sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Гадаад хэргийн яам тус улсад зорчихыг хориглосон Америкийн албан тушаалтнуудын жагсаалтыг нийтэлжээ.
Жагсаалтад АНУ-ын Ерөнхий прокурор Мэррик Гарланд, Холбооны хорих ангийн товчооны дарга Майкл Карвахаль, Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркос, АНУ-ын Ерөнхийлөгчийн дотоодын бодлогын асуудал хариуцсан зөвлөх Сьюзан Райс, Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Рэй, Үндэсний тагнуулын газрын дарга Эврил Хейнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлах хариуцсан туслах асан, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах асан Жон Болтон, Тагнуулын төв газрын дарга асан Роберт Вулси нарыг оруулжээ. Эдгээр хүмүүс ОХУ-ын эсрэг чиглэсэн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцсон учир ийм арга хэмжээ авсан байна.
 
 
 
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас тайлбарласнаар, энэ нь тус улсын албан тушаалтнуудын эсрэг гуравдугаар сарын 2-нд АНУ-аас тавьсан хориг арга хэмжээний хариуд гаргасан шийдвэр аж.
 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг