sonin.mn
БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах Орны Усан ашиглалтын газрын гаргасан мэдээллээс үзвэл, усны экологийг тэнцвэртэй байлгах зорилгоор сүүлийн жилүүдэд ӨвөрМонгол гүний усыг хэт их ашигласан 33  бүсэд тусгайлсан бодлого авч хэрэгжүүлэн, газар доорх гүний усыг татсан хэмжээг 590 сая шоо метрээр бууруулжээ.
 
Одоогийн байдлаар эдгээр бүсээс дахин ус авахгүй байлгах, хувь хүний гаргасан худгийг хаах, усанд хэмнэлттэй төхөөрөмж ашиглах зэрэг нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
 
Ингэснээр 30 газрын газар доорх гүний усны түвшин нь ашигласан хэмжээтэйгээ харьцангуй тэнцвэртэй болсон ба гүний усыг их хэмжээгээр ашиглаж байсан 3 газар нь уг үзүүлэлтээ 60 хувиар бууруулах зорилтдоо хүрчээ. Дээрх 3 газар нь 2025 он гэхэд усны түвшин болон ашигласан хэмжээг тэнцвэртэй болгох зорилготой гэнэ.
 
Г.Бямба