sonin.mn
7 сарын 25-ны өдөр ЮНЕСКО-гийн 44- дэхь удаагийн Дэлхийн өвийн хорооны хуралдаанаар БНХАУ-ын дэвшүүлсэн “Чюаньжөү: Сүн, Юань гүрний үеийн Хятад улсын дэлхийн далай тэнгисийн худалдааны төв ”-ийг “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгэлээ. Ингэснээр Хятад улсын дэлхийн өв нийт 56 болж буй аж.
 
"Чюаньжөү: Сүн, Юань гүрний үеийн Хятад улсын дэлхийн далай тэнгисийн худалдааны төв" -д хамрагдсан 22 өв нь нийгмийн бүтэц, засаг захиргааны тогтолцоо, зам харилцаа, үйлдвэрлэл болон худалдааны соёлын хүчин зүйлүүдийг багтааж, 10—14-р зууны үеийн Чюаньжөүгийн хөгжил цэцэглэлийг буй болгосон. Чюаньжөү нь Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн худалдааны сүлжээний тэнгис дэхь холбоос нь болж, Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн эдийн засаг соёлын хөгжилд асар үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзжээ.
 
Г.Бямба