Хувьчлал... монголчууд мэддэг болоод гучаад жилийн нүүр үзэж буй энэ “үг”-ийн ард асар их үнэ өртөг явж байдаг. Магадгүй, мөнгөөр хэмжих аргагүй зүйл ч багтдаг байж мэднэ.
Учир нь хувьчлалын буянаар сэргэсэн хийгээд хувьчлалын гайгаар сөнөсөн түүх Монголд олон бий.
Америкт хувьчлалыг төрийн өмчийн захиран зарцуулах шийдвэрийг өөрчлөх, улсын үйлдвэрийг хувьд шилжүүлэх, активын талыг худалдах гэж ойлгодог байна. Мөн Англид тухайн үйлдвэрийн 50-иас доошгүй хувь нь төрийн мэдлээс гарахыг хувьчлал гэдэг. Японд болохоор улсын байгууллагыг хувийн болгож өөрчлөх, компаниуд хувьцаа гаргах, улсын үйлдвэрийг түрээсээр ашиглуулах зэргийг хувьчлал хэмээн ойлгодог.
Тэгвэл манайхан маш товчоор төрийн өмчлөх эрхийг хувьд шилжүүлэхийг хувьчлал хэмээн ойлгодог. Энэ дагуу Монголд төрийн өмчийг хувьд шилжүүлэх анхны дуудлага 1991 оны зургадугаар сарын 24-нд явагджээ.
Ингэж өмч хувьчлал эхэлжээ.
Харин энд ярих гээд байгаа хувьчлалын “төрөл” буюу менежментийн хувьчлал нь 2005 оноос эхэлсэн байна.
Тодруулбал, 2005-2008 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах шийдвэрийг төрөөс гаргасан байдаг. Эхлэл нь нэгэнт тавигдсан дэд бүтцийн болон нийгмийн салбарт хийгдэж байгаа өөрчлөн байгуулалт, хувьчлалын ажлыг эрчимжүүлэхээр өмч хувьчлалын “уламжлалт” аргыг хэрэглэхийн зэрэгцээ тендер, удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзах, удирдлагын гэрээ, гүйцэтгэлийн гэрээ, түрээсийн гэрээ зэрэг арга, хэлбэрийг хослуулан хувьчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлал нь соёл урлагийн салбар зэргийг хамруулсан менежментийн хувьчлал гэдэг зүйлээр өргөжсөн байдаг.
Соёл урлагийн салбар дахь менежментийн хувьчлал дээр нийгэм хоёр өөр байр суурьтай байж иржээ. Хувьчлах нь зөв, буруу гэж...
Гэсэн ч төрийн бодлого болон хэрэгжиж, энэ салбарын хувьчлалыг менежментийн гэрээгээр болон тендер зарлаж, дуудлага худалдаанд оруулах гэсэн хоёр аргаар явуулж ирсэн байна.
Энэ хүрээнд 2007 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр ТӨХ-ны хаалттай уралдаант шалгаруулалтаар Улсын циркийг хувьчилжээ.
Нэг талаас ТӨХ болон БСШУЯ, нөгөө талаас “АСА” багийн хооронд Улсын циркийг хувьчлан авах тухай Менежментийн гэрээг хоёр жилийн хугацаатай хийсэн байна.
Улсын циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож 300 сая төгрөгийг банкны дансанд байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлжээ.
Уг Менежментийн гэрээний 13.1.1 дэх заалтад “АСА” баг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын циркийг худалдаж авах үнэ 1.5 тэрбум төгрөгөөс дэнчингийн 300 сая төгрөгийг хасч, 1.2 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь ТӨХ-ны дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.
Түүнчлэн уг гэрээнд “АСА” баг нь Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу ажилтан шинээр авах, халах, сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй. Улсын циркийн боловсон хүчний тоог нэмэх, хасахдаа нийт ажилтны 15 хувиас хэтрүүлбэл ТӨХ, БСШУЯ-ны зөвшөөрлийг бичгээр авах талаар тусгажээ.
“АСА” баг Улсын циркийг хувьчилж авснаасаа хойш урсгал зардал, бусад зардлыг гаргаж, 2008 оны дундуур гэхэд 50-55 сая төгрөгийг гаргаж байжээ.
Мөн дотоодод болон гадаадад тус бүр 80 жүжигчнийг гэрээгээр ажиллуулж байв.
Хамгийн гол нь энэ хувьчлал явагдсанаас хойш циркийн мэргэжлийн найруулагч, уран сайхны удирдагч хомсдолтой байсан учир мэргэжлийн технологийн удирдлага алдагдсан байгаа юм. Энэ бүхний учир нь Улсын циркийг хувьчлахдаа циркийн уран бүтээлчдийн авьяас, мэргэжлийн ур чадвар, урын санг үнэлгээжүүлж, зохиогчийн эрхийг хамгаалаагүй. Өөрөөр хэлбэл, урлагийн байгууллагын үнэт зүйл, тэдгээрийг үнэлгээжүүлэх гол асуудал орхигджээ. Энэ талаар ТӨХ-ноос гаргасан өмч хувьлалын аргачлалд ч тусгаагүй тухай СУИС-ийн Тэнхимий эрхлэгч Ж.Долгорсүрэн 2011 онд Соёл, урлагийн салбарт хувийн хэвшлийг дэмжих талаар явуулсан төрийн бодлого, түүний үр дүн” судалгааны бүтээлдээ тодорхой бичсэн байдаг.
Гэхдээ “АСА” баг хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдэж зарим номеруудыг шинэчлэн сэргээсэн зэргийг уран бүтээлчид нь тухайн үед ярьж байжээ.
Мөн “АСА” багийнхан гэрээнийхээ биелэлтийг сайн хангаж байгаа гэх аудитын болон ТӨХ-ны дүгнэлтүүд гарсан байна.
Ингээд 2008 оны долдугаар сарын 17-ны өдөр ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор Менежментийн гэрээг дуусгавар болгож, Э.Дорж ахлагчтай удирдлагын “АСА” багт Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгээр худалджээ.
Ингэхдээ Улсын циркийн жилийн нийт орлогын 30-аас доошгүй хувийг циркийн уран бүтээлийн зардалд зориулж ажиллахыг ззрэг болгож, “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан төлбөрөө хийхийг ТӨХ зөвшөөрсөн байна.
Харин ШӨХТГ-аас 2014 оны хоёрдугаар сард “АСА” циркийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд “...Менежментийн хувьчлалыг эргэж харах шаардлагатай” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан.Тухайн үед ШӨХТГ-аас шаардлага хүргүүлж байв.
Шаардлагад “...ШӨХТГ-ын даргын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу “Аса консалтинг” ХХК /Рояал плаза/-ийн “Аса цирк” /Монголын үндэсний цирк/-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хийсэн хяналт шалгалтаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5/33 тоот дүгнэлтээр тогтоосон байна. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.7, 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгах талаар дараах арга хэмжээг авч 2014 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг шаардаж байна.
1. Циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлан авахаас өмнөх байдалд хүрсэн түвшинг бууруулахгүй байдлаар удирдан зохион байгуулж хэрэглэгчдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангаж ажиллах,
-Циркийг хувьчилж авах үед буюу 2008 оны долдугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний 1.7-т заасан тооноос цөөнгүй циркийн урлагийн ажилтан, уран бүтээлчийг байнгийн ажлын байраар хангах,
-Өөрийн орон тооны бус циркийн урлагийн уран бүтээлчдийг циркийн урлагийн бэлтгэл, сургуулилт хийх, үзүүлбэр, тоглолт хийх боломжтой байраар хангахдаа циркийн урлагийн нөхцөлд тохирсон, биелүүлж болох нөхцөлийг тавих,
- Менежментийн “АСА” багийн Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд циркийн тоглолтын тоо хэмжээг жил тутам 64-109 удаа байхаар төлөвлөсний дагуу хийж хэрэглэгч олон нийтэд хүргэх. Ингэхдээ 2014 оныг дуустал циркийн урлагийн тоглолтыг нийт 48-аас доошгүй удаа хэрэглэгч олон нийтэд хүргэсэн байх,
2. Улсын циркийн барилга байгууламж, талбайг зориулалтын дагуу ашиглах,
- Зориулалтын бусаар ашиглаж буй циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар шат дараатай арга хэмжээ авах 5 жилийн төлөвлөгөө боловсруулан ирүүлэх,
- Циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар эхний ээлжинд 2014 оны дотор циркийн барилгын тавдугаар корпусыг болон гадаа талбайн газрыг зориулалтын дагуу болгон сэргээн засварлах, тохижуулах ажлыг зохион байгуулан зориулалтын дагуу ашиглах,
Дээр дурдсан шаардлагуудын биелэлтийг 2015 оны нэгдүгээр сард багтаан гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж дүгнэх бөгөөд шаардлагын биелэлтийн явцыг мөн тухай бүрт нь шалгахыг анхаарна уу.
Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу циркийг хувьчилан худалдсан гэрээг цуцалж, төрийн өмчид буцаан авах асуудлыг эрх бүхий байгуулагад тавьж шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхаарна уу” гэж байв.
Хэсэгтээ дуулиан шуугиан болоод намдаж байв. Энэ бол бодит факт юм. Харин өнөөдөр энэ хувьчлалын талаарх асуудал дахин хөндөгдөж, циркийн урлаг, Улсын циркийн байшин барилгын асуудал ч яригдаад эхэллээ.
Мөн “...Хувьчлал хэрхэн явагдсан бэ” гэдэг асуудал ч яригдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд тухайн үед БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга байсан, хэдэн сарын өмнө тус яамны сайд болсон Л.Цэдэвсүрэнгийн зургаан жилийн өмнө хэвлэлд ярьсан “...Ажлаасаа зургаахан хоног түр хөндийрөх хооронд бидний хагас жил уншиж танилцсан тендерийн материалыг өөр хүмүүс хариуцаж аваад “АСА”-д хувьчлах эрхийг нь өгчихлөө” гэсэн үг анхаарал татаж эхлээд байна.
Хамгийн гол нь олон жилийн дараа дахин байгуулагдсан Соёлын яам энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг сайд С.Чулуун нь мэдэгдээд байна.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Dolgorsurengiin tanhai huuhduud
Одоо яах ч аргагүй болжээ. Худалдчихжээ
Энэ цирк гээч зүйлээр их дэлгэрүүлэх аваас улс оронд зальтай луйварчид олшордог. Илбэ гээч зүйлийг үзсэн хүүхэд халаасны хулгайг эрхэмлэх жишээтэй болно. Эртний Ромын эзэнт гүрэн мөхөх үед Цирк үзэхээс өөр ажилгүй хүмүүстэй болсон гэдэг. Цирк төрд хэрэггүй. Циркээр яах юм.
Энэ АН гэх модон жорлонгоос төрж Монголыг минь нурааж хурааж самарч цусалсан мангас бирд шулам сангасваа нарыг дарж устгах цаг үнэндээ болсон шүү!!
Худалдаж авсан хүмүүс буруугүй. Худалдсан төр буруутай. Иймээс улс Монгол циркчдэд шинээр цирк барьж өгөх нь зөв.
yakhiin be zoriulaltiin saikhan barilgadaa tsirkee togluulj baikh na zuvuu. Khairan barilga bid khairtai yumsan.
Энэ АН гэх модон жорлонгоос төрж Монголыг минь нурааж хурааж самарч цусалсан мангас бирд шулам сангасваа нарыг дарж устгах цаг үнэндээ болсон шүү!!
Энэ нэг гахай шиг нөхөр нөгөө цирк авсан Дагвадорж гэдэг хүн нь үү? Юу хийдэг юм Машины ченж юм уу Их л том мотортой хүн байх даа
Xaax !!!
Uul ni Sugar tergvvtei Uvurhangaihnii hiisen bvtelgvi ajil daa. Ardchilaltai holboj anhaaral sarniulah taktik yavj bna.
Bodvol Sumiyabazariin zali meh biz ee!
Xaax, muuhai yum hiijee!!!
Нарийн яривал авсан Аса биш өгсөн Сугар буруутай.
Өвөрхангайхан хуйвалдан өөр хоорондоо өгч авалцсан юм биш үү.
ХАА ХААНАА ИЧГҮҮРГҮЙ МУУХАЙ ХҮМҮҮС ЮМ ДАА. ӨГЧ Л БАЙДАГ, НӨГӨӨ ДАЛБАГАР ДАЛБАГАР ЮМНУУД НЬ ШУНАЛДАА БОЛЖ АВААД БҮХЭЛ БҮТЭН ЦИРК ЦИРКЧДИЙГ ТАЛ ДЭЭР ГАРГАЖ БАЙДАГ. УЛС ДИЙЛЭХГҮЙДЭЭ Ч БИШ ХУЙВАЛДАЖ Л ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. ЗӨНДӨӨ Л АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ИРЭЭДҮЙТЭЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ АСАР ТОМ БАЙГУУЛАМЖИЙГ ИНГЭХ Ч ГЭЖ. ДОЛГОХСҮРЭН ЗААНЫХАН БҮДҮҮЛЭГ ИЧГҮҮРГҮЙ ЮМ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ГЭЛЦДЭГ, ТЭД ЗҮГЭЭР БАЙСАН ЮМЫГ СҮЙТГЭЭД ЭРГЭЭД ЦИРКЭЭР НЬ БАЙЛГАНА ГЭЖ ИТГЭХЭД БЭРХ.
ДОЛГОХСҮРЭН ЗААНЫХАН БҮДҮҮЛЭГ ИЧГҮҮРГҮЙ ЮМ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ГЭЛЦДЭГ, ТЭД ЗҮГЭЭР БАЙСАН ЮМЫГ СҮЙТГЭЭД ЭРГЭЭД ЦИРКЭЭР НЬ БАЙЛГАНА ГЭЖ ИТГЭХЭД БЭРХ.
буцааж авах бурэн боломжтой юм байна! ах дуусээрээ хараалын бай болж амьдрах сайхан байдаг юм байхдаа энэ мудакуудад!шуналдаа хотлогдсон,ухаан муутууд тамд унадагыг багш гэгчид нь тайлбарлаж огч бай!!!!!
Ардчиллын тэр уриалаад байдаг өмч хувьчлал гэдэг чинь улсын өмчийг булаан авч хэн нэгэнд хууль бусаар зарахыг хэлдэг юм. Шизотой монголчууд ерэн онд өмч хувьчлалыг дэмжиж жагсчихаад одоо эсэргүүцэж мэдрэлтэх хэрэггүй. Хохино
1.2 terbum tugruguur tegeed avtsan um uu?
Цирк Ард гээд хүүхдийн тодотголтой бүгдийг дээрэмдсэн балиар үндэстэн.
Doliison sugar hulgaich huivaldaj ogson shuu dee!
Монголчуудын олж харсан нь циркийн барилга ардчилсан намын тагжгар З.Энхболдын тарааж үнэгүй өгсөн түмэн үйлдвэрүүд байгаа тэднийг хурааж авах цаг нь болсон.
Арьс шир гуталын оедлын уйлдвээрууд хаана ес журмаараа ажиллаж байна
Долир Сугар, донгио Долгорсүрэн гэсэн Өвөрхангайн өмд гутлын хулгайч нарын үр хүүхдүүдийн гараар үндэсний циркийн урлаг сөнөж буй бололтой. Хараал их идэхээр гэдэс дүүрч үхдэг гэж үнэн болвол ч баларчээ.
Үндэсний циркгүй болсон Монгол улсын иргэд та бүхэн тайван байцгаа. Цирк гэж хоцрогдсон юмаар үлийгээ хийх гээд байгаа юм бэ? Хая цааш нь.. Тэртэй тэргүй одоо удахгүй та нар Монгол гэж улсгүй болно оо. Зүгээр юм байвал бүгдийг нь зарж үрээд эртхэн гадагшаагааэ дүрвэж хар амиа бодоцгоо.
1.5 тэрбум төгрөгөөр зарсан гэнэ. Циркийн газрын үнэ хэдэн арван тэрбумаар яригдах байх даа. Урлагаа үнэлдэг үнэлэмж энэ дээ. Төр нөхөн олговрыг нь өгөөд циркээ авсан нь дээр дээ...
Буцааж өгөө төр түмний өмч. Долгорсүрэн шуналтны өмч бишээ. Төрөөс төрсөн тэрбумтангууд ичиж амьдар
Tsirk 2 gd bh uom.Hairan hamgiin goe kino teatraa sagsuu So d unegui egsen Zaaval avah heregtei shuu.H
Улсын циркээс гадана хүүхдийн театар гэж гоё юм байсныг Нямгаваа ч билүү нэг сагсаганасан юм авч зараад мөнгөө аваад Амеркт очоод бүгчихээ биздээ Эн мэт луйварчид хулгайчидаас ард түмний үр хүүхдийн өмчийг салган авч үр хүүхдийнхээ сайн сайны төлөө эвлэлдэн нэгдэж тэмцэх хэрэгтэй.
МАН АН-ын сүүлийн 30 жилд Монголыг дампууруулсан алхмуудын нэг тод жишээ
ENE TYNTGER PIZDAAGAAC TSIRKIIG BUTSAAJ AB ENE BAACNII TER CUMO ODOO MARTAGDCAN ENE ERON XEN YUM BEE MUU GOLOG ACA CHI MUU BAAC TER TSAGAAN TABGAN DEEREE JOPOND OCHIJ TYNTGENCEN DEER BAIX SHYY
Amerik ulsiin tuuhend 1 sonin um baidag.Mafi nar ni shuuh tsagdaataigaa suleldej diildehee bolihoor zasag ni eldev nuutslag argaar ehleed neg negeer ni, daraa ni boon boonoor ni horooj ehelsen um bilee. Ur dun ni hachin sain baisan gedeg. Manaih iim tuvshind hurchihsen baina. Urvaj bna, ulsaa taslan hudaldaj bna, zasgiinhaa uudtei ungutei unetei buhniig luivardaj bna.
Энэ цирк гээч зүйлээр их дэлгэрүүлэх аваас улс оронд зальтай луйварчид олшордог. Илбэ гээч зүйлийг үзсэн хүүхэд халаасны хулгайг эрхэмлэх жишээтэй болно. Эртний Ромын эзэнт гүрэн мөхөх үед Цирк үзэхээс өөр ажилгүй хүмүүстэй болсон гэдэг. Цирк төрд хэрэггүй. Циркээр яах юм.
Олон юм донгосч шуугиан дэгдээж байхаар зүгээр л тус байгууламжийг зориулалтаар нь ашиглаад л зохицоод яваач дээ. Хэнд хэрэгтэй гэж ингэнэ вэ?
Ямарч хууль яриад хэрэггүй шууд хурааж аваад циркчидэд өг Гадуур нь зөндөө барилга барьсан хангалттай
Социализмын үед Монгол улс нүүр бардам сайхан л цирктэЙ байсан. Одоо Монгол улс циркийн барилга ч үгүй нэг мангар бөх худалдаж аваад нурааж байгаа юм из дээ.
Нэг талаас хэт цөөнхийн төлөөлөл болохоор ийм замаар явж байна. Олонхийн нэг ашиггүй ажилладаг байгууллага бол цөөнгүй бий. Гэхдээ циркийн дотор биет бус өвүүд байгаа. Энэ биет бус өвийг юуны түрүүнд технологийн салбар, үйлдвэрийн салбартай ашиглах тухай ярих цаг болсон. Нөгөө талаас үйлдвэрийн салбарт нэвтрүүлэх боломжийн судалгаа хийх хэрэгтэй. Хүний эзэмшсэн биет бус өвийг үйлдвэрийн өвтэй холбох бүх боломж дуусаагүй байх учиртай.
Яг чин үнэнийг хэлэхэд, энэ цирк улсынх хэвээрээ байсан бол үе үе тоглолт хийдэг, бүх зардлаа улсаас дотасаар авдаг, барилга байшин нь энд тэндээсээ нурсан, ойр хавь нь ямар ч тохижилт хийгээгүй,дотор нь ороход хөлс хир,шивэр, өөх тос, хоол унд үнэртсэн, хаалга сав эвдэрсэн жүжигчидийн хэдэн өрөөтэй газар л байх байсан байх. Ийм байлгах хүсэлтэй оркууд зөндөө байгаа. Харин хэтэрхий хямд зарсан нь үнэн байна.
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төрийн болон амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг устгах үзэл санааг марксизмын үзэл санаа гэнэ. Тэгвэл амины болон хувийн өмч нь ямар ялгаатай вэ? Өөрийхөө хөдөлмөрөөр өөрийнхөө бүх хэрэгцээг 100 хувь баталгаатай хангадаг өмчийг амины өмч гэнэ. Харин бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэнэ. Жишээлбэл, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал хонинууд нь амины өмч болно. Харин хонио бусдаар маллуулж бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлжвөл 1000 хонь нь хувийн өмч болж хувирна. Агуу их К.Маркс нь амины өмчийг бус, гагцхүү чухам бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг хувийн өмчийг л устгахын чухлыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм, амины өмч болох хувьцаат компани байгуулахыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм.
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/
Даян дэлхийн хүн амын 1 хувьтай тэнцэх хамгийн баян хүмүүсийн эзэмшиж буй хөрөнгө баялгийн хэмжээ нь үлдсэн 99 хувь хүн амын хөрөнгө баялгийн нийлбэрээс давж байгаа хийгээд орлогын хуваарилалтын тэгш бус байдал, хөгжлийн орон зайн тэнцвэргүй байдал нь хүмүүсийг түгшээж байна. Дэлхий дахинаа 700 сая гаруй хүн ам туйлын ядуу нөхцөлд амь зуусан хэвээр байна. / БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин /
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
Одоогийн МАН, АН гэгч нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!
Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид Марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэн, шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү Марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна. Өөр зам энэ ертөнц дээр үгүй болой
Монгол орныг гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн коммунист нам л хөгжүүлж чадна. Хятадын ухаалаг удирдагчид коммунизмыг жинхэнэ тэгш эрх, шударга ёс, эрх чөлөө гэж үздэг бөгөөд харин Монголын усан тэнэг удирдагчид коммунизмыг хадны мангаа гэж ойлгодог.
Өнөө үед дэлхийн 8 баян хүний хувийн өмч хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүний хувийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал зах зээл бий болгодог. Өнөө үед Монголын нийт өмч хөрөнгө, мөнгөн хадгаламжийн 95 хувийг хэдхэн гэр бүл эзэмшиж, 5 хүрэхгүй хувийг 3 сая гаруй ард иргэд эзэмшиж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал, зах зээл 30-хан жилийн дотор Монголд бий болгов. Ийм нөхцөлд шударга ёс ярих нь утгагүй. Ийм нөхцөлд гагцхүү Хятад шиг нийгмийн баялагийн шударга хуваарилалтыг буюу марксист үзэл санааг л ярих хэрэгтэй. Бусад нь чалчаа үг!!!
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
Зөв буруу ч байсан Монгол улс цирктэй байх ёстой. Наадхаа өгөхгүй юм бол хотын захад шинэ цирк барьж өг, мөнгө нь багтаж ядсан шуналтай муу хар хогнууд.
ARD kino teatriig Sosorbaramaas avch huuhdiin kino teatr bolgoyo
ӨЛӨН ӨССӨН ДОЛГОРСҮРЭНГИЙН ШУНАЛТАЙ ХӨВГҮҮДИЙГ ЯАЯ ДАА СДАА НАС АХИАД БҮР ХЭНХЭГ БОЛНО ДО
Заа нээх сүртэй юмаа,цирк гэж хоцрогдсон юм хэн үздэг юм