Өнөөдөр Улсын дээд шүүх Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэргийг хянан хэлэлцэж байгаа. Хаан байснаа хариугүй ялтан болчих дөхөөд байгаа энэ хүнийг сүүлийн үед ихэд өрөвдөж, “Яасан ч үйл лай нь дуусдаггүй хүн бэ дээ хөөрхий. Урт шар дээлээ намируулж явахдаа нүд дүүрэн сайхан монгол эр хүн байсансан.
Одоо бол өвчинд шаналсан, настай шар хүн л харагдах болж” хэмээн уулга алдах хүмүүс хаа сайгүй л байна. Үнэндээ “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр эмнэлгээс бүхнийг удирдаж хэвтээ энэ хүн одоо ч хүчтэй, хор нөлөө нь одоо ч бусдын амьдралд шийдвэрлэх нөлөө үзүүлсээр л байгаа. Үүний хамгийн тод жишээ нь “ТВ9”-ийн уран бүтээлч 40 гаруй хүн ажлаас халагдсан баримт юм.
Өнөөдөр түүнийг авлигын хэрэгт буруутгах нэгэн сэжүүр болоод буй “ТВ9” телевизийн гол үзэл баримтлал нь зөвхөн МАХН-ын үйл ажиллагаа, зорилго чиглэлийг үзэгчдэд хүчээр шахуу тулган хүлээлгэж байгаагаас үүдэн удирдлагуудтайгаа хэлэлцээрийн ширээнд суухыг хүссэн уран бүтээлчдийг захирал нь сонсохыг ч хүссэнгүй.
Сэтгүүчдийн үзэл бодол, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг өмчийн эзэн буюу Н.Энхбаяр даргын эрх ашигт нийцүүлэх гэсэн хүчирхийллийг эсэргүүцсэндээ тэд өвлийн хүйтэнд ажлаасаа хөөгдөөд гарч байна.
Өөрсдийгөө “Дөрөв дэх засаглалынхан” хэмээн дөвийлгөн нэрлэдэг ч өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшиж байгаа улстөр бизнесийн бүлэглэлүүдийн өмнө үзэг цаас, камераас өөр зэвсэггүй сэтгүүлчид хүчин мөхөстөж байгаагийн тодорхой нотолгоо нь “ТВ9”-ийн уран бүтээлчдэд болоод байна.
Сэтгүүлчдийн ёс зүйтэй, тэнцвэртэй мэдээллийг үзэгч олонд хүргэх гэсэн үйл ажиллагаанд “ТВ9”-ийн удирдлагын баг бэрхшээл учруулан бүхнийг “урт шар дээлтэй хүн”-ий зааварчилгаагаар хийж байгаа нь Монголд урьд өмнө тохиож байгаагүй сэтгүүлчдийг хоморголон халах увайгүй ажиллагааны үндэс болжээ.
Хахир өвлийн хүйтэнд гудамжинд гарсан 40 гаруй сэтгүүлчийн цаана аав, ээжийнхээ гараас талх харан горьдож суугаа бяцхан үрс, насан өндөр ижий аав, хань ижлүүд нь хэлмэгдээд үлдэж байна. Зарим нэг нь хэзээ төлж барагдах нь мэдэгдэхгүй банкны зээлээр байранд орчихоод яах учраа олохгүй ч гүйж явж мэднэ.
Гэхдээ харгис хатуу галт тэрэг нэгэнтээ хөдөлж, 40 гаруй залуухан сэтгүүлчийн хүсэл мөрөөдөл, маргаашийн төлөөх гэгээн бүхнийг нь няц дайрчихаад цааш хар утаа суунаглуулан түчигнэж явна. Одоо хүчирхийллийн тэр галт тэргийг зогсоох хүч байхгүй. Гагцхүү Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр даргын дотор архиран байгаа хонзон санагч хүчирхэг барын архиралт зөөлөрсөн цагт л бүх юм зөв гольдролдоо орно.
Харин одоо яг өдийд “урт шар дээл”-тэй хүн зөв буруугаа шүүлгэж байгаа. Улсын Дээд шүүхийн хараа мэргэн, онч хол байгаасай. Орчин цагийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн 40 гаруй мэргэжил нэгтнүүд маань харин хаана юу хийж яваа бол.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
Сэтгэгдэл0
Халагдсан гэх 40 гаруй сэтгүүлчидээс одоо болтол хэн ч дуугараагүй байхыг бодоход тэд их хүнлэг хүмүүс юм.
ХУРЛИЙЗЭЛБЭГ АЙЖ БАЙНА ЧАМД АЙХ ШАЛТГААН БАЙНА ЧИ ХАЛХ ГОЛД БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН ЗАРСАН МОНГОЛЫН ХОЁРЗУУН ГА ГАЗРЫН АСУУДАЛ БОСОЖ ИРХЭЭС АЙЖ БАЙНА ЧИ ОЮУТОЛГОЙГ БАЯРТАЙ ХАМСАН ӨӨРСДИЙН ГАР ХӨЛ ГУРВАН ЭРЛИЙЗ САЙДААР УРВАГЧИЙН ГЭРЭЭ ХИЙЛГЭЖ АСАР ИХ ХАХУУЛ ЭХ ОРНОО ЗАРСАН АСУУДАЛ БОСОЖ ИРХЭЭС АЙЖ БАЙНА ЧИ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ӨӨРИЙН ХАМСААТАНУУДЫН ХАМТ ХАМСАН ГУРВАН БАНК ДАНПУУРУУЛЖ ТОНОЖ БАЯЖСАН АСУУДАЛ БОСОЖ ИРХЭЭС АЙЖ БАЙНА ЧИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЭНХБАЯРТ ЯЛАГДАНА ГЭЖ АЙЖ БАЙНА ЧИ ЭНХБАЯР ЭНЭ БУЛХАЙГ ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ДЭЛГЭНЭ ГЭЖ АЙЖ БАЙНА ЧАМД АЙДАС БАЙНА
mani hed in gaigui ee sanaa tawisand thanks, jaahan X-deed l bj bna. tsoglog bna shuu manaihaan.
Ene ugluunii sonin nertei hovniisonin hoshnogo archidag tsaas uildverlegchid yaasan hunii muud hanaj tsadadgui hujaa nar ve.HAAVAL taarna.
Tv-9 ug ni ih gaigui televiz baisansan. Odoo het tuilshirch heden uvgun emgeniig avchirch Enhbayariig aguu hun gej hooson magtaad baihaar uzegchid uzehee bolij ehlene dee. Enhbayar idej uusan ni ch unen, ene oligarhi hulgaich luivarchdiig ch uuruu l gargaj irj, ene muuhai avilgajsan niigmiig bii bolgoson ezen ch mun. Odoo tegeed bulaaj avsan televizee gants uuriiguu magtah heregsel bolgon ashiglah gej baigaa bol harin ch olon niit egduutsen durguitseh l baih daa. Teneg hun ch teneg chigeeree l ulddeg yum baina daa.
TA BUGDED BAYR HURGIE INEHER TA NAR TV 9 D BAIHDAA ZUVHEN ENHBAYRIIN ZARC CHIGL HARAGDDAG BAISAN GENDEE ZARIMNI ENHBAT GEJ HURGAN DARGADAA MUNCH IH DARLUULSANDA YAAGAAV NUGEE ENHBATAAS JIREMSEN BOLDOG HEN BILEE...
Hoorhiidoo ter 40 setguilchid ezendee ih unen ch baijdee!
manaixn eruusuu ix martamxai tuulshirmxai xvmvvs ymaa xvn ernu ex ornoo zarj idnvv ymar xamaa bna tertee tergvi ex orongvi boltsgooxn todorxoi baixad udaxgvi manaid dain garax bxuu elbeg dorj bvx situudiig xaaj bna bvx tv vvdiig dampuuuruulj xagalj butargaj bvxel erx medeld xvrlee xarin bid baxi baidagaaraal bna enel vnen ym shvv dee
Энхбаяраас болоод шөнөдөө их хүйтэрч байна. Энхбаяраас болоод зам гулгааатай байна.
Дээрхи хүн их зөв хэлжээ.Энхбаярыг муулж, эх орноо худалдсан хүн Элбэгдоржоосоо шагнал хүртэнэ. Үүнийг Сагсайдах гэдэг юм.
Mongold shudraga ys togtoj baigaag gishuudeesee ehleed mederch ihelj baina shuu dee? avliga avsan hun bolgon odoonoos ehleed tseerlel huleeh bolno.
Хамт олныг дотроос нь хагалж бутаргадаг арга бол АН-нхны 1996-оноос хэрэгжүүлж ирсэн тактик нь.ТВ9 -ийн хамт олон бол хамгийн шударга,үзэл бодолдоо үнэнч ,хүн чанартай залуучууд. З.Энхбөлд, Элбэг тэргүүтэн бүр эртнээс төлөвлөж,ноён нуруугүй ,амархан урвах хөгийн амьтныг даргаар нь тавьж,санаснаа гүйцэлдүүлж байна гэдэгт эргэлзэхгүй байна,тэд ийм аргад гаршсан хүмүүс,энэ бүхнийг сэтгүүлчид минь даван туулахыг бодоорой, гэхдээ юм юмаар хавчаад нэлээд л хэцүү байх байх даа.
UGAASAA BID TALRSAAD YAXAB DEE, NAANA CHINI 12 SAR 21ND DELXIIN TAL NI BUDAA BOLNO GEJ LAMTAN AILDAAD BAIXAD.
гадаадын эдийн засгийн алуурчдын өмнөөс энхбаяр шиг дуугаргах зоригтой аавын хүү байхгүй АН эдийн засгийн алуурчдад барьцаалагдаагүй зоригтой юм бол оюу толгойн гэрээг өөрчлөх ажлыг яаралтай хийх хэрэгтэй хэрэв үүнийг хийхгүй бол АН-ын нэр хүнд МАН-аас илүү унах байх иргэд намчирхалын балагын хангалттай хүртээд байгаа шүү. ордон хавиар долигнож гүйгчдийн магтаал итгэхээ зогсоож иргэдээсээ асуу игэдийн бодол 2012 оны сонгуулын өмнөх байдлаас эрс өөрчлөгдсөн байгааг анхаараасай билээ АН-ын сагсайдалтыг ойлгодог болчихсон шүү
яг штээ. харин ч хятадуудад монголд тавтай морил гэж хаалгаа нээсэн хүн штээ.фрийдландын найз штээ энэ өөрөө. та нар мянга энхбаярыг сайлсан ч ард түмэн өөрсдөө амьдралтай хүмүүс учраас амьдрал нь дээрдээгүй доошилсон учраас энхбаярт дургүй байхад яах болж байна. хүн бүр өөрийн амьдралаа махн -ыг муу ажилласнаас болсоныг биеэрээ туулж үзсэн гэдгийг ойлгох болоогүй юу муу махн-ын мангаруудаа
hench minii helj baigaatai margahgyi baih aa!!!yostoi ner aldartai erenhiilegch baisaan?...enyyniig ganz bi beer helsen yum bis mongolchyyd heldeg yum!!harin ylas toriin byzar har sabaraan Enhbayaraas abchihbaal zygeer baina asanj?hereb tegj chadahgyi bol yldsen ni haatyyhan ochih baih syy!!!!elbegdorj sig abilgal yostoi jinhene ezeg bolj togloj baigaagyi yum yyniig ardchilsan teneg ylas terchid ataarhahdaa yysgesen ner!!!geed ene chini enhbayart tiim tom aldaa bolj haragdahgyi!!ychir ni ter ard tymendee ner hyndtei aajil ikheiig hiisen baisan syy!!!!!eneeder erend oryylaj baigaa Elbegdorj sig bys ernees gargaj yablaa!!!zebhen ene l ajil ni Enhbayariig zagaatgah gol ynelgee bolno!!!hereb ta nariig chadahgyi bol hyndhen sagnaal ochij medne!!!yalanguya alyyrchin hochtoi Elbegdorj hyjaad!!!!!!
Энэ олон сэтгүүлчид аль нь зөв аль нь бурууг мэддэг ойлгодог учраас дуугарахгүй тэсвэр тэвчээртэй хүлээж байгаа болохоос Энхбаяраас болж халагдлаа гэж үзээгүй биз. Тэгэх үндэслэл ч байхгүй байгаа. АН-нханыг долигоносон бялдуучид ордны үүдээр гүйлдээд л сонин л байгаа шүү. Үнэн чанартаа энэ олон сэтгүүлчдыг АН- хан ажилгүй болгосон л гэж харагдаж байгааш дээ. Юм л бол өөрсдийн бурууг бусад руугаа чихдэгээ больмоор юм.
ТҮ9 ТЕЛЕВИЗ үнэн зөв мэдээлэл ярилцлагыг цаг тухай бүрд нь маш сайн хийдэг. Энэ ажлаас халагдсан сэтгүүлчид мэрэгжилдээ ч ажилдаа ч маш чадварлаг эрч хүчтэй шудрага үнэндээ л тэргүүн эгнээнд явдаг хүмүүс харагдаж байна даа. Монголын оюунлаг сор болсон хүмүүсийг ямар нэгэн шалтаг гаргаж халгаа сэлгээ хийж байгаад маш их харамсаж байна.
Энэ сэтгүүлчид Энхбаяр дарга ч юм уу Энхбаяр даргаас болоод халагдсан гэж ойлгахгүй байна. АН хавчилт дарамтнаас болж халагдаж байна. Энэ эрч хүчтэй шудрага залуучуудаас ардчилалынхан айж байна гэж харагдаж байна.
Үнэн хэрэгтээ АН ардчилалынхан Энхбаяр даргаас үхтэлээ айж байгаа нь олон түмэнд тодоос тод харагдаж л байгаа шүү. Энэ сэтгүүлчдийг Энхбаяр даргын талаар ард түмэнд үнэн зөв мэдээлэл хийнэ гэж үхтэлээ айж байна. Тиймээс л халсан.
АН ардчилагчид яагаад ажил мэргэжилдээ дадлага туршлагатай тогтвортой ажилладаг төрийн албан хаагчдыг хоморголон ажлаас халаад байгаа юм бэ. Айгаад байна. Үхтэлээ айж өөрсдөөсөө зайлуулахгүй бол болохгүй гэж үзэж байна.
ТВ-9 телевиз мэдээллийг тэнцвэртэй хүргэдэг шударга ТВ юмсан.Асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг явуулдаг, Энэ ТВ-г Бас өөрчилж байгаа юм уу. Энэ улс төрийн толгойд байгаа эрх мэдэлтнүүд, тэдний гар хөл бологч 4дэх засаглалынхан ард түмний толгойг эргүүлэхээ болимоор юм. Бүүр учраа олохоо болилоо, итгэл үнэмшил ч байхгүй болилоо. Бүх зүйл хэн нэгнээс хараат, хов живээр ажил явдаг болж дээ. Хариуцлага, зарчим гэж хаана байнаа.
энэ телевизийн орчуулгын уран сайхны киноноос нь өөр юм үздэггүй. тэр кинонуудад нь равдан нтр гээд гайгүй ажилладаг учраас л тэр. харин энхбаяраа магтаад мангуу хүнд юм ойлгуулж байгаа мэт энхбаярыг сайлаад байдаг нэвтрүүлгүүд үзэхэд төвөгтэй цагийн гарз байдаг тул бүр ч үздэггүй
элбэгээгийн гар урт юмаа шудрага дугарч новшроод байдаг сэтгүүлчдийг зайлуулдаг нь зөв одоо тв-5 д новшроод байдаг сэтгүүлчдыг зайлуулах хэрэгтэй тв-25 новшроод байдаг байсан пиво сурталчлах эрх олгосоноор таг чиг болсон МАН-ын энэ аргыг ч хэрэглэхэд гэмгүй юм.