Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Д.Нацагдорж
Дэлхийн соёл иргэншилд Монголчуудын оруулсан томхон хувь нэмрийн нэг бол Монгол бичиг, үсэг юм. Манай Монголчуудын мянга гаруй жил хэрэглэж ирсэн, Монгол орны соёлын нэгэн гол ололт бол Монгол бичиг бөгөөд энэ бичгээр Монголын ард түмний түүх, зан заншил оюуны соёлын нандин өвийг хуримтлуулсан байдаг. Монгол бичиг нь Монголын бичиг зохиолын сонгодог хэлний суурь болж хөгжсөөр хэдэн зуун жилийн нүүрийг үзсэн билээ. Ер нь Монгол үсэг бичгээ уламжлалаар нь хадгалан, сонгодог хэлбэрээр нь үлдээсэн цагт үндэсний бичиг соёл мөнх оршиж байх болно.
Одоогийн англи хэлний бичлэг, дуудлага их зөрүүтэй, тэглээ гээд англи хэлийг хоцрогдсон гэж хэн ч үздэггүй байсан бөгөөд уламжлалаас нь тасалж, засаж сайжруулъя гэдэггүй. Харин авианы галигаар нь энэ хэлийг олон сая хүн сурч хэрэглэсээр байна.
Монгол бичиг маань дуудлага бичлэг зөрүүтэй ч уламжлалаа хадгалсан сонгодог хэллэгтэй бичиг хэвээр үлдсэн юм.
Дэлхийд гайхагддаг “Ганжуур”, “Данжуур”, “Монголын нууц товчоо”, “ Гэсэр", “Жангар" гээд мэргэдийн сургаал номлол түүх шастир бүгд Монгол бичгээр уламжлагдан бидний үед ирсэн байна. Үндэсний бичиг үсгээрээ ном хэвлэл, сонин сэтгүүлийг олноор хэвлэж ард олонд хүргэх ажлыг 1946 он хүртэл тууштай явуулж ирсэн билээ.Үндэсний бичиг үсгээ халж солих санаачилгыг ард түмэн, эрдэмтэн мэргэд маань гаргасан хэрэг огт биш. Монгол бичиг үсгийг сольж өөрчлөх ажлыг маршал Х.Чойбалсан, дундад Азийн ард түмний бичиг үсгийг И.В.Сталин албадан сольсноос үлгэр авч, түүний зарлигийг шүтэн биширч хамтран зүтгэгчдээрээ толгойлуулан Монгол бичгээ халж, өөрчлөх комиссыг томилж, санаачилгаа биелүүлсэн юм. Маршал Чойбалсан намын аравдугаар их хуралд тавьсан илтгэлдээ “Үндэсний монгол бичиг нь, манай улсын хөгжил ба соёл боловсролын зорилтоос хоцрогдсон бөгөөд тус улсын ирээдүйн хөгжилд саад учруулж байна” гэжээ. Ийм учраас Монгол бичиг үсгээ халах болсон бөгөөд 1946 оны үед бүрэн устгасан нь дотоод гадаадын сталинчуудын харгис явуулга байлаа.
Монгол бичгийн бичлэг, дуудлага хоёр нь зөрүүтэй сурахад хэцүү гэдэг нь ямар ч үндэслэлгүй худал гүтгэлэг бөгөөд сурах дургүй шалтаг тоочигч залуучуудын амнаас л гардаг улиг үг юм. Их эрдэмтэн Бямбын Ринчен гуай хэлэхдээ “Монгол бичгээ сэргээгээд төрийн бичиг болчихвол Монгол түмний маань мандалд хэрэгтэй, учиртай юмсан” гэжээ.
1980 оны сүүлээс Монгол оронд ардчилал шинэчлэлийн их үйл явц өрнөж, ард түмний үндэсний ухамсар сэргэн, үндэснийхээ бичиг соёлыг сэргээн дэлгэрүүлэх ажлыг шамдан эхэлж, монгол бичгээ бүх нийтээр сурах хөдөлгөөн санаачилга өрнөж, Монгол бичгийн талаар тодорхой дэс дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажилласаар ирлээ. Үүнд: Монгол Улс, төрийн албан хэргээ Монгол бичгээр хөтлөн явуулах тухай Улсын бага хурлын тогтоолыг хэрэгжүүлэх ажпыг эрчимжүүлэх зорилгоор Улсын их хурлаас 1995 онд анх Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөрт бүх нийтийг Монгол бичиг сурах идэвхийг өрнүүлж, албан болон албан бус сургалтад хамруулах, бүх шатны сургуулиудад заах багш нарыг бэлтгэх, ном сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зэрэг чухал заалтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байв. Монголоо гэсэн эх оронч сэтгэлийг өсвөр залуу үеийнхэнд бүрдүүлэн төлөвшүүлэх, Монгол уламжлалаа сэргээн бадруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой үйл ажиллагаа явуулж байлаа. 1992 онд байгуулсан “Хүмүүн бичиг’’ сонин, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тал бүрийн ажил үйлс зохион байгуулж, залгамж хойч үеийг үндэснийхээ бичигт сургахад үнэлж баршгүй бодитой хувь нэмэр оруулж ирэв. Тэрчлэн Монгол бичгийнхээ төлөө бие сэтгэлээ зориулж, их үйлс бүтээж байгаа төрийн шагналт ардын багш Ш.Чоймаа, С.Дулам, Ц.Өнөрбаян, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нарын зэрэг шилдэг сэхээтэн багш нарын маань гавьяа зүтгэл чармайлт улс даяар хөдөлгөөн болж өрнөсөн нь бахдалтай байна.
Монгол бичиг бол манай үндэсний түмэн үеийн утга соёлын бахдам сайхан өвийн нэг мөн. Эрт эдүгээг нээх түлхүүр болсон үндэсний бичгээ мэдэхгүй бол залуу хойч үе маань түүх уламжпалаа судлан, суралцах боломжгүй болж, удам угсаагаа мэдэхгүйд хүрч, үгийн баялгаар ядууран монгол бичгийнхээ сонгодог найрлагаас холдож, баян тансаг эх хэлийнхээ гүнзгий утга нарийн учрыг ойлгохгүй буюу монголчуудын маань үгийн сан хэдхэн албаны үгэнд эргэлдэхэд хүрч болзошгүйг ойлгон анхаарч хүн бүр өөртөө дүгнэлт хийж үндэсний Монгол бичиг соёлоо сэргээн хөгжүүлж, бүх нийтээрээ Монгол бичгээ бүрэн эзэмшиж Монгол хүн гэдгээ баталгаажуулмаар байна. Зарим нэг хүн Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлигийг эсэргүүцсэн байна. Иргэн О.Оюун гэгч бичихдээ “2025 оноос Монгол бичгийг кирилл бичигтэй хослуулан хэрэглэх’’-ээр хуульчилсан нь ухралт болж байна. Учир нь кирилл бичиг бол Монголын үндэсний бичиг юм. Харин түүхэн хөгжлийн жамаар өнөөдрийн бидний хэрэглээнээс хоцорч хаягдсан уйгаржин Монгол бичгийг кирилл бичигтэй хослуулан хэрэглэх нь алхам ухралт болно. Дундад зууны үеийн хэл аялгуу бичлэгээр төрийн албан хэргээ явуулах болж байна. Ер нь уйгаржин бичгийн хэрэглээ шинэ үеийнхэнд тохирохгүй гэж байгаа нь энэ хүн Монгол бичгийн талаар ямар ч мэдлэг байтугай төсөөлөл ч үгүйг харуулж байна.
Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үг бий. Монгол бичгийн түүхийг судлаад байхад ямар гайхамшигтай сод бүтээл болох нь тод харагддаг.
Түүхээс үзвэл X зууны өмнө Ширия, Согдоор дамжин уйгар Монгол үндэсний бичиг буй болсон байдаг. Монгол бичгийн хамгийн гайхамшигтай нь X зууны өмнө байсан түүхэн эх сурвалжийг тэр хэл аялгуугаар нь дамжуулан авч үлдсэнд оршино. Тухайн үед Монгол бичиг төгс боловсорч, хожим дахин өөрчлөгдөх шаардлагагүйгээр бидний үед өвлөгдсөн байна. Бас Монгол нутагт нүүдэллэн амьдардаг халх, буриад, дөрвөд хэний ч хэл яриаг энэ бичгээр дамжуулан хялбархан ойлгож болдгоороо маш гайхамшигтай. Үүгээрээ Монгол бичиг бол Монголчууд бидний заяаны бичиг аргагүй мөн. Монгол бичиг бол Монголчуудыг Монгол хүн гэж батлан нотолсон, Монгол хүн гэсэн бахархлыг нь авч явдаг үнэт зүйл юм. Иргэн О.Оюун зэрэгтэй төсөөлөлтэй хүмүүсийн хайхрамжгүй үг бодлогогүй ажиллагааг соён гэгээрүүлж засъя.
Энэ л бичгээр ажил үйлсээ 80 жил хөтөлсөн багш
С.ЖИГМЭДСҮРЭН (Магистр, дэд профессор)
Сэтгэгдэл0
Алфавит Православных священников для Магнолов это что то! Безмозглых пушечных мяс Русских Европейцев для войны с Азиатским Китаем жалко. Ведь они даже не знают Русское Православие в отличие от Западных Христиан их не причисляют даже к людям.
Монгол бичигээ хэрэглэхгүй мартсанаас монголчуудын хүндэтгэлийн хэллэг байхгүй болж, хар яр гэсэн дээрэнгүй монгол хэлэнд шилжсэн. Япон Англи Солнгос хэлэнд хүндэтгэлийн хэллэг гэж байгаа биз дээ. Бид монгол бичигээ хэрэглэх хэрэгтэй. Баруун аймгийнхан, Буриадуудад ахмад настанд хэлэх үг, үйл үгний төгсгөлөө заавал өөрчилдөг. Үг өөрчлөгдөж байж гэмээн сэтгэл зүрхэнд тусдаг. Үхэр монголчууд та нар монгол бичигээ хэрэглэ
Энгийн крилл-ээр алдаатай, ямарч найруулгагүй бичиж байгаа хүмүүс, эрт үед Арабуудаас Уйгарууд аваад Уйгаруудаас Монголчууд авсан эртний эдээр албан хэрэг явуулна гэж байх уу? Орчин үед асар олон гадаад үг орж ирж байна, тэр болгоныг уйгар бичгээр буулгаад зөв ойлгоод бичээд явж барах уу?
ЯГ ҮНЭН
Хебрю- Арамей- Согд-Уйгур дарааллаар тархсан бичиг. Эх бичгээ ад үзэх хэрэггүй.Кирилл бичиг, пизда хараалаас Монгол юун түрүүн салах ёстой. Үндэстний бичгийг устгаж өөрийн бичгийг тулган хүлээлгэчихээд дээр нь бас та нар бичиг үсэггүй байсан гэж Азийн дайсан Оросууд л тархи угааж чадна.Одоо хүн бүр мэддэг болсон латинд шилжихэд хүндрэл байхгүй.Ядаж нармай Азид найрсаг Барууны ертөнц бид та нарт бичиг үсэг авчирсан гэж бусдыг доош чихэж түүх гуйвуулдаггүй юм.Монгол бичгээ Азийн бусад ард түмнүүдтэй адил хамт авч явж болно.Хятад ханз пининг,Япон хирагана катагана,Солонгос хангил канжи,Вьетнам латин тыном.Албан ёсны,Монгол үндэстэн гэдгээ товойлгох юманд илүү Монгол бичгээ,шинжлэх ухааны болон өдөр тутмын хэрэглээнд латин бичгийг түлхүү хэрэглэж болно.
Чи бол бур чадахгуй мэдэхгуй л дээ. 80 жилийн туухтэй Криллээрээ ч бичиж сураагуй та нар шиг малнуудад юуч хэлээд нэмэргуй.
Монгол бичгээ адлахгуй ээ Монгол хэл уран зохиол туухийн багш мэргэжилтнууд тогс эзэмших хэрэгтэй Харин. Нийтээрээ бол монгол бичиг кирилл бичиг англи ба орос хэлийг сайн мэдэх хэрэгтэй Тэгэж байж бид 21 оноос хойш кирилл дээр бичсэн туух ов соелоо хадгалан орчин уеийн техник технологийг эзэмшинэ
Кирилл бичиг товчлоод уншихад хялбар хослуулж
Кирилл бичиг товчлоод уншихад хялбар хослуулж
Кирилл бичиг товчлоод уншихад хялбар хослуулж
Монгол бичигээ авсан еренхийлэгч туух болно тэр цагт бид оюун санааны тусгаар тогнол баталгаажих юм
Монгол бичигээрээ төрийн хэрэг хөтөлдөг болох нь бидний тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг, бахархал байх болно. Хятадууд 1000 гаруй ханзтай сураад болоод л байна. Харин ч тэр хэмжээгээрээ оюун ухаан нь хөгжиж байдаг байх. Хялбарыг харвал алсдаа том алдаа болж хувирах байх.
МАН-ын хужаа цусны дарга нар адалж байгаа нь үнэн.
Одоо бичиг цаастай зууралддаг цаг биш. Тэмцэж МАНАН г бүрмөсөн устгах цаг. Цаг үеэ сайн мэдэрч амьдар гэж хэлье.
Уйгарууд зохиосон бичгийг Монгол улс хучирхэг байхдаа авч хэрэглэж туухэнд улдээсэн. Одоо туухэн бичиг усгээр зууралдах есгуй. Дэлхийн ямар ч улс орон хуучин, шинэ 2 хэлийг зэрэг хэрэглэдэггуй. Тэр гурван ардын гавьяатууд уунийг сайн мэдэж байгаа ч теслийн менге нь илуу хэрэгтэй юм.
монгол бичиг үндэсний өв боловч хэлдэгээрээ бичдэггүй учир сурахад төвөгтэй. иймээсамьдралд орчин үед хэрэглэгдэхгүй. амьдралын үшаардлагаар орхигдоно. харин дуртай хүмүүс нь сурдаг түүгээрээ бахархадаг байвал илүү зохимжтой. Сургуулийн программд сонгон болгон оруулах хэрэгтэй. Хүүхдүүээс улсын шалгалт авч зовоож цагийг нь барах шаардлагагүй.
Өөр зарим орны бичиг нь хэлж дуудахдаа бичсэнээсээ өөр байдаг тул эх хэлээ төрөлх эх хэлээ адлах хэрэггүй. Швед хэлэнд ч бас ойлгоход хэцүүхэн зүйл нилээд байх юм.
Өөр зарим орны бичиг нь хэлж дуудахдаа бичсэнээсээ өөр байдаг тул эх хэлээ төрөлх эх хэлээ адлах хэрэггүй. Швед хэлэнд ч бас ойлгоход хэцүүхэн зүйл нилээд байх юм.
1995 оноос төрийн албан хэргийг уйгаржин бичгээр явуулна гэдэг зарлиг 1992 онд гарч байсан юм. 1992 оноос бага ангид уйгаржин бичгийг заагаад бүхэл бүтэн үе туршилтын туулай болоод дууссан. Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тата-Тунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичгээр үндэс болгож зохиосон гэж үздэг юм. Уйгуржин Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай тул одоо цагт хэрэглэхэд маш хүнд. Уйгаржин буюу Худам монгол бичгээр Анагаах ухаан, Тоо, геометр, инженер гээд байгалийн болон нийгмийн бусад шинжлэх ухааныг бичих гэж хамаг цагаа, залуун насаа бараад дуусна. Монгол орныг бичиг үсэггүй болгох хорон бодлого яваад байгаа гэдгийг ойлгоцгоо. Хэрэггүй балай, утгагүй зүйлд цаг зав, хөрөнгө мөнгө үрэх огт шаардлага байхгүй
Монгол бичигээ хэрэглэхгүй мартсанаас монголчуудын хүндэтгэлийн хэллэг байхгүй болж, хар яр гэсэн дээрэнгүй монгол хэлэнд шилжсэн. Япон Англи Солнгос хэлэнд хүндэтгэлийн хэллэг гэж байгаа биз дээ. Бид монгол бичигээ хэрэглэх хэрэгтэй. Баруун аймгийнхан, Буриадуудад ахмад настанд хэлэх үг, үйл үгний төгсгөлөө заавал өөрчилдөг. Үг өөрчлөгдөж байж гэмээн сэтгэл зүрхэнд тусдаг. Үхэр монголчууд та нар монгол бичигээ хэрэглэ
Худам монгол ч крилл монгол ч манай хувьд хоёул олдмол соёл. Нэг нь нилээд эртнийх, нөгөөх нь нилээд сүүлийн үеийнх. Тэрнээс манай монголчууд түүхэндээ өөрийн гэсэн бичиг үсэг зохиож байгаагүй ард түмэн. Пагва ламын Хубилай хааны зарлигаар зохиож ордны хүрээнээс халиагүй дөрвөлжин үсгийг эс тооцвол. Тиймийн тул Үндэсний бичиг үсгээ адлах гэж ойлголт байхгүй. Бид чинь улаан залаатай монголчууд болохоос уйгарчууд биш. Хуучин цагт уйгаржин бичиг мэддэг хүн хүн амын 10 хүрэхгүй хувь байсан бол крилл үсэгт шилжсэнээр монголчууд 100 хувь бичиг үсэгтэн болж ЮНЕСКО түүнийг нь албан ёсоор хүлээн зөвшөөрч батламж бичиг өгсөн бөлгөө. Одоо буцаад уйгар бичиг рүүгээ оръё гэвэл тэр үнэмлэх батламжийг нь буцааж өгч байгаад шилжиж болох л юм.
Гадаад үг бүү хэл монгол үгээ ч зөв бичиж, уншихад төвөгтэй байснаас боловсролд саад болж, хэл яриандаа ойр үсэг зохиож хэрэглэх шаардлага гарсан юм билээ. Тэгээд л кирил үсгийг сонгож их соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн нар хичээнгүйлэн зүтгэж шинэ бичигтэй болсон гэдэг. Түүнээс биш хэн нэгэн Сталин тушаагаад солиулсан гэж улс төржүүлэх хэрэггүй. 1990-ээд оны эхээр тэгж хашгиралдаж байгаад бүх нийтийг сургана гэж, сургуульд хуучин үсгээр эхлэн сургах болсон ч зааж чадах багш ч олдоогүй, сурах хүүхэд ч ховор, холион бантан болоод өнгөрсөн билээ. Сталины үлдэгдлийг устгана гэж энэ ажлыг манлайлж бужигнуулж байсан шадар сайд агсан Дорлигжав гэгч одоо хэр уйгаржин үсгээр нэрээ бичиж чадаж байгаа гэдэг эргэлзээтэй хэвээр. Хэл соёлын судлаачид болон өвөрлөгч ахан дүүс маань уламжлалт энэ бичгээ огт хаячихгүй нь мэдээж. Харин манайд дахин сэргээе гэвэл ялангуяа гадаад үг бичих дуудах шинэ хавсралт бий болгох гэх мэт ихээхэн ажил хийх хэрэгтэй байх.