харж л байцгаая, ард түмээн
Одоо хулгайч, луйварчин гишүүдээ авч үлдэхгүй байлгүй дээ...халдашгүй байдлын дэд хороонд нь таарсан таар шуудайнууд байгаа юм байна шүү дээ...Гэвч яая гэхэв. харж л байя...Хэрэв тэд нарыгаа аваад үлдвэл ард олон чинь нэг л дүн тавина шүү дээ...
Улсын их хурал, шүүхэд улс орны эрх ашгийг бодох сэтгэл зориг байна уу гэдгийг харж байх үлдлээ.
УИХ бол "ангийн хүүхдүүдээ"өмөөрдөг байгуулага юмуу ямар хаашаа юм. Татан буулгавал таарна.
Bymbatsogt bol unen zuviig olood.ulsiin ajil hh naidvargui nuher bn.UBTZiin 10 tb hereg bol naad zahiin hereg.Orosiin tal shiidne gj yrij bsan.Ta nar Herlen.Amarbaysgalan avgaig dargaar taviulahiin tuld oros ruu a/bichig yvuulsan bol odoo butsaan tatah.buh bulhaig n bicheed yvuulahad bolno Bymbatsogt henees aigaad ajilaa hj chsdahgui bga uom boldoo Shudarga uneniig chi eeree togtooh said n chi bizde