
Бидний өвөг дээдэс мэдвэл зохихуйн 25 эрдэм, уламжлал зохихуйн 35 эрдэм. Хаан 73 суу ухаан, Хатан 73 суу ухаан, 950 сэхээрэл, гэрийн онол, моны онол, уялгын онолд боловсрон гэгээрч 1000 хүнсч мал аж ахуйг, 1000 мэргэжилээр бий болгож, амьдралыг амьдрахуйгаар эрхшээж явсандаа тийм аугаа болж хүчирхэгжин дэлхийг засаглаж явжээ. Хүчирхэг хөх өвгөдийн удам болох Монгол түмэн бид өвгөдийнхөө суу ухаанд суралцаж хөх амин чанараа сэргээх цаг ирээд байна. Иймээс манай танхимаас Монгол суу ухааны мэдвэл зохихуйн 25 эрдэм ухаанд багтдаг Монгол хүн болохуйн есөн эрдмийг та бүхэндээ хүргэж байна.
Монгол хүний есөн эрдэм
Элбэрэл, Энэрэнгүй, Хайр гурав нийлээд Хүнлэг чанар.
Шударга, Бат журам, Ёс төгс гурав нийлээд Үнэн чанар
"Чин, Чу, Хажир". Цэвэр ичимттий, Уужим талбиун, Эвийг эрхэмлэх гурав нийлээд Ноён нуруутэй чанар.
Элбэрэл: Элбэрэл гэдэг бол асрал, асрамж, асаргаа. Тэгэхээр элбэрэлийг эрдэм ухаанд суралцаж, боловсорно гэдэг бол бусдыг асрах, асран тэтгэх, асран дэмжих чадвар, сурцыг олж авах явдал юм.
Энэрэнгүй: Энэрэнгүй гэдэг нь өрөвч зөөлөн байдал. Тэгвэл энэрэнгүйн эрдэм ухаанд суралцаж, боловсроно гэдэг бол бусдыг өрөвдөх, өрөвдөн ойлгоход, өрөвдөн хамгаалахад суралцах явдал юм.
Хайр: Хайр гэдэг бол хамааран хариуцалт, халамж, тус дэм. Иймээс хайрлах эрдэм ухаанд суралцаж, боловсорно гэдэг бол бусдыг дээр доор, сайн муу, гэх ялгал үгүй хамааран хариуцаж, халамжлах, туслах, дэмжих тэтгэхэд суралцах явдал юм.
Энэ элбэрэл, энэрэнгүй, хайр гурав бол монгол хүний хүнлэг чанарыг илэрхийлдэг. Гадна дотныхон монголд ирээд энэ монголчууд гэж жигтэйхэн хүнлэг, хүндлэнгүй хүмүүс юм аа гэдэг. Гэтэл монголчуудынх нь хүнлэг чанар аль хэдийнээ алдагдчихсан. Аль хэдийнээ байхгүй болчихсон. Яг харийнхан шиг байхгүй болчихсон, нүүдлийнхэн шиг алга болчихсон.
Нөгөө нүүж ирж байгаа айлын өөдөөс идээ, цай, тавгаа бариад очдог тэр сайхан хүнлэг чанар байхгүй болчихсон, нөгөө өвдсөн, зовсон ядарсанг ялгалгүй хүнлэг чанар байхгүй болчихсон, нөгөө алдсан, оносон буруудсан зөвдсөнийг бүхнийг түшээд авмаар тэр хүнлэг энэрэнгүй чанар байхгүй болчихсон. Зүгээр л уралдаад л байна, өрсөлдөөд л байна.
Монголчуудын хүн чанар, хүнлэг чанар ийм багассан байхад тэд нар тэгж шагшраад байна гэдэг чинь бид нар ямар их хүнлэг энэрэнгүй ямар өндөр байгаа вэ гэж. Бусад ард түмэнд хүнлэг чанар байхгүй дээ биш. Нөгөө Т.Үйтүмэний хэлдэг шиг илүү илүү байсан, энүүгээрээ монгол хүн ялгардаг байсан, цоройдог байсан, цойлдог байсан. Энийг цоо мэргэн гарах оюун гэдэг байсан.
Бат журам: Бат журам гэдэг бол үнэнч, итгэлтэй, тогтвортой, тэнцвэртэй байх чадвар буюу хардалт, урвалт, шарвалтаас ангид байх чадвар. Өөрөөр хэлбэл, хэлсэн ярьсандаа хүрдэг, ярьсан тохирсондоо хүрдэг, товлосон тохирсондоо хүрдэг, амласан тангарагласандаа хүрдэг, андгай тангарагтаа хүрдэг чанар, чадвар юм. Тиймээс бат журмын эрдэм ухааныг эзэмшинэ гэдэг нь аливаа зөвч, чигч, үнэн зүйл болон үзэл, итгэл, зам мөрөөс тийм ч амар хялбар хазайж гуйвдаггүй тогтвортой байдал, аливаа зүйлд ухвар мөчид бодлоор болон сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй тэнцвэртэй байдалд суралцах юм. Энгийн хэлбэл яг л байдаг, яс л байдаг, чанар, чадвар билээ.
Шударга: Шударга байна гэдэг бол зөвч, чигч, үнэнийг эрхэмлэгч байдал. Өөрөөр хэлбэл буруугаас зөвийг ялгах, муугаас сайныг ялгах, муухайгаас сайхныг ялгах, болохгүйгээс болохыг ялгах, худлаагаас үнэнийг ялгах, баримтлах чадвар. Иймд шударга байх эрдэм ухаанд суралцаж, боловсорно гэдэг нь зөвч, чигч бөгөөд үнэнийг амьдралаас олж харж, түүнийг зөв тогтоох, тодорхойлох, ухаарч ойлгоход суралцах юм.
Ёс төгс: Ёс гэдэг бол амьдралын хууль. Ёс төгс гэдэг бол амьдралын хуулиудыг бүрэн, төгс баримталж хэрэгжүүлэх. Тиймээс ёс төгс эрдэм ухаанд боловсорно гэдэг нь амьдралын элдэв хуулийг ягштал баримталж, хэрэгжүүлэхэд суралцах юм.
Тэгвэл шударга, бат журам, ёс төгс энэ гурван чанар нийлээд монгол хүний үнэнээр явдаг, монголчуудын амьдралыг үнэнээр авч явдаг, үнэнээр босгодог, улс орноо үнэнээр босгодог энэ үнэн чанарыг илтгэдэг. Бүхнийг үнэнээр бүтээж байсан. Тэр үнэнийг алтан дээд үнэн гэдэг байсан. Тэгээд чин, чу, хажир гэсэн гурван үнэн байсан. Ингээд монголчуудын үнэний онол руу ордог.
Бүхнийг үнэнээр босгодог, бүгээдэг, эрхшээдэг. Одоо бол эсрэгээр бүхнийг худлаа хийж байна ш дээ. Үнэн худал хоёрын хооронд дөрвөн xypyу зайтай гэж байна шүү дээ. Нүдээрээ харсан бол үнэн, чихээрээ сонссон бол худлаа гэж үзээд энэ хоёрын хооронд дөрвөн хураа зайтай гэчихсэн. Тэгсэн чинь одоо бид нарын нүдээрээ харж байгаа бүхэн бас худлаа болчихсон.
Олигарх бүлэглэлүүдийн, янз бүрийн амбицтай нөхдүүдийн тусгай тайзан дээр тавьж байгаа жүжиг, амьдрал бол. Харахад хурал хийж байгаа нөхдүүд. Гэтэл цаана нь хэн нэгэн хүн ингэж хэл, ингэж жагс гээд дугтарч байдаг. Нүдэндээ харж байгаа бүхэн худлаа болчихсон. Ийм л хэцүү нөхцөлд бид нар амьдарч байна. Монгол хүн бүхнийг үнэнээр эрхшээдэг, амьдралаа ингэж үнэнээр босгодог чанар ингэж алдагдсан.
Цэвэр ичимтгий: Цэвэр гэдэг бол үнэн, шударга, ариун гурвын нэгдэл. Ичимтгий гэдэг бол ёс бусыг тэвчих чадвар. Тэгвэл цэвэр ичимтгий гэдэг нь үнэн, шударга, ариун байхаас гадна ёс бус зүйлийг тэвчдэг, жигшдэг чанар байдал. Иймд цэвэр ичимтгийн эрдэм ухаанд боловсорно гэдэг нь үнэн, шударга, ариун гурвыг эрхэмлэн дээдлэх төдийгүй тэдгээрт суралцах, тийм байх, улмаар ёс бус зүйлийг жигшин зэвүүцэж, хүлээн зөвшөөрч чаддаггүй байхад суралцах юм.
Уужим талбиун: Уужим талбиун гэдэг нь аливаад хүлээцтэй, тэвчээртэй хандаж, учрыг олж, хужрыг нь тунгаах чанар, чадвар. Мөн уужим талбиун гэдэг нь аливаа буруу зүйлийг, ативаа буруу хүнийг буруутгах, зэмлэх, яллахаасаа илүүтэй түшиж, тулж, зөвлөж, сургах чанар, чадвар. Тиймээс уужим талбиун эрдэм ухаанд боловсорно гэдэг нь амьдралд тохиолдох аливаа зүйлд, аливаа хүнд хүлээцтэй, тэвчээртэй, ойлгож, ухаалаг, тайван, амгалан хандаж, шийдэж сурах юм. Мөн буруу үйл, буруу хүнээс зай барьж, сэжиглэн цээрлэх бус, харин түүнтэй хамт байж, түүнд сайнаар нөлөөлж, засаж, сайн сайхан болгох ноён нуруутай байх эрдэмд сурах юм.
Эвийг эрхэмлэх: Эвийг эрхэмлэх гэдэг нь бусдыг ойлгож бусадтай нэгдэх чадвар. Тиймээс эвийг эрхэмлэх эрдэм ухаанд боловсорно гэдэг нь хэн ч бай бусдыг ойлгож, мэдэрч, онцлогийг нь олж мэдсэний үндсэн дээр тэдэнтэй зөрчил сөргөлдөөнгүйгээр нэгдэх чадварыг эзэмших юм.
Цэвэр ичимтгий, уужим талбиун, эвийг эрхэмлэх чанарууд нийлж байж монгол хүний ноён нуруутай чанарыг илтгэдэг. Аливаа зүйлд ноён нуруутай байх чанар. Ноён нуруу гэж юу юм, улааныг үзэж урвалздаггүй, шарыг үзэж шарвалздаггүй, бүх юманд өөрийнхөө байр, суурь, өөрийнхөө үзэл баримтлал гээд өөрийнхөө бүх юмыг хатуу барьж чаддаг, хатуу зогсож чаддаг хүнийг хэлдэг юм. Энэ ядарсан юм эндээс зугтъя, энэ баян юм энийг дагая, энэ эрх мэдэлтэй юм албан тушаал ахиж магадгүй, тийм биш.
Бүх юманд, энэ алдсан юм эндээс зайгаа авъя, энэ амжилт бүтээл ихтэй явна энэтэй наалдая. Энэ биш энийг улааныг үзэж урвалзах, шарыг үзэж шарвах гэдэг. Харин энэ хоёрын алин дээр нь ч, яг дунд нь оршоод өөрийнхөө үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшлээрээ тус дэмээ өгөөд аль алийг нь цаашдаа зөв оршиход бурууг нь засарч сайжрахад сайныг нь улам дээшилэхэд нь тус дэмээ өгөх чанарыг ноён нуруутай чанар гэдэг. Байхгүй, өөрөө ариун юм шиг, өөрөө өндөг шиг өөгүй юм шиг, өөрөө энхийн цагаан тагтаа юм шиг, бусад хүний алдаа онооноос сэжиглээд холдоод явчихна. Энэ биш ээ.
Энэ бүхэн нь эдгээр ёсөн эрдэм ухаан нь монгол хүнийг бүх талаас нь, ямар өндөр түвшинд сургаж, боловсруулж, хөгжүүлж өгч байсныг шууд илтгэн харуулж байна. Монгол хүн гэдэг чинь харахад ердөө л энэ есөн үг байгаа юм. Үүн дээр л зогсож байсан. Үгний цаана ямар том философи, гүн ухаан байдгийг, ямар том амин чанар байдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бол монгол хүн болохуйн есөн том амин чанар юм шүү. Энэ есөн том амин чанараар амилна, тэгж байж та монгол хүн болно. Одоо хүүхдүүдээ багаас нь энийг л заах хэрэгтэй. Дунд сургуулийн есдүгээр ангиас доош үүнийг л заах хэрэгтэй байна ш дээ. Тэгж байж сая хүүхдээ монгол хүн болгоно, хүн шиг хүн болгоно.
Эх сурвалж: "Булганы мэдээ"
Сэтгэгдэл(29)
"Чин, Чу, Хажир" yun hujaa ug orood yavchihvaa haha arai bishee
Erguu malaa Altan sudar gej Sohugtani Beki hatnii zohioson mongoliig nuudliin soyloor badraah geed aguu sudar baidag yum tuuniig olood unshchih daraa n ingej hujaa ene ter gej hutsaj bai
засс чи тэр судрыг уншсан байдаг юм байгаа биз би лав анх удаа сонсч байна. наад судраа ойлгомжтой биччихээд хуцаж бай
Ene hujaagaas orchuulsan baina! Tegeed ch mongolchuud iim bish!
Бөгс - гэдэг нь суу ухаанаар бол "Бохир Өтгөнийг Гаргах Сүв" гэсэн үг
tegvel urd tald baidgiig ni heleed ogooch.
Boov gedeg ni Bohir shingeniig gargagch!
Ene mash unen zov bichsenyum bainaa, surguuli, tsetserlegiin surgaltiin programd yaraltai oruulah heregtei. hujaa nar tsever ichimtgii, unench shudarga bai gej zaadaggui baihoo. Yas unendee bol hyataduud chin negdsen mash sain surgalt surgaaltai terendee zahiragddag humuus, manaihan shig holooroo tolgoi hiij ataa jotoogoor negniigee doosh ne tataj tenegtehgui ulsuud.
Yag unen, uhamsariin doroitold orchihson bidni mongolchuud. Ym unshaad l shuud shuumjlne, mayalna, yu ch oilgooguigee shuud gaihuulna, unen archaagui. Iim shn heregtei zuiliig bichsen hund ih bayarllaa gej heleh bn. Dahin olon shn medeeleliig bicheerei , zaluus bidend heregtei bn, ur huuhdedee zaaj surgie.
Цэвэр ичимтгий шинж чанар нь яагаад ч ноён нуруутай байгааг илэрхийлэхгүй гэж бодож байна.
тийм шүү маш их таалагдлаа.
Ёстой сайхан байна. Ургамал ургах нь хөрс үндэс сайных хүн хөгжих нь уг угшил уламжлалаасаа суралцаж, хөгжлийн явцад буруугаа засч сайнаа бататгах жам ёсны юмдаа
Yamar eh survalj barimtaar iim um yarij bicheed bgaa um.batoton gedeg hun persees iim zuilsiin barimt olson gesen.uneheer tiim bol batotgoniig bish ubog deedesee ulam medmeer bna.ugog deedsiin ubiig mongolchuud bid hurteh hurteeh erhtei humuus.ooriigoo tovoilgon buu oguul.ubog deedsiin um bol nertei ustai nomtoi sudartai n yari.harin ter bogs gedeg ugiin tailbar bol batotgonii ooriinh n uuguul um bgaa baih.
QBgudiin ug QB , huuchnii ug huuLi" Ardiin ugiig shinj ,Ahmadiin yariag chagna" hemeen surgaaLi ugs baidag shuu. bid dayarchLaLd idegdeed mongoL heLee ch sain surch medehguid hurch baigaa shuu dee. bidnii udur dutamd heregLegdej bsn ugsees heden myangan ugs aLga boLj ,martagdaj tednii orond gadnii ugs bidnii heL yariand orj heregLegdseneer bidnii heL yaria ayaLguu hurteL uurchLugduj baigaa. Ardiin zan uiL , setgeL oyun , suu uhaan ni tednii zuir ugeer iLerdeg" gej negen hun heLsen baidag.MongoLd boL zuir tsetsen ugs ,uLger ,tuuLi ,domog , togLoomuud geed oLon baidagaa. iim zuiLiig ene uLamjLaLaa huuhed zaLuustaa zaaj surgahiin tuLd surah bichigt ch gsn oruuLj zaaj baimaar baigaa yum . Tegehgui boL odoo zarim aaB eejuud ene met zan zanshiL ,uLamjLaLaasaa saLj hundiirsun humuus yugaa zaaj surgah biLee .
unshiltgui buh chanar burdsen bna nadad (muu sain)
Saihan um bichij baisnaa saar zavaantai holoid baih um.Alt alt chigeeree baig.Yalgah salgah uhaan ni hun burt baig. God Bless All
юуун алтан судар гээд зохиогоод байнаа, тэгвэл над удам дамжиж өвлөгдсөн алмазан судар бий, тэгээд монголоос бусад нь ёс зүй, асрах, өрөвдөх сэтгэлгүй юм биздээ
Яг ийм тодорхой тоотой ухаан, эрдэм, сэхээрэл байдаг гэдэгт нэг итгэж өгөхгүй л байна шүү. Сүүлийн үед зарим солиотой нөхөд амандаа орж, санаандаа буусныг бурж мэдэмхийрэх болж дээ
орифлэйм, арго, батотгон, ... яааж ийж байгаад хэн нэгэн нь гараад л ирнэ. мухар сүсэгтнүүд байж л байдаг хорвоо. тэднийг удирдахад энэ нь амар. тэдэнд ш/у-ыг ярьвал чамайг түүдэг галд шатаана.
Бат отгон гэгч худалчхүний юмыг хулгайлаад бичээ шив. Тэгэхлээр энийг бтчсэн хүн бас худалч
юу гэсэн үгийн? батотгон авгай уучлаарай чавганц үнэнийг л бичсэн шд. тархины тал нь энергийг олж тал нь энэ бодит амьдралыг хардаг шд. чиний тархины талыг авчихсан байхад чи яаааааах ч гүй. яагаад гэвэл батотгоны тархины тал нь байхгүй тэгсэн мөртлөө хүмүүст ҮНЭН- ийг хэлээд байгаа биздээ? хахаха. сүүлдээ тэссэнгүй инээчихлээ хаахахаахахаха
Энэ санал бичээд байгаа эргүү малуудыг оросруу заазанд явуулаад өгөөч дээ.Ямар заваан юм бээ үнэн үг хэлсэн хүнд энэ үхэрүүд өшөөтэй л байна даа.
sudriin talaar buu margagtun. uneng denslewel hezee hojid medej boloh bui. unshih ni unshaad setgegdel uldeej bgaa ni saihan hereg. buruu geed dairaad bgaa humuust buu zewuuts. owgod bidend uneniig temterch tuuniigee notloj yawahiig surgasan bolohoos unen geed hereldeed baihiig surgaagui.bidend tiim zaw ch garahgui ene bol delhii niiteer moljood moljood barashgui oyun uhaanii sangiin ih dalai
Судалдсан мэддэг нь монголын оюуны өв соёлыг түгээн дэлгэрүүлж монгол хүмүүсийг оюуны доройтлоос авраач мэддэг байсан зүйлээ мэдэхээ болиод байгаа цаг.Бид хоорондоо маргаад яахав мэддэг нь мэддэгүйдээ заагаа өгхөд бид тэнэг мунхаг хүмүүс биш шүүдээ
mash ih taalagdlaa
Chingis Khaanii ALTAN SUDAR Mongol tumnii ORSHIHUI!!!!!
mash ih taalagdlaa
наад алтан үнэний аялгуу чинь. тэнгэрийн онол , уншиж чаддаггүй байж олон түмний толгойг эргүүлж янз бүрийн худал хүн мянган зүйл юм ярьж , байх хэрэггүй. наад чинь цаг нь болохоор өөрөө энэ ертөнцийг аврах онол нүрзэд бол тайлах ёстой хүн нь биш тэр бол нүүлгэн шилжүүлэх гэрлийг өргөн барьчих юм
наад алтан үнэний аялгуу чинь. тэнгэрийн онол , уншиж чаддаггүй байж олон түмний толгойг эргүүлж янз бүрийн худал хүн мянган зүйл юм ярьж , байх хэрэггүй. наад чинь цаг нь болохоор өөрөө энэ ертөнцийг аврах онол нүрзэд бол тайлах ёстой хүн нь биш тэр бол нүүлгэн шилжүүлэх гэрлийг өргөн барьчих юм