Халх голын ялалтын 80 жилийн ойд
Монголын ард түмний “манлай удирдагч", “хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдөж явсан Х.Чойбалсан нь 1952 оны 1 сарын 26-нд Кремлийн тусгай эмнэлгийн мэс заслын тасагт 57 насандаа гэнэт таалал төгсжээ. Энэ явдал яг битүүний өдөр таарсан тул Төв Хорооноос аймаг сумдад гэнэтийн гашуудлын мэдээг зарлан “цагаан сарыг тэмдэглэхийг тас хориглосон даалгавар” орон даяар яаралтай хүргүүлж байжээ. Юун цагаан сар манатай “Маршалгүйгээр бид чинь одоо яах болж байна аа” хэмээн хүмүүс бөөн бөөнөөрөө эхэр татан уйлалдаж байсан” гэж аав маань амьд сэрүүндээ ярьдаг байлаа. Үүнээс хойш Монголын цагаан сарыг бүх нийтээрээ тэмдэглэх явдлыг таслан зогсоож “зөвхөн малчдын хүрээний баяр” болгосон түүхтэй. Тэрээр Москвагаас эмчилгээнд ирэхийг сануулан, удаа дараа дуудагдсаны эцэст, дахин эргэж ирэхгүйгээ мэдэж байсан мэт хамаг бичиг цаасаа нэгд нэггүй цэгцлэн сейфнийхээ түлхүүрийг Цэдэнбал даргад үлдээсэн гэж комиссарууд нь дурссан байдаг.
“Хагалгаа хийлгэхийнхээ өмнөхөн намайг уулзахад Зөвлөлтийн чадалтай эмч нар хагалгаа хийх юм чинь мэс засал амжилттай болж таарна. Хагалгааны дараа чамайг дуудаж уулзъя гэж байсан хүн хагалгааны дараа хэдхэн цагийн дотор л бурхан болсон доо. Амьсгал хураахад нь би дэргэд нь байсан, үнэхээр харамсалтай байсан” гэж Гадаад хэргийн сайдаар олон жил ажилласан Монгол улсын баатар П.Шагдарсүрэн гуай “Монгол Тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр ярьсныг бид бүгдээрээ харсан, сонссон.
1937 онд Кремльд нууц тушаалууд ар араасаа гарч төрийн аллагад хамруулах иргэдийг "Нударган”, "Зөвлөлтийн эсрэг үзэлтнүүд”, "Тройцкистууд", "Шашин, сүм хийдийнхэн” гэхчлэн ангилж байсан бол Монголд энэ хувилбар нь “Гэндэн, Дэмидийн эсэргүү бүлгийнхэн”, “Японы тагнуул”, “Бароны үлдэгдэл буриадууд”, “Лхүмбэ, Ёнзон хамба, Хүүхэн хутагтын хэрэг”, “Порт-Артурын хэрэг” гэхчлэн нэрлэж, төрийн хядлагыг өргөн хүрээгээр өрнүүлжээ.
Энэ их хэлмэгдүүлэлт нь Монголд 1933 онд гарсан “Лхүмбийн хэрэг” гэдгээр анх эхэлсэн байдаг. Жамбын Лхүмбэ нь МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан бөгөөд хэрэгт энэ холбогдсон хүмүүсээс эрүү шүүлт тулган хүчээр гаргуулж авсан мэдүүлгээс үзвэл тэд нарын “Японы даалгавраар ажилладаг байгууллагыг үүсгэн байгуулсан, хувьсгалын эсрэг зэвсэгт бослого гаргахаар бэлтгэж байсан” гэсэн үг өгүүлбэрүүд буй. Энэ бүх мэдүүлэг нь ямар ч нотолгоогүй бөгөөд анх уг хэргийг үүсгэх гол нотлох баримт гэгдэж байсан захиаг бичсэн хүн ч энэ гүтгэлэг байснаа сүүлд нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Лхүмбийн энэ хэрэгт огт гэм зэмгүй 1500 орчим хүнийг холбогдуулсан ба тэдний ихэнхэд буудан алах болон 10-20 жил хорих зэрэг ял оноосон байна. Энэ олон хүнийг нойр хоолгүй жижүүрлэн байцаах, зодох, айлган сүрдүүлэх, хуурч мэхлэх, аргадах зэргээр хэрэг тулган хүлээлгэж, таслан шийтгэх ажиллагааг нь шүүх байгууллагын ямар ч оролцоогүйгээр гүйцэтгэжээ.
1934 онд Сталин Ерөнхий сайд асан П.Гэндэнг Москвад хүлээн авч уулзахдаа: "Танайд улсын дотор улс байгаа байдалтай байна. Нэг нь Гэндэнгийн засгийн газар, нөгөө нь лам нарынх. Гэхдээ лам нарын засгийн газар нь хүчтэй байна. Тэдэнтэй шургуу тэмцэх хэрэгтэй. Гэндэнгийн засгийн газар лам нарынхаас хүчтэй байхын тулд тэднийг өөрийн хатуу гарт авах хэрэгтэй" гэх зэргээр шуудхан аллага үйлдэхийг тулгаж байж. Үүнтэй нь санал нийлээгүй Гэндэнг албан тушаалаас нь гэнэт буулгасны дараахан нь түүнийг гэр бүлийнхэнтэй нь хамт Крымд амарч сувилуулах нэрээр цөлж байгаад "Баяжигтун" хэмээх лоозон гаргасан “Баруунтан” хэмээн цоллож, 1937 онд буудан хороосон билээ.
.jpg)
Маршал Х.Чойбалсанг Сталины үүрэг даалгаврын дагуу энэ өндөр албан тушаалд томилогдон Сталины шууд тулгалт заавраар олон арван мянган гэм зэмгүй хүний амь насыг хороосон нь Монголын түүхэнд томоохон хар толбо болон үлдсэнийг бид сайн мэдэх билээ. Айл гэр бүрт хагацал харууслын ул мөр үлдээсэн хар дарсан зүүд мэт аймшигт “37 он” ингэж эхэлж, алуулсан хүмүүсийн дийлэнх нь лам нар байв. Мөрдөн байцаагчид лам нараас “Хэн хэнийг таних вэ” мэтээр цөөхөн хэдэн асуулт асуудаг. Баригдагсад өөрсдийн таньдаг лам нарын нэрсийг хэлэхэд тэднийг нь эсэргүү бүлгийн гишүүд болгож бичээд арай ахмад дэв цолтойг нь толгойлогч болгон “томилоод” ихэнх нь бичиг үсэгггүй тэний гарынх нь хээг даруулангаа шууд л хээр аваачаад буудчихдаг байж. Аавын минь авга болох Ханхөхийн хийдийн Гэжээбал, Ёндон хамба нарыг энэ хэрэгт хэлмэгдүүлж, тэр үеийн “ногоон малгайтнууд” иймэрхүү маягаар цааш нь харуулсан даа.
Х.Чойбалсангийн жинхэнэ нэрийг нь Дугар гэдэг бөгөөд 1895 оны 2 сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймагт малчин эмэгтэй Хорлоогийн гурав дахь хүү болон төржээ. Түүний эцэг Жамц нь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байж. Гэвч нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас түүнийг байнга элдэв үгээр дайрч доромжилж, хавчиж гадуурхдаг байсан учир Хорлоотойгоо гэр бүл болж чадалгүй эргээд нутаг буцжээ. Харин Хорлоогоо төрсний дараа буцаж ирэнгээ, хүүдээ Дугар гэдэг нэр өгч, хэсэг хугацаанд хамтдаа амьдарч байснаа буцаж эх нутаг руугаа яваад, эргэж ирэлгүй тэндээ өөд болсон гэлцдэг.
Гүндэгмаа гуайг “Маршалыг насан эцэслэтэл нь асарч бөөцийлсөн, түүний түшигтэй сайн хань байсан гэж” манай нутгийн партизан Цэдэндамбаа гуайн эхнэр Мөнхбаяр гэдэг хүн байнга дурсдаг байлаа. Чойбалсангийнх Нэргүй, Сувдаа хэмээх өргөмөл хүү, охин хоёртой байсан ба хожим дүрийг нь “Дайсны цэргүүд сонсоцгоо” кинонд амилуулсан, аавтайгаа усан дусал шиг адилхан Нэргүйг төрсөн хүү нь байсан гэлцдэг юм билээ.
Маршал нилээд согтсон үедээ Алтан-Өлгийд байсан Д.Сүхбаатар, хичээнгүй сайд Б.Цэрэндорж нарын шарилын өмнө очиж өвдөг сөхрөн аврал эрэн үгэлж орь дуу тавин уйлдаг байсан талаар Юндэн гэгч туслах нь ойр дотныхоо хүнд дурсан ярьсан байдаг.
Маршал өөрийн биеэр баруун хязгаараар явж, нүүдэлчин Казак иргэдэд нутаг олгон 1940 онд Баян-Өлгий аймгийг анх байгуулж байсан хүн. Тэр үеэр Монгол Хятадын хил хавьд амьдарч байсан Казах иргэдийн омгийн удирдагч Оспанд ихээхэн хэмжээний буу зэвсэг нийлүүлчихсэн чинь өнөөх нь харин “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр 1947 онд манай баруун хязгаар руу Шинжааны талаас эргээд уулгалан дайрч байсан түүх үнэн. Тэднээс хамгаалан тулалдаж байгаад амь үрэгдсэн Тэгшээ, Даваадорж, Гиваан гээд найман баатар эрсийн мөнхөд нойрсож байгаа. Ардын уран зохиолч П.Бадарч гуайн “Байтаг богдын чулуун уул Байлдаан болсон халуун уул Дайчин эрсийн хатыг шалгасан Дархан хилийн харуул уул” гэсэн шүлэг ч буй.
Маршал Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байсан баримтууд олон буй. Сталины мэндэлсний 70 жилийн ойн их ёслолын арга хэмжээнд зүүн Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж түүнд үнэнчээ харуулах үед Чойбалсан урилгаас нь татгалзсан мөн Их Тэнгэрт болсон нэгэн хүлээн авалтын үеэр Тувагийн тэргүүн Солчак Токаг өөрсдийнхөө араас дагаар орохыг ятгасан үг хэлэхэд нь тэрээр ихэд уурсан унатал нь алгадсан гэдэг яриа буй.
Нэг удаа Чойбалсан Улаанбаатараас Ховд орж явснаа гэнэт замаа өөрчилж, аяллын төлөвлөгөөг эвдэн цуварсан олон тэргийг Увс аймгийн Давст сум руу дагуулан давхижээ. Тэнд Бал дарга ээжийндээ амарч байж. Ээжид нь мөнгөн аягатай хадаг сүү барин “Би МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргыг төрүүлсэн гавьяатай эх Заяа танд баяр хүргэхээр алс хол замыг туулж, танай Дөрвөд нутагт ирлээ. Та бол улс эх орондоо үнэхээр хэрэгтэй хүү төрүүлжээ. Эх хүн болгон Намын Төв Хорооны даргыг төрүүлээд байдаг юм бишээ. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бол надаас том хүн шүү дээ. Би танай хүү Цэдэнбалыг нилээд хэдэн жилийн өмнөөс судалж байсан. Орос улсын Эрхүү хотноо сурч байх үеэс нь таньдаг байсан. Цэдэнбал үнэхээр ухаантай, эрдмийг шамдан сурсан шинэ хүчин учраас Сангийн яамны сайдаар тавиад ажил дээр нь бас анхаарч судлав. Цэдэнбал хийсэн ажилдаа нягт нямбай, эзэн болдогоороо онцлогтой. Зав чөлөө бүхнийг ном уншихад зориулж, мэдлэгээ ямагт дээшлүүлж байдаг. Зан аашаар тогтуун томоотой. Монгол улсад эрдэм мэдлэгтэй хүн хэрэгтэй. Цэдэнбал бол Монгол улсаа хөгжүүлэхэд үнэхээр тус болж чадах хүн. Ийм хүү төрүүлж өсгөсөн танд баярлалаа” гэж хэлж байжээ”.
Монголын нийгэмд ноцтой сөрөг үр дагавар авчирсан бурангуй олон үйл явдалтай тэрээр шууд холбоотой боловч эцсийн эцэст Монгол улсын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, буян нүглийг дэнслэх амаргүй хувь заяа маршал Чойбалсанд ногдсон юм. Чухамхүү өнгөрсөн түүхийн хатуухан сургамж гэж энэ буюу.Төрийнхөө тусгаар тогтнолыг Сталинаар хүлээн зөвшөөрүүлж, Монгол орныхоо түүхийн эрээн барааныг ой ухаандаа нууцлан хадгалсан маршал Х.Чойбалсан Маршал Жуковын хамт мөр зэрэгцэн Япончуудтай тулалдаж, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол цэргүүдээ удирдан оролцож, их ялалтыг авчралцсаныг бидний хойч үе мөнхөд санаж явах үүрэгтэй.
Маршалыг 1952 онд гэнэт нас барахад нь Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю. Цэдэнбал төрсөн эцэг шигээ хүндэтгэн хайрлаж явсан түүндээ сүүлчийн хүндэтгэл үзүүлэхээр Москваг зорьжээ. Маршалын шарилыг ачсан галт тэрэг Орос орны нутгаар Монгол руу буцахад зам дагуу Ижил мөрний хавь, Урал, Сибирийн өртөөнүүд дээр цуглаан хийж хотуудын төлөөлөгчид цэцэг өргөж байжээ.
Маршалыг “Монголд их хэлмэгдлийг зохион байгуулсан”, “Нэг хүнийг тахин шүтэх” үзлийг хэрэгжүүлсэн хэмээн буруутгаж, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг Төрийн шагнал болгон өөрчлөх, Богдхан уулыг Маршалын нэрээр нэрлэж байсныг нь болиулах арга хэмжээ авсандаа ханахгүй бүр бүх гавьяа шагналыг хураах, МУИС-ийн өмнө босгосон хөшөөг нь хүртэл буулгах гэж Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн дарга нар зүтгэхэд нь “Би Сталины хөшөөг буулга гэж Хрушевыг янз бүрээр шахахад нь тас хөндлөн зогссон. Та нар наадах үзэл санаагаа одоохон толгойноосоо авч хая” гэж уурсан зандраад огт хөдлөөгүй гэдэг юм билээ.
Маршал Х.Чойбалсангийн хойч үеийн бидэнд захин үлдээсэн хатуу гэрээслэл бол “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэсэн үгийг өнөөдөр хүн бүр санаж явууштай. Маш их үнээр олдсон Монголчууд бидний тусгаар тогтнолын ач холбогдол асар өндөр юм шүү.
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл0
хятадын коминдан намыг туслах гар хөл болж байсан шар хувалз нарыг алж устгаж харанхуй монгол гэгээ гаргаж цэвэрлэгээ хийсэн буянтай ч юм уу
Хар тангадуудыг тууж алж устгасан юм л даа ууг нь бол
ДЭЛХИЙ ДАЯАРАА БАС Л МАШ ХЭЦҮҮ БАЙСАН 20Р ЗУУН. МАНАЙ МОНГОЛ УЛСЫГ ТУСГААР ТОГТНОСОН УЛС ГЭЖ ДЭЛХИЙД ЗАРЛАСАН МАРШАЛ. ХЭЛМЭГДЭЛ- ТҮҮХИЙН ҮНЭН АЙМШИГ. СТАЛИН Ч ИХ НҮГЭЛ ХИЙСЭН. ГЭХДЭЭ МОНГОЛЫН ХУВЬД МАНАЙ УЛСЫГ ТУСГААР БОЛГОХ ТОМ БОДЛОГО АНУ, АНГЛИД ТУЛГАСАН НЬ ЖИРИЙН Ч БИШ. ЗАРИМДАА БОДОХОД ГЕОПОЛИТИК ТАЛААСАА Ч ЦЭВЭР МАНАЙ ХУВЬД Ч ТУН ЭРХЭМ ХҮН ЮМ. ЯМАР Ч ГЭСЭН ӨВӨГ ДЭЭДЭС РҮҮГЭЭ Л НУЛИМЖ ТОМ ТОМ МЭДЭМХИЙРЧ БАЙГАА ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ НЭГ ХАРЧИХ!!!! ӨНӨӨГИЙН БИД ЖАРГАЛДАА ТАШУУРАН ГАЛЗУУРЧ БАЙНА ДАА
Баруун аймгийн хятадын эрлийзүүд дандаа солиорч байх юмаа
Хужаа Хасаг Дөрвөд гэж Төв аймгийн удмаа нуусан хужаанууд л хамгийн их хашгирдагийг хотжиж эхлэхдээ Монголчууд 60-д оноос ойлгочихсон л байдаг. Монгол үндэстний эсрэг хол явсан санаа гэдгийг нь бүгд л мэддэг.
Ene purevsuren yag uy bichikh geed bgaan bol
Монголын төрийн жинхэнэ удирдагч Х.Чойбалсангаар дуусан байдаг. Одоо хэзээ Монголд үнэнч ийм хүү төрж удирдагч болох болоо????? Амь нас, амьдралааа ард түмэндээ бүрэн зориулсан суут хөвүүн тан минь шүү!!!
Алуурчин
Цэдэнпил хэмээсэн жинхэнэ нэрээ нуусан этгээд бол хэзээ ч чойбалсан шиг Монголын төлөө байгаагүй!! Бузар урвагч этэээд шүү дээ!!! Бидний эцэг өвгөдийн цусаар олдсон тусгаар тогтнол, эх орныг минь Оросуудад өгөх гэж насаараа тэмцсэн бузар хог!! Газар нутгаас минь тасалж оросуудад өгсөн урвасан нохой байсан. Цаашаа сэтгэлэтэй оросын уяаны гөлөг Цэдэнпилийг Чойбалсан хэзээ ч залгамжлагчаа болгон сонгоогүй!! Дүрвэд хүн болхоор нь Могнолчуудын эсэрэг үзлийг нь ашиглах гэж оросууд сонгосон!!
Жалга дов чалчсан у8дмаа нуусан Төв аймаг та жирийн Монголчуудыг одоо Хужаа гэж хашгирч эх оронч болоод Дөрвөд гэж хашгирч Чингисийн удам болж хуурч мэхэлдэг үе чинь өнгөрчихсөн гэдгийг ойлго.
Холын хол очиж хуцаарай чи гөлөг минь ...
Чойбалсан,сталин хоёрыг хоёулангийн үнэлж дүгнэхэд болхгүй зүйл үгүй,дэлхийн олон оронд ээдрээтэй цаг үед монголын тусгаар тогтнол эрх чөлөөг энэ хоёр хүн хамтарч бий болгож бидэнд үлдээсэн,зарим нэг алдаанууд хоёуланд ни байсан байх тэр талаар яриад ч хэрэггүй,одоо тусгаар тогтнолоо олж авсан даа баярлаж явцгаа,энэ л хамгийн хамгийн чухал байсаан,энэ цаг үед тусгаар тогтнол эрх чөлөөт монголыг үгүй хийж бусниулах гээд бгаан хамгийн,хамгийн хэцүү цагт дор ирчихээд бгааг монгол хүн бүр мэдэж яваасай билээ?
bie biee devergen bosgoson komnistuudiin hushuu barimaliig hezee buulgaj salhind hiisgeh be ????? ih surguuliin umnuus ene araatnii shavariig hovholj hay .. ene tiim ch mongold gavya gehees gai tarisan ulugchin ..
Чойбалсан,сталин хоёрыг хоёулангийн үнэлж дүгнэхэд болхгүй зүйл үгүй,дэлхийн олон оронд ээдрээтэй цаг үед монголын тусгаар тогтнол эрх чөлөөг энэ хоёр хүн хамтарч бий болгож бидэнд үлдээсэн,зарим нэг алдаанууд хоёуланд ни байсан байх тэр талаар яриад ч хэрэггүй,одоо тусгаар тогтнолоо олж авсан даа баярлаж явцгаа,энэ л хамгийн хамгийн чухал байсаан,энэ цаг үед тусгаар тогтнол эрх чөлөөт монголыг үгүй хийж бусниулах гээд бгаан хамгийн,хамгийн хэцүү цагт дор ирчихээд бгааг монгол хүн бүр мэдэж яваасай билээ?
Ene Purevsuren gedeg nuhur yu bichchih ve.Ungursun rsag dahin davtagdah uchirgui martsan baihad yamar ch garzgui Choibalsan
Агуу удирдагч Монголын түүхэнд дахин хэзээч төрөхгүй. Цэдэнпил жижиг гар шүү дээ. Чойбалсан мандан бадрах ёстой.
nvgel nvdeeree gedeg .... . stalinii brejneviin daalgavaraar mongoliin 44 000 seheetniig alj ustgaad .. . brejnev gerchgvi bolgohiin tuld . uuriig ni ... bas tsedenbaliig ustgasan . tvvhiin shivshigvvd .....
Хоёулаа оросын хүүхэлдэй. Оросын заавраар л хөдөлдөг байсан. Жинхэнэ удирдагч газар нутаг, иргэдийнхээ төлөө тэмцдэг болохоос иргэдээ алж, газар нутгаасаа тасдан өгч гадныханд тал засдаггүй юм аа. Чойбалсан 1949 онд Урианхайн хязгаараа оросуудад бэлэглэж байсан. Ингэж шүлгэнд гардаг Саяны нуруу оросын нутаг болсон юм.
Маш олон хүмүүс хэлмэгсэн. Путин ирж уучлал гуйх естой. Эсвэл ирэх хэрэггүй. 38000 эгэл хүмүүсийг буудан хороосон шүү джж!!!
Халх гэж шинэ үндэстнийг үүсгэж Монгол үндэстнийг устгаж ирсэн Төв аймгийн луухаанууд та нарыг Монголчууд мэднэ л дээ.Пиздааных нь ард түмэн Азийн дайсан Оросууд нь одоо Монгол гэж үндэстэн байхгүй Халх гэж үндэстэн байгаа гэж ярьж бичицгээдэг болж байгаа нь учиртай.Үндэстнийг ингэж устгадаг юм!
Ми данжаад хамгийн түрүүнд буудуулах байсан байх даа.
Хорт хужаа луухаан Бао Линь Цэрэндоржийн шарилд мөргөдөг байсан гэдэг арай ч худлаа байлгүй дээ.
Сталиний тулгасан гэмт хэргийг хүчинд автаж үйлдсэн Чойбалсан амьд гэрч учраас оросууд мэс заслын ширээнд хэвтүүлж алаад ул мөрөө балласан балиар хулмасууд
Tegsen gesen
Оросуудаас айж хий гэснийг нь хийж байсан юм билээ. Оросууд бол алтан ургийнхнаас өшөөгөө авах зорилготой, монголчуудын угийн бичгийг хурааж аваад бүх тайж буюу алтан ургийнхныг угийн бичгээр нь хөөж устгаад 300 жилийн хорслоо тайлсан. Хамгийн сүүлд гар хөл болсон гэрчийн этгээдифнхээ бөөрийг нь гаргаж зүйл дуусгасан. Гэндэн шиг Сталиныг гаансыг нь хугартал алгадах эр зориг дутсан. Гэндэн, Чойбалсан хоёул хийсэн үйлийнхээ үрийг амиараа төлцгөөсөн. Оросууд манай удирдагчдыг дандаа баяр наадмын өмнө тугдайлгаж баярыг нь харлуулах оролдлого хийж байсан юм билээ. Бас л зэвүүн хулмасууд шүү.
Tiim dee
үхэр монголчууд минь түүхээ сайн мэдэхгүй байж бага шиг солиор. монголын түүхэн дэх гарамгай удирагч чойбалёсан цэдэнбал нар шүү. одоогийн удирдагч нар шиг эх орноо худалдахаас буцахгүй шуналын тулам болсон нарын дэргэд бол. халх дөрвөд казах гээд хагаралдаад чааваас бид ёстой үхэр монгол нэрэндээ таарч байна даа.
Тvвдийн сурталыг Оросын сурталаар солихын тулд их устгал явагдсан байдаг!! Тэр vед эсрэг сурталтанаа устгаж л зайлуулдаг гэдэг ойлголт дэлхий даянаар баттай оршин байж. Тэр vеийн дэлхийн олон улсад устгал хийж асуудлаа шийдэж байсан байдаг! Ганц Чойбалсанд бурууг тохоод ч яалтай билээ. Дээрээс нь том гvрний шахалт ирж байсан.америк, Англи, Франц ч ялгаагvй энэ л замаар замнасаар ирсэн юм билээ.
Тvвдийн сурталыг Оросын сурталаар солихын тулд их устгал явагдсан байдаг!! Тэр vед эсрэг сурталтанаа устгаж л зайлуулдаг гэдэг ойлголт дэлхий даянаар баттай оршин байж. Тэр vеийн дэлхийн олон улсад устгал хийж асуудлаа шийдэж байсан байдаг! Ганц Чойбалсанд бурууг тохоод ч яалтай билээ. Дээрээс нь том гvрний шахалт ирж байсан.америк, Англи, Франц ч ялгаагvй энэ л замаар замнасаар ирсэн юм билээ.
Тvвдийн сурталыг Оросын сурталаар солихын тулд их устгал явагдсан байдаг!! Тэр vед эсрэг сурталтанаа устгаж л зайлуулдаг гэдэг ойлголт дэлхий даянаар баттай оршин байж. Тэр vеийн дэлхийн олон улсад устгал хийж асуудлаа шийдэж байсан байдаг! Ганц Чойбалсанд бурууг тохоод ч яалтай билээ. Дээрээс нь том гvрний шахалт ирж байсан.америк, Англи, Франц ч ялгаагvй энэ л замаар замнасаар ирсэн юм билээ.
Монголчуудын толгой дээр сандайлаад суучихсан байсан Төвд шашны толгойг авч жасын хөрөнгийг хураасан нь ач холбогдлоороо 11 21 оны хувьсгалуудаас ч Монголд чухал байсан.
Монголчууд хүссэн хүсээгүй хятадын эрхшээлд гулсан орох болно. Одоо ч бараг хятадын автономит муж шиг болоод байна. Хятадын элчингийн гадаа хонон өнжин оочирлох хэдэн мянгаар тоологдох залуусыг харагтун. Хятад бол тэдний хувьд хүслэнт диваажин. Монголчууд хятадгүйгээр 10 өдөр ч оршин тогтнож чадахгүй болж. Учир нь монголчууд өөрсдөө юу ч хийж чадахГҮЙ! Чойбалсангийн үед хамаг ухаантай, сэхээтэй хүмүүсээ хядаж, тэнэгүүд нь, бялдууч долдой нар нь амьд үлдсэн. Өөрийн тархигүй хүмүүсийг оросууд нохой мэт хөтлөөд явж байсан, одоо уяа өөр гарт шилжсэн.
Чойсан төрөлхийн нэр алдарт дуртай хувиа бодогч байсан нь Мэнгэт залан гэгчтэй барон дийлбэл Чойбалсанг харж үзэх,улаантан ялбал Мэнгэтийг харж үзэх тохироо хийж байснаас үзэж болох буй заа......
Чойсан төрөлхийн нэр алдарт дуртай хувиа бодогч байсан нь Мэнгэт залан гэгчтэй барон дийлбэл Чойбалсанг харж үзэх,улаантан ялбал Мэнгэтийг харж үзэх тохироо хийж байснаас үзэж болох буй заа......
Чойсан төрөлхийн нэр алдарт дуртай хувиа бодогч байсан нь Мэнгэт залан гэгчтэй барон дийлбэл Чойбалсанг харж үзэх,улаантан ялбал Мэнгэтийг харж үзэх тохироо хийж байснаас үзэж болох буй заа......
Чойсан төрөлхийн нэр алдарт дуртай хувиа бодогч байсан нь Мэнгэт залан гэгчтэй барон дийлбэл Чойбалсанг харж үзэх,улаантан ялбал Мэнгэтийг харж үзэх тохироо хийж байснаас үзэж болох буй заа......
Чойсан төрөлхийн нэр алдарт дуртай хувиа бодогч байсан нь Мэнгэт залан гэгчтэй барон дийлбэл Чойбалсанг харж үзэх,улаантан ялбал Мэнгэтийг харж үзэх тохироо хийж байснаас үзэж болох буй заа......
Чойсан төрөлхийн нэр алдарт дуртай хувиа бодогч байсан нь Мэнгэт залан гэгчтэй барон дийлбэл Чойбалсанг харж үзэх,улаантан ялбал Мэнгэтийг харж үзэх тохироо хийж байснаас үзэж болох буй заа......
Чойсан төрөлхийн нэр алдарт дуртай хувиа бодогч байсан нь Мэнгэт залан гэгчтэй барон дийлбэл Чойбалсанг харж үзэх,улаантан ялбал Мэнгэтийг харж үзэх тохироо хийж байснаас үзэж болох буй заа......
хятадтай хамтран түвэдийн хуурамч суртлыг устгаснаар монгол орон хөгжлийн замдаа орно гэцгээдэг чойбалсан бол сан бээсийн хошууны савсаг хар эрдэм боловсролгүй архичин байсан бөөрний эмчлэгдэшгүй өвчнөөр үхсэн гэж хүмүүс ярих юм билээ яямар гарал үүсэлтэй ямар хүн байсан юм бэ дээ манайд чингэс хаанаас авахуулаад алуурчдыг тахин шүтэх юм чингэс орос хүн байсан нь америк оросын археологийн адилхан баримтаар нотлогдож байгаа марко пологийн бичсэн нь тартариан орон гэнэлээ
сайн байцгаана уу? ТЭР ҮЕИЙГ ЭНГЭЭР НЬ, ДАЛАЙЦААР НЬ, ЗАМБУУЛИНГААР НЬ АТГАЖ АВААД ДЭЛГЭЖ ҮЗЭХИЙН БОЛ ОРЧИЛ, ОРШИЛ, БАЙЦ ЯМАРШУУХАН БАЙСАН НЬ ХАРАГДАЖ ҮЗЭГДЭЭД ДЭНСЛЭГДЭЖ ЦЭГНЭГДЭЖ ТУНГААГААД ИЛ ДОЛ ГАРААД Л ИРНЭ. ЯМАР Ч БАЙСАН ХАЙРЛАДАГ, ХҮНДЭЛДЭГ БҮХНИЙХЭЭ АМИАР НАСААР ДЭНЧИН ТАВЬЦГААЖ БАЙГААД, -ҮҮНИЙХЭЭ, ЯАГААД, ХЭРХЭЭД ГЭДГИЙНХЭЭ ҮЛЭМЖИЙГ ТАНЬСАН МЭДСЭН УХААРСАН СЭХЭЭРСЭН БОЛОХООР Л ТЭР БОЛВУУДАА-, МОНГОЛЫГОО, МОНГОЛЧУУДЫГАА АМЬД МЭНД АВААД ҮЛДСНИЙ НЬ ХҮЧИНД МАНИАСАА АВАХУУЛААД ОЛОН ДОЛООН ДЭМИЙГ ДУУГАРААД БАЙЦГААЖ БАЙНАДАА. ЭЦЭСТ НЬ, СҮҮЛИЙН ТЭМЭЭНИЙ АЧАА ХҮНД ГЭДГИЙН ҮЛГЭРЭЭР ХАМАГ МУУ МУУХАЙ, БУЗАР БУЛАЙГААР ХЭЛЭГДЭЖ ДУУДАГДААД ЗОГСОХГҮЙ ДУУДАГДАЖ ЯВЖ ОЧООД АМИА ТАВИАД ЦОГЦОСОО ЭХ ОРОН МОНГОЛДОО ТАВИХААР ИРСЭН МОНГОЛ ЭР.
Ойрдууд ( тууний дотор дорводууд гэж ) 1950- иад он хуртэл Ховд , Увс аймгийн нутгаар амьдарч байсныг угуйсгэх аргагуй . Тэдний амьдрал хайсан овсгоотой залуус нь эхлээд Налайх , Зуунбаян , Цэнхэрмандал , аж уйлдвэрийн комбинат зэрэгт ирж суурьшсан ( уунээс омно цэрэг эрс нь зуун хязгаар , цэргийн ангиудаар улдэж , хургэн орсон нь цоонгуй !) , за тэгээд дараагаар нь атрын аянуудаар газар тариалангийн бус нутгууд бараадаж халхчилагдан амьдарцгаасан даа , мон гадаад - дотоодод янзан бурийн шатны сургуульд суралцаад газар бур суурьшин халх буриад - оворлогч аль нь ч ялгагдахаа больсон доо , за одоо бол Хятад , Солонгос , Орос гээд дэвэн дэлхийгээр хэсуучилцгээсэн дээ ... миний хуухдууд ойрд , дорвод гэж ойж ус нутагтаа шингэж байгаа уугуул цоон отгосынхоо ясыг битгий ондолзуул , улдсэн хэдэн овгодийн санааг битгий шархираа , харин ургийн бичигтээ мэдэх санах юм байвал тэмдэглэчихэж байхад гэмгуй ш ...
Ургийн бичгийг чинь Чойбалсан хурааж аваад оросуудад өгчихсөн шүү дээ.
халх гэж ямар үндэстэн нэдийнээс нэрлэгдэж ирсэн юм бэ ямар утгатай үг вэ манж хятад ойрдын 600000 цэрэгтэй хоёр удаа тулгарч байлдаад зүүн гарын хаант улс сүйрээд ойрдууд манжид урвасан төв халх гэгчтэй байлдаж үзсээр монгол нь манжид дагаар орж манж нь монголыг өөрт нь дагаар орсон монголын хэсгийг монголыг халах солих манжийг орлох үндэстэн гэж халх гэж нэрлэсэн болой ойрдын төв нь ойрат -тур гэсэн нэртэй одоогийн барна уул болой
Ккк Миний баруун монгол анд их л гомдож дээ Гэхдээ ингэж туйлшраж болохгуй ээ Халх гэдэг нь Батмонх Даян хааны отгон хуу Гэрсэнз жалайр хунтайжид олгосон Халх 7 хошуу гэдгээс уудэлтэй гэдгийг чи Дэндуу сайн мэднэ ш дээ. Бичгийн ингэж согтохороо туйлшраад байлдаа Миний хогшин явж унт даа Монго энэ тэр гуйж явсаар стресс болж Шизофреник болно шуу Тайвшир анд аа,тайвшир
халх гэж ямар үндэстэн нэдийнээс нэрлэгдэж ирсэн юм бэ ямар утгатай үг вэ манж хятад ойрдын 600000 цэрэгтэй хоёр удаа тулгарч байлдаад зүүн гарын хаант улс сүйрээд ойрдууд манжид урвасан төв халх гэгчтэй байлдаж үзсээр монгол нь манжид дагаар орж манж нь монголыг өөрт нь дагаар орсон монголын хэсгийг монголыг халах солих манжийг орлох үндэстэн гэж халх гэж нэрлэсэн болой ойрдын төв нь ойрат -тур гэсэн нэртэй одоогийн барна уул болой
Энд элдэв юм бичээд байгаа нөхөд эхлээд түүхээ судал ,Аливаа түүхэн биет хүнд алдаа оноо байдаг ,Чойбалсан ,Цэдэнбал гэдэг хүмүүс улс орныг маань чадлаараа сайн удирдсан ,үүнийг үгүйсгэх нь өөрөө утгагүй
Дэмжиж байна.
Цэдэнбалыг Оросууд тавьсан байхаа уунийг бичигч Увс аймгийн хун бн
Хохь чинь муу өмхий й новш орсуудад алуулах даа таарсан бизда
Эрхэмлэж яваарай...гэдэг энэ үг бол худлаа.хэн нэгэн намын хэнээтэн сүүлд зохиосон байх.Үнэхээр ингэж хэлсэн бол Д.Сүхбаатарын:Бидний улс эв саналаа нэгтгэн...гэдэг шиг л амны уншлага болсон багш нар цээжлүүлдэг үг болсон байх бхйлгүй.Сүүлд л МАН н сонгуульд зориулан зохиосон үг байх.