sonin.mn



УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Монгол Улсын Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүйдээ бэлэглэсэн бэлэгтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 


Энэ үеэрээ тэрбээр: "Энэ асуудлын тухайд гэвэл Ерөнхий сайдын 20 нас хүрсэн хүүгийн найз охиндоо бэлэг сэлт өгсөн асуудал яригдаж байгаа юм байна лээ. Тэр үүднээсээ хэзээ тийм асуудал болсон юм, яг тийм бэлэг өгсөн юмуу, ямар орлогоос тэр хүү өгсөн юм гэдэг асуудал яригдах ёстой байх. Миний бодлоор тухайн насанд хүрсэн хүү энэ бэлгийг өгөхдөө аав ээж, ах дүү хамаатан садан, эсвэл койноос олсон орлогоороо ч өгсөн байж магадгүй. Юу ч байж болно. 


Энэ үүднээсээ тэр нотолгоог нь мэдэхгүй байж УИХ-ын зарим гишүүд болон зарим хүмүүс элдэв янзын мэдэгдэл хийх нь буруу гэж бодож байна. 


Тэр утгаараа энд би хэн нэгнийг өмөөрөх гэсэнгүй. Харин зүгээр аливаа асуудалд хандахдаа ул суурьтай хандах хэрэгтэй гэмээр байна. Мөн энд нэг зүйлийг онцолж хэлэхэд аливаа улс төрчидтэй холбоотой асуудал дээр үр хүүхэд рүү ингэж орно гэдэг бол улс төрийн маш бохир технологи шүү гэдгийг хэлэхийг хүсч байна” гэв.  




Ж.Эгшиг