Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.02.22-25-ны өдрүүдэд нийт 513 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 6 хүн нас баржээ. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослоос дурдвал:
-Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч баг /аймгийн төвөөс хойш 109 км/ асфальтан замд 2021.02.24-ны шөнийн 00:50 цагийн орчимд Grand Bird маркийн автобус, LGMG маркийн механизм, Toyota Crown маркийн автомашинууд мөргөлдөж, зорчигч хоёр хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн,
-Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021.02.24-ны шөнийн 03:45 цагийн орчимд зорчигч мотоциклоос унаж амиа алдсан
-Хэнтий аймгийн Дархан сумын 2 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд 2021.02.24-ны өдрийн 16:00 цагийн орчимд Lifan маркийн улсын дугааргүй мотоциклтой онхолдож, жолооч амиа алдсан
-Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвөөс зүүн хойш 135 км/ шороон замд 2021.02.24-ны өдрийн 18:50 цагийн орчим Daihatsu Terios маркийн автомашин огцом өгсүүр газар хүч алдуулснаас ухарч, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс онхолдож, жолооч амиа алдсан
-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 3-р багийн нутаг дэвсгэр /сумын төвөөс баруун урагш 12км/ шороон замд 2021.02.26-ны шөнийн 02:00 цагийн орчимд мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн ами алдсан хэргийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчид гудамж, замд хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 135, орон нутагт 88 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн болон гэрэлтүүлэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.
Сэтгэгдэл0
Хүн олноороо амиа алдаад байхад огцрохгүй харин даарсан эм хүний бөгснөөс болж дарга сайд нар огцроод байдаг нь ямар учиртай юм бэ? МАН-ын сайд дарга нарт эрдэнэт монгол хүний амь нас чухал биш даарсан эм хүний бөгс яагаад чухал зүйлд тооцогддог юм бэ? Үүнийг тайлбарлаж өгнө үү..
Чамд тайлбарлаад чи юу ч ойлгохгүй. Чи хаанаас ч юм огцрох гэдэг ганц үг тогтоогоод тэрнийгээ хэрээ гуаглах шиг давтаад сууж байдаг амьтан байна. Бүх хүний амь эмэгтэй хүний бөгснөөс эхтэй гэж чамд хэлвэл чи ойлгож юу магад.Би цэцэгнээс төрсөн гэж солиоров доо.
Vheh eostoi hvn vhej bga yum harin stoohon bna
согтуугаар жолоо барьсан тэнэг малуудыг насаар нь жолоо барих эрхийг хасаж духан дээр нь "жолооны эрхгүй" гэж сийлээд асар өндөр торгууль ногдуулаачээ. Үүнийг хуульчил. согтуу жолоо барина гэдэг бол хутга бариад хүн ална гэж дайрч байгаатай агаар нэг шүү.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг байж боломгүй зүйл. Тийм учраас согтуу жолооч нарын нэр хаяг, царай зүстэй нь олон нийтэд мэдээллийн хэрэгслээр танилцуулах хэрэгтэй. Энийг яагаад хийхгүй байгаа юм болоо
Зам тээврийн осол ихэвчлэн шороо нь зам дээр болох юмаа.
Хятад мотоциклоо өвөл унахгүй байх хэрэгтэй.3 хүн мотоциклоос унаж талийжээ..
Ene medeeg unshihaar Delnlhiin 2 r dainii medee sonsch bgaa um shig sanagdah um.Arai l bnaa. Arga hemjeegee sain avaavhee. Oron nutgiin zamiin tsagdaa nariigaa sain ajilluulaachee!!! Sumiin heden zamiin tsagdaa nariig hoorond ni soliood 1-2 sar ajilluulaad uzeech. Tegehgui bol sumiin zamiin tsagdaa ni bugdentei ni tanil hamaatan bolohoor shaardlaga tabij chaddaggui bh.Uur sumand tomilood 1-2 sar ajillahdaa torguuliin munguur ni tomiloltiin zardliig garguulaad avahgui yu? Oron nutgiin zamd yavj bhad zam tas ezgui l bdg sh dee?!!!