sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 21 /CNBC/. Дүрс бичлэг бүтээгч хиймэл оюун ухааны шинэ загвар болох “Veo 3”-ыг "Google" корпорац танилцууллаа. Үүний тусламжтайгаар дүрс бичлэг төдийгүй түүнд зориулсан бүх дуу авиа, яриа, хөгжим зэргийг давхар бүтээх боломжтой.


"Veo 3 нь таны бүтээлд дууны эффект, орчны чимээ төдийгүй яриа нэмэх боломжийг олгоно" хэмээн "Google" корпорацын хиймэл оюуны технологийн салбар болох “Google DeepMind”-ийн цахим хуудсанд мэдээлжээ.


Одоогоор шинэ хэрэгслийг зөвхөн Америкийн хэрэглэгчид ашиглах боломжтой байна. Энэ загварыг зөвхөн сонирхогчид төдийгүй мэргэжлийн кино бүтээгчид ч идэвхтэй ашиглах төлөвтэй байна. “Veo 3” нь “OpenAI” компанийн дүрс бичлэг бүтээдэг “Sora” загвартай өрсөлдөж байгаа бөгөөд дуу чимээ нэмэх боломж нь Google-ийн загварын хамгийн гол давуу тал юм.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг