Баянгол дүүргийн ИТХ-аас иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн 20-р хорооны нутагт байрлах “Хархорин” худалдааны төвийн орчимд 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тусгай арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд "Эрин" хороолол руу орох явган хүний зам дагуу, зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж буй иргэдэд хууль сурталчлан тайлбарлан сануулж, бөөгнөрөл үүсгэсэн иргэдийг тараан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Цаашид энэ цэгт байнгын явуулын пост байршуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллах аж.
Сэтгэгдэл0
Гар дээрээс наймаа хийж буйг цэгцлэх нь зөв. Харин ажилын байраа нэмэгдүүлээч ээ
Хааж хориглох юмандаа мөн ч гаргууд шүү. Ядуучуудын зах ажиллаа гэж үү. Дэг журам, эмх цэгцтэй болгохоо бодохгүй дандаа л хөөж тууж байх юм. Түүнийгээ нэг их ажил хийсэн гээд л хөөрөх юм.
Zuv shdee.xaraxad gutarmaar bdg shd.yu ch xamaagui zarax gj zogsoj bxaar ajil olj xiix xeregtei
Бохир заваан газрыг цэгцлэх нь зөв энд амьдардаг нийт иргэдийн эрх ашиг ноцтойгоор олон жил зөрчигдсөн ийи бүдүүлэг бохир. Заваан газраас болж хүүхэд багачуудын эрүүл мэнд соёл боловсрол ноцтой хохирч байгааг зөв ойлгох хэрэгтэй