МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний “гамма” хувилбараар халдварласан хүмүүс вакциндаа хамрагдаагүй байсан тухай “Вектор” шинжлэх ухааны төв пүрэв гарагт мэдэгджээ.
“ОХУ-д генетикийн шинжилгээний хүрээнд илэрсэн тохиолдлууд дан шинжтэй байна. “Гамма” хувилбараар халдварласан хүмүүсийн хувьд бүгд анх удаа коронавирусээр халдварласан хүмүүс байжээ. Өвчтөнүүд вакциндаа хамрагдаагүй байсан аж” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
“Гамма” хувилбар бусад хувилбараасаа илүү хүндээр илэрдэг гэх нотолгоо одоогоор байхгүй гэдгийг “Вектор” төв мөн цохон тэмдэглэв.
“Дельта” хувилбар “гамма” хувилбарыг түрэн орж ирж буй дэлхий нийтийн чиг хандлагаас харахад ОХУ-д “дельта” хувилбарын давамгайлах чанар нь “гамма” тархах боломжид саад болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
“VOC” ангилалд багтсан 4 хувилбар дэлхий дахинаа тархсаар буйд ДЭМБ санаа зовниж байна. Их Британид 2020 оны 9 дүгээр сард анх бүртгэгдсэн “альфа” хувилбар 180 оронд тархаад байгаа бол Энэтхэгт анх илэрсэн “дельта” хувилбар 124 улсад, ӨАБНУ-д илэрсэн “бета” хувилбар 130 улс, Бразилд илэрсэн “гамма” хувилбараар халдварласан тохиолдол 85 улсад тус бүр бүртгэгдээд байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ бүсгүй дандаа буруу ойлгож хэрэггүй мэдээлэл тавих юмаа. Вакцин хийлгээгүй хүмүүс гамма штаммын халдварт өртсөн тухай мэдээллийг ингэж гуйвуулдаг байшдээ
Альфа, бетта, гамма гээд бүгд л цогцоороо байгаа. Вакциныг нэг дор бүх векторуудад зориулж хийж чадахгүй байгаад хамаг учир нь байгаа юм.
Манайд дандаа вакцин хийлгэх хучирхийлэл яваад бн. Мэдээ нь бугд ийм, улс тержсен, зевхен нэг талын!!!