Бараг 400 000 орчим тээврийн хэрэгслэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ?
*НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД:
1. Нийтийн тээврийн автобусууд нь маш бохир заваан. Аятайхан хувцаслаад автобусаар явах хэцүү. Хот хоорондын тээврийн автобусууд нь арай гайгүй юм билээ
2. Нийтийн тээврийн автобусууд нь маш хуучин. Мэнгэр ѳвчтэй хѳгшин хүн шиг хяхтнаж чахраад, саа ѳвчтэй хүн шиг салганаж түгчээд явахчаа аядана
3. Жолооч нар нь галзуу ѳвчтэй юм шиг давхилдана. Гэнэт гэнэт тоормозлоод, автобусууд хоорондоо уралдаад, зорчигч нараа уралдуулж гүйлгээд, хаана ч хамаагүй шахаж зогсоод. Их мѳнгѳ олох гэж уралддаг байсан микронуудын жолооч нар автобусанд шилжсэн мэт
4. Автобусууд хаана явааг апплейкэшнээр харж тооцоолж болдог сайн талтай ч зарим автобусууд нэг талдаа гараад нѳгѳѳ талдаа хүлээлгэх нь элбэг. Ихэнх автобусууд нь цувж бус уралдаж явдаг
5. Ѳѳ тэгээд автобусууд дотор хүмүүс гар утсаа спикер дээр нь тавьчихаад чанга чангаар ярина, согтуу хүмүүс суудал тээглээд унтана, эсвэл зорчигч нарт агсам тавина, хэцүү ш дээ
*ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?
1. Нийтийн тээврийн автобусуудаа шинэчил ээ. Зѳѳлѳн явдалтай, цэвэрхэн тохилог, шинэ автобусуудаар хүмүүс дуртай үйлчлүүлнэ. “Парк шинэчлэл” нэрээр шинэ автобусны үнээр хуучин муу автобус импортолж мѳнгѳ завшихаа зогсоо, эрх мэдэлтнүүд ээ
2. Нийтийн тээврийн автобусны жолооч нараа шинээр сургаж ѳндѳр зэрэглэлд бэлтгэх шаардлагатай байна. Хүмүүст үйлчилж, хүний амь нас хариуцаж яваа гэдгээр нь ѳндѳр шаардлага тавьж бас ѳндѳр цалин олгох ёстой. Жолоодох ур чадвар, харилцааны соёл, хариуцлага хүлээх чанар хамгаас чухал
3. Нийтийн тээврийн автобусууд яг тодорхой цаг хугацаанд жигд хурдаар, цувж явах ёстой. Зорчигч суулгачихаад уралдаж тэднийг эрсдэлд оруулах эрх хэнд ч байхгүй.
4. Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслэл зорчих болсон нь сайн шийдвэр мѳн боловч автобусны буудал шахаж зогсдог, автобусны урдуур зүтгэж дайрдаг машинууд байсаар байна. Ийм машинуудыг улсын буртгэлийн дугаараар нь Тээврийн цагдаагийн газарт мэдэгдэж арга хэмжээ авахуулах эрх үүргийг жолооч нарт нь олгож болно. Таксины зогсоолуудыг ѳѳр газарт олноор байгуулж зорчигч нарт сонгох боломж олгох хэрэгтэй юм
5. Зорчигч бид нар ч ѳѳрсдѳѳ соёлтой байж, бие биедээ зѳв шаардлага тавьж ѳѳрсдийн эрхээ хамгаалж баймаар. Согтуу зорчигч нарыг цагдаа нь хариуцаж, иргэд хувийн амьдрал болон асуудлаа бусдад тайлагнаж, эсвэл хамтдаа стресстээд баймааргүй байна. Зорчигчидын соёл уг нь хамгаас чухал юм шүү дээ
*ѲѲР БУСАД АСУУДЛУУД:
-Нийтийн тээврийн автобуснуудын явалтыг урт ба богино байдлаар зохицуулж эргэлтийг сайжруулбал зүгээр.
-Такси үйлчилгээний стандартыг шинэчилж, үйлчилгээний соёлыг нэвтрүүлж буй “UB Cab” компаны үйл ажиллагааг дэмжиж түгээн дэлгэрүүлбэл зүгээр мэт
-Бүх тээврийн хэрэгслэлүүд замын хѳдѳлгѳѳний соёлд суралцаж, ядаж л цагаан шугам давж давхилдмааргүй байна. 3 эгнээ замаар 4 үүлээ давхих, хамраа шургуулсан бол зүтгэж орох, 2 р эгнээнээс дураараа гэнэт эргэх, нэг машинд зай тавьж ѳгѳхѳд тав арвуулаа зүтгэж дайрах үзэгдэл Монголоос ѳѳр газар олон байхгүй байхаа. Бие даасан Тээврийн Цагдаагийн Газар юу хийдгийг би лав ойлгодоггүй
-Хот дотроо авто машины зогсоол байгуулаагүй, тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй атлаа дүрэм зѳрчсѳн гэх шалтгаанаар машин хурааж ачдагийг болимоор юм. Авто машинуудад шаардлага тавих бол Хотын захиргаа үүргээ биелүүлж зогсоолын асуудлаа шийдэх ёстой
-Хотын тѳв хэсгийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор албан байгууллагууд ажиллагсаддаа автобусны билет олгож, автобусаар ажилдаа ирж буцахыг дэмжиж болно. Эс тэгвэл байгууллагын гаднах зогсоолууд үйлчлүүлэгчидийн бус ажилтнуудын машинаар дүүрээд байна
…”Хийхийг хүссэн хүнд арга нь олдож, хийх дургүй хүнд шалтаг нь олдоно” гэдгээр асуудал шийдэх шаардлагатай болохоор том тѳсѳл ярьж “мѳнгѳ унагах” талаар боддогоо болимоор байна дарга нар аа. Асуудал дахь ѳвчлѳлийн шалтгаанаа эхэлж болж түүнээ илааршуулж байвал дараа дараагийн дэвшилтэт том тѳслүүдийг хэрэгжүүлэхэд илүү амар хялбар байх болно. Нийтийн тээврийн үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчидийн соёл бий болгож байж бид түгжрэлийг бууруулж, хаа хаанаа бухимдах шалтгаан багасна.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
УБ-ын хамгийн чухал асуудал бол нийтийн тээврээ яаралтай шинэчлэх, дэлхийн жишигт хүргэх
Автобусны жолооч нар гол төлөв хөдөө трактор барьж явсан оркууд болсон болохоор дэндүү соёлгүй бүдүүлэг байдалтай болчихсон. Эд соёлжоод хүн шиг болтол зай ч байна, лай ч байна. Ядаж жолооны ард утсаа маажаад байдаг. Аминдаа нээх баян мундаг гар утастай хүн болж харагдаж байгаа царай нь.
яг үнэн, суудлын бүрээсээ өчнөөн сар угаахгүй балиар бохир, ямар гараар угаах биш, энэ зэргийн юмаа сэтгээд хийж чадахгүй хүмүүсээ солиоч ээ, буудал болгон дээр 2-3 хүүхэн юу хийдэг ч юм, хэдэн он бэ
Бенз, Волво, Япон сайн автобус аваарай. Хятад автобус огт болохгүй шүү. Ав авсан хүн хаях болвоо.
Орос Белорус автус уламжлалаараа ав гэж сургахаа та мартчихаж.Зах зээлд халаас бүгдийг шийддэг юм.
Бид 1990 онд маш буруу сонголт хийсэн шиг санагдахгүй байна уу. Ардчиллыг дүр эсгэсэн хуурамч юмаар солиод,хүний эрхийг дур зоргын гудамжны ёс зүйгээр орлуулснаас өнөөдөр иргэний хариуцлага, үүргийн ойлголт байхгүй боллоо. Ардчиллыг хэт туйлшруулж нугалаа болгосноос одоо дүрмээр амьдрах гэдэг ойлголт бараг л үгүй болчихоод байна. Сая өөрсдийгөө нийгмийг тэргүүлэгч шинэ сэтгэгчид гэх нь холгүй байгаа хэсэг хар тамхичид,ЛГБТ иргэд нийлж Но Наадам гэсэн жагсаал хийлээ. батүүл хотын дарга болоод зөвшөөрөлгүй жагсаал хийхийг хориглосон.Саяхан Ковидын үеийн хууль гарч олноор жагсах цуглахыг хориглосон. Гэтэл тэр этгээдүүд бүх хууль дүрмийг зөрчлөө. Энэ юу болж байна. Нийтийн тээвэрт огт суудаггүй галбадрах мэт нь нийтийн тээврийг мэддэг хүн шиг мэдэмхийрч бичих бол энэ тэнэгрэлийн нэг илрэл юм. Нийтийн тээврийн тухай бичих гэж байгаа бол түүгээр зорчоод асуудлыг олон талаас нь судлаад бичих ёстой. Асуудлаа мэдэхгүй байж битгий мэдэмхийрч бай.
garchig buruu ba. chiheldedehgui hun baga, teged elbeg bol durtai ba
duu changa tavichaad l davchiaad baidag , buuya gedgiig sonsdoggui. Ugaasaa duu schuugian ichtei baichad avtobusand dotor radio changa tavidagaa bolich cheregtei. Duundaa yarch yvaad osol gargaval yaana !!!. Ug n chariuuchlagal tsag ymagt anchaarach estoi. Ich buduuleg ug cheldeg zarim jolooch nar!, bas sandaliin zoolovch n buur schigdeed uuchgui bolson baidag, dotorch ariuun cheveriig saijruulaachee. Bi bol baingiin uilchluulegch. Za tegeed bugded n ajliin amjilt chusei.
Niitiin teevriin uilchilgee zever tuhtai soyoltoi baival hun bolgon yu gej mashin unaad naihav de!
changa yarigchaar buudal zarlah,jiremsen,undur nastai,hugjiliin berhsheeltei,nyalh huuhedtei hund suudal tavij uguhiig huseh, urduuraa suuj hoiguuraa buuhiig sanuulah,ovor ihtei tom achaa oruulahgui baih geed mash ih ajil baih um daa.
Нүд ирэмхий зуур үзэгдээд алга болсон 2 давхар автобус хаана байна вэ Таагарай монголын ард түмэээээн
Автобусаа ямар ч түгжрэлгүй явуулаад үзэх хэрэгтэй. тэгвэл хүмүүс машинаа тавиад автобусаар явж эхэлнэ. Тэгээд янз бүрийн хөнгөлөлтүүдээ болих хэрэгтэй. Автобусаар зорчих үнээ бага болгоод хүн суусан л бол заавал мөнгө төлдөг болгох шаардлагатай. Хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ нэртэй хууль гаргасан ч болно шүү дээ.
Энэ Галбадрах гэж хүн үнэн мөнийг л бичсэн байна. Би автобусаар байнга явдаг. Яг л тийм байдаг. Жолооч нь тамхи татаж, хоолой хорстол утдаг, хөгжим чанга тавьдаг, авгай, хүүхнүүд утсаар удтал, залхтал чалчдаг, хүнийг түлхэж, мөргөж, базаж, шүргэдэг, хөл гишгэдэг. Хоёр хүн суух сандал дээр суухдаа хөлөө ичгүүргүй алцайж суучихаад нөгөө хүн рүүгээ өвдөг, гуяараа наалддаг. Автобусаа дэнхэлзтэл, сэгсгэнэж давхидаг, бууж амжаагүй шахуу байхад хаалгаараа хавчиж хаадаг, муухан өмд л өмсөхгүй бол суудал нь дандаа заваан голдуу, бас хар утаа нь цонхоор нь орж ирж хоолой хорсгоно гм олон зовлон бий ш дээ. Жирийн иргэн би таксидаж чадах биш, автобусаа л барааддаг.
Нийтийн тээвэрт Мерседес Сканиа Волво гээд баруунд үйлдвэрлэгдсэн автобусыг оруулж ирэх хэрэгтэй. Тэр автобуснууд хүнд зориулагдсан автобуснууд. Хятад солонгосын заваан үнэртэй юмнуудад хүн суух аргагүй. Барууны автобус тэргэнцэртэй хүн орох суух зориулалттай суудал бүрийн хажууд хонх байдаг. Суух зорчигч дугаараа хараад гар өргөөд сууна буух корчигч хонхоо дараад бууна. Тэгэхээр автобусны дэмий зогсолт байхгүй болж хөдөлгөөн ч саадгүй явдаг юм. Дотроосоо буух дохио өгөөгүй юмуу гаднаас суух зорчигч гар өргөөгүй тохиолдолд автобус зогсох шаардлагагүй болж байгаа юм. Энэ нь хөдөлгөөнд саад болохгүйгээс гадна элэгдэл бага болох түлшний зарцуулалт хэмнэх олон сайн талтай. Монголын нийтийн тээвэр гэж үнэн алиа юм байдаг. Огт хөгжөөгүй нөгөө микронд алалцдаг үе шигээ хэвээрээ том автобусууд л хоорондоо бие биенээ дайрчих шахаад алалцаад байна шүү. Гадны улсуудаас туршлага судална гэж явсан малан дуракууд нь төсвийн мөнгөөр тансаглаж яваад ногоортол архидаж хүүхэндэж яваад ирдэг
Notilgoo bii yu
Буриадууд та нар Оросууд шигээ Азийг доорд үзээд инээд хүрэгчихдэг юм.
Чи хэтрүүлээд байна Автобусандаа биш хүндээ байдаг юм соёл хөгжил ярихгээд байгаа бол
Хотын дарга шинэ автобус авна гэсэн газан автобус аваасай. Дизель автобус агаар бохирдуулж хэцүү байна.
Цахилгааныг авсан таны таалалд тааруулж
тэзү-г ингэж хийх нь зүйтэй
Зүгээр санал хураагаад автомашинийг хорьчихмоор бн аа. Их тойргоос дотогш орж ирүүлэхгүй бол түгжээ үүсэхгүй
Ядуу сэтгэдэг мал тавиу сэтгэ. Монголчууд тааваараа явах ёстой тэр боломжийг нь хангах нь тэдний үүрэг дээдэс гэх
Гуйлгачин орны чадваргүй иргэд байж өндөр хөгжилтэй орны үйлчилгээ нэхээд байх юм.Ядаж өөрсдөө юу бүтээж байгаагаа бодоод үзээч.Газрын баялагаа ухаж л амьдарч байж.
Тэр цахилгаан автобус их зүгээр сайхан шүү. Зөөлөн явдалтай, дуу шуу байхгүй. Эхний энгийн асуудал бол автобуснууд зогсоолын кармандаа орж зогсдог болох, гэнэт хааз торомз гишгэхээ болих, чанга дуутай сигналаа солих хэрэгтэй бн
Чехсловакын карос гэж маш том зайтай, тохилог зөөлөв автобус байж билээ. Хаалга нь гадагш дэлгэгдэж онгойдог. Тэр автобусыг судлаасай төр засаг
Устөрөгчийн цахилгаан станц япончууд барьж өгнө гэсэн . Автобус нь яаг устөрөгчөөр ажилдаг
Ян..н авах гэж байгаа юм шиг солиорох нь шив дээ. 1990 онд монголын эдийн засгийн суурь болсон аж үйлдвэрийн салбарыг сүйрүүлэх өмч хувьчлал нэртэй хорлон сүйтгэх ажиллагаа болсон. Өөрсдөө юу ч хийж чадахгүй болсон болохоор одоо зөвхөн гуйж хэрэглэх болно. Хордон сүйтгэгч АН г бүрмөсөн устга. Цаашдаа хэрээ мэдэж донгосч бай.
Гол асуудал бол монголчуудыг хувийн машинд нь дургүй болтол нь шахах хэрэгтэй. УБ-т хувийн машинтай байгаад утга алга гэтэл нь элдвээр шахаж дарамтлах хэрэгтэй. Хуучин муу машиныг шууд шах. Элдэв шалгуур тавь, замын хураамж ав. Бүтэн 1-2 жил дугаар өгөхгүй бай!
Өөрөөр харж чаддаггүй ээ эргүү малаа
Жижиг дарга нарт автобусаа аятайхан болгооч гэж гуйна. Том дарга нарт сонгуулийнхаа монопол сурталчилгааг болиочээ, бүгдээрээ эрх тэгш өрсөлдөх ёстой гэж гуйна. Дарга нэртэй бааснуудыг гуйсаар залхаж байгаа шүү ард түмэн.
Цагийн юм цагтаа хожим нь шинэчилж чадахгүй болчихно
Монголчууд цөөхөн бид яагаад түм буман хүнтэй хотуудын шахах хорих аргандаа орох ёстой гэж Машинтай байх нь энгийн зүйл харин замаа л аятайхан шийдчих энэ толгойд байгаа малууд Оросын төмөр замыг гаргаад тэр трассаар нь хурдны зам нэвт тавьчих хоншоортой дарга алга уу Нэмээд доогууо нь тэр метро ч биш орчин үеийн жижиг доогуурч дээгүүр ч шилжээд явчихдаг вагонт тээвэртэй хонгил хийчихээд тэрнийгээ дагаад хөгжүүлэхэд энэ дороо эргэлдсэн том мултарсан дарганцарууд цаашаадаа новш гэж Чаддаг сэтгэдэг хэдэн гарууд нийлэхэд хийчих л ажил. Харин тамын тогооны орк зан гаргаад байлгүй бүх нийтээрээ дэмжээд приус гэлтгүй машинаа чөлөөтэй унацгаая малуудаа. Эцэст нь хэлэхэд приус гэдэг машин чинь алдартай сайн машиншүү дэлхийд манай оркууд л эдлэх гэж баллаад байгаа болохоос
Mшn unegui bolgo, 3-5 jil. Tegvel mashin unah shaardlagagui bolno hot dotor.
mash zuv sanaa baina demjij baina